niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:03 UTC Эх: https://news.mn/r/2871726/ e38c4eff32f92b45… ← niitlelch.mn руу буцах

"Монголчуудын амьдралын чанар сайжирч, дундаж насжилт нэмэгдэж байна"

"Монголчуудын амьдралын чанар сайжирч, дундаж насжилт нэмэгдэж байна"

"Монголчуудын амьдралын чанар сайжирч, дундаж насжилт нэмэгдэж байна"

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн /2026.06.10/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ гэв. Тэрбээр, тэтгэврийн тогтолцоог өөрчилнө. 5.8 их наяд төгрөг зарцуулсан ч алдагдал буурахгүй байна. Бага төлсөн нь илүү илүү төлсөн нь бага төлдөг зарчмаар явсан юм байна. Монголчуудын амьдралын чанар сайжирч дундаж насжилт нэмэгдэж байна. Цаашид тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгоно. 20, 30 жил ажилласан иргэдийн тэтгэврийн хэмжээ адилхан байгаад байна. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан, жил нь урт байгаа ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа иргэд бий. Тогтолцоо нь буруу байхаар тэтгэвэр нэмсэн ч өөрчлөлт гарахгүй байна. Миний хувьд 2020 онд тэтгэврийн шинэчлэлийг ахалж байсан. Тэтгэврийн шинэчлэл хамрагдалтын хүрээгээ нэмнэ.  504 мянган иргэд  тэтгэвэр авч байгаа, үүнээс 10 хүний  зургаа нь бага тэтгэвэртэй байна.

Нэг нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд даатгуулагч 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана.

Энэ тогтолцоо олон улсад бий. Мөн тэтгэврийн даатгалаас хагас хуримтлал руу шилжүүлнэ. 2013 оноос өмнөх 1,4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2,4 саяас боддог болно. 25-аас дээш жил ажиллавал тэтгэврийн нэмэгдэл 1,5 хувь байсныг 2 хувь болгоно. Тэтгэврийн зөрүүг арилгаж шударга тогтолцоог бий болгоно. Тиймээс  тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл хийх хуулийг УИХ-д өргөн барина. Тэтгэврийн тогтолцоог хийхийн тулд төсөвт 2,4 их наяд төгрөгийн ачаалал нэмэгдэнэ" гэлээ.

нэг сая төгрөгөөр тэтгэврээ тогтоолгоод 15 жил ажилласан бол 160 мянган төгрөг гэх мэтчилэн ялгаатайгаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан бол их тэтгэвэр авна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой.

Эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал тэтгэврийг нь жил тутамд дөрвөн хувиар нэмнэ.

Тэтгэвэр бол зөвхөн ахмадын сэдэв биш. Залуучуудын ч бас сэдэв. Энэ хуулийн төслийг батлагдвал их ач холбогдолтой гэдгийг мөн хэлэв.

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Үүнд:

– Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгоно.

– Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно.

 -Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

Avatar

Монгол 🇲🇳 улсын эдийн засаг ерөнхийдөө бол жил ирэх тусам сайжирч өсөж байгаа. 2026-06-10 176.77.151.221

Монголчуудын амьдралын чанар сайжирч дундаж насжилт улам өсөж байгаа нь бол үнэн шүү.

Avatar

Нэргүй 2026-06-10 202.9.41.71

Социализмын үед 1985 онд дундаж наслалт 56 байв. Өнөөдөр Монгол хүний дундаж наслалт 72 нас болжээ. Улам сайжирна. Харин үүнийг харах таны хараа, ойлгох ухаан хүрэлцвэл өнөөдөр Монгол улс ямар гоё болж байгааг харж болно. Залуус нь ухаалаг, иргэд нь улам хөдөлмөрч болсон. Бид дэлхийн эдийн засагтай холбогдож, эрх чөлөөтэй, хийж бүтээх боломжоор дүүрэн болов. Харамсалтай нь үүнийг нуух, харуулахгүй байхын тулд хар мэдээг санаатай болон санамсаргүйгээр өдөр бүр иргэдийн тархи руу цутгаж байна.

Avatar

з 2026-06-10 202.126.88.86

социализмаа амжилттай байгуулж бүгд тэгш тэтгэвэртэй болж байгаад баяр хүргэе. ялалт.тэтгэвэр тэшитгэх нь намын бодлого. энэ бодлогын гар хөл нь талбайд намын даалгавраа биелүүлж чадлаа. ура нөхдөө. улаан тугаа бариад жагсаарай.

Avatar

Зочин 2026-06-10 103.212.119.77

компютерийн програм шиг төхөөрөмжөөр монгол хүмүүсийн секс бичлэгийг хуулж видео болгож авдаг нөгөөдүүл нь өөрсдөө мэддэггүй тэгээд гадаадийн баячуудад их мөнгөөр зардаг

Avatar

Нэргүй 2026-06-10 160.19.10.129

shal hudlaa saijirsan zuil yu ch alga

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.180.184

Танай АУБАКИР долоон зуун мянгын тэтгэртэй хүний тэтгэврийг 1200000 төг болгоно гэлээ, тийм их НД төлсөн хүн юмуу. Энэ хүнээс илүү даатгал төлж байж 1 сая тэтгэвэр авдаг би 2 саяын тэтгэвэртэй болохнээ шударга зарчмаар бол. Эсвэл таны энэ чинь коммунист тэгштгэл гэж ойлгох уу

Avatar

Зочин 2026-06-10 66.181.182.246

Энэ ёстой эсрэг юм ярьж байна. Монголчуудын амьдрал сайжирч байна гэж ярих гэтэл гадуур юмны үнэ өссөн, өндөр татвартай, дээрээс нь худалдан авах чадвар буурч ядуурч байна гэх. Цаг үеэ, нөхцөл байдлаа зөв тодорхойлж байгаа юм уу даа Дарга нараа?

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.180.184

Учрал та цөөхөн жил ажиллаж НДаатгал төлсөн зарим нь их тэтгэвэр шаардаж үймүүлж байгааг харсан биз дээ. Тэгшитгэх бодлого яваад байна уу үгүй юу. Шимтгэл төлж даатгалын санд оруулсан хувь нэмрийн хэмжээгээр тэтгэвэр олгох хуультай шүү ко

Avatar

Хэзэээээээээ 2026-06-10 202.126.91.2

ҮХСЭН….ИРГЭД НЬ БАЙР ЗАХИАЛГЫН ЗАЛИЛАН ДАРАМТ, БАНК БА БАНК БУСЫН ӨРИЙН ДАРАМТ, ТҮРЭЭСИЙН ДАРАМТАНД СӨХӨРЧ БАЙХАД……МОНГОЛ УЛС ХЭЗЭЭЭ ИРГЭД НЬ БАЙР СУУЦТАЙ, ЧАНАРТАЙ ХЭРЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ МЭНДТЭЙ, АЙМАГ НИЙСЛЭЛГҮЙ ДЭД БҮТЭЦҮҮДТЭЙ БОЛОХ ВЭЭЭЭ

Avatar

ИРГЭН 2026-06-10 66.181.177.180

ЕС-д Учралын цонхоор Амьдрал сайхан харагдана,,,

Avatar

Нэргүй 2026-06-10 203.17.23.177

СОЦ ҮЕД УЛСАД НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ, ОЮУ ТОЛГОЙН УЛСАД ТӨЛДӨГ ТАТВАР, МАНЬ МЭТИЙН ТӨЛДӨГ ТАТВАРААР ЦАЛИН ТЭТГЭВРЭЭ АВДАГ ӨЛБИЙСӨН ГАРУУД ОДОО ХУЦАЛДАХАА БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ. ЭСВЭЛ ТЭР ӨЛБИЙСӨН ЖОНХУУ ДАНХ НАРА БАТНАЙРАМДАЛ ЭНЭ ТЭРЭЭСЭЭ ТЭТГЭВЭР ЦАЛИНГАА АВАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.178.157

эд нар их ухаан муутай хүмүүс юм бишүү .жил ямар хамаатай юм бэ 20 жил уурхайд газрын гүнд ажилласан хүн ,нэг төрийн байгууллагад цэвэрлэгээ хийж шал шүүрдэж 30 зогсож байсан хүн 2 ын хүнд ажил хийж эрүүл мэндээ зольсон хүн нь бага авснаа гэсэн үг үү яасан ухаангүй ноёд урагшгүй хогнууд вэ

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.178.157

1 сая төгрөгөөр Тэтгэврээ тогтоолгоод 15 жил ажилласан бол гэж жишээ авсан байх юм.Ойлгохгүй байна.Тэтгэврийн хуулинд 20 иос доошгүй жил ажилласан хүнд л тэтгэвэрт гарах эрхтэй биз дээ 15 жил ажиллачихаад тэтгэвэрт гарчихсан хүмүүс байгаа юм уу ямар хачин юм бэ

Avatar

Нэргүй 2026-06-10 202.9.40.31

Юууууу гэнэээээ? Шөнө зүүдлээд хоносым боловуу чааваас

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.190.111

НДШ бага төлсөн л бол бага тэтгэвэр авна ш д. Заавал бүгд адилхан байх албагүй ээ. Харин 45%-иар тооцдог нь буруу. 85% болговол аяндаа тэтгэвэрийн хэмжээ нэмэгдэнэ.

Avatar

зочин 2026-06-10 66.181.180.61

Одоохондоо социализм, капитализмийн зааг дээр амьдрал гайгүй л байна,Гэвч цаашид байдал их өөрчлөгдөнө, Бага жижиг кампаниуд олноороо дампуурна, Баян хоосны ялга эрс өснө, Анхааралтай урагшлахгүй бол орон сууцгүй ядуус, ажилгүй гуйлагчид, архи м*нс**р*х бодисонд идэгдсэн этгээдүүд, нийгмийн хог шаарууд гудамж талбай дүүрнэ,Төсвийн бүрдэлт муудна Төрийн дэмжлэг бүтээн байгуулах боломж хязгаарлагдана,Капитализмийн түүх ийм,Ялангуяа манайх шиг орон африкийн орнуудыг санагдуулж болзошгүй

Avatar

Нэргүй 2026-06-10 103.57.94.37

Багадаа эцэг эхтэйгээ байр хөлсөлж амьдарч байсан зарим нэгний амьдрал үнэхээр сайжирсан байна билээ.

Avatar

Нэргүй 2026-06-10 188.162.248.249

албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана !!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-10 202.126.91.2

Татвар багасгаад ямар ч нэмэр алга шивдээ

Avatar

Зориг 2026-06-10 66.181.185.169

Ёстой гуцна биз

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.161.43

малчдыг тэтгэвэрт гаргаад байвал иргэдийн тэтгэвэр нэмэгдэхгүй хогын малчдаа хог дээр хая

Avatar

Албан тасалгааны цонхоор 2026-06-10 202.126.91.2

СОНГУУЛЬ УГТААД НИЙГМИЙН УХАМСАРГҮЙ ДАВХАРГЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВЛАА ЭНЭ НАМ……АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР

Avatar

Нэргүй 2026-06-10 192.82.65.88

ХУЦВААА, авилгачид хулгайчид л сайхан амьдарч урт насалж байгаа байх. Ард түмэн өлөн зөлмөн, өвчин зовлонтой амьдарч байна. Ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна !!!

Avatar

Зочин 2026-06-10 202.126.88.148

Хулгайч авилгачин луйварчин баячууд зуу насалж аз жаргалын дээдийг эдэлнэ. Жирийн ард түмэн хоол тэжээлийн дутагдлаар бүгдээрээ залуугаараа үхэж далд орно.

Avatar

Нэргүй 2026-06-10 202.126.91.2

Энэ Завсаргүй засаглалдаа ийм дүгнэлт хийж бгамуу

Avatar

Хн..... 2026-06-10 202.126.91.2

улсад 20 гаран жил ажиллаж Татвар Төллөө…..Орон Байрчгүй……

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.187.228

хэ андуураад хэлсэн боловуу даа өөрийнхөө сайжирсанг хэлчих шиг

Avatar

Нэргүй 2026-06-10 202.126.91.2

Харин Тх

Avatar

Нэргүй 2026-06-10 202.21.125.22

13 оны 1.4 сая төгрөг чинь одоогийн 2.4 өөсөө их мөнгө байсан шүү

Avatar

Нэргүй 2026-06-10 103.57.94.18

Төсөв чинь даах юм уу. Одоо зөвхөн цалин тэтгэвэр хоёр нийлээд нийт төсвийн зардлын 80 орчим хувийг эзлэж байна. 2,4 их наядаар нэмэгдвэл 90 хувьд хүрнэ. Бүх олсоноо идээд дуусна. Бүтээн байгуулалт хөгжил гэж үгүй болно. Ийм улс орон урагшлах уу

Avatar

зочин 2026-06-10 103.229.120.243

цалингаа доллараа авдаг больё

Avatar

зочин 2026-06-10 103.229.120.243

Юаний свот хэлцэл хийж Монгол төгрөгийн ханшийг унагадаг, Монгол банкны ажлыг зогсоо. Анх 1 юань хэдхэн мөнгө байсан, дараа нь 1төгрөг болсон одоо бүр 500 төгрөг болчихсон. Хятадууд танайхан л гуйдаг биз дээ гэдэг гэж байгаа юм даа. Монгол банкны нөхөдүүдийг шалга.

Avatar

Нэргүй 2026-06-10 103.212.162.129

Уучка сайд болсоноос хойш иргэдийн амьдралын чанар хэр сайжрав? гэдэг нь л чухал юм.

Avatar

Нэргүй 2026-06-10 202.55.188.84

Чиний тэр конторын цонхоор л амьдралын чанар сайжирсан харагдаж байгаа биз. Хуцалгүй бодит амьдралд б**.

Avatar

Нэргүй 2026-06-10 103.229.121.112

улсад ажиллаж байгаагүй, татвар төлж үзээгүй, хувийн юм хийж байсан хүмүүс өндөр тэтгэвэр нэхээд байж болох уу?

Avatar

Зочин 2026-06-10 59.153.115.92

Энэ ажил хийж ,татвар төлж бгагүй хүмүүс сайн дурын даатгал өндөр төлж бсн гээд 35 жил ажиллаж бсн хүмүүстэй ижил, бараг илүү өндөр тэтгэвэр авдаг гсн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж