Эрүүл мэндийн яам эмнэлгүүдийн зогсоолыг үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалт нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Гэвч эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэдийн хувьд хамгийн том хүндрэл нь төлбөр төлөхдөө бус, харин автомашинаа байрлуулах сул зогсоол олоход байдаг.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр автомашины улсын дугаарыг бүртгэж, эмнэлгээр үйлчлүүлсэн баримтаар баталгаажуулан төлбөрөөс чөлөөлөх систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн эхний 2-3 цагийг үнэ төлбөргүй байлгах зохицуулалт хийхээр ярьж байгаа аж.
Гэвч асуудлын гол нь төлбөрөөс илүү зогсоолын хүрэлцээ гэдгийг хотын өнөөгийн нөхцөл харуулж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага, хяналтын газрын мэдээллээр 2025 оны байдлаар нийслэлийн 75 байршилд нийт 1889 төлбөртэй авто зогсоол ажиллаж байна. Эдгээрээс жил бүр 900 саяас 1.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.
Автомашины тоо жилээс жилд өсөж байгаа өнөөгийн нөхцөлд зогсоолын төлбөрийг бууруулах эсвэл чөлөөлөхөөс гадна багтаамжийг нэмэгдүүлэх асуудал илүү чухал болж байна. Ялангуяа эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын орчимд олон давхар болон их багтаамжийн зогсоол байгуулах шаардлага байгааг иргэд олон жил хөндөж ирсэн.
Хэдий эмнэлгийн зогсоолыг үнэ төлбөргүй болгох санаачилга нь иргэдийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч зогсоолын хомсдлыг дангаар нь шийдэх боломжгүй. Эцсийн дүндээ иргэдэд хэрэгтэй зүйл нь үнэгүй зогсоол биш, харин очоод автомашинаа байрлуулах боломжтой хангалттай зогсоол юм.
3,605.46






















































И 2026-06-08 103.229.120.178
Төр өөрөө үлгэрлэхгүй болохоор яалтай ! ЗТХЯ ны гадна зогсоол 80 орчим машины багтаамжтай. Өөрсдөө үнэгүй тавидаг учир 9.00 цаг гэхэд бүтүү болчихно.
Нэргүй 2026-06-08 192.82.92.204
hotiin tov bolon emnelegiin oir orchimd tulburiig ni tuluye gesen ch zogsool oldohgui baina , zogsool deer neeh tulbur tuldug yum hiisen bolovch joloochid deer ni garch zogschihood odorjin taviaad alga bolj bna.
Нэргүй 2026-06-08 202.9.40.107
аймаг сум гэсэн хитад манжууд үүрлцн хитад манжуудыг систмийг устгж хитад манжуудыг шорнд ш*** хэргтэй хитад манж ажллагаа шаагч хитад манж ажллгаа хитад манж бодлго шаагчдыг устгж тарааж хот тосгн захиргаагаа бгуулх хэргтэй.