niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:31 UTC Эх: https://news.mn/r/2871229/ 0de6ea6601771f08… ← niitlelch.mn руу буцах

"Төр орон сууцны банк байгуулж, зах зээл рүү орох нь үр дүнгүй"

"Төр орон сууцны банк байгуулж, зах зээл рүү орох нь үр дүнгүй"

"Төр орон сууцны банк байгуулж, зах зээл рүү орох нь үр дүнгүй"

УИХ дахь ХҮН намын зөвлөл Орон сууцны банк болон Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.06.08/ хэлэлцсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Орон сууцжуулалтын тусгай банк байгуулахтай холбогдуулан анхаарах хэд хэдэн асуудал байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд 144 мянган иргэнд 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 47 мянга орчим иргэн 6-7 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт гаргаснаас үүдэн дөрвөн жилийн дараалал үүсээд байна. Энэ нь нэг талаараа ипотекийн зээлийн хүртээмж, ил тод байдалд онцгой анхаарах шаардлагатайг илтгэж буй хэрэг юм. Нөгөө талдаа ипотекийн зээл олгож буй гол зорилго нь гэр хорооллыг орон сууцжуулах замаар утаа, түгжрэлээс ангижрах явдал. Гэвч сүүлийн 13 жилд 11 орчим их наядын зээлийг 144 мянган иргэнд олгосон ч гэр хороололд амьдардаг өрхийн тоо 208 мянгаас 230 мянга болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, уг зээл зорилтод бүлэгтээ бүрэн хүрч чадаагүй гэж харж болохоор байна.

Үүнээс гадна нийт зээл авсан иргэдийн ердөө 40 гаруй хувь нь гэр хорооллын оршин суугчид байжээ. Тэгэхээр ипотекийн зээл болон орон сууцжуулалтын тулгамдсан асуудлууд ганц банк байгуулснаар шийдэгдэх үү гэдгийг нухацтай бодолцох хэрэгтэй.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн агуулгаар, орон сууцжуулалтын банк байгуулснаар зээлийн хүүг тогтворжуулж, орон сууцны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой гэж тайлбарлаж буй.

2015 онд төрөөс экспортыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, улсын хэмжээний томоохон дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын төслүүдийг урт хугацаатай зээлээр санхүүжүүлнэ гэж Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь, тэнд тэр чигтээ хулгай, луйвар явагдаж, төрийн өмчит байгууллагууд 1.1 их наядын чанаргүй зээл авснаас гадна томоохон төслүүд нь ямар ч үр дүн өгөөгүй. Төр банк байгуулж, зах зээл рүү орох нь үр дүнгүй байдгийг энэ жишээ харуулна.

Мөн Төрийн банкийг төр өөртөө авч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг бууруулна гэсэн боловч мөн л зорилгодоо хүрч чадаагүй.

Иймд орон сууцны санхүүжилтийн банк байгуулах нь энэ асуудлыг 100 хувь шийдэх гарц биш гэдгийг хэлмээр байна. Барилгын салбарын бодит өртөг ба үнийн өсөлт мэдээж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлахад зээлийн хүү гол хүчин зүйл болдог. Өнөөдөр барилгын компаниуд орон сууцны үнийг үндэслэлгүйгээр дур мэдэн өсгөөд байгаа зүйл огт байхгүй. Барилга барихаар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авч буй бизнесийн зээлийн хүү нь 25-40 хувьтай байна.

Нөгөөтэйгүүр, бид барилгын материалыг дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй, үүний 70-80 хувийг БНХАУ-аас импортолдог. Үүнээс үүдэн валютын ханшийн хэлбэлзлийг дагаад бараа материалын үнэ өсдөг тул бусад гол нэр төрлийн материалын үнэд анхаарал хандуулах шаардлагатай.

Хот төлөвлөлт ба дэд бүтэц үндсэндээ энэ нь зөвхөн зээл олгоод шийдчихдэг асуудал биш, цаанаа хот төлөвлөлттэй шууд холбоотой. Жишээлбэл, 2011-2012 оны үед хувийн хэвшлийн оролцоотойгоор "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн маш зөв төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч төрөөс дорвитой дэмжлэг үзүүлээгүй тул хувийн хэвшлийнхэн оролцохоо больж, өдгөө нийслэл дангаараа 500 сая ам.доллар босгон "Сэлбэ дэд төв"-ийг бариад явж байна. Уг нь 500 сая ам.долларыг тэр чигт нь газар чөлөөлөх биш, газар чөлөөлөлтийг бэлэн орон сууцаар солих хэлбэрээр хийх ёстой байсан юм. Тэгж байж л яндан, жорлонгийн тоо бодитоор цөөрнө. Өөрөөр хэлбэл, барилга барих санхүүжилтээрээ газар чөлөөлөлтийг шийдэх нь зөв хувилбар юм.

Үүнээс гадна дулаан, эрчим хүчний асуудлыг барилгын төсөл хэрэгжүүлэгчдэд хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Өнөөдөр дулааны эх үүсвэрүүд нь зөвхөн хотынхоо баруун талд төвлөрчихөөд байна. Зүүн талд газар ашиглах боломж, хүртээмж байвч ганцхан Амгалангийн дулааны станц ажиллаж байгаа нь хангалтгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 

-Саяхан хуулийн хоёр том хэлэлцүүлэг өрнөлөө. Бизнесийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан суурь хоёр асуудал байгаагийн нэгдүгээрх нь хөрөнгө оруулалтын орчин, удаах нь зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн төсөл юм. Шадар сайд Т.Доржхандын хариуцаж буй ажлын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл орж ирсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах нь яагаад цаг үеийн тулгамдсан асуудал болсон бэ гэвэл өнөөдөр Монгол Улсад ядуурлын түвшин 27.8 хувьтай байна.

Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур орлоготой амьдарч байна. Үүнийг дагаад ажлын байрны эрэлт хэрэгцээ ч маш өндөр байна.

Хэрэв татвар төлөгчдийн тоо олширч, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдвэл улсын төсвийн орлого сайн бүрдэнэ. Төсөв сайн бүрдсэнээр иргэдийн цалин хөлс өндөр тогтох боломж бүрддэг. Нөгөөтэйгүүр, үүнтэй зэрэгцээд татварын дарамтыг бууруулах асуудал ч давхар яригдаж, шийдлээ хүлээж байна.

Дэлхий дээр оршин тогтнож буй 200 гаруй улс орон бүгд л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Иймд Монгол Улс өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэг асуултад хариулахын тулд бид өөрсдийн алдаа дутагдлыг бодитоор харах учиртай.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад маш их гомдол мэдүүлдэг ч түүнийг шийдвэрлэлт хангалтгүй байна.

Тухайлбал, олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудын гаргасан эрэмбээр Монгол Улс дараах байрлалд жагсаж байна.

Гомдол, мэдээлэл шийдвэрлэлт үнэлгээнд хамрагдсан 184 улсаас Монгол Улс 94 дүгээрт жагсаж байна. Шүүхийн шатны шийдвэрлэлт хэрэг маргаан шүүхийн шатанд очсон ч хугацаа их алддаг, оновчтой бөгөөд шударгаар шийдвэрлэж чаддаггүй байдлаараа 74 дүгээрт оржээ.

Бизнес эхлүүлэх хугацаа, хүнд сурталд  үзүүлэлтээр Монгол Улс бүр 80-аас хойш байна.

Шинэчлэн боловсруулж буй Хөрөнгө оруулалтын гол хуулиар суурь зургаан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Тодруулбал, гадаадын арбитраар шийдвэрлэх гарц. Хөрөнгө оруулагчдаас гарсан гомдол, маргааныг зөвхөн дотоодын арбитрын шүүхээр хязгаарлахгүй, гадаадын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломжийг олгоно. Татварын таатай орчин Монгол Улсад 5-аас доошгүй жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй компаниудад хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамаарч татварын уян хатан, таатай орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан гэрээ хөрөнгө оруулж буй хугацаатай нь уялдуулан эрх зүйн тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулна. Ингэснээр хөрөнгө оруулагчид "Мөнгөө байршуулсныхаа дараа эрсдэлд орж, төр засгийн гэнэтийн шийдвэрээс болоод хөрөнгөө алдчих вий" гэсэн айдас, эрсдэлгүйгээр Монголд итгэлтэйгээр хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-08 202.9.40.107

х***а манжууд х***а манж систм шааж х***а манж үгээр х***а систм т/а хаагч гж шааж х***а манж.нэрээр х***а манж ажллагаа шаасэпн зүгээр л захиргааны ажилтан гэдг үгээрээ явах ёстой бхгүй юу. хужааманжууд х***а манж хаагч шааж шаасн х***а манж гарлтнгууд бүгд мэдж бгаа хужааманжууд х***а манжуудда захицн бгаа хужааманж хаагч хаалт-с ерөөсөө ч айгаад бх юм бхгүй.хужааманжууд худлаа мэдхгүй дүр үзүүлжбгаа юм хужааманжууд тэргүй сүрдүлх гж санаархд гж дарьж авх гэсн санаархлшаадгийн эндүрцнпздагууд

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.180.33

банкыг хувийн хэвшлийнхэн авч явж чадна гэдгээ аль эрт харуулсан, Төр ахиж ийм зүйл хиймээргүй байна, Төрийн банкаа хардаа, баахан үр ашиггүй орон тоо, бүтэхгүй ээ, ийм зүйл битгий хий, төр хол байсан нь дээр шүү

Avatar

Нэргүй 2026-06-08 202.9.40.129

Татвар төлөгчдийн мөнгөөр Банк байгуулаад, баахан ашиггүй зээл Улс төрчид болон түүний тойрон хүрээлэгчдэд гаргасны дараа дампууруулах процесс явагдана. Монгол хоршоо банк, Ардын банк, ХОТШ банк, Төв Ази банк, АНОД банк, Монгол бизнес банк, Монгол шуудан банк, Монгол даатгал банк, Их зам банк, Сэлэнгэ банк, Баянбогд банк, Эдийн тэнгэр банк, Экспорт Импорт банк, ММ инвест банк, Сэргээн босголт банк, Хадгаламж банк, Зоос банк, Шинэчлэл банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Кредит банк…

Avatar

Баабар 2026-06-08 66.181.165.234

КҮНҮҮС юу хийж чадахаа харуулсан.Нүдний шилтэй хүн боловсролтой биш, инжнээр хүн бүхнийг чаддаггүйг ,бараан хүн хүнлэг биш харийн элэгтэй гэдгийг ойлгуулсан даа

Avatar

иргэн 2026-06-08 202.21.104.234

Орон сууцны банк гэж байгуулсны хэрэггүй, эрх баригч намын гишүүд, дэмжигчдэд үйлчилдэг банк болж хувирна. Арилжааны банкууд олгоод явахад асуудалгүй ш дээ. Эрсдэл энэ тэрээ ч арилжааны банкууд хүлээнэ. Төр бодлогоор дэмжих болохоос банк байгуулж дэмжинэ гэвэл нөгөө Хөгжлийн банк шиг муу зээл нь дийлдэхгүй, дахиад сонсгол гээч юм явуулахад хүрэх байх.

Avatar

Нэргүй 2026-06-08 203.98.77.101

"Мордохын хазгай" гэдэг шиг л юм болсон. Ер нь барилгын компаниуд нь барилгаа барьчихаад хүмүүст зарах хэрэгтэй, баригдсан барилгад орохдоо иргэд нь Ипотект хамрагддаг болох нь хамгийн зөв шийдвэр. Одоо бол кармандаа барилгын компаний тамгатай, ямар ч барилгын мэргэжилгүй дурак авилгаар газар аваад тэрэн дээрээ байшин нэртэй цементэн ширэнгэ босгоод хурдан мөнгө босгох, идэх гэсэн санаа нь нийт барилгын дийлэнх хувийг эзэлж байгаа… Тэнгэрт хадсан үнэтэй барилгыг нь тэр бүр хүн авахгүй.

Avatar

Нэргүй 2026-06-08 203.91.115.53

Ерөөсөө төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж барилга барьдаг нь буруу. Тоск, Носк-г татан буулга. Сэлбэ дэд төв, Залуус хороолол төслүүдийг зогсоо!

Avatar

зочин 2026-06-08 192.82.64.153

төрийн оролцоог багасгая гэчихээд …. эсэргээр нь явах юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж