niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:32 UTC Эх: https://news.mn/r/2871144/ 032414b807facb93… ← niitlelch.mn руу буцах

Ц.Идэрбат: ОХУ-аас шүлхийн вакцин авахаар ярьж байна

Ц.Идэрбат: ОХУ-аас шүлхийн вакцин авахаар ярьж байна

Ц.Идэрбат: ОХУ-аас шүлхийн вакцин авахаар ярьж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.06.08/ Баян-Өлгий, Ховд аймгийн хэмжээнд гарсан "САТ-1" хэвшлийн шүлхий өвчний талаар нэгдсэн мэдээлэл өгөв. 

-Тэрбээр, "Монгол Улсын хэмжээнд урьд нь О хэвшлийн шүлхий бүртгэгдэж байсан бол А хэвшлийн шүлхий 2000 оноос хойш гурван удаа гарч байсан. Гэтэл энэ оны тавдугаар сарын 22-ны өдрөөс Монгол Улсад гарч байгаагүй "САТ-1" хэвшлийн шүлхий өвчин Баян-Өлгий аймгийн хил дагуу сумдуудад гарсан. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас өнгөрсөн сарын 25-нд төв лабораторийн хариу гарч "САТ-1" хэвшлийн шүлхий гэдэг нь батлагдлаа. Мөн тавдугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт "САТ-1″ хэвшлийн шүлхий гарсан. Энэхүү шүлхий өвчний хэвшлүүд нь хилийн дагуу гарч байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын баруун хойд хэсэг, ОХУ-ын баруун урдуур гарч байна. "САТ-1″ хэвшилтэй тэмцэхэд хөл хорио, утгал болон вакцинжуулалт хийх шаардлага үүсээд байгаа. Энэхшүү хэвшлийн шүлхий өвчний вакцин дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон. Тийм учраас Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулж вакцин худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Хоёр улсад "САТ-1″ хэвшлийн шүлхий өвчний вакцин үйлдвэрлэгдэж байгаа. Тиймээс урт дараалалтын улмаас хоёр сар гаруй хүлээх эрсдэлтэй нөхцөлд байна. Нөхцөл байдлыг цааш хүндрүүлэхгүйн тулд ОХУ-аас вакцин худалдан авах процессыг хурдлуулахын төлөө ажиллаж байна.

ОХУ-ын хөдөө аж ахуйн сайдтай уг асуудлын хүрээнд уулзсан. Өнөөдөр хоёр улсын хооронд вакцин авах гэрээний ажил яригдаж байна.

Монголд Улсад О хэвшлийн шүлхий өвлийн турш гарсан. Энэ хавар тарилга бүх үхрүүдэд хийсэн. Гэвч тарилга хийсэн үхрүүдээс О хэвшлийн шүлхий гарч байна. Тэгэхээр хоёр хэлбэрийн шүлхий улсын хэмжээнд бүртгэгдэж байна. Нэгдүгээрт, "САТ-1″ төрөл нь Баян-Өлгий аймгийн хоёр сум, Ховд аймгийн хоёр сумд бүртгэгдсэн. Энэ хоёр сум нь хил залгаа газартай учир шүлхий гарлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газрын баг бүрэлдэхүүн 10 гаруй хоногтоо ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй цэг дээр 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа.

Төв аймаг, Өвөрхангай аймгуудад урьдчилан сэргийлэх тарилга тавьсан үхрүүдээс О хэвшлийн шүлхий гарсан. Иргэд "САТ-1″ хэвшлийн шүлхий гүн рүү орлоо  гэх мэтээр ярьж байна. Харин О хэвшлийн шүлхийн хариуцлагын асуудал давхар яригдаж ёстой. Нэг үгээр хэлбэл, Мал эмнэлгийн ерөнхий газраас эхлээд анхан шатны нэгж хүртлээ хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй. Улсын төсвөөр хэдэн тэрбум төгрөг гаргаж малыг нийтээр нь вакцинжуулдаг. Дан ганц вакцины үнээс гадна тарилгын үнэ болон бусад лдлнг зардал гардаг. Гэтэл тарилга дууссаны дараа гоц халдварт өвчин гарч байгаа нь хариуцлага хаана алдсан гэдгийг тогтоохоор Мал эмнэлгийн ерөнхий газар ажиллаж байна. Вакцин хийсэн үхрээс гарч байгаа дээр мөн адил вакцины чанарын асуудал яригдана. Хоёрдугаарт малд вакцин үнэхээр тарьсан үгүй, гэдэг асуудал бас яригдана. Малдаа вакцин тариулаагүй бол яагаад тариулаагүйн асуудал давхар малчдын дунд яригдах юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.94.14

"Гадаад хэлний сургууль төгссөн" хүн ямар л бол ямар хэлээр яриа хэлцэл хийгээд хэдэн муу вакциныг ч харин ч нэг оруулаад ирж чадах шүү юм бгаа даа,хө !

Avatar

Нэргүй 2026-06-08 192.82.65.88

Еврейчүүд албаар шүлхий тараасан гэсэн шум явж байгаа. Еврейчүүд дэлхийг вакцинаар эзэлж авах төлөвлөгөөтэй байгаа. Еврейчүүд, америк болон түүний холбоотны эсрэг зогсож байгаа ганц улс нь орос. Вакцин оросоос авсан зөв сонголт. Ковидын орос вакцинаас бусад нь маш их сөрөг үр дагавар учруулж байгааг дэлхийгээрээ зовлонг нь эдэлж байгаа

Avatar

Нэргүй 2026-06-08 103.212.117.216

КАЗАХСТАН УЛС ДЭЛХИЙД ШУЛХИЙ ОВЧИНГУЙ УЛС БОЛСОН КАЗАХСТАНААС ЭСВЭЛ АМЕРИК БАРУУНЫ ОРНУУДААС АВААЧ ОРОСЫН БУХ Л ЮМ ЧАНАРГУЙ БАТАЛГААГУЙ БОЛООД БАЙХАД НЭГ ЮМ БОДМООР ДОО

Avatar

Нэргүй 2026-06-08 103.212.118.240

ОРОСТ ДИЗЕЛЬ ТҮЛШ ҮНЭД ОРЛОО ГЭНГҮҮТ МАНАЙ ТАРИАЛАНЧИД ХЭЦҮҮДЛЭЭ ХЯМД ҮНЭЭР ӨГӨӨЧ ГЭНЭ БИД. ОНГОЦНЫ БЕНЗИН МӨН Л ГУЙЛГА.ОДОО ШИНЭ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ НЕФТИЙГ ОРОСООС ГУЙНА.МАЛЫН ВАКЦИН МӨН Л ГУЙНА.БУУДАЙН ҮР, ТӨМСНИЙ ҮР ГУЙНА.ГАЗЫН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛЬЯ ГЭЭД ОРОСУУД МАНАЙ ГУЙЛГЫГ ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА.ХАРИН ОРОСЫН ДАРГА НАР НЬ МАНАЙ ГУЙЛТАД ГАЙГҮЙ ХАНДААД БАЙХ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-06-08 202.9.40.107

Битгий худлаа шаагаад бай чи худлаа шааж бгаад наалдж авх гэсн хужааманжсбодлго.

Avatar

Нэргүй 2026-06-08 202.131.225.197

Ийм махан толгой сайд болохоор энэ улс яаж хөгжих вэ дээ.

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.94.14

Халуун орны сармагчин царайтай, огиудас хүрмээр орхидос шүү !

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.94.14

Энэ бараг бичиг үсэггүй шахам бүдүүлэг хар юм Хэнтийгээсээ цааших юмыг харахгүй ээ, дэлхий дээр Оросоос улс байдгийг ч бараг мэдэхгүй амьтан доо !
Салбар хариуцаад явах чадваргүй юмнуудаар сайд тавиад манай МАН ер нь дампуурлаа л доо !

Avatar

irgen 2026-06-08 202.21.119.250

tegeel neg yum bolhoor gadnaas guilga guih yum aa. uursduu hiij chaddaguil yum bh da

Avatar

Нэргүй 2026-06-08 202.21.102.2

Энэ малын өвчнийг хүмүүс зориуд гаргаад байгаамаа. Яалаа даа ковидын үеэр ямар ч малын өвчин гараагүй шүү дээ.

Avatar

ZOCHIN 2026-06-08 103.119.92.177

Энэ чин вакцин байхгүй шинэ вирусны өвчин гээ биздээ

Avatar

Нэргүй 2026-06-08 202.126.89.92

одоо болтол вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүйээ. яанадаа

Avatar

Нэргүй 2026-06-08 202.21.107.83

belen baidagui yum uu pogtsor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж