“Хүчит шонхор” захын махны лангуу хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй биднийг угтлаа. Үхрийн махны үнэ килограмм нь 37 мянган төгрөг давсан энэ үед иргэд ихэвчлэн хонины мах авахаар бог малын лангууг зорих аж. Гэр бүлийнхээ хамт махаа цуглуулан зогсох иргэд халаасаа тэмтрэн “Махны үнэ ч ёстой тэнгэрт хаджээ, ямар үнэтэй байна вэ” хэмээн халаглах нь чихэнд сонсогдоно.
Энд 15 дахь жилдээ бог малын мах худалдаалж буй Б.Болормаа шинэхэн буусан хонины гулууз махаа эвлэгхэн янзалж зогсоно. Худалдан авагчидтай зэрэгцэн бидэнтэй ярилцахдаа тэрбээр махны үнэ буурахгүй байгаад бухимдалтай байгаагаа нуусангүй.
“Ерөнхий сайд Н.Учрал ирээд явснаас хойш махны үнэ буурах нь битгий хэл, харин ч хоёр мянган төгрөгөөр нэмэгдчихлээ” хэмээн тэр яриагаа эхлэв.
Түүний хэлснээр махны үнэ өссөн ч иргэдийн худалдан авалт төдийлөн буураагүй байна. Учир нь мах монголчуудын өдөр тутмын хүнсний гол хэрэглээ хэвээр байгаа тул үнэ нэмэгдсэн ч өрхүүд хэрэгцээгээ хангахын тулд худалдан авалтаа үргэлжлүүлсээр байгаа аж.
"АЛДАГДЛАА НӨХӨХИЙН ТУЛД МАХНЫ ҮНИЙГ ИЙМ ТҮВШИНД БАРИХААС ӨӨР АРГАГҮЙ"

Тэрбээр "Иргэдийн худалдан авалт сайнгүй байгаа ч махны үнэ тасралтгүй өссөөр байна. Махны нийлүүлэлт, нөөц тааруу байгаагаас шалтгаалж үнэ нэлээд нэмэгдлээ.
Одоогоор хонины мах чанараасаа хамаарч 27 мянга, ямааны мах 23 мянга, ястай мах 23-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн доод талын үнэ гэхэд л 20 мянга давсан.
Засгийн газраас махны үнийг буулгана гэж байсан ч бодит байдал дээр буурах нь байтугай улам өссөн. Ерөнхий сайд ирж танилцаад явснаас хойш ийшээ орж ирдэг байсан махны нийлүүлэлт бүр зогсчихлоо. Мах бол өдөр тутмын хэрэгцээ учраас иргэд үнэтэй байсан ч авч байгаа. Миний хувьд өглөө эрт босож хөдөлмөрлөж байгаа ч ченжүүд бид бүхэн 23-24 мянгаар авсан махнаасаа 4-5 килограмм яс хаядаг. Энэ алдагдлаа нөхөхийн тулд үнээ ийм түвшинд барихаас өөр аргагүй. Ноднин өдийд махны үнэ нэлээн буурчихсан байсан бол энэ жил буурах шинж алга "гэлээ.
"Хүчит шонхор" зах дотор бод малын мах зардаг 57 лангуу ажилладаг. Худалдаачид өглөө бүр ченжүүдээс багадаа гурван бүтэн үхэр болон хонины мах авч борлуулдаг байна. Харин олон жилийн найдвартай түншлэлтэй зарим худалдаачид өдөртөө 20 гаруй гулууз хонь татан авч худалддаг гэв.
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629








Энд иргэд зөвхөн цул мах авахаас гадна дайвар бүтээгдэхүүнийг багагүй хэмжээгээр худалдан авдаг. Биднийг дайвар бүтээгдэхүүний тасаг руу ороход үнэ ханш судалж, худалдан авалт хийж буй иргэд цөөнгүй харагдав. Тодруулбал, мал, амьтны зүрх 7000 төгрөг, бөөр 5000 төгрөг, элэг 3500 төгрөгийн үнэтэй. Харин цэвэрлэж, цусыг нь амталж бэлтгэсэн хонины гэдэс 35,000 төгрөгт хүрчээ. Захаар үйлчлүүлж буй нэгэн иргэн
"Өмнө нь ердөө 15000 төгрөгөөр авдаг байсан хонины гэдэс өнөөдөр 35,000 төгрөг болсон байна. Дайвар бүтээгдэхүүний үнэ бараг үхрийн махны хэмжээнд хүрчихлээ" хэмээн халаглаж байв.
Үнийн өсөлтийг үл харгалзан дайвар бүтээгдэхүүний хэсэгт хамгийн эрэлттэй, гүйлгээтэй байгаа зүйл нь толгой, шийр аж. Худалдагчид "Сүүлийн хэдэн өдөр толгой, шийр зарагдахгүй үлдэнэ гэж үгүй болсон. Иргэдийн худалдан авах чадварт нийцэж байгаа болоод ч тэр үү, эрэлт маш өндөр байна" гэж ярилаа.

Иргэн Х.Өсөхжаргал "Махны үнэ өмнөх өдрүүдээс 500-1000 төгрөгөөр буурч, өнөөдрийн байдлаар килограмм нь 21,500 төгрөг, уржигдар 22,500 төгрөгийн ханштай байсан. Мөн нөөцийн мах 15 гаруй мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд мэдэгдэхүйц хөнгөлөлт болж чадахгүй, үнэ бараг буугаагүйтэй адил байна. Үнэ бага зэрэг буурсан ч иргэдийн худалдан авах чадвар маш муу хэвээр байна. Манайх жижиг дэлгүүртэй. Тэндээ мах авах гэж өдөр бүр наашаа ирдэг. Манайх өдөртөө ердөө 1-2 килограмм мах л зарагдаж байна.
Иргэд, тэр дундаа тэтгэврийн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй өндөр настнууд махаа авч хүчрэхгүй байгаа тул хоол хүнсэндээ голчлон малын гэдэс, дотор авч хэрэглэж байна.
Өмнө нь 15,000 төгрөг байсан гэдэсний үнэ одоо 35,000 төгрөг болж өсчээ. Жин хэмжээнээсээ хамаараад нэг бүтэн хонь авахад бараг 680 орчим мянган төгрөг болж байгаа нь иргэдийн цалин, орлогоос хэтэрсэн үзүүлэлт юм. Махны үнэ ийм өндөр байгаа нь ченжүүдийн дамжлагатай шууд холбоотой. Баруун талын малчны зах гэхэд л нэр нь малчдынх болохоос биш угтаа "Хархорин", "Дэнжийн мянга"-ын ченжүүд мал авч, үнийг нь өсгөн худалдаалж байна" гэлээ.
"ГУРВАН САРЫН ДОТОР МАХНЫ ҮНЭ 5000-10,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ"
Одоогоос ердөө гурван сарын өмнө тус захад хонины мах килограмм нь 22,000 төгрөг, үхрийн мах 27,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Тэгвэл өнөөдөр гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ ханш мэдэгдэхүйц өсөж, иргэдийн нуруун дээрх санхүүгийн ачааллыг улам нэмэгдүүлсэн нь бэлхнээ харагдаж байлаа. Тухайлбал, хонины мах 5000 төгрөг, үхрийн мах 10,000 төгрөгөөр нэмэгдсэн байжээ. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн хүчтэй нөлөө үзүүлжээ. Тавдугаар сарын байдлаар махны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 46.7 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 54.6 хувь, хонь, ямааны мах 53.4 хувиар тус тус нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн газраас гаргаж танилцуулсан юм.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч Р.Наранцэцэг өрхийн хэрэглээний мах, махан бүтээгдэхүүнээ тус захаас тогтмол худалдан авдаг гэлээ. Тэрбээр тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ч сүүлийн хэдэн сарын хугацаанд махны үнэ тасралтгүй өсөж байгааг онцолсон юм. Түүний хувьд тэтгэврийнхээ дийлэнхийг зөвхөн мах худалдан авахад зарцуулж байгаа нь өрхийн санхүүд нь хүндхэн дарамт болж байгааг хэлэв. Энэ талаар тэрбээр "Тэтгэвэрийнхээ 769 мянган төгрөгөөр мах, эм тариа, хоол хүнс гээд бусад хэрэглээгээ зохицуулах үнэхээр хүнд байна. Махны үнэ тасралтгүй өсөж байгааг буулгах шаардлагатай. Нэг талаараа тэтгэвэр, цалин нэмэх болохоор төсөв байхгүй, дампуурлаа гэдэг мөртлөө төр, засагт ажиллаж буй хүмүүс нь доороосоо дээшээгээ хүртэл хулгай хийсээр байна. Жирийн иргэд ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн шоронд орох байсан. Одоо амьдрахад маш хэцүү байна.
Дэлгүүрт хонины мах 22,000 төгрөг, адууны мах 17,500-18,000 төгрөг, үхрийн мах бүр 35,000-37,000 төгрөгийн үнэтэй байна.
Үндсэндээ, Монгол Улс махаа гадагшаа хямд гаргачихаад, иргэдийн нуруун дээр ийм хүнд ачаа үүрүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Ерөнхий сайд нь махны үнийг хязгаарлалаа, нөөцийн мах гаргалаа гэж яриад байсан ч дүүрэг, дэлгүүрүүдэд нөөцийн мах харагдахгүй, барааг нь ч олж үзсэнгүй" гэлээ.
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629
Хүчит шонхор 260629













Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,605.46






















































Иргэн 2026-06-10 66.181.187.160
Энэ гялгар уутанд ороож тавьсан махыг иргэд минь бүү аваарай, ченжүүд бодогдохгүй бохир махаа өнглөн далдалаж зардаг шүү!!!
Нэргүй 2026-06-10 103.141.250.2
одоо ахиад манай учрал сайд махаа хайгаад хотын даргаа солих юм биш үү хаха
Иргэн 2026-06-10 59.153.112.65
махны бизнесийн ард улс төрчид бас л байгаа даа, хулгайч нарын оролцохгүй юм гэж алга,
Нэргүй 2026-06-10 202.21.107.88
dampuu patsaan umaa hulhi yriatai gadagsh bygdiig nootsiinhtei ni gargachihsan iim l dampuu tortei boljee
Нэргүй 2026-06-10 66.181.188.75
deeguuree jujig jujig bugdeeree huivaldcihsan baigaa
chi tgd jujig shaaldaa dachq tavargan tarhitai ezlegdchihsen maanag 2026-06-10 103.229.123.200
har huvalzan halh harhaa
ghhagahahgahghagha tatlaa sdaa 2026-06-10 103.229.123.200
bur ineed hureed bayrlaad boldguee poisda umhii mongoonuud nohoin hool ruugaa orj bgn bna nohoin hoolooc ch diileh mongoo 10% hurq bgn bna NYBAOgiin nohoinoos mopngooonuudiin 99% dor hoolooj bgn bn umhii zerleguudiin nugel nudeeree shaajaagan bna goyeendoo gudmaar udq ulsgulun zolbin tagcjaknuud biy biynee barij ideed canibaldaad yawah iig n harah l uldlee chadjiishdee MAHIHgiin tagnuuluud chadjiin odoo yu bhw hugshin honinoos turuuleed chadrandoo ene n******d
Мөнхтөр 2026-06-10 66.181.161.43
монгол улс арчаагүй залхуу халамжын хулгайч малчдын гарт орсон доо сонгуулийн эрхийг хасахгүй бол байдал улам дордоно
Зочин 2026-06-10 103.57.95.249
ХҮҮРЭНСҮГИЙН ТАВИУЛ УЧРАЛ БАНДИ ҮНЭН ЖУЛДАЖ БАЙНА АА
Нэргүй 2026-06-10 66.181.178.157
талх нэг төгрөг дөчин мөнгө байхад цувдай нэг төгрөг тавин мөнгө байж билээ .дээд зэргийн цэвэр махан хиам арав жар энэ нь 7 ширхэг талхтай тэнцдэг байсан одоо чанар муутай х***а гахайн махан хиам хориод талхтай тэнцэж байгаа.Социализмын үед сайхан байжээ. 1 кил хонины 1 р зэргийн мах 5 ширхэг талхтай тэнцэж байжээ одоогоор 14000 л гэсэн үг
зочин 2026-06-10 103.229.120.243
Засаг төр нь албан тушаал наймаалцана, Захын хэд нь эд бараа наймаалцана, Аварга арслангууд даваа, унаа наймаалцана, Ард түмэн
иргэд нь амь тавин хашгирна. Аврал хайрлах бурхан, буг хаан хатад ч алгадаа маньд. Монгол гэж улс байсан юм гэж яригдах вий дээ тэнгэр минь өршөө.
зочин 2026-06-10 103.229.120.243
Наймаачидын засгийн газар бүх төрлийн наймаа арилжааны үнийг нэмнэ үү гэхээс бууруулах бодлого барьж чадахгүй байх өө.
Нэргүй 2026-06-10 103.229.123.127
цувдай 40 мянга гэж байна даа
nohoindoo l ugdiimdaa 2026-06-10 103.229.123.200
naadhiig chin tanai umhii mongolchuud nohoin hool ch barahaa bolison uu sain bna shdee gadniihniig awchraad tsuvdai iduulq yu nohoi shig pizdanuud bj baga bultriishuu
Нэргүй 2026-06-10 202.126.91.102
Малчдын нийгэм даатгал элдэв халамжийг хязгаарлъя
Нэргүй 2026-06-10 103.145.234.76
Цувдайг хотын бид нар бага байхдаа иддэг л байлаа.Муудаад байх юм ер байхгүй.
hahaahah 2026-06-10 103.229.123.200
guiranchan udmaa meddegui har mongoo manaih tanai guiranchanguudiin hajuu d 60 jil nohoindoo ugch bna odoo ch nohoindoo l ugsuur bna
Нэргүй 2026-06-10 103.229.123.55
Зундаа мах идэхээ багасгачих үнэ нь аяндаа бууна
Нэргүй 2026-06-10 103.229.123.55
Дээр нь ходоод гэдэс чинь эрүүлжиж арьс чинь толийгоод бие хөнгөрөөд сайхан залуу эрүүл болно.
Нэргүй 2026-06-10 66.181.189.145
өө би хотын хүн биш болохоор мэдээгүй байлаа Нямбаатарыг аваад хаячихсан хотод махны үнэ буурч туулын буршас гоё ургаж хот их сайхан болсон болуу гэж бодож явлаа
Зөнч 2026-06-10 66.181.186.82
Тийм шүү,Туулын бургас руу хүн байтугай амьтан орж чадахгүй шигүү ургаснаас болж гол савандаа багтахгүй урсаад,махны үнэ навс хямдраад амьдрал сайхан байна аа гэсэн чинь сэрдэг байна ш дээ.Зүүд ээ гэж..
Нэргүй 2026-06-10 43.242.242.59
АН-ынхан Нямбаатарыг солчихвол манхы үнэ буурна гээд байсныг Ерөнхий сайд Цацрал анхааралдаа авч Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл махны үнэ буурах нь байтугай нэмэгдээд байх юм. Ингэж худлаа ярьж болохгүй. Хотын шинэ дарга махны үнийг бууруулах тал дээр ямар ажил хийж байна вэ. АН-ынхан яагаад дуугүй байна вэ. Эсвэл тэд хямд мах олж аваад байна уу. Ойлгомжгүй байдал их гараад байна даа. Мал аж ахуйн орон байж мах нь ийм үнэтэй байдаг нь гадаадынханд бол бүр ойлгомжгүй явдал юм.
Нэргүй 2026-06-10 103.168.34.183
Цувдай хамгийн их амин дэмтэй байдаг шүү манайхан их цамаан болж
уншигч 2026-06-10 103.57.95.235
Гадагшаа мах экспортонд гаргахыг тодорхой хугацаагаар зогсоо,,, зөвхөн лаазалсан махан бүтээгдэхүүн гадагш нь гаргаж зар,,,гадагшаа мах гаргахгүй болсон үед махны аяндаа буураад ирнэ ,,,үүнээс өөр арга байхгүй ,, ард түмэн хямд махаар үйлчлүүлэх боломж бүрдэнэ…
зочин 2026-06-10 66.181.180.61
АН-ынхныг төрд гарга, Тэгвэл тэд баруунаас мах зөөгөөд , ам рүү чинь доллар цутгаад, амьдралыг чинь сайхан болгоно, Бүгдээрээ баяжина, Өнөө авилга луйвар хулгай гэх мэт аймшигууд ч арилах юм гэсэн,
unuu guhuul 2026-06-10 103.229.123.200
tugzugnuudiin ach zeegiinhee ireeduig hudaldaj baij ugsun MAHIHguud n mai ta nar uhtlee nohoin goshnogo ideed suuj bai gehed n zaa gyalailaa minii urchinhii mongol zerleg biyd bolnoo hurnee geed suuj bgaa debiluud shd buur ene nutag oron n uheegui bhd n ustaj tsus nujendee daragdaasaai uursdiinhuu buteesen gaig nudeeree uzcheed chadraasai har harhnuud dotroo bayrlaad uhndoo yamar umhii mongol snaag medq bish hajuudhaa hor shaaj bj taashal awch tavirdag jatganuud