Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн мэдүүлсэн нийслэлийн 2026 оны төсөв болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Тодотголоор нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагуудын өөрийн орлогоос бүрдэх нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.
Уг хэмнэлтийн хөрөнгийг нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлд шилжүүлэн зарцуулахаар тусгасан” гэв.
Хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нийтийн тээврийн салбарт сар бүр 1.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүсэж, оны эцэс гэхэд энэ хэмжээ 15 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг онцлов.
Хуралдааны явцад мэдээлснээр шатахууны зардал нийтдээ 32 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийслэлийн төсвийн тодотголын төслийг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцүүлсний дараа НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
3,605.46






















































И 2026-06-09 103.229.120.178
Туулын ХУДЛАА зам, метро, трамвай хотод хэрэггүй. ТЭЗҮ гийнхээ мөнгийг идээд ханавал таарна. 1000 автобус чинь хоосон л явж бна.!!!
Зочин 2026-06-09 103.229.123.170
Туулын хурдны замын ажил,метро байгуулах ажил юу болсон бэ. ЕС Учрал дээрх төслийн ажилд шалгалт хийхээр ажлыг нь түр зогсоолоо гасан шалгалт нь дууссан уу. Уг төслийн ажлуудыг эхлүүлэх болоогүй юу. Хотын захирагч Пүрэвдагва энэ талаар тодорхой мэдээлмээр байна Иргэд ийм мэдээллийг хүлээж байна.