niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:30 UTC Эх: https://news.mn/r/2871477/ 6a3518b9cf7a9650… ← niitlelch.mn руу буцах

"Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна"

"Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна"

"Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна"
УИХ-ын дарга С.Бямбацогт тэрбээр, "хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна" гэв.

Зөв.мн сайтын сэтгүүлч бэлтгэсэн нийтлэлдээ тухайн мэдээлэлд дурдагдаж буй иргэний зургийг тавьж мэдээгээ олон нийтэд түгээсэн. Улмаар тухайн нийтлэлд дурдагдсан иргэн хүний зургийг зөвшөөрөлгүй ашиглаж мэдээ, мэдээллээ нийтэлсэн гэх гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргасан, ингээд Хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн мэдээллийн сайтыг 20 саяар торгосон байдаг.

Тэгвэл энэхүү хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудалд УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, "Хүний эрхийн үндэсний комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш. Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг ‘хувь хүний биометрик мэдээлэл’ хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.

Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж, чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.94.34

маш зөв дуугарлаа. Их хурлын даргадаа баярлалаа

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн албан хаагч ч хүн. Түүнд нуух хувийн асуудал байдаг юм. 2026-06-09 103.212.118.240

ХЭҮК-ЫН ДАРГЫГ НАМААС ТОМИЛООД БАЙСАН.ОДОО БИЕ ДААСАН ХҮМҮҮС ГИШҮҮН БОЛООД БАЙГАА. ТА НАРТ НЭГ НИЙТЛЭГ ДУТАГДАЛ БАЙНА. АЛИВАА БОЛСОН ЗҮЙЛИЙГ УЛ СУУРЬТАЙ СУДАЛСНЫ ДАРАА ДҮГНЭЛТЭЭ ГАРГАХГҮЙ ЯАРААД Л ТҮҮХИЙ ШИЙДВЭР ГАРГАХ ГЭХ ЮМ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ Ч ХҮН.ХҮН БҮРТ АСУУДАЛ БИЙ БИ ЗУРГАА АВАХУУЛАХДАА МАШ ДУРГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ, БАГА БАЙХДАА МОРЬНООС УНААД ДУХАНДАА СОРВИТОЙ БОЛСОН. ГОЛЛАНДЫН ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА ЭВИЙ ИЙМ ШАЛТГААНААР ЗУРГАА АВАХУУЛДАГГҮЙ БАЙСАН ТУЛ ГОЛЛАНДЧУУД Ч ТАНЬДАГГҮЙ БАЙВ.

Avatar

Иргэн 2026-06-09 202.55.186.137

ХЭҮК гэдэг байгууллага ард түмэн талдаа байх юмуу, албан тушаалтан талдаа байх юм уу? Одоо тэгээд идэж уусан, шамшигдуулсан албан тушаалтнуудынхаа зураг хөргийг ч харах эрхгүй болов уу яав? Зураг хэзээ биометрик мэдээлэл болцийн??

Avatar

- XT Cola, dyyriamyl; - 2026-06-09 66.181.177.29

Europuin opnyyd chuni, Alcuin bapaagaa xapdguin baina.

Avatar

Нэргүй 2026-06-09 103.168.34.149

Сэтгүүлч Өнөрөөг хэлмэгдүүлэн ялласан Хүрэлсүх, Данх, Ж.Энхбаяр нарыг шийтгэх гэж байгаа юмуу?

Avatar

Нэргүй 2026-06-09 43.242.242.59

Сэтгүүлчид гэдэг шантаажчинтай улс болсон. Нийгэмд муу муухай болгоныг сенсацалж бичдэг хаалтын гэрээ байгуулдаг, улс төрчдийн гар хөл болсон ёс зүйгүй сэтгүүлч нар олон болсон. Хүнийг гүжирдэх бол бүр энүүхэнд болсон.

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.94.34

харин ч орк та нар фб-ээрээ амандаа орсноо хуцдаг шүү. чи муу хүний адаг адгийн муу постчин байж

Avatar

Нэргүй 2026-06-09 103.212.118.240

ХЭҮК-ИЙН УДИРДЛАГЫГ СОЛИХ ГЭЖ МУНДАГ АРДЧИЛАГЧ БОЛЖ ТОГЛООГҮЙ ГЭЖ Л БЯМБАЦОГТОД НАЙДАХААС. ӨМНӨ НЬ КУНАН ГЭЭД ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР ТӨР ЗАСГИнхныг шүүмжилдаг байсан даргыг нь Зандка сольсныг хүн бүр л ярЬдаг. ЕР НЬ ТА НАРЫН ҮГЭНД ИТГЭХЭД Ч ХЭЦҮҮ БОЛООД БАЙГАА ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж