Монгол ардын намынхан өнгөрсөн Бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийж, намын удирдлагууд нь УИХ дахь гишүүдтэйгээ ярилцжээ. Ингэхдээ цаашид Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллах, парламентын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зэргээр намын гишүүдтэйгээ дотночилон ярьцгаажээ.
Ардын намын удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ ойрхон ажиллах, цаашид намын эв нэгдлийг хангаж ажиллах ёстой гэдгээ илэрхийлжээ. Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх эсэх, татварыг бууруулах эсэх чухал асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцжээ. Учир нь насаараа улсад шимтгэл төлсөн ч бага тэтгэвэр авдаг нь маш олон ахмад настан хүнд нөхцөлд амьдарч байгаа тул тэтгэврийн реформыг хийх ёстой гэж олон нийт үзээд байгаа юм. Мөн аж ахуй нэгжүүд татварын дарамтад орж, маш олон аж ахуй нэгж татвараас болоод хаалгаа барьж байгаа тул татварын бодлогоо эргэж харах зэрэг шаардлагуудыг олон нийтийн зүгээс тавиад байгаа.
Тиймээс Их тэнгэрт болсон хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Сангийн сайд З.Мэндсайхан нарын мэдээлэл, судалгааг сонсч, мэргэжлийн хүмүүсийн санал, бодит судалгаа мэдээллийг ч сонсч, гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлжээ. Хамгийн чухал нь Ардын намынхан Их тэнгэрийн уулзалтаар татвар бууруулах эсэх, тэтгэвэр нэмэх эсэх асуудлаар хуралдсан юм. Ингэхдээ тэтгэвэр нэмэхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх шаардлага үүсэх бөгөөд тэтгэврийн реформыг яаж хийх талаар ярилцсан байна. Харин татварыг бууруулах чиглэлээр төсвийн орлоготой уялдуулах учраас яаж хэрхэн татварын цогц бодлого хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ТЭТГЭВЭР, ТАТВАРААР ШОУДНА
Ингээд тэтгэвэр, татварын асуудлаар ирэх намар хүртэл ажлын хэсэг байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг, мэргэжлийн хэлэлцүүлгүүдийг хийсний дараа энэ асуудлаар цогц бодлого, шийдвэр гаргахаар тохирчээ. Өөрөөр хэлбэл, ирэх намар хүртэл ажлын хэсэг байгуулагдаж, ажиллах бөгөөд тэтгэвэр, татварын асуудлыг ирэх намраас ажил хэрэг болгож, хэлэлцэхээр болсон байна. УИХ-ын хаврын чуулган тун удахгүй завсарлах гэж байгаа учраас ажлын хэсэг зуны хугацаанд ажиллаад намартай золгоно гэх. Ирэх намрын чуулганаар энэ асуудлуудыг хэлэлцэж эхэлнэ гэхээр багагүй хугацаа орох бөгөөд юу юугүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгочих нь оо гэсэн үг. 2027 он гараад л албан бусаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, ажил эхлэх учраас Ардын намынхан үүнийг ч тооцож, ажлын хэсэг нилээд удаан хугацаанд ажиллаж, “цаг авна” гэсэн үг.
Ямар ч гэсэн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам өрсөлдөх эрхтэй байгаа. Ардын намын Ерөнхийлөгчийн сонгуулийн “шоу” нь тэтгэвэр, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварын бууруулах асуудал бололтой. Гэхдээ тэр болтол зай ч байна, басАардын намынхан дахиад ямар сайхан зүйл санаачлахыг би, бид таашгүй.
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Нэргүй 2026-06-08 66.181.160.118
МАН шүүс нь шахагдаад дууссан "хатсан яблок" шиг хорчийсон юм болжээ!! Одоо яаж ч шахаад шүүс гарахгүй дээ?
Нэргүй 2026-06-08 202.55.188.82
МАН ч татвар хасна гэж гараад нэмдэг дээ. Одоо ч улаан долойгчдоос нь өөр итгэх хүн олдохгүй бизээ
Нэргүй 2026-06-08 38.34.84.9
Тэтгэвэр, татвараас илүү ажилтай, орлоготой дундаж давхарга, бизнесийн боломж, хөрөнгө оруулалт
Нэргүй 2026-06-08 66.181.180.184
Тэтгэвэр олгох тухай Дэлхий даяараа мөрддөг хуулийн гол томьёолол нь ХЭН ОЛОН ЖИЛ ШИМТГЭЛ ТӨЛЖ АЖИЛЛААВ тэр даатгалын сангаас ахиу тэтгэвэр авах шударга хууль үйлчилдэг. Тэтгэврийн зөрүү заавал бх ёстой. Жишээ нь 10 жилийн өмнөх эмчийн цалин одоогийн эмчийн цалингаас бага учир төлсөн даатгал өөр, тэтгэвэр ч өөр байх нь зүй
zochin 2026-06-08 203.91.115.56
MAH-iin avilgachid luivarchid tenderchid JDU-iin lalaruudiig buudaj ustgaj Mongol hogjino.
Нэргүй 2026-06-08 202.126.91.153
Монгол улс 21 аймаг нь ХАРАНХЦЮУЙ, Нийслэл нь ХӨЛДӨНӨ……Гоё Засаг !!!!
DOUBLE STANDARD 2026-06-08 202.126.91.153
DOUBLE STANDARD
хүннү 2026-06-08 122.201.31.32
27,28 оны сонгуулиар МАН-д санал өгөхгүй. Танайх ёстой хулих луйварчин нам. Ард түмнээ л шулхаас өөр ажил хийдэггүй.
Нэргүй 2026-06-08 103.229.121.21
10 жил төр барьчихаад одоо хүртэл сандал суудлын асуудал ярьж байдаг. Үнэхээр 28,32 онд энэ намыг сонгохгүй байх хэрэгтэй өөрсдөө ч цэвэршиг, үнэн мөнөө ч олог. Монголын ард түмэн сонгоод байгаа юм биш 100к 200к төгрөг тарааж л сонгогдож байгаа.
Нэргүй 2026-06-08 122.201.31.32
Ганцран МАН мөнгө тараадаггүй. АН ч тарааж байгаа. Саяны дотоод сонгуулиар мөнгө тараасан гээд хэрүүл тэмцэл болсон ш дээ.
Нэргүй 2026-06-08 202.9.41.64
Цаг үе нь тэгэж таарч байна. Тэгээд 2027 оны сонгууль өнгөрөөгөөд тэтгэвэрийн асуудлыг судалж эхлэх болж байна уу. Элбэгдоржийн сайт дандаа сайн болгоныг үгүйсгэж байдгаа боль.боль боль. Та нараас айгаад тэтгэвэрийн асуудлыг ярихгүй байна гэдэг бол инээдэмтэй юм. Энэ асуудал бол засгийн газрын тулгамдсан асуудал мөн. Ахмадууд ийм шаардлагыг тавиад удаж байгаа. Ямар МАН өөрсдөө санаачлаад эхэлсэн биш
Нэргүй 2026-06-08 202.126.88.129
Шал худлаа
Нэргүй 2026-06-08 178.174.229.45
tend bumbug delbeleed bugdiig ***h yumsaan
Нэргүй 2026-06-08 66.181.178.157
хувиараа төлсөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс энэ нийгэм шилжилтийн хүнд хүчийг нуруун дээрээ үүрсэн хүмүүс шүү олон хүн сөхөрч унасан ,үхсэн дээ.Угаасаа хууль нь тийи юм чинь 5 жил чадлаараа төлөө нийт 20 жилээ төлөөд тэтгэвэрт гарсан хүмүүс ямар буруутай гэж вэ .социализмын үеийн хууль чинь бас л адилхан тасралтгүй ажилласан 5 жилээ өөрсдөө сонгоод Тэтгэврээ тогтоолгоод л бсан биз дээ.Чөтгөрийн тогоо шиг бие биетэйгээ барьцаад яахав дээ.Хувиараа төлөх чинь хувь нь өндөр төлдөг шүү дээ 13 хувь
Нэргүй 2026-06-08 66.181.178.157
тэтгэвэр зөрүү арилгах их л нарийн хандах хэрэгтэй байх.Хүн бүр адилгүй ажиллаж татвараа төлсөн.Олон жил тасралтгүй ажилласан нэртэй төрийн албанд нэг их ядралгүй толгой амар амьдарсан хүмүүс хувиараа төлөөд тэтгэвэрт гарсан хүмүүсээ их ад шоо үзэх маяг орсон байна.Хувиараа өөрөө өөртөө ажил олгож олон жил гэр бүл үр хүүхдээ авч явсан хүмүүс яаж зүтгэж тархи толгой нь маш хүнд мөнгө л олох юмсан гэж бүдэрч босож явсан олон түмэн хүнийг ад үзэж болохгүй шүү дээ
Ахмад Цэцэрлэгийн багш 2026-06-08 66.181.161.182
Учралаа сонс….Хэдэн жилийн өмнө би цэцэрлэгт 30 жил ажиллаж шимтгэл төлчихөөд тэтгэврээ доод хэмжээ 550.000 аар тогтоолгосон, Манай найз насаараа ажил хийгээгүй ч нэр дээрээ хэдэн мал тоолуулж байсан малчин гээд бас юу юуны ч нэмэгдэл гэлээ жил нэмүүлээд надтай яг адилхан тэтгэвэр тогтоолгосон. ЭНЭ ШУДРАГА УУ… одоо нэмэгдээд нэмэгдээд 700.000 хүрээгүй.
иргэн 2026-06-08 192.82.66.11
УЧРАЛ ЧАДАХГҮЙЭЭ, ЖУЛДААД БНА.
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: ХАРШСАН МОРИО СОЛЬЁ ГЭТЭЛ АДУУНААС БАРИАД АВАХ УНАЛГА ЭДЭЛГЭЭ ДААХ МОРЬ АЛГА 2026-06-08 103.212.118.240
МАНАЙ МАЛЧИД УНААНЫ МОРИО ЮҮЛЭХ ГЭЖ ЯРИНА. ХОТЫНХОН ОЙЛГОХГҮЙ. ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН АГУУЛГАТАЙ ЯРИА ВЭ ГЭВЭЛ, ГАДНАА МАЛДАА ОЙР ЗУУР ОЛОН ХОНОГ УНАСАН МОРИО АДУУНД НЬ ТАВЬЯ, ХАРШЧИХЛАА, АДУУНД ЯВАА МОРИО БАРЬЖ АВЧ СОЛЬЁ ГЭСЭН ҮГ. ХАРШСАН МАН-ЫГ СОЛЬЕ ГЭЭД АДУУНААСАА МОРЬ БАРЪЯ ГЭХЭЭР УНАЛГА ЭДЭЛГЭЭ ДААХ МОРЬД ТААРУУ БАЙГАА НЬ СОНГОГЧ БИДНИЙ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛООД БАЙНАНАМХАН ШАРГА, ДЭЛТ БОР ГЭХ МЭТ МОРЬД БАЙГАА Ч ХОЛЫН УНАЛГА ДААХГҮЙ МОРЬД ЮМ.
Нэргүй 2026-06-08 163.61.150.81
Тар МАНгасууд
zochin 2026-06-08 103.57.94.57
2000 hurtel ajillaad tetgevert garsan humuus denduu shudarga bus tsalin avdag baisan uyed amidarch baisaan tsag nargui honon onjin ajillaad diplomni gol bolson humuusees hamaagui baga tsalin avdag togtoltsootoi baisan bolohoor baga l tolj baisan baij taaraa niigmiin zolios bolson ahmaduudaa zov unelj tetgeriin nemegdliig tootsooroidoo darga naraa
Зочин 2026-06-08 43.242.243.253
МАН маш муу ажиллаж байна.
сөнө 2026-06-08 202.9.46.9
Сандал суудлаа л хуйвалдаж байгаа биз
Зочиг 2026-06-08 202.9.46.156
Н.Учралыгаа Засгаас холдуулахгүй бол Намын нэр хүнд улам л уруудана даа харж л өаы
Зочин 2026-06-08 66.181.178.224
Улаан Оросуудын генийг өвлөн авч , үргэлжлүүлэн тээж яваа энэ бузар намыг хуулиар хориглох хэрэгтэй
Нэргүй 2026-06-08 202.72.243.182
хайрхаан