Хот байгуулалт,барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хятадын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцыг зөвхөн газраа өгсөн иргэдэд олгоно” гэж мэдэгдэв.
Ногоон нуур орчимд баригдсан 1008 айлын орон сууц нь 49 м2 талбайтай баригдсан юм. Ийм талбайтай байрыг 700 м2 газраар солих нь иргэдэд ашиггүй, харин ч шулуулна гэсэн үг.
Нэг ёсны Н.Учралын танхим иргэний газрыг үнэгүйдүүлж байна гэж хэлж болох юм.
Нөгөө талдаа гэр хорооллын иргэдийн олонх нь гурван хүүхэдтэй. Таван хүн 40 м2 талбайтай байранд амьдрахад давчдана. Стандарт ярих болсон Засгийн газрын хувьд наанадаж нэг хүнд оногдох зай талбайг нь бодолцох ухаан байсангүй юу.
“Сэлбэ дэд төв” төслийг хэрэгжүүлэхийн өмнө гэр хорооллынхноос судалгаа авахад гол төлөв 6-7 ам бүлтэй тул 48, 49 м2 байр багадна, талбайг томруулах хэрэгтэй гэдэг санал өгснөөр 68.9 м2 болгон нэмэгдүүлсэн. Бэлээхэн судалгаа байхад түүнийг ч анзаардаггүй сайдтай. Тэгээд одоо иргэнийхээ 700 м2 газрыг 49 м2 байраар соль гээд чичрэх нь л дээ. Гэр хорооллын иргэд минь төрд ингэж шулуулж болохгүй. Цагаа тулахад сайд нар 00-ын газраа 10-20 сая төгрөгөөр үнэлнэ.
Засгийн газрын сайд нар газар, үл хөдлөх хөрөнгөө тэрбум, тэрбумаар үнэлж, Хөрөнгө орлогтоо мэдүүлдэг хэрнээ иргэнийхээ газрыг 49 м2 байраар үнэлэх нь шударга зарчимд нийцэх үү. Хүний юм үнэгүй, өөрийн юм үнэтэй гэгч нь болохгүй гэж үү.
Нийслэлээс Гандан орчимыг ногоон бүс болгох хүрээнд газар чөлөөлөлт эхэлсэн. Эхнээсээ айлууд газраа үнэлэн өгсөн нь ч бий. Хотын төвтэй ойр байрладаг болоод тэр үү 1м2 талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн. Дээрх үнэлгээний дүнд хашааны газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гандан орчмын хашааны газар талбай багатай. Гэсэн ч дээрх хэмжээнд үнэлэгдсэн. Зарим айлын газар нэг тэрбум төгрөг хүрч үнэлсэн сураг дуулдаж буй. Ийм байхад гэр хорооллынхныхоо байранд амьдрах гэсэн хүсэлд дөрөөлж төр газрыг нь үнэгүйдүүлэх нь зохисгүй шүү.
Ингэж 1008 айлын орон сууцыг иргэдэд хүчээр шахах гэж оролдохын оронд гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдаа ипотекийн зээлд хамруулаад өгсөн нь арай амьдралтай шийдвэр болох байх шүү.
Уг нь нэг жилийн өмнө “Сэлбэ дэд төв” төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлээс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодод газар чөлөөлөлт хийсэн. Ингэхдээ 1м2 газрыг 380 мянган төгрөгөөр үнэлснээр иргэд газраа чөлөөлсөн. Газраас гадна тухайн хашаанд байсан бүхий л зүйлийг үнэлсэн. Газар чөлөөлөлтийн үнэлгээ тухайн үедээ боломжийн байсан тул иргэд мөнгөө бэлнээр авч, хотын төвд байр аваад дээр нь автомашинтай болоод зарим нэг нь давхар нийслэлийн захын хороолол руу газар аваад боломжоороо амьдрах орчноо сайжруулсан. Энэ хэмжээнд иргэнийхээ газрыг төр нь үнэлж авах ёстой.
Барилгын компаниудыг иргэдтэй тохиролцоод газрыг нь чөлөөл гэвэл 700 м2 газрыг нь 49м2 байраар солино гэж солиорохгүй шүү, Э.Бат-Амгалан сайд аа.
Ер нь тэгээд Засгийн газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан энэхүү орон сууцаар хэдэн удаагийн шийдвэр гаргах гэсэн юм бэ. Ерөнхий сайд нь солигдох бүрийд бодлого нь өөрчлөгдөж ирлээ. Жишээ татвал, Г.Занданшатарын Засгийн газар “1008 айлын орон сууцны 300 орчмыг нь төрийн албан хаагч нарт түрээслүүлнэ” гэж шийдвэрлэж байв. Харин Н.Учралын Засгийн газар ажиллах болсноор энэхүү бодлого өөрчлөгдөв. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хятадын 1008 айлын орон сууцаас нэг ч байр түрээслэхгүй, түрээслээд өмчлөхгүй. Зөвхөн байрыг газраар солино” гэж мэдэгдэв.
Засгийн газар нь солигдсон ч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан улирч ажиллаж байгаа. Гэтэл өмнөх Засгийн газрынхаа бодлогыг үргэлжлэх ёстойг хэлдэггүй юм уу, хэлсэн ч танхим нь тоосонгүй юу, шийдвэр өөрчлөгдөөд байна.
Г.Занданшатарын танхим 1008 айлын орон сууцны тодорхой хувийг төрийн албан хаагч нарт түрээсэлнэ гэх шийдвэр гаргахад багш, эмч нарын дунд маш их хүлээлт үүссэн. Айлын хашаа, халаас өрөө түрээсэлж байгаа багш, эмч нар бишгүй. Тэдний хувьд сард 1.2 сая төгрөг байрны түрээсэнд төлж байснаас 500 орчим мянган төгрөг өгвөл хямд л тусна. Гэтэл одоо нэг ч байр түрээслэхгүй болж өөрчлөгдсөн.
Ийм залгамж халаагүй, хэлсэн ярьснаасаа буцдаг, орон гаран байдал олон хүндрэл дагуулдаг.
Ер нь тэгээд Засгийн газар иргэнийхээ газрыг үнэгүйдүүлж, бөгс эргэх төдий байраар үнэлж байхын оронд дэд бүтцийг нь татаад өгчихвөл өөрсдөө банкнаас зээл аваад байшингаа шинээр барих нь бариад, сэлбэж засаад өөд нь татчихна.
49 м2 байранд олуулаа багталцаж шингэхгүй бөөр бөөрөөрөө наалдах шахам амьдарч байхын оронд 700м2 газарт хэдэн ч байшин барьж амьдарч болно ш дээ. Давхар, дан гээд.
Та бүхэн тэрбумын үнэтэй хаусанд ая тухтай амьдарч байгаа бол гэр хорооллын иргэдэд хувийн байшинд амьдрах эрхийг үлдээх ёстой шүү.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Үйлийн Үр 2026-06-10 202.126.91.2
ТӨР нь Улсаасаа ХУЛГАЙЛНА , БАРИЛГЫН КОИПАНИУД нь ИРГЭДЭЭСЭЭ ХУЛГАЙЛНА……
Горьгүйээээ 2026-06-10 202.126.91.2
ТӨР нь Төрийн Өмчүүдээ Улсаа Шулж Хорлоно, БАРИЛГЫН КОМПАНИУД нь Ард Иргэдээ Шулж Мөлжиж Залилана…..ГОРЬГҮЙЭЭЭЭ
Нэргүй 2026-06-10 43.242.242.59
Нямбаатар хотын дарга байхдаа буянтай ажил хийж Сэлбэ дэд төвийн газрыг иргэдээс өндөр үнээр авсан бөгөөд газраараа байр авах тохиолдолд 60 метр квадрат болгосон. Бас ТҮЦ-ыг цэгцэлсэн боловч эргээд ТҮЦ тавигдсан. Нямбаатарын ажлыг сөрөг хүчин байнга үгүйсгэж ирсэн Мөн Бат-Амгалан үгүйсгэдэг байсан
Зочин 2026-06-10 66.181.177.104
43.242.242.59 д Чиний Нямбаатарыг АН сольдоггүй юм малаа. МАНын дарга Н. Учрал сольсон . Мэдрэлээ үзүүл эмээ уу Наад МАНгарууд чинь ард иргэдээрээ тоглоод байна .
Зочин 2026-06-10 103.212.117.229
гэр хороололд бохир дулаанаа өөрсдөө заавал шийдэх үүрэгтэй болго.Чадахгүй, хүсэхгүй бол нийтийн ьусын тулд бохир орчноо чөлөөлж барьсан байранд нь ор
Нэргүй 2026-06-10 66.181.183.192
яасан ч сөрөг энергитэй юм бэ дээ, иргэд өөрсдөө л сонголтоо хийнэ шүү дээ, сонгох, болих эрх нь иргэдэд байхад өмнөөс нь турхирч ийм хогийн юм хийхээ болимоор юм,
Зочин 2026-06-10 192.82.92.42
Иргэн, тер тохиролцоод л орно биздээ! Гэр хорооллыг даруй цэгцлэх хэрэгтэй!
Зочин 2026-06-10 103.212.119.77
компютерийн програмаармонгол залуусийн заваан бичлэгийг бичиж видео болгож авдаг нөгөөдүүл нь мэддэггүй Тэгээд гадаад руу өндөр үнээр зарчдаг
Залилан 2026-06-10 202.126.91.2
ОРОН СУУЦ БАЙР ЗАХИАЛГЫН ЗАЛИЛАН ГААРЛАА..ХОВДЫН БӨХЧҮҮДИЙН КОМПАНИ ГЭЖ АЙМАААР КОМПАНИ БНАААА…..!!!!
Нэргүй 2026-06-10 103.57.94.188
49м2 байрныхаа үнээр одоо байгаа газар руу нь дэд бүтэц, халуун, хүйтэн ус, бохирын шугам татна гэж байх уу?
тэгвэл их гоё болох байх даа, айл болгон хашаандаа мод тариад, цэвэр бохир устай, халуун усанд орчихно гм…
Нэргүй 2026-06-10 202.126.90.233
Энэ төр засгийнханбарилгын ганц улсын компани байгуулаад орон сууц бариулах 1м2 нь хэдэн төгрөг болохыг тооцоод тэр үнээр нь иргэдээ орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж болдоггүй юм уу. Тэгвэл байрны бодит үнийг тогтоож болно. Байрны 1м2 4-5сая төгрөг гэж ер нь хэн тогтоогоод байгаан. Ийм үнэтэй байрыг зээлээр аваад үр удмаараа өрөнд орж хажуугаар нь банкуудыг хүүгээр нь баяжуулаад энэ арай л бишээ. Энэ олон гишүүд дарга нарт толгой байна уу.
ИРГЭН 2026-06-10 103.57.93.180
Хөөрхий орох оронгүй хүмүүс л аргагүйн эрхэнд 49 кв ордог байх!! Түүнээс биш 0,7 га газар гэдэг чинь баялаг шүү дээ!! Хэдэн жилийн дараа УБ орчимд үнэгүй газар байхгүй болох нь тодорхой
Нэргүй 2026-06-10 66.181.178.157
0,7 д 2 байр өгөх байлгүй дээ ядаж 2 өрөө,нэг өрөө өгөх ёстой
Зочин 2026-06-10 103.212.119.77
компютерийн програм шиг юмаар монгол залуусийн сексийг хадгалж аваад гадаадийн баячуудад их мөнгөөр зарж бна
Нэргүй 2026-06-10 103.212.116.98
Хүсвэл солиод хүсэхгүй бол солихгүйл байхгүй юу. даварцан пязда нар вэ. хохь чинь нүхэн жорлонтойгоо мөнхрөөрэй. 1008 яндан байхгүй болох боломж шүү
Нэргүй 2026-06-10 203.91.115.48
иргэд ээ хашаандаа сайхан амьдар ааа!! орон сууц бол аймшгийн луйвар!!! оршин суугчид нь амар заяа үзүүлэхгүй, эцэг эх, үр хүүхдүүд бүгд орзууд !!! тэд хоосон толгойтой ихэмсэг ярвагарууд !!
Нэргүй 2026-06-10 66.181.180.184
Ингэж хот төлөвлөлтөө хэрэгжүүл. Нийслэл хөгжих ёстой биз дээ. Иргэдийн хувьд ч орчин үеийн сууцтай болж байна.
ub hyn 2026-06-10 193.30.83.15
deerem shig l sonsogdoj bn, bitgii gazraa agaar deerh ambaaraar soli
Туяа 2026-06-10 202.55.188.40
Даварсан пэздаа
ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-06-10 202.21.110.94
ЕВРЕЙЧҮҮД ПАЛЕСТИНЧУУДААС НИЛЭЭН ИХ ГАЗРЫГ БАЙР БОЛОН ХАУЗААР СОЛЬЖ АВСАН ЮМ…….БИД Ч БАС БОДОХ Л ЁСТОЙ АСУУДАЛ ДАА…………
MU-iin irgen 2026-06-10 103.57.92.127
Yu geed hucaad bga ym be!!! Ta nar odoo mal uu? mal bsan bol alaad idchih ymsan.
iim goy bolomj bga deer n gazraa soliod bairtai boloh bolomj garj irj bna shu de. Nasaaraa jillaad ajillaad bairnii munguu hiij chadahgui bna, ipotekiin zeel sudluulaad sudluulaad zeel avah bolohoor bairnii une tengert ulam hadaad bair avah tavilangui bolchood bhad yu yrina ve?
5 say tugrug ch hurehgui unegui shaham umchluh erhtei gazar avchaad yaj 100 say gargaj gazraa unelj chadaj bna!
Нэргүй 2026-06-10 103.57.92.127
odoo Mongol ulsiin irged bi nar ichij amidarch surmaar bna!!!
Ene baliar gazriin naimaachdiig davraaj uuhshuulseer bgad bairand orno gedeg Muruudul bolchood bna shu, Hotiin bused dahij 1 ch gazar shineer olgohgui, hot tuluvlultiig dagaj murduulehgui bol ene tugrel bur butehee bailaa !!!
Нэргүй 2026-06-10 103.57.92.127
bas bairnii une 1m2 n 5 sayd hurj bna, eniig yaraltai zogsooj, 1m2 n 1-1.5 say tugrugt togvortoi bariulahgui bol zaluu ger buluud oron bair hudaldan avah bolomjgui, nastai buurluud uuriin ner deer bga oron bairaa gereesleleer uldeeh bolohoor 1 ger buliin ur huuheduud dund ys hayj bgatai adil buun heruul bolj bgad haramsaj bna.
ahahah 2026-06-10 103.229.123.200
hayahahayayaha saaiahaahahan tanaihan bairan deer n alaltsaj bgn bnadaa gej peisbuukeeree saihan bichleg live hiildee hugshuun ah duugeeree atman zatmanaa uzne geed
Нэргүй 2026-06-10 202.126.89.244
Анхнаасаа төлөвлөлтгүй ямарч замбараагүй улс төрийг шоу хийж санал худалдаж аьах замаар хэдэн мянгаар олгосон газруудад одоо зам тавьяа тавьж болохгүй дэд бүтэц хийж болохгүй гэр хорооллоо цэгцлэх нь зөв үнэтэй хаус барьчихаад утаан дудн гэр хороололд амьдрах тэнэг байхгүй л байх төр газраа үнэгүй өгсөн хүн болгонд өгөх ч албагүй. Анхнаасаа олон улсын жишгээр зам дэд бүтцээ шийдээд олгохгүй иргэдийн хүчээр замөараагүй буусан газрыг сонгуулиар албажуулж өгсөн байх
Нэргүй 2026-06-10 202.126.89.244
Юу хуцаад байгах н**ш вэ газар бол улсын өмч шүү 0.07-г иргэнд үнэгүй өгчихөөд байраар солиж өгч байгаа нь харин ч боломж олгож байгаа юм бишүү. Иргэдийг ингэж буруугаар турхираад ямар сэнаатай сэжгиын сэтгүүлч вэ?
Зочин 2026-06-10 202.126.88.164
улин х** гөлгөө
Нэргүй 2026-06-10 202.126.89.167
Солих нь зөв. Гэр хорооллын газрыг хөгжүүлж тансаг амьдарна гэж худал ярихаа болих хэрэгтэй. Нэг айл хашаандаа тохижуулж болох ч дэд бүтцийн хувьд боломжгүй. Өвөрмонгол, Казахстаныг харах хэрэгтэй. Сууршилыг бүсийг шинээр байгуулж байна.
Зочин 2026-06-10 202.9.47.50
Гандан хавьд гэж байгаа бол 700 м2 газартай айл ч байхгүй дээ.. 49 м2 хоосон газраар сольж байгаа биш. Битгий турхираад байлдаа… Харин энэ орон сууцанд эрхэм сайд, дарга нарын хамаарал бүхий хэдэн айл 1 ч төгрөгний "гарзгүй" орох бол…хэн ч таашгүй.
Нэргүй 2026-06-10 66.181.188.75
gazar bol yamarch bairnaas iluu heregtei
Нэргүй 2026-06-10 66.181.180.183
Энэ Засгийн газраас олигтой юм гарахгүй нээ. Огцруулах хэрэгтэй
Нэргүй 2026-06-10 192.82.66.41
Uchral Barbara ym hiij bna. Ard timniihee bsylagiig ingej bolohgui
Нэргүй 2026-06-10 202.55.188.126
гайгүй байршилд байгаа газраа 0,07 га газраа 400 -500 сая төгрөгөөр өлхөн зарж байгаа шүү дээ
Нэргүй 2026-06-10 66.181.183.92
700 хавтгай метр газар тэгээд 49 хавтгай метр байрнаас илүү үнэтэй болж таарах уу??? Тэнэгтэхэд бас ХЯЗГААР бий
зочин 2026-06-10 66.181.180.61
Жаахан газрыг нь авч тохилог сайхан байртай Болголоо болж байгаа юм биш үү Лүү шунах хэрэггүй,Тэгээд ч гэрээ хэлэлцээрээр урьд нь тохирсон юм байгаа биз
зочин 2026-06-10 103.229.120.243
Нэг айлын 0,07 га газрыг 2 өрөө 2 байраар тулж байгаа гэсэн худлаа юу.
Зочин 2026-06-10 202.170.66.108
хатгаад байх юмгүй. 49м2байранд амьдраад үздээ нэргүй новшоо. наад пялдага долгинуур батамгаланийн байрыг судлаад үз.жирийн ард түмний хөрөнгө үнэгүй байна гэж байхгүй шүү. б**с долоогч минь.
Нэргүй 2026-06-10 172.56.181.33
49 квм гэдэг чинь нэг квм ийг 4 саяар бодвол 200 сая гэсэн үг шүү. Тоо мэдэхгүй , учир мэдэхгүй худлаа тухираад байгаарай
zochin 2026-06-10 108.173.150.168
gazraa yostoi uneguiduulne gej bhgui, Hashaandaa oron suuts barij amidrah ail ihenkh ni bolson.
Нэргүй 2026-06-10 66.181.191.76
Хэний хатгаасаар ийм юм бичдэг байнаа. Ихэнхи нь хоногийн хоолны махаа хүчрэхгүй байна. Насаараа хашаандаа нүүрсээ түлээд утаандаа хордоод, хир үнэртүүлээд байх уу. Үр хүүхдээ халуун устай дулаан байранд амьдруулья.
Нэргүй 2026-06-10 103.229.121.112
банкнаас зээл авч байшин барих нь бүү хэл хоногийн хоолоо хүчрэхгүй хүмүүс олон бгаа ш дээ. Нэг талыг барьсан балай юм бичих юмаа