niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:30 UTC Эх: https://news.mn/r/2871438/ d236eaf3bbc28695… ← niitlelch.mn руу буцах

Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардав

Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардав

Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардав

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нарт хандан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад "Монгол Улсын Үндсэн хуульд иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг тунхаглан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон бусад хуулиар үүнийг баталгаажуулснаар хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчиллын нэгэн тулгуур багана болж, нийгэмд олон нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгыг хяналтад тавих оролдлогыг хийсээр ирснийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдүүлсэнд харамсаж байна. Төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан нь хөрөнгийг зүй бусаар зарцуулан үнэгүйдүүлж буй талаарх баримт бүхий нийтлэлд ашигласан түүний цээж зургийг ХЭҮК "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн үзэж, үүнд хэвлэлийг буруутгасан албан бичгийг цагдаагийн газарт хүргүүлж хүний эрхийн индэр болох хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардаж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар сэтгүүлч сэтгүүл зүйн, эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор заасан байгааг хатуу сануулж, УИХ, Засгийн газраас томилогддог, төрөөс төсвийн мөнгөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг ХҮЭК, ЦЕГ зэрэг байгууллагууд улс төрийн захиалга гүйцэтгэгч, албан тушаалтны эрх ашгийг хаацайлагчид болтлоо чиг үүргээ алдсанд харамсаж байгаагаа мэдэгдэн хуулийн зөрчилтэй дээр үйлдлийг нэн даруй залруулахыг шаардаж байна" гэжээ.

May be an image of text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-09 202.21.118.186

Овоо доо. Ингэж дуугарч байгаа нь сайн байна. Гэхдээ фракц хоорондын зөрчлийн үзүүрт явж байх вий дээ.

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.160.118

Баас хатсан ч өмхийгээ тавихгүй гэгчээр МАН-ынхан коммунист үзлээс татгалзсан эгх боловч ёзоор нь хэвээр!!!

Avatar

Зочин 2026-06-09 202.179.27.213

Улстөрчид нь онигоо болохгүй гэвэл баг, газ эсэргүүцэгч өмёөх хууль гаргавал таарна ккк. Папараци гээд дэлхийд түгчихсэн байгаа шүү албан тушаалтнуудаа ккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж