УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төслийг хэлэлцэх үед зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийжээ.
Энэ талаар сайд Г.Дамдинням ”Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар бүлэг шийдвэрлэлээ. “Онтра”-гийн хэлэлцээр дээр болгоомжлох нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ойлголцсон.
Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн, төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой.
Үндсэн хуулиар үүрэг болгогдсон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш хувь байна.
Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ -ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
Сануулахад, Оюутолгой төслийн стратегийн ордын бүсэд хамаарах "Онтра" (Entrée Resources / Онтрэ) компанийн эзэмшиж буй Жавхлант, Шивээ толгой зэрэг талбайн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж буй юм.
Мөн бүлгийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна.
Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани аж.
Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ.
Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна гэж үзэж байна.
Үүний дараа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийсэн байна.
Улсын хэмжээнд 144,6 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Мөн төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэх, төрийн санхүүгийн ачаалал буурах, орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргах, зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны эрэлт-нийлүүлэлтийг уялдуулж, цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх ажээ.
Хуралдааны төгсгөлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийжээ. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн, үүнээс 22.9 хувийг доройтсон газар нутаг эзэлж байгаа нь экологийн тэнцэл алдагдах бодит эрсдэлийг дагуулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тусгай хамгаалалттай газар нутгийн олон улсын бүртгэл, мэдээллийн системтэй нийцүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг шинээр томьёолох, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц болон дурсгалт газар нутаг гэж ангилах, тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдийн уламжлалт мал маллах, өвөлжөө, хаваржааны газар ашиглах, ахуйн хэрэглээний зориулалтаар хадлан авах, ойн дагалт баялаг, байгалийн ургамал, мод ашиглах зэргээр үр өгөөж хүртэх зэрэг боломжтой болох юм.
Хүн амын өсөлт, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хот, суурин газрын ногоон байгууламжийн асуудлыг бие даасан байдлаар авч үзэх нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлага үүссэн тул Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл санаачилжээ.
Хуулийн төсөлд ногоон байгууламжийн кадастр, мэдээллийн нэгдсэн цахим систем бий болгох, суулгац үржүүлгийг зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт хэрэгжүүлэх боломжийг нээх, ногоон байгууламжийн санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бий болгож, иргэн, хуулийн этгээдийн оролцоонд суурилсан хамтын хариуцлагын механизм, урамшууллын тогтолцоог бий болгохоор тусгажээ.
3,605.46






















































Энэ удаад засаж заларуулж 2026-06-08 87.200.69.42
Чалахгүй боо арл түмэний эсэргүүцэлтэй тулна
Нэргүй 2026-06-08 104.28.68.89
Eh.eed bodoj baigaad ymaa hiij baival yasan ym. Oij buusan ym hiigeed l butsah ym, mulgui baina . 2 nyydliin ym harj chadahgyi said yy ygyi yu
Нэргүй 2026-06-08 66.181.190.221
нохойн баас.өмнө нь сайжруулж баыхгүй юу хийсэн юм.танай нам мөнхөд засглаж байгаа биздээ.данх юу хийсэн юм
ХӨДӨӨГИЙН ХӨХ ӨВГӨН Ш.РАДНАА ШИНЖИВ 2026-06-08 103.212.118.240
МАН-Д ЛУВСАНЖАМЦ, НОМИНЧИМЭГ, БАТНАЙРАМДАЛ ЗЭРЭГ ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЭХЭЭС АЙХГҮЙ, ГАЛ БАРИАД АЖИЛЛАХ ЭРЧ ХҮЧТЭЙ, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ ЗАЛУУЧУУД ХЭД ХЭД БАЙНА.ӨӨ ХЭЛСЭН ХҮНД ЖААХАН ААШАРХУУ ЗАН ҮЕ ҮЕ ГАРГАНА. АЖИЛТАЙ ХҮН ААШАРХУУ ГЭДЭГ ҮГ ОРТОЙ БИЗ. МАНАЙ ХӨДӨӨНИЙХНӨӨР БОЛ ЖААХАН ОЛОМНЫ ЦАНХТАЙ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ.ЭДНИЙГЭЭ ХУУЧЧУУЛ НЬ ДЭМЖЭЭД АЖИЛЛАВАЛ АЛИВАА АЖЛЫН АРД ГАРАХААР БАЙНА ШҮҮ
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-06-08 103.212.118.240
МАН-Д ЛУВСАНЖАМЦ, НОМИНЧИМЭГ, БАТНАЙРАМДАЛ ЗЭРЭГ ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЭХЭЭС АЙХГҮЙ, ГАЛ БАРИАД АЖИЛЛАХ НЭЛЭЭД ЗАЛУУЧУУД БАЙНА ШҮҮ. ӨӨ ХЭЛСЭН ХҮНД ЖААХАН ААШАРХУУ. ГЭМ БИЙ ЕР НЬ АЖИЛТАЙ ХҮН ААШАРХУУ БАЙДАГ ГЭДЭГ ҮГ Ч БАС БИЙ