niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:32 UTC Эх: https://news.mn/r/2871217/ 245a90bba8a2ed4b… ← niitlelch.mn руу буцах

Л. Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн данс улайсан

Л. Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн данс улайсан

Л. Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн данс улайсан

Боловсролын сайд Л. Энх-Амгалан өнөөдөр /2026.06.08/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Тэрбээр "Малчдын хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт сургах сургалтын олон хэлбэрийг нэвтрүүлье гэж байгаа. Зуны улиралд гэрээр болон зуслангийн сургалтаар, намар, өвлийн улиралд багийн төвийн сургалтаар суралцуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн өвлийн амралтын үеэр хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөх, дүйцүүлэх сургалт зохион байгуулах ёстой. Эцэг эхийн аль нэгтэй нь хамт дотуур байранд амьдран суралцах зэрэг олон хэлбэрийг санал болгож байна. Өнөөдөр нэг айлын нэг яндан хоёр яндан болж байгаа бодит нөхцөл бий.

Тиймээс Монголын нөхцөлд тохирсон сургалтын шинэ загвар, туршилтуудыг хэрэгжүүлж эхэлнэ гэж хэлсэн. Гэтэл үүнийг гуйвуулж ойлгож байна. Энэхүү туршилтыг таван аймгийн 30 гаруй суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Л.Гантөмөр өөрөө Боловсролын сайд байсан хүн ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээл оруулах нь буруу гэж мэдэгдэл хийсэн. Өнөөдөр хүн бүр боловсролын талаар ярьдаг, боловсролын хөтөлбөр хэлэлцдэг болсон нь асуудал дагуулж байна. Харин 1–5 дугаар ангид ямар хичээлийг хэдэн цагаар оруулах талаар Боловсролын хүрээлэнгээс судалгаа, тооцоонд үндэслэн гаргасан байдаг. Боловсролын зээлийн сангийн дутагдсан санхүүжилтийг банкнаас зээл авч шийдвэрлэх асуудал яригдаж байна. Уг нь эргэн төлөгдөх ёстой 300 орчим тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй байсан. Гэвч өмнөх 7 сайдын үед гарсан 19 тушаалаар ихэнх авлагыг чөлөөлсөн байдаг. Энэхүү чөлөөлөлт хууль ёсны байсан эсэхийг прокурорын байгууллагатай хамтран шалгасан. Одоогоор 240 гаруй хүний асуудал яригдаж байна. Хууль ёсны дагуу чөлөөлөгдсөн иргэдээс эргэн төлөлт нэхэмжлэх нь хүндрэлтэй. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллагатай хамтран хоёр жилийн хугацаанд шалгасан.

Боловсролын зээлийн санг хулгайч, дээрэмчдийг санхүүжүүлдэг байгууллага мэтээр ойлгож болохгүй. Дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцэн суралцаж байгаа монгол хүүхдүүд маш цөөн байдаг бөгөөд үүгээр Монголын ард түмэн бахархах ёстой.

Гэвч өнөөдөр Боловсролын зээлийн сангийн данс улайсан байдалтай байна. Энэ жилийн үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал тулгарч байна. Хамгийн том хүндрэл нь төрөөс тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог санхүүжилт юм. Санхүүжилт хүрэлцэхгүйгээс болж 8 мянга гаруй оюутны эрх ашиг хөндөгдөх эрсдэл үүсээд байна. Тэдний эрх ашгийг хохироож болохгүй учраас зохицуулалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Арилжааны банкуудад их, дээд сургуулиудын хадгаламж байгаа. Тиймээс арилжааны банкуудтай хэлэлцээр хийх асуудал яригдаж байна. Гэхдээ энэ асуудлыг би дангаараа шийдэхгүй, Засгийн газрын чиглэл авч ажиллана. Үндсэндээ 140 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч одоогийн байдлаар дансанд мөнгө байхгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-08 59.153.86.108

ардын хүүхэд авч чаддаггүй зээлийн сангаар яадаг юм

Avatar

Нэргүй 2026-06-08 202.126.89.43

umhii hulgaichuud uursduu idej uuj tsusalj hanahgui zeeliin san nereer iursdiinhuu uhaan muutai huuhduudiig surgaa bizdee hujaa tsaraitai novshiig harahaar durgui hureh uym

Avatar

Зочин 2026-06-08 66.181.191.115

Одоо гадаадаадад сургахаа болио. эх орондоо сурч, эх орондоо ажил хиймээр бна. зарим нь явчихаад ирэхгүй. тэр чигтээ үлдэж бна. айлын 3 хүүхэд бүгд бүгд ирдэггүй эцэг эх нь хүлээсэн хүмүүс л бх юм. ажил хийх залуу боловсон хүёин алга даа.

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.92.87

Аймшигтай цөлмөж дээ төр засгийн хулгайчууд. Тэгээд ичихгүй улс төрд албан тушаал горилоор дахиан цөлмөөд л байгаад байх юм аа.

Avatar

Нэргүй 2026-06-08 202.126.88.129

Боловсролын зээлийн сан гишүүд сайд албан тушаалтаны хүүхдүүдэд голлон үйлчилсэн жирийн иргэд огтоос мэддэггүй байлаа

Avatar

Иргэн 2026-06-08 103.229.121.35

улайлгаж хоосолсон этгээд нь та нар өөрсдөө хулгайчуудаа ичих нүүрч алга

Avatar

Хөх чоно 2026-06-08 202.126.89.99

та нар,танай нам цөлмөсөн ш дээ.бузруудаа

Avatar

Нэргүй 2026-06-08 103.212.162.123

бүр хаах хэрэгтэй!

Avatar

зочин 2026-06-08 202.21.105.106

монголчуудаар тоглож дуусах болоогүй юм байхдаа.
БЗСангийн мөнгийг улс төрчдөөс нөхөн төлүүлэхгүй юмуу тэ.
Попын хаан гэж энэ хүнийг хэлнэ дэ

Avatar

Нэргүй 2026-06-08 202.126.91.102

Эрүүл мэндийн даатгалын сан өргүй болж байдаг, таарч дээ

Avatar

Нэргүй 2026-06-08 59.153.86.60

МАН хулгайлж цөлмөж дуусгасан. МАН гийн хулгайчуудын хүүхдүүдэд л олгогдсон. одоо үгсэн хуйвалдаад тэглэх юм байна. тэгээд хоёрдугаар ээлж цөлмөнө. гэхдээ мөнөөх МАНгийн хүүхдүүд

Avatar

монгол билэг 2026-06-08 66.181.176.76

.Энх- амгалан сайд аа! Наад тэнэглэлээ зогсоо!!! Малаа таргалуулж цагаан идээгээ хурааж өвалдөө бэлтгэдэг цаг мал минь. Өлсгөж а**х гээгүй л юм бол хүмүүс амьдрах гэж тэмцдэг цаг. Чи боловсрол гэдгийг огт мэдлэггүй мал юм бна. Танхимд ном сурдаггүй юм. сурах ч албагүй эцэг эх болно. малчин тариачин цэвэрлэгч наймаачин болог л дээ. тэдэнд гадаад хэл математик физик хими газар зүй түүх хэрэггүй. Одоогийн эрдэмтэдтэйгээ тэмц тэд чинь улсыг хөгжүүлэх естой. бусад нь зүгээр хар бор ажлаа хийдэг юм. т

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.93.216

өөрөөсөө эхлээд бусдаараа төлүүлээд хувийн вм шиг сэтгэл гаргаад үзвэл дороо л данс дүүрнэ, даан ч сэтгэл хол л доо

Avatar

Зочин 2026-06-08 202.126.88.90

монгол улсад хорт бузар хуйвалдаан бүх шатанд мөнхөрч байна.

Avatar

Зочин 2026-06-08 103.57.95.97

Эргэн төлөлтөөр нэгч төгрөг буцаж орж ирээгүй юм уу???

Avatar

МАН -ын Монгол улс шүү дээ Сайдтаан 2026-06-08 202.126.91.153

БҮТЭХГҮЙЭЭ МАН…..
ЭНЭ УЛСЫГ МАН Л УДИРДДАГ.

Avatar

Зочин 2026-06-08 66.181.181.208

Аргагүй ш тээ. Дарга нар нь аваад буцаагаад төлөхгүй бгаа юм чинь. Ичиж үхмээр юмаа. Хошного улайж бна шүү

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.180.33

дампуурсан юмаа, тэр сайд дарга нараас эхлээд аьсан зээлээ төлөх хэрэгтэй шүү дээ, тэглэнэ гэж юу гэсэн үг вэ, тийм зүйл байх ёсгүй, зээл л байх ёстой, аюман зээлийг нь төлүүлээч

Avatar

Zochin 2026-06-08 103.168.34.62

Umnu ni zeel avch sursan humuuseeree tuluuleechee

Avatar

Зочин 2026-06-08 202.179.26.35

Монгол улсын нийт өр 40 тэрбум $ . Үүний 21 тэрбум $ Оюу толгойгоо ухуулсны өр гэнээ. Баялгаа өгөөд дээр нь өртэй ойлгож байна уу та нар зүгээр үү

Avatar

Зочин 2026-06-08 202.179.26.35

МОНГОЛЧУУД МИНЬ ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР ДУУССАН ШҮҮ. ЭНЭ ХУЛГАЙЧИД БҮХ САНГ ХУЛГАЙЛЛАА, ХООСОЛЛОО, АВЧ БОЛОХ БОЛОХГҮЙ БҮХ ГАЗРЫГ ДЭЭРЭМДЛЭЭ….ДЭЭР НЬ ВАКЦИН НЭРТЭЙ ЧӨТГӨРҮҮДМЙН ХОР ШАРАЖ ХИЧНЭЭН 100 ЗАЛУУ ХҮМҮҮС ХИЙЖ БҮТЭЭХ НАСН ДЭЭРЭЭ УРЬД НЬ ХЭЗЭЭЧ БАЙГААГҮЙ ҮХЛЭЭР ӨНГӨРЧ БАЙНА. ОДОО СҮҮЛДЭЭ РАМГИЙН ГОЛ УУЛ УСЫГ УХАЖ ХОР ШАХАХ ГЭЭД ОЛОН ГАЗАР ТЭМЦЭЛТЭЙ БАЙНА. ЭД НАР ИНЭЭЖ БАЯСААД Л ЯРИХ ЮМ. ЁРОНХИЙЛЭГЧ НЬ БАЙГАЛАА ТЕХНИКЭЭР СҮЙТГЭЭД ХИЧНЭЭН ХҮН СҮРЭГ ДАГУУЛААД ДАВХИХ ЮМ. ӨЧНӨӨН ХЭРЭГИЙГ ХААЛАА…

Avatar

Иргэн 2026-06-08 202.179.26.35

Босцгоо дарлагдсан ардууд боолчууд босцгоо гэхээр боллоо

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.183.175

Өөрөөсөө өөрийнхөө гэр бүлээс эхлээд боловсролын зээлийн сангаас авсан зээлээ эргүүлж төлөөч дээ худлаа мэдсээр байж тэр өртэй хүмүүсээр нь өрийг нь төлүүлээч мэдээжийн юмын хийхгүй бхын

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.94.14

Монгол Улсын бүх санг МАН-ын гишүүд, Сайд дарга нар идээд дансы нь улайсгаад хаячихсоон !!!
Одоо дахиад Баялагийн сан гэж юм байгуулж өөрснөө идэх гээд улайран ухуулан сурталдаж бна даа !!!

Avatar

Нэргүй 2026-06-08 202.179.24.28

ядаж дутагдаж бгаа багш нарыг олоход санаа тавиач! уран зохиол, монгол хэл бичгийн хичээлийн цагийн тоог нэмээч! эхнэрээ гайхуулжюухан хээхнээр цаг нөгцөөх.юм

Avatar

Нэргүй 2026-06-08 103.229.121.12

монрол хэлний цагийг багасгаач гэх гэж өайсан байлгүй

Avatar

Зочин 2026-06-08 64.119.29.3

Юу гэсэн үг вэ?

Avatar

Сөнө 2026-06-08 202.9.46.9

Дээгүүрээ хувааж аваад дууссан. Марзайтлаа инээгээд, муу MCS-ийн тавиул, ордны буг, хулгайч!!

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.160.64

Төрд гарсан хулгайчуудын хүүхдүүд БЗС-г хоосолсон биз дээ. Тэднээс нэхээч. Эцэг эхээр нь төлүүлээч. Жирийн иргэдийн хүүхдүүдэд л лав олдоогүй л байх шүү.

Avatar

Иргэн 2026-06-08 103.229.121.35

энэ ер нь дахин сонгогдсоны хэрэг байна уу бзсанг хулгайч нар та нар өөрсдөө цөлөмсөн

Avatar

Зочин 2026-06-08 203.91.115.53

Мэдээлэлд ойроороо хулгайлсаар байгаад…

Avatar

Зочин 2026-06-08 202.170.65.202

Бүх мөнгийг хулгайлж авилгалдана. Дээр нь хүүхдүүдээ гадаадад үнэ төлбөргүй сургана. Хулгайчдын шунал залийг бид яагаад ч дийлэхгүй нь.

Avatar

Зочин 2026-06-08 202.179.18.218

Шатрын хичээл чухал шүү

Avatar

Нэргүй 2026-06-08 103.229.121.12

хасаач больж үз

Avatar

Зориг 2026-06-08 66.181.185.169

муу п***а чи тэр зээл тэглэсэн 4 тушаалаа хүчингүй болго.

Avatar

Тамир 2026-06-08 116.84.110.139

Чуулган дээр сайд болж очингуут Боловсролын зээлийн сангийн зээл тэглэсэн тушаалуудыг цуцална гээд хуцаад байсан хаана байна аа Энх-амгалан новшоо.

Avatar

Нэргүй 2026-06-08 202.21.107.88

buh mongoor ni computer avchihsan bh. huuhduuded taraana gej baisan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж