НЭМЭЛТ:
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2026.06.08/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг бүлгээс УИХ-д оруулах болсныг онцоллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан намын бүлгээс 14 хоногийн өмнө Ерөнхий сайдад хандан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох санал гаргасан, гэвч хариулт ирүүлээгүй. Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийллээ гэж ойлгож байгаа. Сая бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Хэрвээ Ерөнхий сайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэл гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна. Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал.
Мөн нөхцөл байдлыг томоор харах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орж ирж байгаа, татвар гээд олон асуудал бий. Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад 80 орчим хонож байна. Үүний зэрэгцээ эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орж байна. Ямар ажил хийх талаар төсөл, хөтөлбөрүүд танилцуулж байгаа ч Монгол Улсын эдийн засагт өсөлт, хөгжил авчрах бодитой ажлууд тодорхой бус хэвээр байна. Иймээс энэ Засгийн газраас хүлээх итгэл, хүлээлт буурч байгаа нь илт харагдаж байна. Иймээс Ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг өргөн хүрээнд тавина.
Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийн талаар Засгийн газар жил бүр УИХ-ын өмнө тайлан тавьдаг байх ёстой. Монгол Улс дахь эдийн засгийн эрх чөлөө ямар түвшинд байгааг Засгийн газар жил бүр тайлагнадаг болох шаардлагатай. Энэ чиглэлээр олон зохицуулалт тусгагдсан. Байгалийн баялгийн асуудлаар улстөрчид Монголын ард иргэдэд хариуцлага хүлээж, тайлбар өгч байх ёстой. Т
Талх үйлдвэрлэж байгаа бизнесийг баялаг бүтээгч гэж үздэгтэй адил зэс, нүүрс, алт зэрэг байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж буй салбарыг ч баялаг бүтээгч мөн эсэх талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй.
Зарим гишүүд эдгээр салбарыг баялаг бүтээгч биш гэж үздэг. Тиймээс энэ асуудалд нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай байна. Мөн УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дэмжигдэн явж байгаа. УИХ-ын дарга аль нэг намын даргын албан тушаал давхар эрхэлдэггүй байх тухай хуулийг батлуулах ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна.
Хөрөнгө хураах тухай хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ёстой гэсэн байр сууриа мөн илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүний өргөн барьсан асуудлыг хэлэлцэхгүй байх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийн шаардлага хангасан төслийг хэлэлцэхгүй байх нь хууль тогтоох байгууллагын үүрэгтэй нийцэхгүй.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
-Төр эдийн засагт хэт их оролцох болсны улмаас иргэдийн эдийн засгийн эрх чөлөө илт хумигдсан гэж үзэж байна. Тухайлбал, төсвийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 40 хувьд хүрсэн. Мөн төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрээд байна. Иймээс төр зөвхөн эдийн засгийг зохицуулаад зогсохгүй, өөрөө эдийн засгийн идэвхтэй оролцогч болсон тогтолцоо бий болжээ. Үүний улмаас хамгийн гол өрсөлдөөн зах зээл дээр бус, улс төрийн тавцанд өрнөх болсон.
Улс төрийн орчин дахь хээл хахууль, авлига, түүнтэй холбоотой алдаа завхрал, хууль бус үйлдлүүд нь манай нийгмийн олон гажуудлын үндэс болж байна гэж бид үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх өрсөлдөөн сулран, хамгийн ширүүн өрсөлдөөн улс төрийн орчинд явагдаж байгаа нь манай нийгмийн нэгэн томоохон завхрал юм.
Бид Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн анхдагч төслийг өргөн мэдүүлж, батлуулахыг зорьж байна. Ингэснээр зөвхөн улс төрийн орчин дахь төдийгүй эдийн засгийн орчин дахь шударга бус явдалтай тэмцэж, цаашлаад Ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт нь хувь хүмүүсийн идэвх санаачилга, авхаалж самбаа, иргэдийн бүтээмжээс шууд хамаардаг.
Тиймээс энэхүү хуулийг батлуулж чадвал иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батлуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.
Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2026.06.08/ ээлжит хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт сонсож байгаа аж.
Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл болох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлогын өөрчлөлт орууллаа. Уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдаг асуудлыг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган 6 жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд уул уурхайн салбарт хайгуул хийх төсөл бий болгох болгох зорилготой бөгөөд харин лицензийн наймааг таслан зогсоох олон улсын жишиг рүү чиглүүлсэн гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа.
Мөн УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд Орон сууцны банк болон Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж буй аж.
3,605.46
















































Зочин 2026-06-08 103.145.234.36
Олон юм бүү солиор Эрдэнболд! ! АН-ын гишүүд нийлж шөвгөдсөөр байгаад улс төрийн тогворгүй байдал үүсгэж эдийн засгийг хорлож байгаа биздээ??? Чиний гишүүний ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийдэггүй харин олон олон гацаах, зогсоох, хорлох ажил хийснийг чинь монголчууд мэдэхгүй байна гэж бодоо юу? Дүр эсгэгч улсаа хорлогч !!! Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу??? АН тарвал таарна.
Хая цаашаа 2026-06-08 202.126.91.153
ХАЯААА ХАЯ, ЭНЭ УЛС АРДЫН НАМЫХ !!!! АРДЫН НАМ ӨӨРСДӨӨ ӨӨРСӨДДӨӨ ДҮГНЭЛТЭЭ ХИЙНЭ БИЗ
Зочин 2026-06-08 203.91.115.39
Цогтгэрэлд өөр хийх ажил байхгүй л дээ. мэдлэг боловсрол сох дутна ха ха ха
Нэргүй 2026-06-08 202.126.91.98
хуцалгүй зайлцгаа лалруудааа
ХАМТАР 2026-06-08 103.229.121.21
МУ-д хамгийн тохиромжтой зүйл бол хамтарсан засгийн газар. МАН 1 жил төр барихдаа 1 бүтээсэн зүйл алга. Харин оронд нь Бямбацогт цемент, гипсэн хавтангийн үйлдвэртэй болж, Дэлгэрсайхан хувийн төмөр замтай болов.
МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НАМ 2026-06-08 103.229.121.21
МАН гэж МАФ болсон байна шүү. Бүх үзүүлэлтээр 10 байр ухарлаа.
сонгогч 2026-06-08 202.9.47.87
СӨРӨГ ХҮЧИН ХААЧИВ ? Оросын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэр 50-иад жил Монгол улсыг тэжээж, жилд улсын төсвийн 4.8 – 7.2 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бол Эрдэнэтээс 6 дахин том Оюутолгойн гэрээ 16 жилд Монгол улсыг 20,0 тэрбум ам долларын өрөнд оруулж, жил бүр улсын төсвийн зарлагын 14,25 %- тай тэнцэх 4,7 их наяд төгрөгийг хүүлж байна.!!!
АНцэцэрлэг 2026-06-08 66.181.165.234
28 онд бүгд гарна гэцэн сайхан сууж байна АН бол түүхийгээрээ байгаа, үхрийн эвэр шиг хүмүүс яаж эвцэлдэнээ
Зочин 2026-06-08 202.179.27.213
Тэр чамд хамаагүй байхоо манчин гуай
Нэргүй 2026-06-08 163.61.150.81
Огцруулах ёстой анхнаасаа яах гэж ардчилсан намыг хөөсөн юм хамтраад төслүүдээ явуулах байсан юм
Нэргүй 2026-06-08 103.229.122.37
Энэ Эйпшейний санхүүгээр хөлжсөн нам улс орныг тогтворгүй болгох ашиг сонирхол байгаад байна
Нэргүйд 2026-06-08 202.179.27.213
Тэр хөл худлаа шүү, үхсэн хатсан еврэй ямарч хамаагүй шүү ккк
Зочин 2026-06-08 43.242.243.253
МАН маш муу ажиллаж байна. Ерөнхий сайд ч мөн адил чадваргүй байна даа.
Нэргүй 2026-06-08 103.212.118.240
ТА НАРЫН ЯРЬЖ БАЙГАА ХЭТЭРХИЙ ЖОЛ БАЙНА ДАА.ИЙМ ЮМ ЯРЬДАГ ДАРГАТАЙ АН ЗАСАГ АВБАЛ ЯАХ ЮМ БОЛДОО. ЦОГТТГЭРЭЛ ТӨРИЙН АЛБАНД ОГТ АЖИЛЛААГҮЙ УЧИР УЛС ОРНОО ТОМООР НЬ ХАРЖ ЗАНГАРАГТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ Л ДЭЭ
Нэргүй 2026-06-08 103.11.194.254
Та нар олигтойхон асуудлаар улс төрөө хийгээч ээ. Батлуд сайд болсоноос хойш саяхан 2 цэрэг хоорондоо зодолдоод нэг нь золгүй нас барлаа. Нөгөө өмнөх нас барсан нь Амарсайхан харъяа Цагдаагийн харъяа дотоодын цэргийх, сая айхтиар зодуулсан нь бас Хилийн цэрэг буюу Амарсайханы харъяа. Тэхээр та нар яагаад заавал Батлан хамгаалах салбар луу дайраад байгаа юм бэ? Хятадын бодлого шиг. Өмнө нь дарга нь цэргээ зодоод алсан тохиолдлууд дээр та нар сайд огцор гэж байсан уу? Бүү давраарай.
сонгогч 2026-06-08 202.9.47.87
АН-н бүлэг Монгол уыг дээрэмдэж байгаа Оюутолгойн гэрээний талаар ганц үг дуугарахгүй байгааг юу гэж ойлгох вэ ? Оросын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэр 50-иад жил Монгол улсыг тэжээж, жилд улсын төсвийн 4.8 – 7.2 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бол Эрдэнэтээс 6 дахин том Оюутолгойн гэрээ 16 жилд Монгол улсыг 20,0 тэрбум ам долларын өрөнд оруулж, жил бүр улсын төсвийн зарлагын 14,25 %- тай тэнцэх 4,7 их наяд төгрөгийг хүүлдэг