niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:04 UTC Эх: https://news.mn/r/2871531/ 077e6c6c0d678621… ← niitlelch.mn руу буцах

НЭГ ДОРООС: ЭШ-ын суудлын хуваарь маргааш гарна

НЭГ ДОРООС: ЭШ-ын суудлын хуваарь маргааш гарна

НЭГ ДОРООС: ЭШ-ын суудлын хуваарь маргааш гарна

Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг  зургадугаар сарын 25-28-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна. 2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.

Хүйсийн хувьд шалгуулагчдын 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй суралцагчид эзэлж байгаа аж. Харин байршлаар нь авч үзвэл нийт бүртгүүлэгчдийн 53.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотоос, 46.8 хувь нь орон нутгаас бүртгүүлжээ.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад оролцогчид Математик, Англи хэл, Нийгэм судлалын хичээлүүдийг хамгийн олноор сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.

May be a graphic of studying and text

Зургадугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар Элсэлтийн шалгалт эхлэх юм. Дараагийн өдөр буюу 26-ны 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт тус тус үргэлжилнэ. Харин 27-ны өдөр 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:30 цагт Математикийн шалгалт явагдахаар төлөвлөгджээ. Шалгалтын сүүлийн өдөр буюу 28-ны 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авснаар энэ удаагийн ЭШ өндөрлөх юм байна.

Элсэлтийн шалгалтад бүргүүлэгчдийн суудлын хуваарь зургадугаар сарын 11-ний өдөр гарна.

May be an image of text that says 'БОГОвОРОЛЫНЯА ынЯАМ ЯдМ БОЛОВСРОЛЫН УНЭЛГЭЗНИЙ тов 2026 онЫ элсэлтийн ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 我ャ 10:00-11:20 TYYX 10:00- 11:40 хими АНГлИ ХЭЛ ГАЗАР ЗУЙ 16:30-17:50 нийГэМ СУДЛАЛ တ 10:00-11:20 2026.06.27 БИОЛОГИ 14:00-15:40 МАТЕМАТИК ФИЗИК 13:00-14:20 OPOC Хэл 16:00-1720 монгол хЭл АНХААРАХ зУЙЛ: Шал байраяд цагийн емне ирсэн Анги, танхимд 10 Оминутын суудлаа урдсан гацаанаас хожиМДСОН шалгуула шалгалтад оруулахтури, WWW.EEC.MN WWW.FF.COM/EEC.MN 7on 70 2490 EBUCATIONIEMALLATONICENTER- ON EMALLATION CENTER EMALI'

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧИД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ шаардлагатай баримт бичгээ бүрэн бүрдүүлсэн байхыг Боловсролын үнэлгээний байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, шалгуулагчид QR кодоор баталгаажсан бүртгэлийн хуудсаа хэвлэн авч ирэх шаардлагатай. Үүний тулд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, “Бүртгэлийн хуудас” хэсгээс хэвлэж авах боломжтой.

Мөн суудлын хуваариа дээрх цахим системээс авч хэвлэн ирэх бөгөөд иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийг заавал авчрах ёстой юм.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд хүрэлцэн ирж, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх шаардлагатай юм.

Мөн цаашид Элсэлтийн ерөнхий шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөж байгааг албаныхан хэлж буй. Одоогийн байдлаар шалгуулагчид тодорхой хичээлүүдээр ижил агуулга, ижил түвшний шалгалт өгдөг тогтолцоотой байгаа бол цаашид шалгалтын сонголтыг илүү уян хатан болгох чиглэлд шинэчлэл хийхээр судалж байна.

Ингэснээр суралцагчид элсэхийг хүсэж буй их, дээд сургуулийн шаардлагад нийцүүлэн шалгалтаа эрэмбэлж сонгох боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл, төгсөгчид сонгосон мэргэжил, сургуулийнхаа чиглэлтэй холбоотой хичээлүүдийг илүү гүнзгий түвшинд судалж, шалгалт өгөх боломжтой болох бол бусад хичээлээр суурь мэдлэг, заавал эзэмших агуулгын хүрээнд үнэлгээ авах тогтолцоонд үе шаттай шилжихээр төлөвлөжээ.

Түүнчлэн элсэлтийн шалгалтыг зөвхөн жилд нэг удаа зохион байгуулдаг хэлбэрээс татгалзаж, олон улсын туршлагад тулгуурлан илүү нээлттэй, уян хатан зохион байгуулах боломжийг судалж байгаа аж. Тухайлбал, шалгалтыг улирал тутам буюу жилд хэд хэдэн удаа авах, шалгуулагчдад оноогоо ахиулах зорилгоор дахин шалгалт өгөх боломж бүрдүүлэх зэрэг хувилбаруудыг холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн боловсруулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж