niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:04 UTC Эх: https://news.mn/r/2871509/ ed43d3d5e0cc420f… ← niitlelch.mn руу буцах

ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт хариуцлага тооцох уу?

ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт хариуцлага тооцох уу?

ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт хариуцлага тооцох уу?

Хүүхэд эндсэн олон харамсалтай хэрэг явдал болж өнгөрөхөд “А” гэж дуугардаггүй Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хэлтсийн дарга Н.Ганхуягийг өмөөрч, дүгнэлт гаргасан нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар далимдуулж албан тушаалтныг хаацайлсан дуулианыг дагуулаад буй. Энэ хэрэг явдалтай холбогдуулж, УИХ-ын дарга С.Бямбацогт ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоо мэдэгдээд буй.

Үүгээр бол ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт хариуцлага тооцох асуудал хөндөгдөх болж буй. Мөн тус комиссын дарга Д.Сүнжидийн суудал ч ганхаж болзошгүй асуудал яригдаж эхэллээ.

ХЭҮК нь УИХ-ын харьяаны байгууллага бөгөөд удирдлагыг нь УИХ-ын дарга санал болгож, дөрвөн жилийн хугацаатай томилдог. Ажил үүргээ хуулийн дагуу биелүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох бүрэн эрх УИХ-ын даргад бий.

УИХ-аас 2023 онд Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томилж байсан юм. Бүрэн эрхийн хугацаа нь ирэх жил дуусах учиртай. Гэвч цаг хугацаанаасаа өмнө суудал нь ганхаж эхэлсэн нь тус комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригийн үйлдэлтэй холбоотой.

Хэрэг явдлыг тодруулбал, Зөв.mn вэб сайт нь "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хэлтсийн дарга Н.Ганхуяг 450 саяын үнэтэй балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" гэх гарчигтай нийтлэл гаргажээ.  Үндэсний аудитын газраас гаргасан хяналт шалгалтын дүнг үндэслэн дээрх нийтлэлийг бичсэн. Ингэхдээ уг нийтлэлд тус төрийн өмчит компанийн хэлтсийн дарга Н.Ганхуягийн зургийг тавьсан юм байна. Гэтэл "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хэлтсийн дарга Н.Ганхуяг нь “Миний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргасан. Үүний дараа Хүний эрхийн үндэсний комиссоос “Зураг бол хүний биометрик мэдээлэл тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр зургийг нийтэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 6.27.3 дахь заалтад заасан зөрчлийн шинжийг агуулах боломжтой гэж дүгнэжээ. Дараа нь цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчлийн хэрэг нээж тус редакцыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Тодруулж хэлбэл, энэ хэрэг явдал нь Хэвлэлийн эрх чөлөөнд  халдсан ноцтой үр дагавар ч дагуулаад буй.

Нөгөө талдаа Засгийн газар төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ, эзний ёсоор хандах хүмүүсийг захирлаар томилно гэж ярьдаг ч дарга дагасан, эсвэл сонгуульд ажиллаж байсан хүмүүсийг томилсоор байгаа нь эргээд асуудал дагуулж буйг энэхүү жишээнээс харж болохоор буй.

Учир нь, "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хэлтсийн дарга Н.Ганхуяг нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хувийн зорилгоор ашиглаж, арьсаа хамгаалсан болохыг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэлдээ онцлоод буй.

УИХ-ын дарга С.Бямбацогт "Хүний эрхийн үндэсний комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш. Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг ‘хувь хүний биометрик мэдээлэл’ хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.

УИХ-аас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.

Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж, чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-09 202.55.188.82

Тэр Ганхуяг, энэ Ганзориг нар Их засгийн бүтээгдэхүүнүүд, найзууд. Тэгэхээр ямар найздаа үйлчилсэн шийдвэр гаргасан л байна.

Avatar

OB 2026-06-09 66.181.177.29

2014 xoishgl

Avatar

ylcuin ? 2026-06-09 66.181.177.29

#, ###

Avatar

gadni daisagnagch+ gyilagchin xylgaich,xangamj oym 2026-06-09 66.181.177.29

belen mungugyi daisagnasn,zassan,Ubchlyylsen bdltglt.

Avatar

ylcuun xamgaalal tejleet, dyyriamlyyd, irsen gazartaOB 2026-06-09 66.181.177.29

daini daraa barisan xyychni Shunjlex yxaan,, bolobcpol
coeluin 4-6 apbnailcan Belegdeltei oponyyduig ylcuun xamgaaltad abax.
BLOKON baishin,tsonxni ram EBDEJ nyraaj,
zylegnixee ysuig goojyyldag baij YXMELToolyyr tavila.
Cameraas chuluulux,XOTuun Tubuu ylcuunbolgox.

Avatar

XOTuin Tub Caputalaa, Elchinguin Xolboltry matfaigaa 2026-06-09 66.181.177.29

yynd
1. Elchinguin xolbolt, Epyyl baishing Aimshigtai Nyraaj.
2. yniversity Matfuin 2,gel xuij, 1))
3. IV XYNCNi delgyypuin baishing Nyraasan.
4. gyanz,shunjlex yxaanui. Ajulchduin bairy. NUraaj
5..Gadaad yabdluin ,opdnui,Collins bapulga gel bolj.
6.Xabdar cydlal,Emleguin baishin Xotod MUNAGydaar
bariylaxgyi baix.
7.XOTiN chun Xundlun OgtloluigNUrAAJjYZEED bngy)
8.XOTUUIN TOBiig NUrAAJ YZEED baiga. nil omogn ?SHUGAM CYLJEEGEE OPuGUUr ni XADGALya.
( yruin shingentei ys yydag gadni gyilagchnaz

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.177.29

– + Xyychnui caixan tselger emnelguig Nyraasaan.
– # +#; 4 -Emnelguin bapilguin buchig bapumtug ni
Xybuin emlegtei XOLBOXN Baliar bolgoxXyhzorulgotoi
gemtluin emleg mikrobni xamgaalaltryyx xaldsan..
a. 6 davxarldsan XULGAIGAA hj tsonx xaadagUbjtieiy.
b. XUBIXA EMLEG gadni OCtai xolboj, Emlguin zoriyltuin
oz, tsogtsig xynsuig Nailtaigaa xolildson drevnUbjtei
baigyylamj bolje zailgyi.

Avatar

зочин 2026-06-09 59.153.115.234

ХЭҮК ер нь хойрго газар санагддаг. Ээлж дараалан муусайн хүүхдүүд хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж халуун амиа алдаж байхад таг дүлий дүмбэ оргиод ган гэж дуугарсангүй. Ер нь ийм төрийн байгууллага байх хэрэгтэй юү? Төрийн бус байгууллагууд хийж дөнгөөд байх ажил биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж