niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:33 UTC Эх: https://news.mn/r/2871067/ 58f9488381901964… ← niitlelch.mn руу буцах

Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох дайчид тангараг өргөлөө

Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох дайчид тангараг өргөлөө

Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох дайчид тангараг өргөлөө

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн шинэ дайчдын тангараг өргөх ёслол өнөөдөр /2026.06.07/ болж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Эцэг, эхийнхээ хайр энэрэлд өсөж торнин, айл гэрийн үр хүүхэд, ах дүүсийн хайртай дүү, найз нөхдийн итгэлт анд явсан залуус өнөөдрөөс эхлэн эх орныхоо торгон хилийн манаанд зогсох төрийн цэрэг, Монгол Улсын хилчин дайчин болж байна. Өнөөдрөөс эхлэн эх орны эрэлхэг хөвгүүд та бүхний зүрхэнд эх орны хил, төрийн далбаа, ард түмний итгэл хамт оршиж, цэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаар баталгаажсан Монгол Улсынхаа дархан хилийг манах эрхэм үүргийг хүлээн авч байна.

Нэг сарын өмнө уулзахад эгэл жирийн хөвгүүд байсан залуус өнөөдөр цэргийн эрдэмд суралцаж, бие сэтгэлээрээ хатуужин, төрийнхөө өмнө цэргийн тангараг өргөн зогсож байгааг харахад бахархалтай сайхан байна.

Цэргийн тангараг бол зөвхөн цээжлээд хэлдэг үг биш, эх орон, ард түмэн, төрийнхөө өмнө өгч буй насан туршийн амлалт бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хилийн халдашгүй байдлыг хамгаалах эрхэм үүргийн эхлэл билээ.

Хилийн цэрэг бол улсын аюулгүй байдлын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэдэг онцгой алба юм. Иймээс хилчдийн алба хаах орчин нөхцөл, нийгмийн баталгаа, техник, зэвсэглэл, дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулах, хил хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд анхаарч ажиллах болно.

Эх оронч, эрэлхэг хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж Монгол төрийн цэргийн албанд илгээсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.

Шинэ цэргүүддээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн эрдэмд шамдан суралцан, албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөе. Эх орны минь дархан хил бат байж, хилчдийн хийморь үргэлж босоо байх болтугай" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж