niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:04 UTC Эх: https://news.mn/r/2871516/ 71c9dd2bffc15d24… ← niitlelch.mn руу буцах

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Э.Анарыг томилохтой холбоотой нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан удирдан явуулна.

Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд төв банкны системд олон жил ажилласан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсон хүчин юм. Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш буюу хагас жил гаруйн хугацаанд Тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа юм. Уг албан тушаалыг хашиж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш тус орон тоо эзэнгүй байв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд өмнө нь тус банкны Тамгын газрын дарга асан Ж.Батхуягийн нэр яригдаж байсан ч, эцэст нь төв банкны системд олон жил ажилласан, салбарын туршлагатай хүнийг томилох нь зүйтэй гэж үзэн Э.Анарыг ийнхүү нэр дэвшүүлжээ.

Ажлын туршлага:

  • Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал

  • Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал

  • Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч

  • Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн

Боловсрол:

  • Японы Хакүо их сургууль, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг
  • АНУ-ын Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.177.248

Монголбанкны орон тоог 300 болтол нь багасга! 567 ажилтан бүр 50 саяын орон сууцны урамшууллыг авбал талийж өгнө. Бусад төрийн байгууллагуудын албан хаагчид ийм урамшуулал авдаггүй юм.

Avatar

Нэргүй 2026-06-09 163.61.150.70

Нэгмөсөн хаант засаг тогтоочих МАНгаруудаа коммунистуудаа

Avatar

харанхуй 2026-06-09 103.168.34.60

сагс тоглодог л залуу байсан санагдах юм салбартаа бол гийгүүлээгүй л дээ, ми овогт нам дотор хүчээ авах цагаар

Avatar

Зочин 2026-06-09 128.199.127.23

Даргын хүүхэд дарга, хүүхэд нь бас дарга

Avatar

Нэргүй 2026-06-09 103.212.118.38

эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж худлаа болох уу.

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.40.107

ямар аймр худлаа яриулж бн аа худлаа яриулж ингж худлаа яриулж болхгүй худлаа инээж бгаа худлаа яриулаад юм болло гэж агуу орос орон их монгл гэсн хужааманж үлгр зохиолын гэсн монглын харъян бхвдээ ингж худла инээж бгаахудлаа ьүох зохиож болхгүы хитадманжууд ингж яриулж бгаа бхдаа.

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.41.64

Залуучууддаа боломж олгох нь зөвөө. Хөгшин тэгээд ажлын бүтээл гардаггүй хөгчүүл их байна. тэднийг одоо солих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-06-09 103.229.123.18

Ээж аав нь сүрхий улс байдгийм дажгүй залуу бх шүү

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.160.118

Аав нь ямар ч балай этгээд байсан хүүхдэд юуны бухуу байх вэ дээ? Мэдлэг чадвартай л бол явж л байг л дээ!

Avatar

Зочин 2026-06-09 202.55.188.106

Хогийн ургамлаас хогийн ургамал л ургана.

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.178.63

даргын хүүхэд л дарга болно

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.94.14

Боловсролтоы схн залуучуудыг дэвшүүлэлгүй яах вэ, зөв !

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.95.58

х***а энхболдын хүү мөнүү

Avatar

иргэн 2026-06-09 202.21.104.234

Батшугар шиг ажиллаж чадаж байвал ямар хамаа байхав дээ

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.184.214

Үгүй яахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж