niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:04 UTC Эх: https://news.mn/r/2871532/ b621603ff6287788… ← niitlelch.mn руу буцах

VS: "Хүний амиар улс төр хийсэн, хийгээгүй"

VS

VS: "Хүний амиар улс төр хийсэн, хийгээгүй"

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард болсон тул энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хариуцлага хүлээх ёстой гэх асуудлыг Ардчилсан намын зүгээс 14 хоногийн өмнө тавьж, Ерөнхий сайд Н.Учралд хандсан. Гэвч Засгийн газрын тэргүүн хариу өгөөгүй тул Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохгүй гэж ойлгогдож байна гэж үзэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах санал гарган, бүлгийн гишүүдээсээ гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Хүн солилоо гээд асуудал шийдэгдэхгүй. Хүний амиар улс төр хийж байгаад харамсаж байна" гэсэн юм.

"News" агентлаг энэ долоо хоногийн VS булангаараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын байр суурийг хүргэж байна.


 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

-Ардчилсан намынханд өөр хийх ажил байхгүй байгаа юм уу. Улс оронд хийх олон ажил байна, тэр асуудал руугаа анхаарлаа хандуулахгүй засгаа огцруулна гээд явах юм. Бизнесийн байгууллагууд улс төрийн тогтвортой байдлыг л харж байгаа. Улс орноо бодохгүй хувь улс төрийн акц хийх шаардлагагүй л гэж харж байна. Миний хувьд байр сууриа өмнө нь илэрхийлсэн. Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны буруугаас анги салбартай холбоотой төрийн тусгай алба хаагчдын буруутай үйлдлээс болж цэрэг амь насаа алдсан гэдэг нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Ер нь хүний амь насаар улс төр хийж байгаа нь зохисгүй санагдаж байна. Хэн нэгнийг сольсноор дахин асуудал гарахгүй гэж харж байгаа бол өөр гэхдээ тэгж харж байгаа гэж бодохгүй байна. Сүүлд цэрэг амиа алдсан хэрэг дээр холбогдох газрууд дүн шинжилгээ, хяналт шалгалт хийж байгаа. Өөрсдөө байр сууриа илэрхийлэх байх. Олон салбарт олон шалтгаанаас болж асуудал үүсэж байгаа энэ болгонд засаг төрийг тогтворгүй болгоод байгаа нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм. Монгол Улсын Батлан хамгаалах салбар бол онцгой салбар. Хүний амь эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Гэхдээ хүний амь улс төржих асуудал биш улс төржүүлээд байгаа нь харамсалтай байна. Харин асуудал гарвал түүнийг засаж залруулж цаашид энэ салбарыг илүү сайжруулах тал дээр анхаарч эрсдэлт гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлгээс 14 хоногийн өмнө Ерөнхий сайдад хандан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох санал гаргасан, гэвч хариулт ирүүлээгүй. Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийллээ гэж ойлгож байгаа. Сая бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Хэрвээ Ерөнхий сайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэл гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна.  Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал.

Мөн нөхцөл байдлыг томоор харах ёстой.  Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орж ирж байгаа, татвар гээд олон асуудал бий. Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад бараг гурвсан сар боллоо. Үүний зэрэгцээ эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орж байна. Ямар ажил хийх талаар төсөл, хөтөлбөрүүд танилцуулж байгаа ч Монгол Улсын эдийн засагт өсөлт, хөгжил авчрах бодитой ажлууд тодорхой бус хэвээр байна. Иймээс энэ Засгийн газраас хүлээх итгэл, хүлээлт буурч байгаа нь илт харагдаж байна. Иймээс Ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг өргөн хүрээнд тавина.

Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийн талаар Засгийн газар жил бүр УИХ-ын өмнө тайлан тавьдаг байх ёстой. Монгол Улс дахь эдийн засгийн эрх чөлөө ямар түвшинд байгааг Засгийн газар жил бүр тайлагнадаг болох шаардлагатай. Энэ чиглэлээр олон зохицуулалт тусгагдсан. Байгалийн баялгийн асуудлаар улстөрчид Монголын ард иргэдэд хариуцлага хүлээж, тайлбар өгч байх ёстой. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Эр хүн 2026-06-10 103.229.122.87

нянбактер бол хүний амь нас, төдийгүй ард иргэдийн амь амьдралаар улс төр хийсэн х*******н туршилтын маф шүү дээ!!!!

Avatar

зочин 2026-06-10 66.181.181.174

Ардчилагчид биш анархистүүд, Шудрага хүмүүс болж жүжиглэнэ Иргэдийг хуурч, мэхлэж улс төрийн хонжоо олохыг л эрмэлзэнэ, Бусдыг гүтгэнэ, Улс төрийн тогтворгүй байдал ,самуун үүсгэх,иргэдийн амьдралыг хүндрэх нь тэдний хувьд ашигтай, Төрдөө итгэх иргэдийн итгэлийг унагаж ,санаа сэтгэлийг нь эргүүлж байж төрийн эрхэнд гарах нь тэдний гол зорилт

Avatar

Нэргүй 2026-06-10 103.57.94.14

Женког бариад суулгачих зоригтой ухаантай аавын хүү Монголд алга шивдээ, нохой долооморууд аа !
Хуулийхан хамаг хэрэг материалы нь бүрдүүлээд баривч лах гэхээр 2017 онд Энхболд, 2024 онд Хүүк хоёр л "боль" гсн юм гээ биз дээ !
Эд нарыг Орос цаанаас нь айлгадаг байх л доо !!!

Avatar

Hi 2026-06-10 66.205.9.138

Unen

Avatar

уЧРАЛ Хөвүүнд 2026-06-10 172.226.43.250

Бүх булхай нь илрээд шорон ш*** гээд байгаа хэдэн Женко талын гөлгүүд зөвхөн амиа хоохойлж, улс орныг тогтворгүй болгох гэж зэрэг зэрэг заваарч бн. Талбай дээр хөсрий золбингуудыг орлиулж, ордонд хэдэн хүүхэлдэйнүүдээ бахируулж, педо авгай нь ч жон жон гээд, хөдөө ч хэдэн хөлсний банхаржжд хуцалдаж байгаа биз. УЧРАЛ минь зоригтой бай. Үзэлц. Цөстэй буриад хүү шиг бай!!!!!!!

Avatar

Анхаарал сарниулах тактик 2026-06-10 103.229.121.166

Нөхөд өө, боддоо. Энэ ЗГ-ын үед саяхан Дотоодын цэрэг нас барсан (Хууль зүйн сайдын) бас Хилийн цэргийн дарга цэргээ эрүү нь бяцартал зодлоо. (Мөн Амарсайханых) ОБЕГ чинь нүхнээс хүүхэд гаргаж чадалгүй гараар 60 цаг ухлаа. Гал унтраах гэж махаа идлээ. Сүүлийн үед хамгийн мөнгөтэй үед нь Сйад хийсэн нь мөн л Амарсайхан. Өмнө нь ах Отгонбаяр нь. Гэтэл АН дарга огт С.Амарсайхан огцор гэж ган хийхгүй байгаа биз? ОН, АБ, Нянбао нар нь эвгүй үед зүгээр л хорлог сүйтгэх, тогтворгүй байдал үүсгэх заль

Avatar

ZOCHIN 2026-06-10 103.119.92.177

Чи огцорчихад хайртай засаг чин тогтвортой үлдэнэ Засгийн газраа тогтвортой байлгахад санаа зовоод байгаа бол хариуцлагаа хүлээгээд огцороо

Avatar

Нэргүй 2026-06-10 202.126.89.70

Энэ БХЯ ны сайд чинь өөрөө нэг гишүүнтэйгээ зодоо хийгээд нэг хэсэг хэвтээд алага болчихдог зодоонч нөхөрштээ

Avatar

Нэргүй 2026-06-10 172.226.43.239

Яг ш дээ. Ийм юманд итгэдэг харанхуй масмын сонгодог төлөөлөл

Avatar

Зочин 2026-06-10 82.144.201.2

энэ Батлут гэдэг этгээд ямар их албан тушаалын хэлхээтэй н**ш юмб, ажлаа хурдан өг, дахиад энэ хүнд ямар нэгэн өндөр албан тушаал битгий өг!!! энэ этгээдэд албан тушаал тохирохгүй этгээд бн, огцорооч гөлөг минь. Номтой баяр сайд тэр Онцгой гёнералаа огцоруул!!! хариуцлага тооцно гээд бсан билүү!!!???

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.183.192

энэ батлан хамгаалахын сайд нэртэй бүтэхгүй амиа хамгаалагч нэг байнаа, цэрэг нас барчаад байхад хар амиа хоохойлоод байх юм, ёс зүйн хариуцлага хүлээгээд огцрох хэрэгтэй шүү дээ

Avatar

Хулгайч 2026-06-10 66.181.176.19

хариуцлага алдвал зайлах ёстой юм энэ чинь ардчилал ч юм, улс төр ч юм хүний хайран хүүхэд алуулчихаад юу яриад байна аа цэргийн ёс зүй хариуцлага гэж мэдэхгүй бусдад үүрэг даалгавар өгч хэрэжилтээ шалгаж ч мэдэхгүй нөхөр юу гэж мэдэхгүй салбарт шигдээд байгаам бэ яв яв Батлутаа

Avatar

Нэргүй 2026-06-10 160.250.66.5

Батлут огцрох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-06-10 66.181.180.245

Өөрийн хамааралтай хулгайчдаа Эрдэнэтийн ашигтай суудал болгонд суулгасан энэ хулгайч зайлаачээ. Ядахдаа нөгөөдүүл нь засаг дарга гэдэг нусан чураа ердөө тоохгүй. Нөгөөх нь ямарч арга хэмжээ авч чадахгүй…ийм нэгэн засаглал тогтооод удаж бнда. Учрал гэдэг сулхаан амьтан Содбаатарын партнёрыг зайлуулж чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2026-06-10 188.162.248.249

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!

Avatar

mglchuud 2026-06-10 160.19.10.129

ene said nertei amisgaa er hvn ooroo ogtsrooch

Avatar

huuk 2026-06-10 192.82.65.32

batlut zailay

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж