niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:32 UTC Эх: https://news.mn/r/2871086/ e582848abf7df685… ← niitlelch.mn руу буцах

Замтай болохгүй бол аюулгүй байдал хангагдахгүй нь

Замтай болохгүй бол аюулгүй байдал хангагдахгүй нь

Замтай болохгүй бол аюулгүй байдал хангагдахгүй нь

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод скүүтэр, суррон, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Замын түгжрэл ихэсч, нийтийн тээврийн ачаалал нэмэгдсэн энэ үед иргэд эдгээр хэрэгслийг богино зайд түргэн шуурхай зорчих боломж гэж үзэх болсон.

Гэвч хэрэглээ нэмэгдэхийн хэрээр аюулгүй байдал, хөдөлгөөний зохицуулалттай холбоотой асуудал ч мөн яригдаж буй. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Засаг дарга түрээсийн скүүтэр, мопедийн үйлчилгээтэй холбоотой зарим захирамжийг хүчингүй болгосон тухай мэдээлэл гарснаар "скүүтэрийг хориглолоо", "сурроныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй боллоо" гэх ойлголт олон нийтийн дунд түгээд байна.

Гэвч скүүтэр, суррон, мопедийг бүхэлд нь хориглосон шийдвэр гараагүй. Өнөөдөр ч эдгээр хэрэгслийг ашиглаж буй иргэд хотын гудамж, зам талбайд хэвийн зорчиж байна. Тиймээс асуудлын гол нь хэрэглээг зогсоохдоо биш, харин илүү тодорхой дүрэм, журамтай болгоход чиглэж байгаа юм.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын шаардлагын дагуу нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг зургаадугаар сарын 2-ны өдөр гаргасан А/820 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Авлигатай тэмцэх газраас түрээсийн скүүтэр, мопедийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэж үзэн нийслэлийн удирдлагад албан бичиг хүргүүлсэн байна.

Уг шаардлагад зорчих чиглэл, маршрутыг тодорхой болгох, зөвшөөрлийн асуудлыг хуульд нийцүүлэх, 18 нас хүрээгүй иргэдийн хэрэглээг хязгаарлах, явган хүний замаар зорчихыг техникийн аргаар хязгаарлах, хэрэглэгчдийг бүртгэлжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг тусгажээ.

Өөрөөр хэлбэл, гарсан шийдвэр нь скүүтэр, мопедийг хориглох тухай биш. Харин түрээсийн үйлчилгээ эрхлэгчдийг хууль, дүрмийн хүрээнд ажиллуулж, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой арга хэмжээ юм. Дээрх шаардлагыг хангаж, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлсний дараа түрээсийн үйлчилгээ үргэлжлэх боломжтой юм.

ЦАХИЛГААН СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОНЫГ ЗОХИЦУУЛНА

УИХ өнгөрсөн долоо хоногт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хууль санаачлагчдын мэдээлснээр сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ эрчимтэй өсөж, замын хөдөлгөөнд шинэ төрлийн эрсдэлүүд бий болсон байна.

Зөвхөн 2025 оны эхний дөрвөн сарын хугацаанд эдгээр хэрэгслээс шалтгаалсан 985 осол, зөрчил бүртгэгдсэн нь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулжээ.

Шинэ зохицуулалтаар цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг хэрэгслийн ангилал, хөдөлгөөнд оролцох журам, хэрэглэгчийн хариуцлагыг илүү тодорхой болгосон байна. Тухайлбал, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах, насанд хүрээгүй хүүхэд бусдын “E-Mongolia” эрхийг ашиглан түрээсийн үйлчилгээ авсан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг зохицуулалтыг хуульчилжээ.

Мөн сурроныг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн жолоодохоор тусгасан байна.

Харин скүүтэр болон мопедийг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл авто замын баруун гар талын эгнээгээр жолоодохоор зохицуулжээ. Түүнчлэн явган хүний замаар зорчихыг хориглож, холбогдох зөрчилд хариуцлага тооцох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Хууль санаачлагчдын үзэж буйгаар скүүтэр, суррон, мопед нь нэгэнт иргэдийн, тэр дундаа залуусын өргөн хэрэглээ болсон тээврийн хэрэгсэл болсон учраас хориглох бус, аюулгүй, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлж, тодорхой дүрэм журмын хүрээнд хөдөлгөөнд оролцуулах нь хуулийн гол зорилго аж.

Гэсэн хэдий ч хууль батлагдсанаар бүх асуудал бүрэн шийдэгдэхгүй. Учир нь Улаанбаатар хотод дугуй болон бичил хөдөлгөөнт тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Байгаа цөөн замын ихэнх нь хоорондоо холбогддоггүй, зарим нь стандартын шаардлага бүрэн хангадаггүй гэх шүүмжлэл ч бий. Ийм нөхцөлд хэрэглэгчдийг автомашины хөдөлгөөнтэй нэг урсгалд оруулах нь аюулгүй байдлын шинэ эрсдэл үүсгэж болзошгүй гэж зарим иргэд үзэж байна.

Тиймээс зөвхөн дүрэм баталж, хариуцлага тооцохоос гадна тусгай зам, зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний бүс зэрэг дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх шаардлага хэвээр үлдэж байна. Нөгөө талдаа хэрэглэгчдийн хариуцлага ч мөн адил чухал. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, өндөр хурдтай зорчих, явган зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулах зэрэг үйлдэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.

Мөн хууль санаачлагчид хуулийн хэрэгжилтийг хангахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, эцэг эхчүүд болон иргэдийн хамтын оролцоо хамгийн чухал болохыг онцолж байна. Дэд бүтэц, хяналт, үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн хариуцлага зэрэг бүх тал хамтран ажиллаж байж энэхүү зохицуулалт бодит үр дүнд хүрч, замын хөдөлгөөнд оролцогч бүх хүнд аюулгүй орчныг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-08 202.9.47.59

3 настай 4 настай хүүхдүүдээ дагуулаад тайван алхах ямарч боломжгүй болсон. Хотын дарга бүрэн хориглоод энд тэндгүй хүн явах зам хаагаад хаячихсан юмнуудыг тэр компанид нь хурааж ав гэж тушаамаар юм.

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.167.18

bur musun horigloochee, zohitsuulalt hiigeed terniig n orkuud n dagah bish

Avatar

Зочин 2026-06-08 202.126.90.222

эргүү малнууд нь хогийн юмаа унаж дуусаад хаа хамаагүй тавьчихаад яваад өгөх юм да өөрсдийгөө Зэнгийн үе ч гэх шиг х***а шиг малнууд

Avatar

И 2026-06-08 103.229.120.178

Автозамаар хөдөлгөөнд оролцох юм бол язамын хөдөлгөөний дүрмийн бүрэн мэдлэгтэй бх ёстры болно биздээ. Бас л ,А' тай үнэмлэхтэй бж таарна !
Одоо замбараа алга, Болиулбал таарна ! Хичнээн хүн, хүүхдийн эрүүл мэндээр тоглож байж болих гээд бгаа малнууд вэ ?

Avatar

Зочин 2026-06-08 202.126.90.15

хотынхоо хүнээс хэтэрсэн олон байгаа шүү дээ.Хүүхдүүд унаж үзэх гээд хоёр 3-раараа сундлаад яваад байх юмаа.Энэ балай юмтай юмгүй болж л байсан.Яг Хятадад байгаа юм шиг шавааралдаад байгаа нь зохисгүй юмаа.Тийм болохоор болиулах хэрэгтэй.Хүүхдүүдээ бодоцгооё.

Avatar

Нэргүй 2026-06-08 66.181.180.183

Нэгэнт аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа тохиолдолд шууд л хориглох ёстой

Avatar

зочин 2026-06-08 103.57.93.165

Явган хүний замаар ундаг дугуй бусад техник хэрэгслэл явахыг бүрэн хоригло,Манайхан дураараа Бусдыг дайрч гэмтээгээд зугтах явдал энгийн үзэгдэл боллоо, Хулгай луйварт ч ашиглаж болзошгүй, Энэ бол иргэд рүү б** шагайсантай ижил явдал, Үүнээё гадна бичлэг хийдэг камерыг улам олшруул, Гэрэлтүүлгийг нэм, Хариуцах эзэнтэй болго Хяналт шалгалтыг эрс сайжруул, Иргэдийн хүсч буй хамгийн чухал зүйлийн нэг бол аюулгүй амьдрах явдал,

Avatar

Зочин 2026-06-08 202.126.88.174

Эхний ээлжинд хориглож байж л журамлана ш дээ, дараа нь зөвшөөрөл дээрээ маш хатуу хандах хэрэгтэй, шаардлага, нөхцөлөө тодорхой болгоод яс мөрдүүлэх хэрэгтэй, яг одоо бол хориглохоор өөр аргагүй

Avatar

Нэргүй 2026-06-08 103.57.95.88

Энэ зохицуулж чадахгүй, цагдаа нарын хүч хүрэлцэхгүй ээ. Хоёрын хооронд л юм болно. Үүний оронд НАМ ХРИГЛОХООС ӨӨР ЗАМГҮЙ6

Avatar

аааааааааа 2026-06-08 103.229.122.138

Цахилгаан дугуйнуудыг нэг мөр хоригло. Жирийн дугуйг зөвхөн машины замаар явуул. Явган зорчигчийн эрхээ эдэлмээр бна. Тайван алхмаар бна. Хэдэн хүн үхэж, хэдэн хүн гэмтэж, хэдэн хүн хайран нервээ барах ёстой юм бэ??? Тэнэг улс нь ядахнаа дугуйны импортыг зогсоохгүй байх юм. Яачихсан улс вэ. Яачихсан ард түмэн юм бэ.

Avatar

Зочин 2026-06-08 202.21.109.10

Бүгдийг нь шууд шатааж устгаж хаягдал төмөрт тушаа. Өөр ямарч шийдэл зэрлэгүүдийг дийлэхгүй.

Avatar

ZOCHIN 2026-06-08 103.119.92.177

ZOHITSUULAH NI ZUV

Avatar

Бат 2026-06-08 202.9.40.118

Одоо 4 замын уулзвараа нэг түвшинд зөрдөггүй болгооч жаахан ажил хиймээрээ тэгээхгүй байж хориглох

Avatar

Нэргүй 2026-06-08 59.153.115.51

шууд хоригло. Энгийн дугуй ч аюултай юмаа. Нүүр амаа боосон малнууд араас мөргөчих гээд. Дугуйн замгүй байж энгийн гинжтэй дугуйг ч хориглох юмсан!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-08 192.82.65.88

Хориглоод, нийтийн тээврээ сайжруулах, цэвэрхэн соёлтой үйлчилгээг ард иргэд шаардаж байна.

Avatar

Нэргүй 2026-06-08 71.202.74.210

Хориглоё.
Зохицуулалт хийнэ гэхээр л явган хүнийг дайрч унагаж болох зөвшөөрөл болчихоод байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-06-08 122.201.31.229

хоригло

Avatar

Нэргүй 2026-06-08 202.21.115.186

ХОРИГЛОСОН НЬ ДЭЭР, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ХАРИУЦЛАГГҮЙ ХУУЛЬ ДҮРЭМ МӨРДДӨГГҮЙ БАЙХАД БОЛОХ ЮМ БАЙНА ГЭСЭН УХАМСАРГҮЙ БАЙДАЛД СУРГАЖ БАЙНА

Avatar

зочин 2026-06-08 59.153.115.234

МАШИН БАЙТУГАЙ ЯВГАН ХҮНИЙ ЗАМГҮЙ ШАХУУ БОЛСОН УЛААНБААТАРТ СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЯВГАН ИРГЭД МАШ ТҮГШҮҮРТЭЙ ЗОРЧДОГ. ДУГУЙ УНАГЧИД Ч ӨӨРСДӨӨ БЭРТЭХ, ҮХЭХ АСУУДАЛ ГАРСААР БНА. ЭНЭ УНААГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

УИХ-н гишүүн малууд ажлаа хийгээч 2026-06-08 202.9.40.25

Явган замаар л энэ Z үе гэх залхуу үеийхэн давхилдан хөгшид хүүхэд олнг тамаллаа. Энэ тамлалтыг зогсоож бж л хүний амьд явах эрхийг хангана. УИХ-н гэх малууд наадмын амралтын хууль гэж ульж бхаар …амин чухал эл асуудлд анхаараач.

Avatar

Нэргүй 2026-06-08 203.91.112.242

yamarch bsan yavgan zamaar, nasand hureegyi huuhduud unadagiig bur moson zogsooh heregtei !

Avatar

зочин 2026-06-08 103.68.107.126

Зориулалтын замтай болтол хориглосан нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж