niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:31 UTC Эх: https://news.mn/r/2871377/ 92a2f28301926f53… ← niitlelch.mn руу буцах

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол "хар дансанд" орно

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол "хар дансанд" орно

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол "хар дансанд" орно

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор орон сууцны айл өрхүүдийн гэрээг шинэчлэх ажил хэдэн хувьтай байгааг Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн дарга Б.Шинэхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт орон сууцны өрхийн 50 орчим хувийг хариуцдаг. Байгууллагын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор 2023 оноос эхлэн хэрэглэгчидтэй шинэчилсэн гэрээ байгуулж, тэдний мэдээллийг нэгдсэн систем рүү илгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 73 мянга орчим өрхийн гэрээг шинэчлээд байна.

Цахим шинэчлэлийн хүрээнд өрхүүд тоолуурын заалтаа өөрсдөө цахимаар хянах, НӨАТ-ын баримтаа авах, гэрээгээ цахим хэлбэрээр байгуулах боломжийг бүрдүүлсэн.

Шинэчилсэн гэрээнд хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээд буюу Монголбанкинд хүргүүлэхээр заасан. Үүний дагуу хэрэглээний төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар бүрэн төлж барагдуулаагүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд бүртгэгдэнэ. Мөн 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд иргэдийн зээлийн онооноос хасагдах журмаар зохицуулагдана. Харин 100 мянган төгрөгөөс доош дүнтэй төлбөрийн үлдэгдэлд зээлийн оноо хасахгүй. Түүнчлэн орон сууцны дулааны шугам сүлжээ нь дундын эзэмшлийнх байдаг учраас нэг айл төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар дулааныг нь тусад нь таслах боломжгүй. Тиймээс төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийн зөвхөн хэрэглээний усыг хязгаарлах зохицуулалт хийнэ.

Өнөөдрийн байдлаар орон сууцны усны тариф нэмэгдээгүй, хуучин үнээрээ мөрдөгдөж байгаа. Тодруулбал, орон сууцны айл өрхийн 1 литр усыг 1 төгрөг 34 мөнгөөр, харин гэр хорооллын айл өрхийн усыг 2 төгрөгөөр тус тус тооцон авч байна” гэлээ.

Иргэдийн бүртгэлтэй гар утасны дугаарт ус, цахилгаан болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл сард хоёр удаа мессежээр очих аж. Үүнээс гадна хэрэглэгчид QR код уншуулж, өөрийн бүртгэлтэй дугаарт ирэх зургаан оронтой кодыг оруулснаар өрхийн хэрэглээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг давхар хянах боломж бүрджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-09 66.181.187.49

Дарамталчих юм байна л даа.

Avatar

Нэргүй 2026-06-09 122.201.23.83

аль 20 жилийн өмнө зарсан байрны нэхэмжлэх ирээд байгаа тэр бас хар жагсээлтанд орох уу

Avatar

Нэргүй 2026-06-09 203.91.115.44

Сөх-г яах юм бэ!

Avatar

Х 2026-06-09 66.181.182.142

ёооё.дарамталж дуусахгүй..нэмэгдээдл бх юм. өвөл бас ус дулаан нэмнэ..тгснээ бүлээн юм хална..тгд лаа чүдэнзээ бэлд..дулаан блгаж чадахгүй нь гнэ..хүүхдийн баяраар жил бүр хүйтэн устай..хал.усны цоргоноор хүйтэн ус өгчихөөд мөнгөө нэхээдл б.а

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.40.107

хитад манжууд блхюмны түрүүндхитадманжнэр логоотавиад авн тэгээд хитадманжийн болн гэсн үг иймхн юмыг олоод харчгүй ээнийг чин бузрхитад манж хулгай эзллт гээд бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.40.107

хуэаа манжууд чин хажууд чин наадлж бгаадзөв манжаа тулгж нэр өгч лого санл болгдог тэрийг мэдддгүй юм уу хитад манж бодлго чинхужааманжхужааманжблг тэмдгэ мандуулх тэгээл дараанхитадманжннэрээр эзмшээд авчжбнмгэсн үг шдэ.тэгээл хитадманжууд бүхюмны түрүүндявн гэсэн үг.

Avatar

ЗОЧИН 2026-06-09 122.201.26.218

энэ дарамтнуудаараа ард түмнээ дарладагаа болимоор юм. Хагас жил жилээр бол болох юм. Хүн ардын сэтгэхүйд ингэж стресс үүсгэж ирээдүйг нь боомилж байгааг энэ хүмүүс мэдэх үү мөнгөө авах болохоос тэдэнд бусад огт хамаагүй .Харин өөсдөд нь хариуцлага тооцох механизч хэрэгтэй. Өчнөөөн байцаагч ширээний ард цалин авч сууж байгаа тэд яагаад айлаар явж эсвэл цахим болон утсааг мэдэгдэж байж болохгүй гэж. ус цахилгаанаа яаж хэмнэх хэрхэн бага зардал гаргаж ашиглах гээд олон боломжуудыг судлаж ярилцаж

Avatar

Нэргүй 2026-06-09 103.11.194.145

Үүнд мөн СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй айл өрхүүдийг оруулах шаардлагатай.

Avatar

chi uuruu suh-n s** bn 2026-06-09 202.21.106.50

yu ch hiihgui mal suh-g end oruulj bs l*****n ajlaa hiihnu chi, muu suh-n gulug

Avatar

Нэргүй 2026-06-09 202.9.40.107

монгол оронд монгол хүнийг яааж өсгөх в хитда манж-с яааж олон болгхв монгол хүнийтоог яааж олон болгхв гэдгийг л хийхгүй бол хитад манжууд тооны олноор эзлчээд там болж бн ерн монгол хүниыг тоог олн болгж хитад улсын хитадуудын тоог яааж багасгх вэ гэдийг хиыгүй бол хитадхүн дүрстүүд л олн болхоороо ингж тамлж бгаа шдэ муу пн олн болхоор муу ю

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж