УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Нийгэмд багагүй шүүмжлэл өрнүүлж, олон нийтийг талцуулсан энэхүү хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа.
-Үндэсний бөхөд цол нөхөн олгох асуудлыг Ховд аймгийн бөхчүүдтэй холбон тайлбарлах хүн ч байна. Хуулийн төсөл санаачлахын өмнө судалгаа хэр хийсэн бэ?
-Үндэсний их баяр наадмын асуудлыг 2003 оноос хуульчлахдаа өмнө нь цолны болзол хангасан эсвэл маргаантай, өргөдөл гомдол гаргасан бөхчүүдийн асуудлыг бүрэн шийдэхгүйгээр баталчихсан. Тэрнээс үүдэлтэйгээр хуулийн мухардалд орсон энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдэх зорилготой юм.
Хоёрт, Ардын хувьсгалын ойн жилүүдэд баяр наадам тасарч байгаагүй. Цар тахлын үеэр “No naadam” эсэргүүцлийн жагсаалаас болоод албан ёсны баяр наадам хийгээгүй гэж үздэг. Уг асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2022 онд шинэчлэн найруулахдаа цар тахлын үеэр зохион байгуулсан наадмыг баяр наадамд тооцож, бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Ингэхдээ эрх бүхий байгууллага нь шийдвэрлэж болно" гэж заасан нь тодорхой бус байгаа учраас Дагаж мөрдөх журмын тухай хуулийн энэ заалт хэрэгжихгүй байгааг уг хуулийн төслөөрөө тодруулж өгч байгаа юм.
Би таны асуултыг их гайхаж байна. Өнгөрсөн 2021 оны наадамд бүхий л аймгийн бөхчүүд барилдсан байлгүй дээ.
Энэ наадамд ганц Ховд аймгийн бөхчүүд барилдаагүй. Манайхан ийм асуудал дээр нутаг ус ярих нь дэмий. Ямар бөхчүүдийн цолыг тэгшитгэж, хуваах гэж байгаа биш. Бөхчүүдийн гаргасан амжилтыг үнэлж, цолыг нөхөн олгох асуудал л яригдана. Тийм учраас хуулийн төслийн агуулгыг зөвөөр хүлээн авч, ойлгохыг хүсье.
Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байна. Тэр утгаараа баяр наадмаар 1024 бөх барилдсанаар үндэсний бөхөөр сонирхон хичээллэгчдийн тоо нэмэгдэж, улсын баяр наадамдаа зодоглох эрх хүн болгонд нээлттэй байх ёстой. Хэрэв Ардын хувьсгалын ой, Их Монгол Улсын тэгш ой давхацвал 1024 бөх барилддаг асуудлыг Монгол Улсын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд энэ жилийн баяр наадамд ач холбогдол өгч, 1024 бөх барилдуулах зарлиг буулгаж, наадмаа хийх гарц гаргалгааг нь нээж өгч байгаа юм. Ард түмэн маань илүү өргөн дэлгэр наадаж, аварга цолтон төрсөн наадмыг олон жил дурсан ярьж, түүх соёлоороо бахархаасай. Анхнаасаа уламжлалт баяр наадмыг 2003 оноос хуульчилсан учраас яах аргагүй хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн.
Цаашдаа Үндэсний спортын тухай хуультай болж, арга хэмжээнүүдээ холбогдох хуульдаа тусгаад явах нь зүйтэй. Тэгэхгүй төрийн ёслол нь спорттойгоо холилдож явах нь маш их маргаан дагуулж байна.
Үндэсний спорт бол бидний өв соёл, бахархал ондоошил юм. Тийм учраас хойч үедээ зөв зохистой хадгалж, хамгаалах ёстой. Энэхүү уламжлалт спортоороо хичээллэж буй хүүхэд, залуусаа гомдоогоод байж болохгүй. Нутаг усны талцал, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт байж болохгүй.
Үндэсний бөхийн барилдаанаараа цолны болзол хангачихсан хүмүүст цолыг нь өгөхгүй байна гэдэг чинь хүнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийн зөрчил гаргаж байгаа хэлбэр.
Ихэвчлэн хувийн харилцаа, нутаг усаар нь бие биеэ ялгаварлан гадуурхсан гэх мэт асуудлууд байдаг. Талийгаач П.Сүхбат агсан гэхэд амьд ахуй цагтаа арслан цолыг таван удаа авч, дөрвөн удаа буцаан өглөө гэж хэлсэн байдаг. Хүний сэтгэл зүйгээр ингэж тоглодог байж болохгүй. Энэ асуудлыг шийдье гэхээр хуульд л гар хүрэхээс өөр аргагүй болчихоод байна. Тухайн үед энэ цолыг МҮБХ олгодог байсан бол 2003 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог болсон юм.
-Заавал 2021 оны баяр наадмыг онцлоод байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 1-ний өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2021 оны наадмыг Үндэсний их баяр наадамд тооцсон юм. Ингэхдээ бөхийн барилдааны цолыг шийдүүлж болно гэж заасан. Би баяр наадамд тооцуулах гээд байгаа юм биш. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэхээр эрх бүхий байгууллага нь хэн бэ гэдэг процессын асуудлаасаа болоод огт хэрэгжихгүй байгааг л хэрэгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг өргөн барьсан юм.
Хоёрт, тухайн жилдээ Засгийн газрын тогтоолоор хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулж, уяачид нь цол тэмдгээ авсан байдаг. Аймаг, сумын бөхийн барилдаан болж, бөхчүүд нь цол тэмдгээ авч, МҮБХ дээр эрэмбэнд орчихсон. Тэр цолны эрэмбээрээ дараа дараагийнхаа баяр наадамд оролцож, улсын цол хүртсэн бөхчүүд ч байна. Тэр нь бүх зүйлийг хүчингүй болгох уу гэдэг асуудал хөндөгдөнө.
-Эрийн гурван наадмаас зөвхөн үндэсний бөхийг онцолж, цол нөхөн олгох асуудлаар хуулийн төсөл боловсруулсан нь санал шүүмжлэл араасаа дагуулж байна. Үндэсний сурын спортын тамирчдад цол нөхөн олгох ёстой гэх асуудал хөндөгдөж байна?
-Аль хэдийнэ хуулийн төсөл өргөн барьсан хойно үндэсний сурын спортын тамирчид цол нөхөн олгох асуудлыг ярьж байна. Мэргэжлийн холбоо нь ажлаа хийж, энэ асуудлыг уламжлах ёстой байсан. Миний хувьд энэ хуулийн төслийг 2026 оны гуравдугаар сарын эхээр ярьж, өөрийн албан ёсны сошиал хаягаараа мэдээллээ түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбоотой мэдээллээ өгсөн. Мөн D-Parlament дээр өргөн барьсан хуулийн төслөө байрлуулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас саналаа авч байна. Миний зүгээс хуулийн төслөө буцаан татах боломжгүй.
-Монголын Үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос таны санаачилж, өргөн барьсан хуулийн төсөл дээр ямар байр суурь илэрхийлсэн бэ. Та цол нөхөн авах бөхчүүдийн нэрсийг дахин нэрлэхгүй юу?
-МҮБХ-ноос хуулийн төслийг дэмжсэн санал өгсөн. Би хуулийн төсөлтэй холбоотой бүхий л судалгаа, мэдээллийг МҮБХ-ноос гаргуулан авч, асуудлуудаа ярьж байгаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат С.Эрхэмбаяр гэж хүн тухайн үедээ Улсын заан цолны болзлыг хангасан юм билээ. Мөн Улсын аварга О.Балжинням 1989 оны наадамд найм давж, үзүүрлэн Улсын арслан цол хүртсэн ч буцаан авсан. Мөн тэрбээр Ардын хувьсгалын түүхт 70 жилийн түүхт ой, 1994 оны 768 бөх барилдахад ес давж үзүүрлэсэн амжилтыг гаргасан байдаг. Дээрээс нь Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн барилдаанд П.Сүхбат агсан үзүүрлэсэн байдаг. Ер нь Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадам болох 40, 50, 60, 70 жилийн ойн 526 бөхийн барилдаанаар цол ахиулж өгсөн түүхтэй. Тэр байтугай шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд нь хүртэл дараагийн том цолыг нь олгож, ач холбогдол өгдөг байсан уламжлалтай.
Гэвч О.Балжинням аварга болон П.Сүхбат агсны үзүүрлэж, түрүүлсэн түүхэн ойн барилдаануудад энэ уламжлал тасарч, цолыг нь олгосон хэдий ч буцаан авсан байдаг. Сүүлдээ Улсын арслан цолоо цээжиндээ шивүүлээд, нас эцэслэсэн бөгөөд хожим ар гэрийнхэн нь Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд гомдол гаргаж, шүүхэд хандсан. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн харьяат бөх Ш.Батхуяг начин, аймгийн арслан Ч.Баттуяа нар, Увс аймгийн Хяргас сумын харьяат Б.Гантогтох, Д.Сумъяабазар, Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун, Т.Довчинсэмбэ, Э.Энх-Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нар багтаж байгаа юм.
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж, олны дунд шүүмжлэл өрнүүллээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан “Нэг эрийн гурван наадам” хийх хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлэх үү?
-Нэр бүхий 43 УИХ-ын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаар ярих нь илүүц биз. Хуулийн төсөл санаачлагчид нь хуулийн үзэл баримтлал, танилцуулгаа хийсэн. Тэр хуулийн төсөл дээр нь 2021 оны баяр наадмыг Үндэсний их баяр наадамд тооцох зохицуулалт нь орсон байна лээ. Хууль санаачлагчийн хувьд “Нэг эрийн гурван наадам” хийх хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурчихаад намайг ийм асуудал хөндөхөөр шүүмжилж байгаа гишүүд ч байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрөө 2021 оны наадмыг баяр наадамд тооцно гэдэг хуулийн төсөл өргөн барьсан 43 гишүүний нэг. Тэгсэн мөртлөө тэс өөр юм ярьж байна лээ. Би улстөржмөөргүй байна.
-Хуулийн төслийг энэ жилийн Үндэсний их баяр наадмаас өмнө баталж амжих болов уу?
-Би хэлж мэдэхгүй байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүлснээр миний оролцох боломж хязгаарлагдмал болж байна. Хуваарийн дагуу явбал зургадугаар сарын сүүлчээр батлагдах боломжтой. Энэ бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал.
"СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ЗАХИАЛАГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ"

-Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан уу. УИХ-аар хэзээнээс хэлэлцэж эхлэхээр байна вэ?
-Миний хувьд УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барьсан. Энэ долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны товд оруулж өгөх хүсэлтийг тавьсан. Хуулийн төсөлд тусгасан гол асуудал нь барилгын ажил эхлэхээс өмнө урьдчилсан хаяг олгодог болно. Ингэснээр тухайн орон сууцны барилгыг ус, дулаанаар хангах болон техникийн нөхцөл нь гарах, газар ямар нэгэн зөрчилтэй юу гээд бүгдийг нь хянаж, шалгасны үндсэн дээр урьдчилсан хаягийг олгодог болох юм. Иргэн албан ёсны захиалга өгөхдөө тухайн барилгын компани давхар захиалга авч байгаа эсэхийг шалгах боломжтой.
Одоо иргэд орон сууцны зураг, ухсан нүх харж захиалга өгөөд хохирч байгаа бол энэ хууль батлагдсанаар уг байдлыг таслан зогсооно.
Зарим барилгын компаниуд иргэдээс урьдчилсан захиалга авч, банкны барьцаанд тавьж нэг хөрөнгөөр хоёр өөр газар дээр мөнгө босгон эргэлдүүлэхийг хязгаарлах юм. Хоёрт, барьж дуусаагүй барилгыг одоо сайн дурын шинжтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж болохоор байгаа. Энэ дээр орон сууцны зориулалттай барилгыг заавал бүртгүүлж, иргэдээс захиалга авах ёстой гэж хуульчилж өгөх юм. Энэ хууль батлагдвал иргэдийг хамгаалахаас гадна хариуцлагатай бизнес хийж байгаа компаниудыг хамгаалах зорилготой.
-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт маш эрчимтэй өрнөж байна. Хэдийгээр санхүүжилтийг нь төсвийн хуулиар хязгаарласан ч борлуулалтын орлогоороо үргэлжлүүлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байна. Цаашдаа нийслэлийн томоохон төслийг салбар яам нь хариуцах боломжтой юу. Нийслэлийн орон сууцны корпорацийг татан буулгана гэж сайд Э.Бат-Амгалан мэдэгдсэн. Ер нь нийслэлээс сонгогдсон гишүүд томоохон төслүүдийг урагшлуулахад хэр дуу хоолойгоо нэгтгэж байна вэ?
-Нийслэлийн шинэ Засаг дарга ажлаа хүлээн авлаа. Залуу хүн эрчтэй ч байгаа байх. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын асуудлаар бүрэн мэдээлэл аваагүй байна. Салбар яам нь бодлогын хувьд нэгтгэхээс нийслэлийн бондоор хийж байгаа бүтээн байгуулалт учраас энэхүү төслийг шилжүүлэх боломжгүй. Төслийн захиалагч нь нийслэл. Энэ эрхээ бас шилжүүлж болохгүй. Хот төлөвлөлт талаасаа салбарын яам нь оролцоотой явна. Энэ бүтээн байгуулалтын зураг төсөл, ТЭЗҮ-ийг батлахад Барилга хөгжлийн төвөөр хянуулсан. Анхнаасаа л оролцоод явж байсан. Одоо гэнэт оролцох гээд байгаа юм биш. Хоёрт, орон нутгийн асуудалд Засгийн газрын яам шууд хутгалдах ямар ч боломжгүй. Уг төсөл хэрэгжиж, орон сууцны борлуулалтын орлогоор эргэн бондын төлөлтөө хийх ёстой.
Нийслэлийн төсөв дээр байгаа бонд. Хяналт тавих асуудал нь Засгийн газар, салбар яамдуудад бий. Энэ хүрээндээ л шийдэгдээд явах ёстой. Тэрнээс биш хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч, захиалагчийг шилжүүлэх боломжгүй юм.
Энэ бүх асуудал дээр УИХ-ын гишүүд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Би нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хотын түгжрэл, утаанаас урьдчилан сэргийлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх хууль тогтоомжийг боловсруулж, батлуулахад оролцож байсан. Үүний дагуу Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон дагуул хотын зарим хуулиудыг баталж, Эмээлт аж үйлдвэрийн паркийн ажил зогсонги байсныг шийдвэрлэж, нийслэлээс 30 хүртэлх МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг хамтран шийдвэрлэсэн. Нийслэлээс сонгогдсон гэлтгүй олон гишүүд Улаанбаатарын утаа, түгжрэлийн асуудлыг шийдэхээр хууль эрх зүйн орчныг дэмжин ажилладаг.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46






















































Нэргүй 2026-06-08 178.174.229.45
9 DAVAN TURUULJ ARSLAN BOLDOG SHUU SHUDRAGA ESOND . YAHAV MOMMUNIST ZASGIIN YED YZEMJEER SHIIDDEG BSAAN . ODOO UUR TSAG . ENE METIIN TURIIN ESREG GADAADIIN TAGNUUL BJ MEDEH UL BUTEH BUZAR MUU ERIIN ETGEEDUUD IH BNA SHUU
Зочин 2026-06-08 202.126.90.28
Баруун Зүүнийг манлайлан барилдах аврагууд байсаар байтал тэр Залуучуудын холбооны ойн барилдаанд урилга аваагүй очиж барилдаагүй шүү дээ. Цол горилогчид улсын цол олгохыг дэмжихгүй. Ардын хувьсгалын ой тасрах ёсгүй гээд байвал нөхөөд тэмдэглээд цолоо олгочихооч. Аавын хүүхдийг алаг үзээд яахав Сайнзоригд Ховдын бөхийг дэмжихээ гэж хэлүүлэхгүй амар шүү дээ.
Нэргүй 2026-06-08 103.57.94.14
Халхын голын байлдаан ид өрнөөд Баянцагааны нурууны зүүнтээ голын гарман дээр 1939 оны 7 сарын 9- 13-ны өд рүүдэд Зөвлөлт-Монголын цэрэг Японы самурай нартай халз тулгаран байлдаж, улаан цусаа юүлж байхад яармаги йн дэнжид Маршал Чойбалсан мархайтал инээгээд бөх барилдуулж, бас хөөрхөн луйвар хийж Лхагва арсланг хүч ээр буулгаж, цэрэг Түвдэндоржийг зохиомлоор түрүүлгэ ж бсан бгаа юмаа.Гатэл 00 эрдэнэ гэж бас нэг тэнэг юмны үед л наадам тасрах тавилантай юм байж дээ !!!
Нэргүй 2026-06-08 66.181.161.40
битгий хуцаад бай л***р минь чи бөх мэддэг юмуу засгийн газарын тогтоолтой улсын баяр наадмаар ерөнхийлөгч зарлиг гаргаж цол өгдөг юм …байгууллага ТББ н баяраар цол олгохгүй за гөлөг минь
арай ч дээ 2026-06-08 202.70.37.221
Монголын Нууц Товчоо гээд наадмын дараахан болсон, ёстой баруун солгойгүй найраа явсан зүйл дээр цол өгөх үү
Иргэн 2026-06-08 66.181.189.24
Их мэдэгч царайлсан долдой минь наад нэг хэдэн бөхөд чинь цол гуншин нэмхээр улс хөгжиж ард иргэдийн амьдралд ахиц гарах уу хийх юмаа олж ядсан новшнууд
Нэргүй 2026-06-08 178.174.229.45
ESTOI MAANAG PISDUU . SHAR HADNII GALZUUU ETGEED
Зочин 2026-06-08 66.181.188.165
Гантогтох гарьд яасан юм бэ. Тэгш ойд үзүүрлэсэн юм уу . 3 удаа үзүүрлэсэн гээд арслан цол өгөх гэж бгаа бол . 3 удаа 6 давсан хүнд заан , 3 удаа 4 давсан хүнд начин цол олгох уу .
Нэргүй 2026-06-08 202.126.89.215
Энэ Долдойг мөнгөнд амархан дөрлүүлчихдэг болохоор эрх ашгийн сонирхолтой гаруудад шууд л худалдагдчих юм аа.
Галтмаа 2026-06-08 66.181.184.67
энэ нэг амьтан бүх юманд оролцох юмаа. Яасан ядардаггүй хүн бэ. Ингэснээрээ улс төр хийж байна гэж боддог биз хөөрхий
зочин 2026-06-08 66.181.189.225
Энэ полдгорт өөр хийх ажил байхгүй юм уу?
Зочин 2026-06-08 202.170.65.202
Цол өгөх нь зөв.
Зочин 2026-06-08 203.91.115.53
Битгий х** аа, чи! Ховдын өлөнгүүд Халхын буянд цадаад одоо бүр даварч наадмыг нь цолтой нь худалдаж авдаг болсон уу!
Зочин 2026-06-08 202.179.27.153
Ямар ч ач холбогдолгүй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд яриад байхын үүний оронд татвар, нийгмийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөө оруулаач. Худлаа попроод л.
суганы үнэр 2026-06-08 66.181.189.163
нянбаогийн суганы үнэр одоо болио, албаар гачин юм гаргаж ирээд, хараад идсэн нянбаог мартуулчих гээл байна уу, та нар хүртэх юмаа хүртэнээ хулгай нар минь
Нэргүй 2026-06-08 66.181.181.152
Үндэсний бөхөд улс төрийн нөлөө оруулах гээд байгаа юм бол сумын харцага цолыг бий болгож болно тэгвэл сумийн наадамд 2 удаа түрүүлсэн бол сумын гарьд болог, аймгийн арслангуудыг аймгийн гарьд болгоод хурц арслангуудыг арслан болгож хурц бадрангуй арсланг зүгээр хурц аослан болгооч. энэ тохиолдолд Сайнзориг та дуугарч болох юм
Зочин 2026-06-08 202.55.188.107
ингэж худлаа талцуулах хэрэггүй. өвөрмонгол шиг юм хийх гээд бх шиг бн. дэмжихгүй шүү.
Өвгөн зохиолч 2026-06-08 103.212.119.106
Ковидоос болоод 2021 онд наадмаа өнжихөөр Төр засаг шийдвэр гаргасан. Залуучуудын холбоо бөхийн баридаан зохион байгуулж, Бат-Өлзий түрүүлсэн ч түүнд цол олгоогүй. Бат-Өлзийд арслан цол олгуулахаар хөөцөлдөгч П.Сайнзориг 2021 оны тэр барилдааныг Улсын наадам болгох шийдвэр гаргуулжээ янз нь. Тэгээд хууль зөрчсөн үйлдэлд нь дургүйцсэн иргэдээ Ховдыхныг гадуурахлаа гэж загнав. Уран мэх уралдуулан давж байж цол хүртдэгээс хэрэлдэж байж цол авдаггүй.
Зочин 2026-06-08 202.126.88.174
Энэ тэнэг УИХ-д бөхчүүдийг төлөөлж суугаа юм уу, ард түмнийг төлөөлж суугаа юм уу, хэдэн бөхийн асуудлыг хаяаад явна ш дээ, ямар хөгжилд хэрэгтэй юм биш
Нэргүй 2026-06-08 103.57.94.14
Тийн хөөрхий бөхчүүдийг төлөөлж УИХ-суужаагаан, полдойчоод хараажаар бөх байгаа з дээ !
Нэргүй 2026-06-08 122.201.31.229
битгий балайр пороро
Нэргүй 2026-06-08 66.181.180.245
Энэ нэг погдойсон дөрвөд яах гээд дандаа иймэрхүү юм хөөцөлдөж явдаг үхээр вэ…
Нэргүй 2026-06-08 43.228.129.139
2021 оны наадам гээд байгаа наадмаар допингийн шинжилгээ аваагүй учир улсын наадамтай адилтгах ямар ч үндэслэл байхгүй байна.. Хуульчид зориуд будлиулаад байна.