Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. УИХ-аас Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна. Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа дөрвөн жилээр сонгоно гэх заалтыг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчилж, “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох” зохицуулалттай болсон.
Тиймээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дөрвөн жилийг зургаан жил болгож засах ёстой байсан ч УИХ ажлаа хийгээгүй.
6 ЖИЛИЙН ӨМНӨ ЦЭЦЭЭС УИХ-ЫГ АЖЛАА ХИЙЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ САНУУЛЖ БАЙЖЭЭ
Мөн УИХ-ын 2020 онд 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслийг 2020 онд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг үүргэж болгож байж. Мөн 2020 онд нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 жил байхаар заалттай холбоотой гомдол ирсэн бөгөөд Үндсэн хуулийн Цэцээс бичгээр УИХ-д шилжүүлж, 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг ч даалгаж байжээ. Гэвч УИХ хуулийг өөрчлөх үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргаж, долоон жилийн дараа ийнхүү өөрчлөлт оруулах гэж байгаа нь хэн нэгний захиалга уу, УИХ ажлаа хийгээгүйнх үү.
Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оноос хойших УИХ-ын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар гацаасан байна. 2019 оноос хойш УИХ-ын даргаар М.Энхболд, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан, Н.Учрал, С.Бямбацогт нар ажилласан. Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан 5 жил ажиллаад түр өөр албанд томилогдоод одоо УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж буй. Үндсэндээ Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг МАН-ынхан хүсээгүй буюу эс үйлдэхүй гаргажээ.
Өнөөдрийг хүртэл хуулийг өөрчлөх ажлаа хийгээгүй, эс үйлдэхүй гаргасан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан 2019 онд томилогдож, таван жилийн хугацаанд ажиллажээ. Түүний хувьд 2019-өөс 2023 оны хооронд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2023 оноос Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдоод, 2025 оноос УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж эхэлсэн. Үндсэн Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах таван жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан яагаад эс үйлдэхүй гаргасан бэ. Эсвэл хэн нэгний захиалгаар, санаатайгаар 2027 оны Ерөнхийлөгчин сонгуулийн өмнө хуулийг өөрчлөх санаархал байв уу. Л.Өлзийсайханы хувьд хууль зүйн ухааны доктор, ажилдаа мэргэшсэн, мэргэжлийн хуульч хүн Ерөнхийлөгчийн хуулийн өөрчлөлтийг Цэцээс санал хүсэлт ирүүлээд байхад анхаарахгүй, хайхрахгүй өнгөрөх боломжгүй, энэ хуулийн өөрчлөлтийг хийгээгүйг нь хуулийн салбарынхан төдийгүй улстөрчид ч гайхад байгаагаа илэрхийлж байсан билээ.
УИХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ӨЛЗИЙСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?
Л.Өлзийсайханы хувьд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор. МУИС-д багшилж байгаад УИХ-ын Тамгын газарт зөвлөх, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлд, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хороо, ЗГХЭГ, УИХ-ын даргын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд мэргэшсэн хуулийн салбарын хүн. Чухам ийм хүн яагаад Ерөнхийлөгчийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг умартаж, бүр Цэцээс сануулга ирсэн байхад ч хөдлөөгүй гэдэг нь Л.Өлзийсайханы эс үйлдэхүй нь санаатай байсан гэж хардахад хүргэж буй юм.
Л.Өлзийсайханы намтар:
- 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш
- 2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш
- 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх
- 2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх
- 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга
- 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
- 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга
- 2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
- 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.
- 2023-2025 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн
- 2025 оноос УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Нэргүй 2026-06-09 202.21.104.2
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-06-09 202.55.188.38
Үх ийн өөрчлөлтөөр дагаж гарсан 02р тогтолыг харчлашд, зг-т л үүрэг өгснл бэшд. Хуулийг 3 нөхөр л санааяладаг биздэ
Хуульч 2026-06-09 202.9.40.130
УИХ-ын удирдлагууд шийдэхээс Тамгын дарга шийдэх ямар ч эрх байхгүй. Бас нэг захиалгат дайралт.
anj 2026-06-09 103.80.210.104
huuh dan nogoon gerleer yawjee
Нэргүй 2026-06-09 59.153.115.95
Ийм ажилдаа хариуцлагагүй ханддаг мөртлөө бусад ажилтнууддаа сүр үүүүлж дарамталж байдаг авгайг зайлуулаач
Нэргүй 2026-06-09 103.168.34.149
л*****н Хүүрэнсүгээ огцроочээ цусан мөрт ад тийрэн минээ.
зочин 2026-06-09 66.181.180.61
Бүх ард иргэдийн саналаар сонгогдсон төрийн тэргүүнийг ямар аймшигтай үзэн ядаж ,гүтгэж доромжилж,харааж араатан шиг зэрлэг авирлана вэ Ардчилагч гэх барууны тавиул,бүлэг этгээдүүдийн ихэнх нь ийм л аюултай хүмүүс байдаг
Нэргүй 2026-06-09 103.57.94.52
Эс үйлдэхүй нь тэгээд ямар үр дүн авчирсан, ямар зорилготой байсан нь сайн ойлгогдохгүй байна.
Үр дагавар 2026-06-09 202.9.47.22
Ноцтой! Ерөнхийлөгч 4 жилийн бүрэн эрхтэй буюу 4 жилээр сонгогддог нь одоо хүртэл хүчинтэй! 2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн нэг дүгээр зүйлд үүнийг зөвшөөрсөн буюу "..хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг (энэ дохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх 4 жил байна гэдэг гэдэг зохицуулалт) зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө" гэж заасан. Тэгэхээр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 4 жилийн бүрэн эрхтэй, энэ бүрэн эрх нь 2025 оны 7 сард дууссан, хэтрүүлс
Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан 2026-06-09 202.9.47.22
2026 оны 5 сарын 28 ны өдрийн ӨДРИЙ СОНИН – д гарсан Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай нэг ярилцлагыг уншаад одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад нэг жил болж байгааг ойлгосоон, Ёстой л " өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр " гэдэг болж байна даа. Бид чинь Ерөнхийлөгчгүй байгаа юм бишүү !
Нэргүй 2026-06-09 103.212.118.240
ЗУУДАГ НОХОЙГ ТУУ ГЭЭД ХҮН РҮҮ ТАВИХАД ОЧООД УРДАГ ЮМ. ЧИМГЭЭ ГЭГЧ ЭТГЭЭД ӨЛЗИЙСАЙХАН ЛУУ ТУУ ГЭЭД ЗУУДАГ НОХОЙ ТАВЬЖЭЭ. ЗУУДАГ НОХОЙД НЬ ДОР ТҮҮН ЛҮҮ ДАЙРСАН БАЙНА.МОНГОЛД ХУУЛЬ САНААЧИЛАХ ЭРХТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ, УИХ-ЫН 126 ГИШҮҮН, БҮГД 128 СУБЬЕКТ БИЙ. УИХ-ЫН ТГ-ЫН ЕНБД ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХГҮЙ. ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХГҮЙ ТҮҮН РҮҮ ЗУУВАГ НОХОД ТУУ ГЭЭД ХЭРЭГГҮЙ
Нэргүй 2026-06-09 103.57.94.14
Хоёр нүүртэй, хорин хонзоостой….. л хүүхэн дээ ! Өөрий нь бурууг хэлсэн илчилсэн УИХ-ын гишүүнийг уландаа гишги дэг, арга зальтай авгай.
Хүүк энэ эрх муужгайгаа УИХ, ҮХЦ хоёрт сэлгэж тавиад л өөрийнхөө хамаг бузар буруу юмаа хийлгэж байдаг ш дээ !!!
З 2026-06-09 202.9.46.9
харваас зальжин бололтой
Нэргүй 2026-06-09 202.55.186.137
Мэргэшсэн ч гэж дээ..Боловсрол, туршлага шалихгүй, ааш авир нь дийлдэхгүй, даргын аргыг олох гоц авьяастай, зальжин хүүхэн гэх шошготой. Үйлдэхүй, эс үйлдэхүйгээрээ Үндсэн хууль байтугайг зөрчих чадамжтай супер вуумэн гэжугаа..ккк. Төрийн өндөр албан тушаалуудад зай завсаргүй крандуулж ирсэн онцгой баян намтартай. Ерөнхийлөгчийн хуулийг яагаад өөрчлөөгүйг Зандка энэ 2-оос л асуудаг байх даа…ккк
Зочин 2026-06-09 202.70.38.16
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хууль санаачлах эрхтэй этгээдүүд нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч
Улсын Их Хурлын гишүүн
Засгийн газар (түүнд багтсан сайд нар) байна
Нэргүй 2026-06-09 202.55.186.137
2019 оны Үндсэн хуулийг өөрчлөх үед Тамгын дарга нь байсан бншдээ. Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх хуулийн жагсаалтыг Тамгын газар нь гаргадаггүй юм уу? Тамгын газар нь юу хийдэг юм бээ? Гишүүд нь өөрсдөө хуулиа судлаад, хуулиа бичээд, хуулиа батлаад сууж байдаг юм уу? Тамгын дарга нь УИХ-ын ЕНБД ч билүү бараг гишүүн лугаа ранктай юм бн лээшдээ базарваань..Спикерээ баздаг..гккк
Нэргүйд нэргүйгээс ;) 2026-06-09 202.21.104.2
Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн тухай хуулийг ерөнхийлөгч л өөрчилнө гээд тавьчихаад, үндсэн хуульд хуулиудаа нийцүүлэх тогтоол батлаад байхад Ерөнхийлөгч хийгээгүйн төлөө яагаад УИХ-ын Тамгын дарга бурууддын, нөлөөлөөд дарамтлаад зааварлах эрх энэ хүнд байдаг юм уу, энэ хүн яг яах ёстой байсан юм.
Нэргүй 2026-06-09 103.57.94.14
Хүрэлсүхийн бууны нохой, боовны нь боол л юм бна ш дээ !
Зочин 2026-06-09 103.229.123.102
Хүн бүр эрхэлсэн ажилдаа үнэнч, шудрага байж чадвал Монгол улс мөнч хурдан хөгжих байх даа…! Даанч бид хүн чанар, ёс зүйн хувьд үнэнхүү дорой болжээ. МОНГОЛ ХҮНИЙ САЙХАН ЧАНАРУУД ГЭЭГДЭН АЛГА БОЛЖ БАЙНА. Харамсалтай….!!!