niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:31 UTC Эх: https://news.mn/r/2871255/ 30f11b3e3234d2c3… ← niitlelch.mn руу буцах

Хүний аминаас ҮНЭТЭЙ зүйл үгүй!

Хүний аминаас ҮНЭТЭЙ зүйл үгүй!

Хүний аминаас ҮНЭТЭЙ зүйл үгүй!

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй томоохон урлаг, соёлын тоглолтууд дунджаар 10-20 мянган үзэгчийг нэг дор цуглуулж байна. Зарим олон улсын хэмжээний концерт, фестивалийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний орчимд 20 мянгаас давсан хүн төвлөрөх тохиолдол ч бий. Нийслэлд зохион байгуулагдаж буй эдгээр томоохон тоглолт, фестиваль, соёл урлагийн арга хэмжээнүүд нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж, аялал жуулчлал, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлдэг.

Гэвч олон мянган хүнийг нэг дор цуглуулдаг эдгээр арга хэмжээний ард орхигдуулж болохгүй нэг чухал асуудал бий. Тэр нь нийтийн аюулгүй байдал, зохион байгуулалтын чанарыг шалгачихна.

Дэлхийн олон оронд олон нийтийн бөөгнөрлөөс үүдэлтэй осол, эмгэнэлт явдлууд гарсаар буй. Үүний хамгийн харамсалтай жишээ бол БНСУ-ын Итэвонд болсон эмгэнэлт хэрэг юм. Хэт олон хүн нэг дор шахцалдан цугларч, хөдөлгөөний зохицуулалт хангалтгүй байсны улмаас олон арван хүн амь насаа алдаж, дэлхий нийтийг цочирдуулсан. Энэхүү явдал нь олон нийтийн аюулгүй байдлыг үл тоомсорлож болохгүйг харуулсан томоохон сургамж болсон билээ.

Монгол Улсад ч томоохон арга хэмжээний үеэр хүний урсгалын зохицуулалт, хамгаалалт, яаралтай тусламжийн бэлэн байдал хангалттай эсэх асуудал анхаарал татсаар байна.

Зарим тоглолт, фестивалийн үеэр орц, гарцын хүрэлцээ муу байх, автомашин болон явган зорчигчдын хөдөлгөөн огтлолцох, хамгаалалтын ажилтны тоо хүрэлцэхгүй байх зэрэг хүндрэл ажиглагддаг.

Түүнчлэн цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, техникийн гэмтэл, гал түймрийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлтгэл хангах ажил зарим тохиолдолд хангалтгүй байдаг. Иргэдийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн зохион байгуулагчдын үүрэг биш ч тэдний хариуцлага хамгийн өндөр байх ёстой. Арга хэмжээ бүрийн өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, талбайн багтаамжийг нарийвчлан тооцоолох, хүний урсгалын хөдөлгөөнийг оновчтой төлөвлөх, онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг бэлэн байлгах шаардлагатай. Үүнээс гадна эмнэлгийн тусламжийн цэг, галын аюулгүй байдлын нөхцөл, хяналтын камер, мэдээллийн систем зэрэг нь олон улсын жишигт нийцсэн байх хэрэгтэй.

Мөн төрийн байгууллагуудын хяналт шалгалт бодит нөхцөл байдалд тулгуурласан байх шаардлагатай. Олон хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохдоо талбайн хүчин чадал, хамгаалалтын төлөвлөгөө, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг нарийвчлан үнэлж, шаардлага хангаагүй тохиолдолд зөвшөөрөл олгохгүй байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам болно.

Нөгөө талаас иргэд ч өөрсдийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Хэт бөөгнөрсөн хэсэг рүү шахцалдахгүй байх, хүүхэд болон өндөр настнууддаа анхаарал тавих, онцгой нөхцөл үүссэн үед хамгаалалтын ажилтнуудын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх нь эрсдэлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулна.

Тоглолт, фестиваль болон олон нийтийн арга хэмжээнүүд нь хүмүүст эерэг дурсамж үлдээж, соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Харин зохион байгуулалтын алдаа, хариуцлагагүй байдлаас шалтгаалан хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах ёсгүй. Тиймээс Улаанбаатар хотод зохион байгуулагдах аливаа томоохон арга хэмжээний гол зорилго нь олон хүн цуглуулж ашиг олох бус, оролцогч бүрийн аюулгүй байдлыг хангаж, хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих явдал байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Үнэнийг өгүүлэгч 2026-06-09 122.201.31.27

яг зөв санаа бичжээ. үхэр монголчууд аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг огт тоодоггүй, мөрддөггүй, мэддэг ч үгүй нь маш олон зүйл дээр анзаарагддаг.

Avatar

Нэргүй 2026-06-09 103.229.121.53

Мотоцикльтэй Хүүк попролын үеэр 1 залуу амиа алдаж бна. Цэрэгт бол шууд нийлж байгаад зодоод алчихдаг. Янз бүрийн попорсон загсаал цуглааныг больё.

Avatar

Нэргүй 2026-06-09 188.162.248.123

Монгол улсад хуний амь насыг хэн хамгаалах юм ????????? муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан дарганцарууд хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ? ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ? С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж