Монгол Улсын жилийн инфляц 2026 оны тавдугаар сард 11.2 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийн 8.3 хувийн түвшнээс 2.9 нэгж хувиар өссөн байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ эрчимтэй нэмэгдэж, өрхийн худалдан авах чадвар буурсаар байгааг статистикийн үзүүлэлтүүд харуулж байна. Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт байв. Нийт инфляцын 57.3 хувь буюу 6.4 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт дангаараа бүрдүүлжээ. Үүнээс гадна хувцас, бөс бараа, гутал, тээвэр болон боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлсэн байна.
Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн хүчтэй нөлөө үзүүлжээ. Тавдугаар сарын байдлаар махны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 46.7 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 54.6 хувь, хонь, ямааны мах 53.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ 36,257 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 55.1 хувиар өссөн нь хэрэглэгчдийн төсөвт хамгийн том дарамтын нэг болж байна. Өдөр тутмын хүнсний хэрэглээнд ч үнийн өсөлт үргэлжилжээ. Тодруулбал, талх, гурил, будааны бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 9.4 хувиар өссөн бол гоймонгийн үнэ 30.4 хувь, гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 10.6 хувиар нэмэгдсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь өрхийн үндсэн хэрэглээнд багтдаг тул инфляцын нөлөө иргэдэд илүү хүчтэй мэдрэгдэж байгаа юм.
Импортын барааны үнийн өсөлт мөн инфляцид томоохон нөлөө үзүүлсээр байна. Тавдугаар сарын инфляцын 25.3 хувь буюу 2.8 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын гаралтай байгаа нь дэлхийн зах зээл дэх үнийн савлагаа Монголын дотоод зах зээлд шууд нөлөөлдөг болохыг харуулж байна.
Харин нийслэл Улаанбаатар хотын инфляц улсын дунджаас ялимгүй доогуур буюу 11.0 хувьтай гарсан байна. Судалгаанд хамрагдсан 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний 39.5 хувийнх нь үнэ өссөн бол 17.2 хувийнх нь үнэ буурч, 43.3 хувь нь өөрчлөлтгүй байжээ. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа мах болон хатуу түлшнээс бусад барааны үнийн өөрчлөлт нийт инфляцад 4.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Орон нутгийн инфляцын түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд тавдугаар сард Сэлэнгэ аймагт инфляц 19.3 хувьд хүрч улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бол Сүхбаатар аймагт 7.5 хувьтай буюу хамгийн бага түвшинд бүртгэгджээ.
3,605.46

















































Зочин 2026-06-09 103.57.95.249
ГААЛИЙН ЭКСПОРТЫН МАХНЫ СТАТИСТИКИЙГ ХАРААРАЙ… САР БҮР 50 МЯНГАН ТОНН ҮХЭР, ХОХИНЫ МАХ ХУЖААРУУ АВИЛГААР ТАТВАРГҮЙ ГАРЧ БАЙНА…. ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД КВОТ НЭРЭЭР ХУЖААРУУ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ АВИЛГААР ХАЛААСНЫ КОМПАНИУДДАА ӨГЧ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ ҮҮССЭНЭЭС ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСЧ ҮНЭ ӨССӨӨР ИРСЭН…. МАХНЫ АВИЛГЫН ЭКСПОРТЫН СҮЛЖЭЭГ ЗОГСООХГҮЙ БОЛ МАХНЫ ҮНЭ УЛАМ ӨСНӨ
Зочин 2026-06-09 202.126.90.108
Хоол тэжээлийн дутагдлаас болж жирийн ядуу монголчууд хэдэн арав зуун мянгаараа үхэх цөвүүн цаг ирж байна. Оготно хулганы мах идэж 2 – 3 жил тэсэж магадгүй. Удахгүй хоол тэжээлийн дутагдлаас болж үхсэн хүнийхээ тоогоор африкаас илүгарч магадгүй.
Нэргүй 2026-06-09 66.181.181.152
Амарбаясгалан баахан мөнгө тараагаад түүгээр нь зад тансагласан малчид банкинд өрөө өгөх болохоор хуучин үнээ малаа азарахаар малаа өндөр үнэлээд зээлээ төлж байгаа. Угтаа МАН-ын сонгуулиар санал авах гэж хийсэн балаг шүү дээ.
Хуцаараа новшнуудаа 2026-06-09 124.158.107.29
УБ-чууд малын мах биш амьтны мах иддэг болсон шуу дээ. Хедеений малнууд, тэдэнтэй холбоотой ченжууд малынхаа махыг емхийртэл нь нэмээд халуун зунаар зарах гээд емхийруулээд л суух цаг нь боллоо. УБ-чууд зевхен махаар амьдардаг гэвэл гонжийн жоо. Харин УБ-т шургасан хедеений малнууд еерсдее тэр емхий махаа идэхээс еер арга байхгуй. Ажилгуй хедеений ухрууд еерсдее л зовох цаг нь болж. Мен их байрлаж бна даа, хотын ундсэн иргэн.
Нэргүй 2026-06-09 43.242.242.59
Саяхан л хотын дарга асан Нямбаатарыг махны үнийг бууруулж чадсангүй гээд АН-ынхан шүүмжлээд түүнийг нь МАН-ын Бат-Амгалан, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нар дэмжээд албан тушаалаас нь авч хаяж байсан. Гэтэл махны үнэ буусангүй бүр 50 хувиар өсөн байна. хотын шинэ даргыг одоо солих хэрэгтэй болсон юм биш үү. АН-ынхан нэг Юм бодож байгаа байлгүй дээ. Ер нь УБ хлтын даргаар Бат-Үүлийг тавих саналаа гаргавал яасан юм бэ
Зочин 2026-06-09 202.126.89.195
Хулгайч луйварчин авилгачин дамчин баячуудаас бусад нь удахгүй бүгдээрээ өлсөж өлбөрч үхнээ.
Archaagui manii tsarai 2026-06-09 202.126.89.53
Hulgaich nar ingene
Нэргүй 2026-06-09 59.153.115.95
Малчдыгг буруутгах аргагүй. Өөр орлого алга. Харин малчдын орлогыг хааж арьс шир ноос зэргийг экспортлохыг хорьж сонгууль болгоноор арьс ширийг ашигтай болгоно гэж бүлтэрдэг Мэндсайхан сайд мэт, чадахгүй байж түүхий эдийн нөөцгүй болно гэж сүржигнэдэг үндэсний үйлдвэрлэгчид буруутай. Дайнтай ОХУ-ын инфляци 6 хувь байхад оросыг шоолдог манай инфляц 11.2 гэхээр хулгайч тэнэг бодлогогүй удирдагч нэртэнгүүдийг тоэилгомоор
Нэргүй 2026-06-09 59.153.115.64
Шунал нь дэндсэн малчид, түүнийг нь улам хөөрөгдөгч махны ченжүүдийг Монголын засаг, төр дийлэхгүйнь ээ. Үнэндээ өөрсдөө бараг юм хийхгүй шахуу, зунжин, намаржин наадамдан байж байдаг, харин мал нь зэрлэг шахуу,тааваараа өсч байгааг үгүйсгээд хэрэггүй. Гээд яахав. Хөрөнгөт нийгмийн ёс учир үнийг нь чөлөөтэй тавихаар дээд тал нь хэд болох нь сонин байна. Монголчууд махнаас гарах уу, эсвэл…
хотын иргэн 2026-06-09 103.57.94.108
Шуналтай малчдын махыг авч дийлэхээ больсоон. Өвөрмонголын мах сайн.манайхаас хямд байна, Өвөрлөгчүүдээсээ малын махаа авахаас гадна гахай, шувуу, загас гэж явах нь дээр байх оов
Зочин 2026-06-09 82.149.82.43
Махны үнэ ингэтлээ өссөн шалтгааныг судлах, мөрдөн шалгах шаардлагатай.
Нэргүй 2026-06-09 66.181.160.118
Монголчуудын хувьд мах гэдэг стратегийн бүтээгдэхүүн! Иргэдийн амьжиргааны түвшинд таарсан үнэ бүрдүүлэх талаар муйхар захиргааны аргаар биш, нийлүүлэт, ложистик, зохиомол үнэ хөөргөлт г.м. асуудлыг эдийн засгийн аргаар зөв зохицуулах нь Засгийн газрын үүрэг!!! Учрал үүнийг ойлгохгүй, шийдэж чадахгүй байгаа бол эртхэн болих хэрэгтэй!!!
Нэргүй 2026-06-09 103.57.95.209
Ухралт махаар шоудаж инфляцийг хөөрөгдөв Ухаангүй урагашгүй ноён
Нэргүй 2026-06-09 66.181.161.157
мал аж ахуйн орон гэж тархины тураалтай малчдаа угжсаар байгаад махгүй болчвол хө
зочин 2026-06-09 103.26.192.43
Намар гурил будааны үнэ өсөхөөр энэ хувь бүүр нэмэгдэх байхдаа. Монгол банк мөнгө хамаагүй хэвлэхээ болиочээ.
Нэргүй 2026-06-09 103.229.121.53
Малчид гэж хүмүүс махаа өсгөөд бна уу, ченж шимэгчид өсгөөд бна уу. Мэддэг амьтан хүн албан газар бхгүй болчихсон.
Нэргүй 2026-06-09 66.181.161.157
малчид шдээ суманд 500-600гээд хөдлөхгүй байхад ченж хаагуур нь орж үнэ хөөрөгддгийн