Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ЗХУ гэж байх үеийн 93 обьект Монгол Улсад байна. Үүнийг одоогийн ОХУ-ын нэр дээр шилжүүлэх хэлэлцээр үргэлжилж байна. Уг хэлэлцээрийг хэзээ УИХ-аар соёрхон батлуулах вэ?
-ОХУ-ын үл хөдлөх хөрөнгүүд Монгол Улсад цөөнгүй бий. Эдгээр өмч хөрөнгийг хариуцдаг бие даасан агентлаг ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд байдаг. Монгол, Оросын Засгийн газраас тус тусдаа ажлын хэсэг ажилладаг. Монгол Улсын ажлын хэсгийг өмчийн асуудал эрхэлсэн Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга миний бие ахалдаг юм. Хоёр улсын ажлын хэсэгт холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл орж, ажилладаг. Хоёрт, ажлын хэсгээс Монголд байгаа ОХУ-ын маргаантай болон маргаангүй өмч хөрөнгийг нягтлан шалгах ажлыг хийдэг бөгөөд ОХУ-ын өмч хөрөнгөөр барьж байгуулсан маш олон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг юм. 1971 болон 1979 оны хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байдаг. Монгол Улсын Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Монголын талаас “Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монголын нутаг дэвсгэр дээр байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна” гэдэг асуудлыг хөндөн тавьсан. Тодруулбал, өмнө нь хэлэлцээр хийхдээ 1990 оноос өмнөх эдгээр объектууд Монгол Улсад татвар хураамж төлдөггүй, ямар нэгэн хугацаагүй явж ирсэн. Монголын энэ хүсэлтийг ОХУ-ын талаас хүлээн авсан юм.
Хоёр улсын ажлын хэсэг нэлээд хугацаанд ажиллаж, 2019 онд Монголд байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр шатны хэлэлцээрийг байгуулсан. Тухайн үедээ Эрдэнэт, Дархан-Уул, Улаанбаатар хотод байрладаг ОХУ-ын эзэмшилд байгаа найман орон сууц буюу 550 гаруй айлын байрыг Монгол Улсад үнэ төлбөргүйгээр өгөх хүсэлтийг тавьснаар ОХУ-аас дэмжин, хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ хэлэлцээрийн дараагийн шатанд үлдэж байгаа үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Зарим нэг маргаантай үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж танилцаж, шалгаж байна. Ингэснээр нийт 93 нэгж объектын жагсаалтыг хэлэлцээрийн хавсралтаар оруулж байгаа юм. Эдгээр үл хөдлөхийн 60 гаруй хувийг нь орон сууц эзэлж байна. Зарим нь газартай бол зарим нь газаргүй байх жишээтэй. Мөн улсын бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгүүд байгаа учраас хэлэлцээрээр хэд хэдэн асуудлыг шийднэ. Нэгдүгээрт, хуучин ЗХУ-ын нэр дээр байгаа объектыг одоогийн ОХУ болгон өөрчилнө. Хоёрт, зөрчил маргаангүй объектуудыг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэрчилгээжүүлж авъя. Гуравт, Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу хугацаа тавьж өгнө. Дөрөвт, дипломат статусгүй объектуудыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжтэй нэгэн адил газрын төлбөр хураамжаа төлөх ёстой гэдэг асуудлыг тусгаж байгаа юм. Саяхан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор гарын үсэг зурах эрхээ авч, УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг тусгаад эцэслэн хоёр улсын парламентаар соёрхон батлуулах юм.
-ОХУ-ын 93 объектыг 99 жилийн хугацаатайгаар өгөх саналыг тусгасан байна. Энэ хуулийн хугацааг хэрхэн тогтоосон бэ?
-Өнгөрсөн 2019 онд эхний шатны хэлэлцээрийг хоёр улсын парламент соёрхон баталсан. Тухайн үед хоёр улсын тал хэлэлцээрээ 60 жилийн хугацаатайгаар байгуулж, сунгалт нь 40 хүртэлх жилээр байж болох юм гэдэг байдлаар батлуулсан байдаг. Тийм учраас ОХУ-ын талаас 2019 оны хэлэлцээр дээр 60/40 гэдэг байдлаар баталсан учраас энэ удаагийн хэлэлцээр дээр тэр зарчмаа баримтлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 жил гэдэг үг байж байгаад хасагдсан шүү дээ.
Монголын талаас ажлын хэсэг дээр ярилцаж, ОХУ-д энэ тухай тайлбарлан Иргэний хуулийн дагуу 99 жилээс ихгүй хугацаатай байх юм гэж тусгасан байдаг. Тэр дагуу хэлэлцээрийн төсөл дээр 99 жилийн хугацаатай гэж оруулсан юм.
Гэхдээ байнгын хороон дээр УИХ-ын гишүүд санал гаргаж “Дэлхийн бусад улс орнуудад хамгийн дээд талдаа 60 жил хүртэл гэж заасан байдаг. Тиймээс энэ зарчмаа баримтлах нь зүйтэй” гэсэн. Энэ тухай хоёр улсын ажлын хэсэг дээр хэлж, ярилцана. Хэлэлцээр хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө сунгах эсэх асуудлаа ярилцана гэж тусгасан юм. Өөрөөр хэлбэл, эдгээр 93 объект ОХУ-ын өмч хөрөнгө шүү дээ. Энийг нь Монгол Улсын Газрын тухай хуульд нийцүүлж байгаа л хэлэлцээр гэдгийг онцолж хэлье.
-ОХУ-ын 93 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад хүмүүсийн сайн мэдэх ямар ямар барилга байгууламж багтсан бэ?
-Г.В.Плехановын их сургуулийн барилга, тэр их сургуулийн ард байрлах сүмийн байр, Дархан-Уул, Орхон аймгаас гадна Чойбалсан хотод байрлах консулын барилга байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт олон жил болсон жижиг жижиг барилгууд ч бий. Хэдийгээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон ч ОХУ-ын талаас өмч хөрөнгөө баталгаажуулж авах хүсэлтээ тавьсан.
-Засгийн газраас төрийн өмчит компаниудыг татан буулгах шийдвэрүүдийг гаргалаа. Одоогийн байдлаар төрийн өмчит хэдэн компани татан буулгаж, хэчнээн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?
-Энэ бол байнга үргэлжилж байдаг процесс. Одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн өмчит компаниудын асуудал эхнээсээ цэгцэрнэ. Орон нутагт өнөөдөр дурын төрийн өмчит компани байгуулж байна. Төрийн өмчийн оролцоотой компани байгуулах саналыг салбарын сайд нь Засгийн газарт оруулаад явчихдаг жишиг тогтлоо. Бүр тодорхой хүнд зориулж компани байгуулах асуудал ч гарч байна. Тэгэхээр одоо ийм байж таарахгүй ээ. Судалгаа тооцоогүй байгуулсан компани нь их хэмжээний өр үүсгэж, татан буулгахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл шинэ хууль эрх зүйн орчинг бий болгосноор төр дөрвөн чиглэлээр л компани байгуулж болно. Тодруулбал, нийгмийн чиглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа салбарт төр зайлшгүй оролцох ёстой.
Мөн стратегийн салбарт буюу эрдэс баялаг, харилцаа холбоо мэдээлэл, зам тээвэр болон дэд бүтэц, батлан хамгаалахын чиглэлээр төр компани байгуулах боломжтой. Хоёрт, төрийн өмчит компани дураараа байгуулах асуудлыг таслан зогсоож, компани байгуулахдаа судлаад, ТӨБЗГ-ын санал дүгнэлтийг авч, босгыг нь өндөр болгоно.
Яг одоогийн байдлаар төрийн өмчит компаниудын тоо 100 байна. Бид “Эрдэнэс Монгол” нэгдлийг өөрчлөн байгуулж, “Чингис хаан баялгийн сан” корпораци болгон бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Энэ нэгдлийн харьяанд байгаа 30 гаруй компаниас төслийн шинжтэй үйл ажиллагаа нь эхлээгүй шахуу, толгой компаниасаа санхүүжилт авдаг 10 компанийг татан буулгаж байна. Дөрвөн компанийг нь нэгтгэх гэж байна. Энэ процесс цааш үргэлжилнэ. Хамгийн багадаа 60 гаруй тэрбум төгрөгийг хэмнэнэ. Эдгээр компаниудад ажиллаж байсан ажилчид цомхотголд орно. Ингэснээр бид үр ашигтай бүтэц рүү шилжих шилжилтийг хийж байна. Эрчим хүчний компаниуд дээр тодорхой шинэчлэлийг хийнэ. Өнөөдөр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг эрчим хүчний салбарынхан толгойлж байна. Эрчим хүчний салбарын тарифыг төр хүчээр барьж байгаа учраас алдагдалтай ажиллахаас аргагүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хууль батлагдсанаар төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болно. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр хувьцаат компани юм уу, хязгаарлагдмал хувьцаат компани болох юм.
-Төрийн өмчит 100 компанийн 50 хувь нь өртэй, алдагдалтай ажиллаж байна. Энэ өр төлбөрийг барагдуулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Ийм байдалд хүргэсэн дарга нарт нь хариуцлага тооцохгүй юм уу?
-Ерөнхийдөө Төсвийн хуульд зааснаар төрийн өмчит компанийг 2-3 жил алдагдалтай ажиллуулвал захирлыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, удирдлагын багийг солино. Бүр цаашилбал тухайн компанийг татан буулгах ажлыг хийнэ. Энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа. Тийм учраас алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын удирдлагын толгойг илдэг асуудал байхгүй болсон. Бид өр төлбөрийн асуудлыг зөв ойлгох ёстой. Тухайн төрийн өмчит компани богино хугацаа болон урт хугацааны өр төлбөртэй. Мөн зөвхөн дансны тооцооны асуудлыг шийдэх асуудал ч байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүнбаянгийн төмөр замын төслүүдэд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилготой “Тавантолгой түлш” компани дээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжилтийг нь гаргасан. Түлшний компанийг нийслэл рүү шилжүүлэх шийдвэр гаргасан ч их хэмжээний өртэй компанийг нэр дээрээ шилжүүлж авахгүй гэсэн учраас данс тооцооны хувьд нэг тийш шийдэгдээгүй өдийг хүрлээ. Тиймээс төрийн өмчит компаниудын өр төлбөрийг ялгамжтай авч үзэх ёстой.
Гэхдээ та бүхний хөндөж буй асуудалтай санал нэг байна. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нэмэгдэж байгаа нь үнэн. Саяхан Засгийн газраас төрийн өмчит компаниуд ямар хэмжээний зардал гаргаж байна гэдэг үүрэг чиглэл өгсөн. Төр өөрийн сул байгаа талбайг бусдад түрээсэлж орлого олж байна. Ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөг олдог.
Үүнийхээ 60 хувийг тухайн байгууллагад нь үлдээж, 40 хувийг нь улсын төсөв рүү шилжүүлдэг. Гэтэл төрийн өмчит компаниуд 40 орчим тэрбум төгрөгөөр бусдаас байр түрээсэлж буй асуудал байна. Бид энэ асуудлыг судлахад, 40 тэрбумын зардлын 50 хувь нь нийтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд эзэлж байна. Тухайлбал, МИАТ, Улаанбаатар төмөр зам, мэдээлэл холбооны хэдэн компани байх жишээтэй. Бид төрийн өмчит компаниудад нэг м.кв талбайг 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шаардлага тавьж байхад тэр үнээс хэт өндөр түрээс төлж байна. Зарчмын хувьд энэ зардлыг хэмнэх ёстой учраас Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Сүүлд НОСК, ТОСК-ийг татан буулгах шийдвэр гаргалаа. Гэтэл эдгээр компаниуд нь их хэмжээний өртэй шүү дээ?
-Төрийн өмчит компаниудын өр төлбөр гээд том мөнгөн дүн ярьж байна. Бид энд ялгамжтай хандах ёстой гэдгийг хэллээ. Төрийн орон сууцны корпорацийн хувьд татан буулгах Засгийн газрын шийдвэр хоёр, гурван жилийн өмнө гарсан. Өмнө нь НОСК, ТОСК-ийг татан буулгаж, Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах талаар ярьж байсан шүү. Харамсалтай нь нийслэл НОСК-иа татан буулгахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Заавал НИТХ-ын шийдвэр гарсны дараагаар татан буулгах ёстой юм.
Тэгэхээр нийслэл дээр дургүйд хүчгүй буюу Засгийн газрын шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Харин сүүлд салбарын сайд энэ асуудлыг хөндсөн.
ТОСК өртэй нь үнэн. Анх “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг хувьчилж авсан компаниуд нь Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан боловч өнөөдрийг хүртэл энэ өрөө огт төлөөгүйгээс болж нийт 460 тэрбум төгрөгийн өр үүссэн. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байгаа учраас Засгийн газрын хурал дээр хэд хэдэн удаа танилцуулсан байдаг. Бид дахин Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран энэ асуудал дээр шийдэл гаргахаар ажиллаж байна.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46






















































Нэргүй 2026-06-10 104.28.71.89
Ene zusrch balai ajil hiihgyi ee. Darga nart l yilchildeg gar. Yagaad iim chadvargyi byhen ni devsheed bnaa
Нэргүй 2026-06-10 178.174.229.45
FASHIST OROSIIN HURUNGU BISH EE MONGOLIINH HURAAJ AV
Нэргүй 2026-06-10 202.9.40.107
үхсн ацны чин уихмгж ихэнх нь хужааманжууд үүрлсн х***а манжуудд түйч хамаагүй оросууд өөрсдийн юмаа авхдаа хужааманжууд түйч ч хамаагүй тэгдгүймаа.
Нэргүй 2026-06-10 103.168.34.51
худ гэдэг чинь энэ байхдаа
Зочин 2026-06-10 82.149.82.43
Хүнд зориулж ТӨҮГ байгуулдаг байсан юмуу? Даанч сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо эрс нэмэгдэж, ТӨҮГ-ууд олшроод байсан юм. Хэлэх үг ч олдохгүй байна. Зүгээр л төрөөс зайлаад өгцгөө
Бодит байдал 2026-06-10 66.181.186.82
суудлын бөглөөс, юу хийж гахай болтлоо таргалав! Чиний таргалсан,төрийн өмчийн компаниудын дампуурсан 2 дүйхээр байна
Нэргүй 2026-06-10 202.131.245.210
Ярихаас өөр юмгүй ац Хүүкийн гар хөл Гаальд байсан нөхөршдээ Хүүк байгаагүй бол гаалийн байцаагч аягүй бол ажлаасаа халагдсан тууш явах нөхөр дөө
Нэргүй 2026-06-10 66.181.183.192
дампуурчихсан гэхээс өөр юу хэлэх вэ дээ, хэлэх ч үг олдохгүй юм байна.
Нэргүй 2026-06-10 103.215.14.4
ЗХУ тарсан. ЗХУ-ын хөрөнгийг 100% ОХУ эзэмшинэ гэсэн юм хаа ч байхгүй. ЗХУ болон Улаан Коминтернээс Монголд явуулж байсан геноцит бодлогын хариуцлагыг хүлээж ар гэрт нь олгох нөхөн олговорыг ОХУ төлөхөөс татгалзаж, тэр Коминтерн, ЗХУ-аасаа нэх гэсэн хариу өгсөн байдаг. ТЭгэхлээр ЗХУ-д нь хүлээлгэж өгөх нь зөв. гэтэл ЗХУ байхгүй учраас эзэнгүй өмчийг ТӨБЗГ бүртгэж аваад Монголын газар нутагт байгаа учраас Монгол авах нь зөв.
Нэргүй 2026-06-10 66.181.160.118
Урьд нь зогсоож байхгүй юу хийж байсийм???
Нэргүй 2026-06-10 66.181.176.36
ярихаас цаашгүй
Нэргүй 2026-06-10 202.9.40.57
ХЭРЭГГҮЙ АГТЕНТЛАГУУДААЧ ТАТАН БУУЛГА ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА Ч ГЭХ ШИГ
Зочин 2026-06-10 122.201.31.190
МАН-хан үнэхээр даварсан гарууд юмаа. Хүнд зориулж ТӨК компани байуулж байсныг энэ Цэнгэл яг хариуцсан ТӨХ-ны дөрга Цэнгэл одоо хэлж байна. за ард түмэн минь мэдэж ав. ийм л намыг сонгож байсныг ирэх жилээс бүрэн зогсоож МАНханд хариуцлага тооцъё ард түмэн минь ээ!!!!!!!!!!
Нэргүй 2026-06-10 103.229.120.138
ИИМ ДАМПУРСАН ТӨРТЭИ УЛС БАИСАН ЮМУ
Нэргүй 2026-06-10 163.61.150.70
Бүтэн арван жил засаглчихаад дөнгөж одоо ойлгож байгаа юмуу ёстой жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхдэг шиг юм болжээ
Нэргүй 2026-06-10 163.61.150.70
Муусайн мангасууд хулгайлж дуусаад хулгайлах юм дуусаад. Нэг их ариухан амьтад болж гэнэ
Иргэн 2026-06-10 202.126.91.20
та нар хулгайлах гэж төрийн өмчит компани байгуулж хулгайлсан уул нь хүмүүст, хүнд үр ашгаа өгдөг компани байгуулах ёстой байв.
Нэргүй 2026-06-10 103.229.120.18
Монгол улсын авилгалын өнөөгийн байдлыг харуулсан жинхэнэ мэргэжлийн авилгалчин. Доороо бүх шатанд өөрийнхөө хүмүүсийг буюу авлигын сүлжээгээ байгуулсан ичдэггүй, ханаж цаддаггүй гахай. Очсон салбар бүртээ авилгалыг гааруулсан, гааль, авто тээврийн үнднсний төвийн С зөвшөөрөл, төрийн компаниуд гэх мэт.
Итыь 2026-06-10 202.126.88.213
ЧИ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХ БИШ, ХООСОН ТОМРООД …. ЧАМД КОМАНД ӨГӨХӨД Л ЧИ ХИЙНЭ.
Нэргүй 2026-06-10 202.72.243.182
ГЭНЭТХЭН ШУДАРГА ЮМ ЯРЬЖ БАЙНА
Нэргүй 2026-06-10 66.181.180.245
Хөөтэй төлөг шиг энэ амьтан өөрөө далд ороорой. Чиний шахсан цүнхчид ТӨК -уудад жин дарна шүү. Хүрэлсүх гэж дарангуйлагч болох дуртай гөлөг чадваргүй хэдэн бөөснүүдээ аваад зайлаачээ
Нэргүй 2026-06-10 203.98.76.30
Жинхэнэ заваан бузар пиздиййс дээ энэ. Баахан чадваргүй гаруудыг чихнэ төрийн өмчит компани руу, хамгаална, хулгай хийлгэнэ, жинхэнэ хамгийн түрүүн зайлуулах ёстой лаалаар