Арилжааны банкны хүү өндөр байгаа учраас гадаадын банк оруулж ирэх тухай асуудал үе үе яригддаг. Сүүлд Ерөнхий сайд Н.Учрал "Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар гадаадын банк оруулах эрх зүйн боломж бүрдэнэ. БНСУ-аас хоёр байгууллага саналаа хүргүүлсэн. Мөн Унгарын банк Монголбанкны урилгаар орж ирэх гэж байна" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Тийм учраас энэ асуудалд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Эдийн засагч Б.ХАШ-ЭРДЭНЭ:
-Монгол Улсад гадаадын банкны салбар үйл ажиллагаагаа явууллаа гэхэд дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурна гэж бодохгүй байна. Тийм хүлээлт ч алга. Хамгийн гол нь дотоодын арилжааны банкууд хуулиараа өөр үйл ажиллагаа эрхлэх ёсгүй. Гэтэл банкууд янз бүрийн төсөл хэрэгжүүлж, өөр төрлийн бизнес эрхэлж байна. Ийм сул хууль эрх зүйн орчинтой нөхцөлд гадаадын банк оруулж ирэх нь маш эрсдэлтэй. Тэр үүднээс цөөн хэдхэн компани өрсөлдөж буй бизнесийн салбар нь гадаадын банкны гарт орох эрсдэлтэй гэж сэрэмжилж байна. Тэгэх ч бүрэн боломжтой. Тийм учраас дотоодын бизнесийг залгих вий гэдэг болгоомжлол байгаа. Энэ бол бодох ёстой л асуудал.
Гадаадын банк нэвтрүүлвэл санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, хөрөнгө оруулалтыг татах нэг үүд хаалга болно. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид тэр банкны салбарыг дагаад Монголын зах зээлд орж ирж, итгэх итгэл нь ч нэмэгдэх эерэг нөлөөтэй байж болно.
Санхүүгийн зах зээл өөрөө зохицуулалттай. Энэ зохицуулалт нь зөв бөгөөд заавал биелүүлдэг байвал гадаадын банк оруулж ирэхэд ямар нэгэн асуудалгүй. Дэлхийн бусад орнуудад гадаадын банкны салбар үйл ажиллагаагаа явуулж л байдаг. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн хувьд сайжруулж, зохицуулах шаардлагатай маш олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, хөрс сууриа зөв бэлдэж хэрэгтэй. Хуулиараа гадаад банкны салбар оруулж ирэхийг хориглосон зохицуулалт байхгүй. Монголбанкны тодорхой дүрэм журмаар хязгаарлалт тавьсан байдаг. Гадаад банкуудын хувьд Монголын зах зээл маш жижигхэн учраас ашиг олох нь бага байж мэднэ.
“МОНГОЛБАНК БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ НЯГТ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ”

Эдийн засагч А.ЦАГААНХҮҮ:
-Дэлхий дээр гадаадын банк, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо багатайгаар санхүүгийн салбараа хөгжүүлж буй улс орон тун цөөн байдаг бөгөөд Монгол Улс тэдгээрийн нэг хэвээр байна. Иймээс Засгийн газар удтал ярилцсан бодлогын шинэчлэл хийж, хууль эрх зүйн орчноо яаралтай боловсронгуй болгох шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн үр дүнтэй хэлбэрийн нэг нь олон улсын банкууд болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэрийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал юм. Гадаадын банкуудыг татсанаар уул уурхай, дэд бүтэц болон бусад томоохон мега төслүүдийг урт хугацааны, тогтвортой эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Бодит байдлыг үнэлж үзвэл, Монголын арилжааны банкууд улс орны хэмжээнд хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжилтийг дангаараа бүрэн хангах боломж, хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс гадаадын банкууд болон хөрөнгө оруулагчдад Монголын зах зээлд бодит боломж бий. Тэдгээрийн хэрэгцээ нь зөвхөн томоохон төслүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд илүү хямд, хүртээмжтэй санхүүжилт олгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гадаадын банк, хөрөнгө оруулагчдыг татахын тулд банкны өмчлөлийн талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг дахин авч үзэх шаардлагатай. Тухайлбал, одоогийн хувь эзэмшлийн 20 хувийн хязгаарлалтыг уян хатан болгож, стратегийн хөрөнгө оруулагчдад 34 хувь, эсвэл шаардлагатай тохиолдолд 51 хувиас дээш эзэмшилтэйгээр оролцох боломжийг судлах хэрэгтэй.
Ингэснээр тэд зөвхөн хөрөнгө оруулалт хийхээс гадна менежмент, засаглалын түвшинд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм. Мөн гадаадын хөрөнгө оруулагч Монголын зах зээлээс хөрөнгө оруулалтаа буцаан татах, хувьцаагаа худалдах, гарах үйл явцыг хууль тогтоомжид тодорхой, ойлгомжтой зохицуулж өгөх нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чухал нөхцөл болно. Хууль эрх зүйн орчин бүрдвэл хувийн арилжааны банкуудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хамгийн муу ашигт ажиллагаатай арилжааны банк болох Төрийн банкны хувьцааны тодорхой хэсгийг стратегийн гадаад хөрөнгө оруулагчдад санал болгож, менежмент болон засаглалыг олон улсын түвшинд хүргэх боломжийг судлах нь зүйтэй. Төр нь улс төрийн томилгоогоор арилжааны банкны өдөр тутмын удирдлага, менежментэд оролцохоос илүүтэйгээр зохицуулагч, хяналтын үүргээ хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болно. Цаашид Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаадын банкуудын үйл ажиллагааг Монголбанк болон холбогдох байгууллагуудтай нягт уялдуулан зохицуулах шаардлагатай. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдал хадгалагдаж, хөрөнгө оруулалтын үр өгөөж улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Гадаадын банкны хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр Монголд бизнес эрхлэгч томоохон байгууллагуудад хамгийн эерэг өөрчлөлтийг авчирч бизнесийг үйл ажиллагаагаа тэлснээр иргэдийн амьдрал сайжрах дам нөлөөтэй юм.
"ГАДААД БАНК ОРЖ ИРСНЭЭР БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ГЭДЭГ БОЛ ТОМ ТӨӨРӨГДӨЛ"
Эдийн засагч Б.ЛАКШМИ:
-Монгол Улсад банкны салбар хангалттай хэмжээнд маш сайн хөгжсөн гэж боддог. Санхүүгийн салбарт арилжааны банкны үйл ажиллагаа давамгайлсан байдаг. Орон нутгуудад салбар банкуудаа байгуулчихсан. Гадаадын банк оруулж ирснээр дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудыг тодорхой хэмжээгээр доголдуулах, татан буулгах эрсдэлтэй. Ихэнх хүмүүс гадаад банк орж ирснээр дотоодын банкны зээлийн хүү буурна гэж харж байна. Энэ бол том төөрөгдөл шүү. Тухайн зах зээлийн эрсдэлийн үнэлгээтэй холбоотой байдаг учраас банкны зээлийн хүү буурахгүй. Тэр тусмаа энгийн ард иргэдэд бага хүүтэй зээл олгоно гэж байхгүй.
Бизнес эрхлэгчдэд урт хугацаатай санхүүжилт олгох тал дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орж магадгүй. Мөн зээл эргэн төлөгдөх хугацаа нь харьцангуй урт байж болно.
Бас нэг эрсдэлтэй зүйл нь иргэн болон бизнес эрхлэгчид зээл авахдаа тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө буюу газар, үл хөдлөх хөрөнгөө тавих шаардлагатай болно. Хэрэв чанаргүй зээл олговол Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө гадаадын банкны барьцаанд орох эрсдэлтэй. Ер нь арилжааны банкны зээлийн хүүг бууруулъя гэвэл төрийн бодлого тогтвортой байж, хууль эрх зүйн орчинг хангалттай бүрдүүлсний дараагаар тодорхой эрсдэлүүдийг бууруулж чадна. Гадаад банкны салбар нь Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллах боломж илүү нээлттэй байвал хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах бүрэн боломжтой.
3,605.46






















































Нэргүй 2026-06-09 103.229.120.44
Монголын банкууд ганцхан сөнгө хүүлэх ажил хийдэг…
ЗОЧИН 2026-06-09 66.181.189.177
БҮГД ХУДЛАА. ХАРИН ЗЭЭЛИЙН ХҮҮ БАГАСГАХААР МОНГОЛ БАНКУУД БОЛОН АППУУД БҮГД ДАМПУУРАХ ДЭЭРЭЭ ТУЛААД ШЭЭС НЬ ГООЖНО
Иргэний үг 2026-06-09 103.212.118.103
Монгол банкны дарга удирдлагууд бүгд ББСБ ажиллуулдаг тэдний ард нь УИХ-ын улсын их идэгчид байдаг нь ил тод л байгаашдээ. Банк санхүүгийн салбар нь өөрөө мөнгө хүүлэлт хамгийн ашигтай бизнес болцон тул наадуул чинь юу гэж л ямарч зовлонгүй мөнгийг нь үржүүлдэг хоолноосоо салхавдээ. Банк, банк бусаас зээл аваад бизнес хийх боломж хэцүү дээ. Элгээр нь хэвтүүлэх санаатай
AIMR TENEG PIZDAKUD SHDE TA NAR UURSDU 2026-06-09 202.131.232.156
ENGIIN MATEMATIKAAR BODOOD UZEEREI TENEG PIZDAKUDAAA. BANKNII BIZNES CHIN NEG TALAS HUMUUSIN MUNGIIG AVAAD NUGUU TALD MUNGU HEREGTEI BAIGAAD N ZEEL OLGODOG. TGED 12% HUUGEER HUMUUSEES HADGALAMJ TATAJ BAINA. TEGENGUT HUULIA UNSH PIZDAKUDA. TULBUR TURGEN GUITSETGEH CHADVARIN HARITSAA ZAAVAL BAILGAH NUUTS GEJ YM BAINA. ALI ALI N HUU TOOTSOHGUI NEG N MONGOL BANKIND YAMAR CH HUU TOOTSOHGUIGEER UGDUG NUGUUH N MONGOLBANKNII SHALGUUR UZUULELT. BAS HUU TOOTSOHGUI. TEGEHEER YSAN BAIHNU PIZDAKUDA
MAANAG PIZDAKUD 2026-06-09 202.131.232.156
TEGEHER YASAN BAIHNU PIZDAKUDA CHI BANKNI EZEN 12% AAR HUNEES 1000 HADGALAMJ TATLAA. 13% IIN MONGOLBANKIND ZBN GEED YAMAR CH HUU AVAHGUIGEER UGHCIJ BAIGAAM TGED 12% IIN UGCHIJ BAIGAN TGED HED ULDEH U BOD. 1000-13%*1000-12%*1000=750 BUYU 750 AARAA ZEEL OLGOHIN BAINA TGEEHEER. YAMAR CH ASHIG ALDAGDALGUI ENGIINEER ZEELIIN BODIT ZARDAL HED BOLJIN MAANAG PIZDAKUDA BOD.(1000*12%-130*0%-120*0%)/750= 16%.
AIMR MANGAR PIZDAKUD 2026-06-09 202.131.232.156
YAASAN BAIHNUU MAANAGUUDAA YAMAR CH ASHIG ALDAGDALGUI TA HEDED ZEEL OLGOH DUN CHIN 16% AAR L OLGONO GESEN UG. TEGEED TA HEDIIG MAANAG PIZDAKUD BOLOHOOR ERSDELIIN URAMSHUULAL GEED TA HED ZEELE TULJ CHADAHGUI BAIHVI GEED TEREN DEER CHIN NEMEGDENE. UURSDUU BAS ASHIGAA HIINE SHDE MAANAGUUDA TGED ASHGIIN BAS MARJINAA NEMEEG 18,19,20% TAI BAIGAAN MAANAGUUDAA.
DUNKU PIZDAKUD 2026-06-09 202.131.232.156
TEGEHEER GADNI BANK ORJ IREED TA HEDIIG MAANAG GEDGIIG CHIN MEDEHGUI TIIM DATA BAIHGUI BOLOHOOR BUGDIIG CHIN MAANAG p***a GEED ERSDELIIN URAMSHUULAL GEED BUGDEND CHIN L UNDUR HUUTEI ZEEL OLGONO GESEN UG MANGAR PIZDAKUDAA. TGEHEER BITGII IH MEDEGCH TSARAILJ DELUSIONAL YM YARIJ MAANAGTAAD BAI. TA HEDIIG INGEJ MAANAGTAAD BAIHAAR GAIGUI EDIIN ZASAGCH UHAANTAI HEDIINH N UG UNE TSENGUI BOLOOD UHAAN MUUTAI PIZDAKUDAAR UDIRDUULAAD BAIGAAN MANGAR PIZDAKUDA.
UHAAN MUUTAI PIZDAKUD BUGD UH 2026-06-09 202.131.232.156
YAJ YSTO VE GEHLEER DUNKU p***a EHLEED YALGAJ SURAH UHAANTAI BOL TGED UHAANTAI PIZDAKUDAARA UDIRDUULAH TALAARA BODOOD UHAANTAI PIZDADAA L ITGE. TEGEHGUI BOL UURSUD SHIGEE DELUSIONAL YM YARISAN TENEG PIZDAKUDAR UDIRDUULAHAAR MAHNII UNE CHIN 40K DAVAAD BAIR AVAAD TUREESLEVEL ASHIGTAI GEJ BODDGIIN MANGAR PIZDKUDAA HAHAHAHAHA
DONGIO BUR BAIGALIIN PIZDAKUD ENE COMMENT BICHSEN LALARUD 2026-06-09 202.131.232.156
IH MEDEGCH TSARAILJ HUDLAA TOM TOM SHAAJ MEDDEGGUI YMAA MEDDEG YM SHIG YARIJ HUN AMITAN TUURUGDUULJ BAIHAAR MEDDEG HUNIIHE UGIIG SAIN SONSOOD BAIJ BAISAN N DEER MAANAG ALNUDA
Үгүй ээ 2026-06-09 87.200.69.42
Энэ мөнгө хүүлэгчидэд өрсөлдөнч бий боож хүү буурч иргэдэд ашигтай байх болно
Нэргүй 2026-06-09 59.153.115.95
За хуцаад бай хэрэвзээ манай банкуудыг хүүгээ бууруулж иргэд бизнест ээлтэй болохыг тэвчин хүлээж 30 жил боллоо. Одоо болноо. Гадны банкинд иргэдийн хадгаламж нээж зээл авах эрхийг нээх хэрэгтэй. Арилжааны банкууд дампуурч цэвэрших цаг болсон
Нэргүй 2026-06-09 202.126.90.31
Одоо байгаа банкуудын хэд нь гадаад эзэнтэй вэ гэдгээ бодмоор юм. Гадны бак орж ирээд барьцааны зүйлсээ хэдийн тэдэнд алдах бол. Гадныхныг 35 жил шүтэж амьдарлаа тэглээ гээд хожсон юм юу билээ. Гадныхан аваад л гарсан. Биднийг бодох уу. Гадны банк оруулж ирэх бол хүүгийн хязгаар хуулиар тогтоож өгөхгүй бол ямар ч хэрэггүй
Нэргүй 2026-06-09 66.181.164.23
Дотоодын хэдэн банкууд чинь л харин жинхэнэ Эдийн засгаа залгиад дампууруулаад дуусч байхад даа…М банк гээд сүржин уриатай даржин банк хажуудаа симпл гээд ББСБ ажилуулцан, банкнаас нь зээл авий гэхээр шаардлага хангадаггүй Банк бусаас нь өндөр хүүтэй зээл бол асуудалгүй гараад байдаг ккк… бүх л банк хажуудаа ББСБ ажилуулж мөнгө хүүлдэгшдээ..гадны банк оруулах нь маш зөвөө
Нэргүй 2026-06-09 66.181.184.214
Одоо нөгөө Танк орж ирнэ гэгч үлгэрийн хэддүгээр анги вэ ?. Дотоодын феодалуудыг дахиж тэжээмээргүй байна шү
Нэргүй 2026-06-09 202.55.191.130
БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ БАГА БАЙГАА УЧРААС ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙХААС ӨӨР АРГАГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ, ИРГЭД ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ХАДГАЛЖ БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗУЗААТГАХГҮЙ БАЙЖ ЗЭЭЛ АВАХ ДУРТАЙ, ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ ДУРТАЙ. ӨӨРСДӨӨС ШАЛТГААЛАХ ГОЛ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙЖ ХЭДЭН ТЭНЭГ УЛС ТӨРИЙН ПОПУЛИСТУУДДАА ЭРХЛЭЭД ЗАХИАЛГА ӨГӨӨД, НӨГӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ДАРАА ЖИЛИЙН СОНГУУЛИАР ГАРАХАА БОДООД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭСРЭГ ТЭНЭГ ХҮСЛИЙГ НЬ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ УЛАЙРААД ЧӨТГӨРИЙН ТОЙРГОО ӨӨРСДӨӨ ЗУРААД ДОТОР НЬ ОРЧИХ ГЭЭД ЛЛ
Нэргүй 2026-06-09 103.212.162.123
Монголд банкнаас зээл авбал бизнес дамдуурна гэдэг үнэн байх! Бизнесийн соёл мэддэггүй банкнууд нь мөнгө л хүүлэх үйлчилгээ хийдэг, тиймээс гадны банкууд орж ирэх хэрэгтэй!
Нэргүй 2026-06-09 66.181.184.214
Банкууд нь зөвхөн мөнгө хүүлэхгүй байна. Барилга эрчим хүч төмөр зам гээд юу юу ч хийгээд байгаа юм. Одоо болих юм биш үү
Нэргүй 2026-06-09 66.181.186.48
Дотоодын нэртэй хэдэн хүүлэгчдийн төлөөлөл үү
тэнэн 2026-06-09 66.181.165.7
та нарын эдийн засагч гэж. дээ зайл
Нэргүй 2026-06-09 66.181.184.214
Яг үнэн
Зочин 2026-06-09 103.57.93.180
Хөгжлийн банк байгуулаад ажилуулёихаж чадаагүй улс гадаадын банкуудын үйл ажиллагааг оылгох ч үгүй
Зочин 2026-06-09 103.57.93.180
Ганц ногоон автобусын тендер зөв зохиоёихож чадахгүй солонгос вьетнамуудад хулхидуулсан улс зөв хийж чадахгүй ээ Дотроо асуудлуудаа цэгцэл
Зочин 2026-06-09 103.57.93.180
Дэд бүтэц ужл уурхайн бодлогыг гадаадын банкууд барих болно ятөв ябанк ч оролуох эрхгүй болох юм байна
Зочин 2026-06-09 103.57.93.180
От ээс гадна байнга маргалддаг том садэвтэй болно доо Монголчууд барахгүй ээ
гадны банк орох зөв 2026-06-09 66.181.179.15
гадны банк орж ирэх нь зөвөө . Ядаж млнофоль задрах арай дэндүү бана шүү
Нэргүй 2026-06-09 66.181.184.214
Монополиос гадна дотоодын феодалууд мөлжигчид гэвэл таарна
Нэргүй 2026-06-09 103.57.94.14
Өөрсдийнхөө бохир ялзармал, хээл хахуультай орчинд дасчихсан манай бизнесменүүд гадаадын цэвэр ариун санхүү-бизнесийн орчинд ажиллахаасаа баахан санаа зовоод, ичээд…. нтр л байгаамуу даа !
З 2026-06-09 202.9.46.9
солонгосуудад хулхидуулах нь дутаад байгаа юм байх даа
zochin 2026-06-09 43.228.129.139
zeel tololtiin hugatsaa urtsana. huu buurah ch bolomjtoi. yu yariad bna muu bank busiin ezed
Нэргүй 2026-06-09 188.162.248.123
Монгол улсыг хогжилтэй бар болгоно гэж байгуулагдсан Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага, нарийн царигтай томор зам баривал танк орж ирнэ гэдэг улгэртэй итгэгчуудийн хоронд л хорлогдчихгуй бол гадаадын банк Монгол улсын муусайн ялаанууд улныханд хэрэгтэй.
Нэргүй 2026-06-09 66.181.176.128
Одоо энэ талаар ийм байдлаар ярих хэрэггүй. Бүтэхгүй, дээр нь шаардлагагүй болсон гэж хардаг. Лакшми – г бодитой ярьсан гэж харж бна.
Зочин 2026-06-09 64.119.29.3
Гадныханы хоол болох вий дээ. Ард иргэдийн болон манай том дарга нарын ч санхүүгийн мэдлэг дутмаг байхад эрсдэлтэй зүйл хийхгүй байх хэрэгтэй дээ.
Нэргүй 2026-06-09 59.153.115.95
Тэртээ тэргүй манай арилжааны банк гадны хөрөнгө оруулалтай тийм ч болохоор банкаар халхавчилж уул уурхай барилга ХАА гээд салбаруудыг атгаж эхэлсэн
Зочин 2026-06-09 103.57.93.180
Лакшми хамгийнмзөв шударга ярьж байна Гэтэл тэр гад.аадын хөрөнгө оружлалтын талаар хамгийн сайн мэднэ ябодоорой Учралын энэ талаарх бодлого буруу байна
Зочин 2026-06-09 103.57.93.180
Манайд банкны салбар сайн хөгжиж байгаа Ярих естой асуждал зээлийн хүү Гадны банк оруулснаар хүү буурахгүй Иргэдэд чмар ч ашиг гарахгүй яхарин ч банкуудаа татан унагаж гадаадын банкны барьцаанд үл хөдлөх хөрөнгө ордуудаа алдана Ганц Оюу Толгойн ,гэрээ байгуулахдаа мад тавиулсан улс гадны банкуждыг барахгүй шүү Энэ удаа хужль баталж болохгүй ядотроо юмаа уэгцэлсний дараа юу юм бэ гэснээс Үнэ уэнэтэй. Бүхнийг зээл олгосон гадгны банкууд эзэмшинэ Төр нөлөөлөх боломжгүй болно
Нэргүй 2026-06-09 122.201.20.153
Зээлийн хүү буурахгүй гэх юм. Тэр гадны банк чинь зээл олгож л таарна шд, ядаж байгууллага аж ахуйн нэгжид олгох зээлийн хүү буурах байлгүй дээ. Гадны том банкууд орж ирвэл дагаад гадны хөрөнгө оруулалт ч орж ирнэ шд. Ямар ч эргэлзээгүй гадны банкууд оруулж ирэх хэрэгтэй. Алийн болгон ингэж аж ахуйн нэгжүүд жилд 18-20 %-н хүү төлж, өсч өндийж ч чадахгүй ингэж өчнөөн олон жил мачийж байдгийн
Нэргүй 2026-06-09 192.82.92.204
ali bank ni hamaagui negentee l zeel tulj bgaa bol baga huu l tulmuur bna
Нэргүй 2026-06-09 202.9.40.107
Монглдхалхгж бхгүйхалх гэдг чинмонгл бишманжхужаагуудхалхгэж хашигрчдын цаанаа манж хужаагууд бдгийн хитадаас халх гэсн хитад манжууд-ра монглднамтөр гэгч нэртэй юмд хужааманжууда гаргж эзлцнтэрхужааманжуудн тэрнамтөргэгчлгарснхужааманжуудннамтөргжхудлаа үг хэрглээд бурхны дүрээр гарч иржсжүжглээд монгл хүний эсрг ашглаад монгл урвуулж ашглаад диылдхгүйболцн давраад.