niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:32 UTC Эх: https://news.mn/r/2871098/ ec1c30df1cac0e5a… ← niitlelch.mn руу буцах

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний тархалттай холбоотойгоор одоогийн байдлаар 318 малыг устгалд оруулжээ. Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 7-ны байдлаар өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрсэн байна.

Тодруулбал, Булган, Үенч сумын нийт найман голомтод 39 өрхийн малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Өвчний голомтыг хумих, халдварын тархалтыг зогсоох зорилгоор нийт 318 малыг устгалд оруулсны 61 нь Булган суманд, 257 нь Үенч суманд хамаарч байгаа аж.

Албаныхны мэдээлснээр Үенч суманд шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын гишүүд газар дээр нь ажиллаж, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй бүсэд хамгаалалтын дэглэм тогтоожээ. Одоогоор Мөст сумын Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөл зэрэг газарт хамгаалалтын бүс байгуулан хяналт тавьж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчний САТ-1 хэвшил нь хурдан тархах эрсдэлтэй тул халдварын голомтод устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн малыг нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэж, устгал болон хариу арга хэмжээнд хамтран оролцохыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-08 202.126.88.174

Хилийн цаанаас л орж ирсэн өвчин байх даа, санаатай үйлдэл ч байж болох, шалгах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2026-06-08 202.9.40.107

бүгдиын барьж шорнд ш*** хэрртэй.

Avatar

Нэргүй 2026-06-08 202.9.40.107

аймг суи нийслл гэсн хииад манж үүросн үүрллтийг бүгдийн тараах хэргтэй хитад манж манжлтд урвуулж ашглаал. аймр гажих пздагууд.

Avatar

Нэргүй 2026-06-08 192.82.65.88

Ховд баруун аймгуудад Еврейчүүд очиж суухад бэлдэж малчдын малыг өвчлүүлэх ажил хийгдсэн. Эхнээсээ Увсынхан Еврейчүүдийг зөвшөөрч гэр барьж, малаа бэлэгдээд эхэлсэн. Палестин шиш боличхвий дээ. Баруун аймгийнхан Казакуудаа яая гэж байж, Еврейчүүд хятдуудад газар нутгаа найр тавьмааргүй л байна.

Avatar

Зочин 2026-06-08 202.131.225.242

Сауле дэд сайд байхдаа шүлхий ,гамшиг,зуд бас махны үнийг яаж зохицуулж ажилладаг байлаа. Мундаг дайчин сайд байсан. МАН хохинээ . Хаана байна шинэ залуу сайдуудын хийж байгаа ажил нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж