niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:31 UTC Эх: https://news.mn/r/2871305/ bf65973ead62aadd… ← niitlelch.mn руу буцах

“Шүд сугалах”-гүй бол засаг чинь ганхаж эхэллээ, Н.Учрал аа!

“Шүд сугалах”-гүй бол засаг чинь ганхаж эхэллээ, Н.Учрал аа!

“Шүд сугалах”-гүй бол засаг чинь ганхаж эхэллээ, Н.Учрал аа!
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж 82.5 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг сонголоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Хаврын чуулган хаалтаа хийх гээд тун завгүй энэ цагт Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, хариуцлага тооцуулахаа мэдэгдэв. Ардчилсан намын бүлгээс 14 хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцох санал гаргасан ч Ерөнхий сайд хариу ирүүлээгүй байна.

Энэ нь хариуцлага тооцох санаачлагагүй байна гэж үзэж байгаа учраас энэ удаад Ерөнхий сайд Н.Учралыг өөрийг нь огцруулах гарын үсэг цуглуулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Цэрэг амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлыг Ардчилсан намын зүгээс тавьсан. Ингэхдээ, хугацаат цэргийн алба хаагчид эх орноо манах гэж ирсэн атал амь нас, эрүүл мэндээрээ хохирох үйл явц хэвийн болж хувирсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирлол амссанбайна. Мөн энэ хугацаанд 46 цэргийн албан хаагч амь эрсэдсэн байна. Үндсэндээ, ажлын байр, цэргийн анги дээрээ үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа болсон байна. Уг асуудлын хүрээнд Батлан хамгаалах сайдын түвшинд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй. Иймд, Батлан хамгаалахын сайдыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Батлан хамгаалахын сайдыг огцруулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй бол цэргүүд олноор амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна гэсэн шаардлагыг тавьж, Л.Батлут сайдыг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэсэн.

Мөн Засгийн газрын бас хэд хэдэн сайд нарын асуудал хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр гарч буй. Үүний нэг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Б.Батцэцэг сайдын хувьд гурван ч Ерөнхий сайдын танхимд тасралтгүй ажиллаж байгаа. Түүний хувьд өөрийнхөө хувийн компаниар дамжуулан төрөөс тенер авч байгаа талаар баримтуудыг зарим хэвлэлүүд гарч байгаа. Харин Б.Батцэцэг сайд үүнд хариулт өгөхдөө “өөрийнхөө эзэмшлийн компаниас өөрийгөө холбоогүй” гэсэн бичиг авчихсан хэмээн хэвлэлээр ярьж байгаа нь олон хүний дургуйцлийг хүргэж буй. Мэдээж, төрийн сайд ашиг сонирхлоос ангид ажиллах ёстой ч Монголд энэ бүхэн эсэргээрээ байдаг нь бараг л хууль болчихсон. Өөрийн хамаарал бүхий компаниар төрөөс тендер, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг сайд, УИХ-ын гишүүд олон байдаг ч Б.Батцэцэг сайдын хувьд гадаад паспорт, улсын бүртгэл зэрэг асуудал хөндөгдөж байгаа учраас энэ асуудалд Ерөнхий сайд олон нийтийн шүүмжлэлийн эсрэг тодорхой тайлбар өгөх, асуудалд цэг тавих ёстой гэж олон нийт үзэж буй.

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 3 сартайгаа золгох гэж байна. Ерөнхий сайдын хувьд танхимаа бүрдүүлэхдээ нам доторх фракц, бүлэглэлүүдийн төлөөллөөс бүрдүүлж чадсан ч сөрөг хүчин болох Ардчилсан намынхан дээр нам доторх гомдогсод, нам доторх “сөрөг хүчин” нь дэмжээд гарын үсэг зурчих эрсдэл байгааг ч анзаарахгүй өнгөрч боломжгүй. Ялангуяа 30-38-аараа хуваагдчихсан байгаа ардын намынхан дунд Н.Учралыг эсрэг гарын үсэг зурах хүн олон бий. Гэхдээ өнгөрсөн Бямба гаригт Их тэнгэрт уулзахдаа ардын намынхан хоорондоо хагаралгүй, эв нэгдлээ хангахаар тохирсон учраас Ардчилсан намын Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэдэг юу л бол.

Гэхдээ улстөрд мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг байдаг хойно тохироо нь бүрдвэл огцорчих эрсдэл өнөөдөр ч бийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-09 202.126.88.168

бяцхан хүүхдүүд аль муугаар алуулаад амь насаа алдаад байхад УИХ-ын гишүүд яагаад дуугардаггүй юм бол тэгээд за аг огцруулах болохоор ХОШУУ, ГАР НЬ ХӨДЛӨӨД БАЙХ ЮМ АРАЙ Л ХҮҮХДЭД ХАЙРГҮЙ ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ НӨХДҮҮД БАЙГААН БИШ ҮҮ АЙН.ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2026-06-09 64.119.29.146

Яамны харьяа байгууллагаас нь 1 цэрэг нас барахад л яамны сайдыг огцруулдаг. Тэр цэргийг чинь шууд хариуцдаг салааны захирагч, салбарын захирагч, ангийн захирагч гээд шаталсан олон дарга бий. Тэднийг огцруул. Шаталсан удирдлагаар хангах сайдыг огцруулж Засгаар тоглох гээд одоо Ерөнхий сайдыг огцруулах нь. Сонгууль дөхжээ. 1990 оноос хойш хэдэн арван хүүхэд хурдан морь унаж байгаад нас барж, тахир дутуу боллоо уяачлын холбоог татан буулгаач. Энэ холбооны тэргүүний огцруулаач.

Avatar

Зочин 2026-06-09 103.145.234.36

АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй. АН-ын үндсэн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй зүйл хийдэггүй харин гацаах, зогсоох, хорлох ажил хийдэг АН тарах болтугай. Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу???

Avatar

Нэргүй 2026-06-09 103.57.95.209

Инфляцидаа идүүлсэн махаар шоудсан Засгийн газар огцор Ухралт

Avatar

Иргэн 2026-06-09 66.181.161.90

манай сэтгүүлч нар гэж нээрээ хэцүү юмаа хэдэн өгүүлбэр аятайхан холбож бичээд найрлага зүйтэй нийтлэл биччихэж чадахгүй юмаа 1 дүгээр ангийн хүүхдийн зохион бичлэг шиг л юм нийтлэх юмаа

Avatar

LMAO 2026-06-09 202.131.226.178

"найруулга зүй" л гэж бий, "найрлага зүй" гэх зүйл байхгүй

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.161.22

Uchral OGTSOR.!!

Avatar

Нэргүй 2026-06-09 43.242.242.59

АН-ынхны хийж чаддаг зүйл бол Монгол улсын засгийн газрыг огцруулах юм. Тэд засгийн газрыг ойр ойрхон огцруулсаар ирсэн. Одоо дараагийн ээлж нь болсон бололтой. 6 сар болохгүй засгийн газар нь огцроод байхад улс орон яаж хөнжих юм бэ. Ажлыг нь хийлгэхгүй байна. Ард иргэд нь ч гэсэн засгаа ганхуулаад татаж унагаагаад байдаг. Улс төрчдийн өгөөш болж явдгаа мэддэггүй. Заяа муутай гуйлгачин амьдрал тохирох юм байна гэж өөрийн эрхгүй бодогдож байна.

Avatar

Зочин 2026-06-09 103.145.234.36

АН-ын үндсэн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй зүйл хийдэггүй харин гацаах, зогсоох, хорлох ажил хийдэг АН-ын төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу???

Avatar

Нэргүй 2026-06-09 103.11.194.254

АН олигтойхон улс төр хийгээч. Шал явуургүй, шалчиганасан, бас ялгуур үзэлтэй, цаад санаа нь ойлгомжтой юм хийх юм. Бүтэхгүй ээ та нар. Тэнэг хөдөөний зайрмагчнаар удирдуулаад хол явахгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-06-09 103.11.194.254

Батлут харин ч ёстой бусдаасаа илүү сэтгэлтэй ажиллаж байгаа. Энэ олон жилд цэргийн дарга нар цэрэг зодоод алчихсан байхад хэзээ ч сайд огцор гэж байгаагүй АН одоо л нэг их хариуцлага ярьж гэнэ. Яс юман дээр энэ Засгийн үед эхний нас барсан Дотоодын цэрэг чинь Амарсайханы харъяа, саяхан дарга нь цэргээ зодоод эрүүг нь яайруулдаг чинь бас Хилийн цэрэг буюу бас Амарсайханы харъяа. Тэгж байхад АН Женкогийнхоо талын Амарсайханыг огцор гэж дугарахгүй, мэдсээр байж Батлут руу дайрч бн. Иргэд мэдэхгүй

Avatar

Зочин 2026-06-09 202.126.90.215

Батлут ч яах вэ. Гайгү ажлаа хийгээл байна.Тэр Дэлгэрсайхан гэж нэг нөхөрийг зайлуулах цаг болсон. Нэг л их ард түмнийг загнасан их зантай юм. Юу ч хийж чадахгүй юм байж. Энүүний чаддаг юм нь уул нураах, байгал дэлхийг сүйтгэдэг юм бишүү.

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.178.157

махны үнэ буулгана гэсэн яасан

Avatar

Нэргүй 2026-06-09 202.55.186.137

Ерөнхий сайд хийхэд суурь мэдлэг, ажил амьдралын туршлага, зангараг 3 чухал юмсанжээ. Сүүлийн үед улстөрчдийн поопрол хэрээс хэтэрлээ. Ямарч судалгаа тооцоогүй, санаанд орж, аманд багтсанаа л хийнэ гэж зүтгэдэг, нэг л их хөмсгөө зангидсан хүн загнасан сүрхий гарууд. Эрх мэдэл, ааг омог нь багтаж ядаад байдаг юмуу хайшайеенн? Сүртэй харагдвал ард түмэнд таалагдана, мундаг харагдана гэж боддог юм уу? Бараг юу ч битгий хийгээсэй гэтэл самарч бн шдээ. Одоо бүр тогтолцоо руу орлоо.Энэ чинь сүйрэлшү

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.160.118

Учрал нэг бол өлбөгөр сул хүн юм, эсвэл Күүк мэтийн ах нар нь дарамтлаад бие дааж асуудал шийдэж чадахгүй байх шиг байна???

Avatar

Нэргүй 2026-06-09 103.229.121.53

Хэд хэдэн хорхойтой өттэй шүд бна. ГХ-ны саад Бцацаг, Батамгалан, Батлут, Зам тээвэр ч гэх шиг СААДуудыг СУГАЛЖ түүхийн хог дээр Улаан чулуут ачуул…

Avatar

Зочин 2026-06-09 64.119.29.46

Энэ ерөнхий сайд арай л чулдаад бна шүү дээ ард иргэдэд мэдрэгдээд 2 сарын хугацаанд юу ч хийж чадаагүй худлаа шоу хийгээд бна юмны үнэ тэнгэрт гарлаа тэтгэвэр нэмэгдээгүй нам доторхи хагарал их намдаа үнэлэгдэхгүй бна шүү дээ ийм байхад яаж ажиллах юм вэ дээ

Avatar

Нэргүй 2026-06-09 202.126.90.103

махны үнээ 15к болгож чадахгүй бол зайлцгаа новшнууд худлаа үлээж бүлтэрсэн гарууд

Avatar

Нэргүй 2026-06-09 203.98.76.30

Бат-Амгалан зайлуул. Хулгай хийхээс өөр юу ч хийж чаддаггүй хулгайч. Дүү нь ард түмнийг луйвардана, ах нь барилгын салбарыг самарч байна !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-09 66.181.160.118

Энэ хэний хүн юм бэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж