УИХ-ын Тамгын газраас өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийн мэдээллийг гаргаад байна. Энэхүү мэдээллээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн их хоцорч ирсэн гишүүдээр Засгийн газрын сайд нар бүртгэгджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан найман удаа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан нар тус бүр зургаан удаа хоцорч иржээ. Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр таван удаа хоцорч ирсэн байна.
Харин УИХ-ын гишүүдээс чуулгандаа хамгийн их хоцорч ирсэн нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Жаргалсайхан нар юм. Тэд найман удаа хоцорчээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Ганбат нар долоон удаа, Л.Гантөмөр, Ш.Бямбасүрэн, Д.Цогтбаатар нар зургаан удаа, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Д.Батбаяр, Х.Болормаа, Б.Жаргалан, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нар таван удаа хоцорч иржээ.
Ирцийн мэдээллийг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.
















Г.ХОРОЛ
3,605.46
















































сонгогч 2026-06-07 202.126.88.199
цалинг нь хасаач, сахилгын арга хэмжээ аваач
Нэргүй 2026-06-07 188.162.249.141
нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!
Zochin 2026-06-07 202.55.188.35
Turin ajil hiij bj bur suuri orkoo tavohgui humuus bhima hun chn ajil gd ert guidgdee ter bhgui
яана даа 2026-06-07 66.181.184.250
ТЭРБУМЫН луйварт хутгалдсан сайдаа зайлуулаач.
зочин 2026-06-07 103.57.93.165
Чи биш шүүх шийднэ, Монголд гүтгэлэг, бусдын нэр төрийг харлуулах,унагах, бохир аргаар төрийн эрхэнд гарах оролдлого хэмжээ хязгаараа алдлаа, Бүүр ямар ч гэмгүй хүнийг гэмт хэрэгт болгон, нийгмийн толгойг угаах, хилсдүүлж хохироох хандлага газар авлаа,Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж байна, Иймд шаардлагатай бол заавал хууль хяналтын байгууллага шалган үнэн мөнийг сайтар нягтласны үндсэнд асуудлыг шийдэж байх шаардлагатай боллоо, Хүний эрхэнд зэрлэг хандаж болохгүй