niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:04 UTC Эх: https://news.mn/r/2871615/ a8986130de2c0e36… ← niitlelch.mn руу буцах

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдыг гүтгэж, зайлуулах операцийг хийсэн

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдыг гүтгэж, зайлуулах операцийг хийсэн

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдыг гүтгэж, зайлуулах операцийг хийсэн

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.09/ хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд албаны нууц гэсэн ангиллыг бүхэлд нь хасчээ.  Ингэснээр сүүлийн 10 жилд хуримтлагдсан 882 орчим албаны нууцыг ил болгох боломж бүрдэж буй юм байна.

Төрийн нууцад хамаарах асуудлыг Засгийн газар дангаар бус УИХ бие даасан хуулиар тогтоодог байхаар өөрчилжээ.

Хэлэлцүүлгийн шатанд төрийн нууц, албаны нууц нэрээр төрийн бүхий л шатанд хулгай дээрэм олноор гарсан хэрэгт хариуцлага тооцохгүй ял завших нөхцөл байдал үүсч байна гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Улсын болон албаны нууц нэрээр маш олон асуудлыг халхавчлан нууж, авлига, албан тугшаалын хэрэг үйлдэж байсан нь ил болж байна.  Б.Энхбаяр сайд та “Халуухан хавар болно” гэж хэлж байсан. Авлига, албан тушаалын хэрэгтэйгээ тэмцэх юм байна гэж ойлгосон. Нууц нэрийн дор ард түмний хөрөнгийг хулгайлдаг хүмүүстээ хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа, хүлээлтэд хүрсэнгүй.

Гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй, хариуцлага тооцохгүй байгаа нь ард түмнийг шийтгэж байгаа хэрэг. Монголын ард түмэн хохирч байна.

Жишээлбэл, Харбины гэрээ. Мухар төмөр замыг холбох нэрээр нүүрсний үнийг маш их бууруулж өгсөн. Энэ гэрээгээр үнэ тогтоогүй гэж ярьдаг. Компани руу чихээд байдаг.  Мөн ногоон автобус гээд алдартай хэрэг байна. Нууцын тамга дараад нууцалчихсан. Иймэрхүү хулгай дээрмийн хэрэг чинь дээрх хуулийг баталснаар багасах уу. Хариуцлага ярьсан юм байдаг уу. Энэ улсад хариуцлага алга, хариуцлага тооцож чадахгүй байна. Биенээ барьцаалсан маягтай, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүстээ найр тавьсан маягтай явж байна. Хэдий болтол хуйвалдах вэ?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:

-УИХ-аас баталсан байсан Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 жил болжээ. Энэ хугацаанд байгууллагын нууцад оруулах асуудлыг тухайн эрхэлсэн сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн хувьд захирал өөрийн дур зорго үзэмжээр нууцын тамга дарж, хулгайн шинжтэй, авлигын шинжтэй үйлдлээ хаацайлж байсан олон хэрэг учралууд гарсан нь нотлогдож байгаа.

Нүүрсний сонсголын үеэр оффтейк гэрээг ил болгосон. Нүүрсчид амь тэмцсэн. 20 сая ам.доллар, байр сав дээрэмдсэн, Бортээгийн ордыг хулгайлсан нь нотлох баримтаар ил тод болж, хууль шүүхийн байгууллагад шилжсэнтэй холбоотойгоор амь тавьсан.  Орох байх газаргүй болсон. Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй, ямар ч хамаагүй гүтгэлгээр нэр цоллож байгаад зайлуулах операцийг хийсэн.  Энэ операцид О.Цогтгэрэл дарга мэдээд хийчив үү, мэдэхгүй хийчихэв үү хамжигч болсон гэж ойлгодог.

Нэг талд нь хариуцлага ярих юм шиг боловч нөгөө талд нь нүүрсний хулгайчид хууль зүйн салбарыг эзэгнэх, хулгай луйвар хийсэн хүмүүсийг хэргээс холдуулахад тус нэмэр болсон гэж үзэж байгаа.

Нүүрсчид амилчихсан, эхнээсээ хилийн хоригоо цуцлуулснаа ил тод хэвлэлээр зарлаж байна.

Би бол асуудлыг нотлох баримттай ярьж байгаа. Намайг  Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд маань ногоон автобусны хэрэг тохож байсан. Би бол Хууль зүйн сайдыг барьцаалах ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Монгол Улсын Дээд шүүх хүртэл явж, гурван шатны шүүхээр явж, гэм буруугүй нь эцсийн шийдвэрээр нотлогдсон.  Шүүх хурал нь нээлттэй явсан. Б.Энхбаярын ойр дотнын хүн хэрэг хийсэн гэж хэвлэлийн пропаганда хийж байсан. Үнэн мөнөн цаг хугацаа, шударга шүүхийн шийдвэрээр нотлогдоод явж байгаа. Хууль шүүхийн байгууллагын дотоод үйл ажиллагаа, мөрдөн шүүлгэх ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломж байдаггүй. Тэрхүү Үндсэн хуулийн зарчимд миний бие хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Миний ярьж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарахгүй үйл баримтыг ярьж, өнөөдөр олон ауудал нь шүүхийн өмнө дэнслэгдэх байх гэдэгт би итгэлтэй байдаг.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Энэ олон нууцын тамга дарж хулгай хийж, Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсанд ямар хариуцлага яригдах вэ. Хариуцлага ярьж байгаа юм байна уу, бүгд завшаад яваад байна уу?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:

-Хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж боддог. Тийм ч үйлдлээр өнөөдрийг хүтэл ажиллаж ирсэн.

Улсынхаа Ерөнхий сайд байсан, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүмүүстэй холбоотой олон арван сая долларын үйл баримтыг баримтаар нотолж ярьж хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Энэ хүмүүсийн ярьдаг зүйл нь дандаа гүтгэлэг. Хуулийн байгууллагад гар хөлтэйдээ эрддэг юм уу яадаг юм. Манай хуулийн системд харагдаж үзэгдээгүй үйл явдал болж байгаа. Тэр Т.Даваадалай гэж нөхрийн кейс бол өөрийнхөө эхнэрийн хамаарал бүхий дансаар 5.5 тэрбум төгрөг шилжүүлж авна гэдэг тэнэг зориг ш дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-09 103.168.34.51

өөрөө та яаалаа

Avatar

ZOCHIN 2026-06-09 103.119.92.177

Хахууль нэхэж авсаныг нотлоод байхад хуцалгүй өөрөө түдгэлзээд шалгуулаач.Нөгөө мундаг хуулийхан хаана байна вэ энэ хүнийг түдгэлзүүлэх саналаа хурдан оруулж ирээч

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.183.92

"Хүн алаад шатаагаад булчихсан" гэж гүтгэж чадаж байгаа хүн бусдыг өөр юу ч гүтгэж чадна гэдэг нь тодорхой. Энхбаяр бол яавч олигтой амьтан бишээ

Avatar

Нэргүй 2026-06-09 188.162.248.249

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-09 103.229.121.112

энэ нэг мэдрэл мэдээ болгоны дор ингэж хуцах юм. Ажил хийж архины мөнгөө олооч чи

Avatar

AI 2026-06-09 66.181.191.245

энэ алиалагч царайт олигтой амьтан бишээ

Avatar

зочин 2026-06-09 66.181.160.20

Чи одоо царайг нь хараалллл … .Тэвэрч унтахгээд байгаамуу…муу г*** чинь..
Хүн нь ямар байх нь падгүй Хулгайчийг л шийтгэх ёстой !!..

Avatar

энэ янзаараа УИХ тараасан дээр 2026-06-09 66.181.179.15

Одоо УИХ тараасан дээрээ . Бүр ажилч явахаа байлаа . Ард түмэн бүрч хэцүүдлээ . Орлого ч алга ч алга . Сайхан тэмцээд явья . Харамсах юм гүйгээр . Цаг нь болждээ ард түмэн

Avatar

Нэргүй 2026-06-09 103.168.34.230

МАН-ыг буулгаж байж энэ хэргүүд шийдэгдэнэ

Avatar

Нэргүй 2026-06-09 124.158.109.247

энэ могойгоо намаасаа хөөгөөчээ 37 оны яргачин нэг псдаа гарчээ. учрал п**а чи эсвэл зайл

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.94.14

Энийг хөөхийн оронд Нүүрсний хулгайтайгаа тэмцээч, МАН-ыхаан !!!

Avatar

Нэргүй 2026-06-09 160.19.10.129

shal demii gishuun

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.41.64

Энэ хүний харц угаасаа өс зангидсан хүн гэдгийг тодорхой хэлдэг. МАН-ыг муухай харагдуулж дотроос нь задалж байгаа хүний нэг нь энэ хүн мөн. Цаг нь ирвэл хэнийг яаж ч алж мэдэхээр хүн дээ. Албан тушаалын хэнээтэй. АТГ шалгагдаж байгаа хэрэг нь юу болсон бэ

Avatar

Нэргүй 2026-06-09 103.212.118.240

АН-ынхан Б.Энхбаярыг өдөж МАН-ыг дотор нь хагаралдуулах явуулга их хийж ирсэн. Б.Энхбаяр хэсэг хугацаанд ял ярихгүй тэвчээд байсан. Ганбатын өдөөн хатгалагт өнөөдөр автаж хуучин өвчин нь хөдөлж ял яриад эхэллээ.Одоо нөгөө талынхан нь бас могой энэ тэр гээд энийгээ дайрч эхэлнэ. Энэ нь МАН-ын цаашдын сонгуулиудад нөлөөлөх магадлалтай.Ерөнхийлөгчид 3 хүн нэр дэвшсэн. Манай Эрдэнэ 4-т орсон гэсэн АН-ынхны хоржинтой яриаг МАН давтаж мэдэхээр байна шүү ЭНЭ ЯНЗААРАА ХАГАРААД БАЙВАЛ..

Avatar

Нэргүй 2026-06-09 150.228.177.124

Оюун-Эрдэнийг хэрэгт унагаах амлалт авч, үүрэг даалгавартайгаар Мөнхбаатар Хуулийн сайдыг авч хаяраар тохирч зандка чамайг хуулийн сайд болгооод Оюун-Эрдэнээс ямар ч факт ололгүй ичсэндээ хорт могой өөрөө зайлсан биз дээ

Avatar

Зочин 2026-06-09 103.57.93.180

Б Энхбаяраас хойш хууль зүйн шинэ сайд хөдлөхгүй л байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.46.81

Б. Энхбаяр хөдөлж байсан юм уу? Угаа бол толгой дараалан дүүжлэх боломж байсан. Цаг алдсан.

Avatar

Зочин 2026-06-09 103.57.93.180

Ан ы Цогтгэрэл нүүрсёдийг өмөөрч байсан учраас язанданшатарын засгийг унагах ажиллагааг зохион байгуулсан гэж боддог Одоо Учралыг огцор гнээд МАН ы аль бүтэхгүй хүмүүстэй хжйвалддаг бололтой янамынхаа нэрийг баллаж байна даа

Avatar

Нэргүй 2026-06-09 103.168.34.229

За шаа2. та нар бүгдээрээ адилхан ш дээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж