niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:33 UTC Эх: https://news.mn/r/2871034/ f712f73423b32313… ← niitlelch.mn руу буцах

Үхрийн мах 37800 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 37800 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 37800 төгрөгийн үнэтэй байна

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр зургадугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа гол хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг гаргажээ.

Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 27666 төгрөг, үхрийн ястай мах дунджаар 33742 төгрөг бол үхрийн цул мах 37835 төгрөгөөр худалдаалагдаж байна. Адууны мах ястай нэг кг нь 18525, ямааны мах ястай нь 21661 төгрөгийн үнэтэй. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.4 хувиар өсөж 33742 төгрөг, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар өсөж 37835 төгрөгийн дундаж үнэтэй болжээ.

 Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, 1-р зэрэг нь 2506 төгрөг, 2-р зэрэг нь 1435 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.2 хувиар буурч 3101 төгрөг, монгол сонгино 3.6 хувиар буурч 4285 төгрөг, монгол лууван 0.9 хувиар буурч 3182 төгрөг, хүрэн манжин 1.7 хувиар буурч 4093 төгрөг, монгол байцаа 1.0 хувиар өсөж 35858 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

ах нь 2026-06-07 66.181.176.76

МАН 2000 оны сонгууль болохоос өмнө мах 1500 төгрөг байв ялсны лараа 3000 төг болсон. МАН ялах болгонд мах 2оос 3дахин нэмэгддэг. Арчаагүй нийгмийг МАН бий болгодог. МАН АН хоёр устаж байж л үөв голидролдоо орно. МАН АНаас гадуурхагсад Монголыг аварна. Тэд харьцангуй шударга үзэл баримтлалтай учраас ад үзэгддэг.Шинэ хүчнүүд хэзээ ч чалахгүй. Залуучууд бас чадахгүй. Тэд хэтэрхий их нийгмийг нялхсын өвчинд бариглаж өвчилжээ. Барууны зүүнмй нялхсын өвчин маш халдвартай.

Avatar

билгээ 2026-06-07 66.181.176.76

эргүү малнууд үнэ нэмсэнээр өөрсдөө дампуурахаа мэлэхгүй тэнэгтэх юм даа. Битгий ав. 100 граммаар ав. хоолныхоо махны хэмжээг багасага. Угаасаа мах нь өмхийрнө. агуулахдаа удна. эргэлтийн мөнгөгүй болно. Харин засгийн газартай тэмц!!!! цалингаа нэм эсвэл махныхаа үнийг амьдралынхаа орлоготой индексжүүл!!! махны зоорийг шатаа ьогийг нь тасла. мах нь өмхийрөхгүй байхыг нь хар. Мах хадгалдаг системийг нь устга. хогийн новшийг адилхан хог болго

Avatar

Дэлэг 2026-06-07 103.9.78.107

Дэлхийн зах зээлийн үнээс арай багавтар байна онцгой гойд юм биш.

Avatar

Зочин 2026-06-07 202.9.46.252

1кг 41000 үхрийн мах хонь 38500төг хүрэх ийм үнэтэй нүүр учранагнж бодож явсангүй бид яхж хмьдарнаа

Avatar

Нэргүй 2026-06-07 202.126.89.92

маш хурдан махны экспортыг хориглох шаардлагатай. Мах бол монголчуудын үндсэн хүнс. хүнсээрээ тогловол өөдөлдөгүй. Нийгмийн эмх замбараагүй байдал ч үүсч магадгүй

Avatar

сонгогч 2026-06-07 202.9.47.87

УЛААН МАХНЫ ХЯТАД МОНГОЛЫН ХЭДХЭН ЧЕНЖҮҮДЭД ДӨРЛҮҮЛСЭН МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ӨРӨВДӨЛТЭЙ ЕЭ…………………

Avatar

Нэргүй 2026-06-07 59.153.115.51

ченжүүд, махны лангууны шулаачид үгсээд нэмчихсэн ш дээ

Avatar

Нэргүй 2026-06-07 66.181.160.22

Энхрий хайрт МАХН-МАН-ынхаа зөв мргэн удирдлагын дор ард түмэн бид жаргалын дээдийг эдэлж, цэнгэлийн манлайд хүрэв?!!

Avatar

Нэргүй 2026-06-07 202.126.91.98

Махны үнээ буулгаач ээ

Avatar

Нэргүй 2026-06-07 66.181.180.245

нөгөө ЖДҮ-чин Учрал махны буулгаад алаад өгөх юм гуйсан байхгүй. Үхсэн нохойн оцгор. Хажууд э.з-ийн мэргэжлийн Б Жавхлан хамаагүй дээр. Жүдэмбээгийн цагаан толгойтой үхээрийг зайлуулаачээ

Avatar

Соёлоо . 2026-06-07 202.55.188.98

56к байсан ! бага зэрэг үнэ буурсан бна даа

Avatar

Иргэн 2026-06-07 66.181.183.127

Нөөцийн мах дуусан шүү!! МАН үнэнд гүйцэгдэж байна Монголчуудаа!!! Одоо ээлжит хууралт ээлжит анхаарлыг өөр зүгт чиглүүлэх олон төрлийн ажилгаа төлөвлөсөн сурагтай тиймээс Монолчуудаа сэрэмжтэй байж бүү хууртаарай

Avatar

Нэргүй 2026-06-07 202.126.88.65

нөөцийн махаа зараачээ. Гадуур байхгүй байна штэ. Худлаа 1 хоног баахан очир үүсгэж зарсан болчихоод байхгүй болчхын. Нөөцийн мах байхгүй бол байхгүй ээ гэдгээ зарлаачээ.

Avatar

Зочин 2026-06-07 202.126.89.218

Удахгүй нөгөө хүн амын 30 хувь ядуучууд энэ асар их мөлжлөг шулааны өндөр үнэнд алуулж өлсөж үхнэ бас үүний дараа удалгүй дунд давхарга өлсөж үхнэ. Асар их баян хулгайч авилгач шулаач мөлжигч нар эд мөнгөндөө умбан баясаж жаргалын дээдийг эдэлнэ.

Avatar

зочин 2026-06-07 59.153.114.73

….юунд бухимдаад бгаа юм бэ?? нөгөө захиргаа, замбараагүй ардчилалын "эрх чөлөөт зах зээлийн" халуун салхи "ХАН" хийгээд сайхан байгаа юм биш үү…чоно борооноор гэдэг шиг л "ардчилалаар" амьсгалсан ЧЕНЖҮҮД ЧИНЬ л та нараар тохуужрхаж бна шүү дээ…

Avatar

B 2026-06-07 66.181.180.123

худлаа хуцхаа боль 41000 бна

Avatar

Нэргүй 2026-06-07 97.236.221.42

surjigneed l bsan ogtsrooch

Avatar

Нэргүй 2026-06-07 103.229.120.224

5 алхаад л худлаа гэх батлах. Өчигдөр саруул захаар явж махных нь тасгаар орж үнэ асуухад үхрийн мах кг нь 41 мянга,хонь н 38500 төг гэж байна аа

Avatar

Нэргүй 2026-06-07 103.229.123.64

УХРАЛАА МАХА 15000 АВАЯАААА

Avatar

Нэргүй 2026-06-07 66.181.185.96

Ухралтын солиорол үргэлжилсээр

Avatar

Нэргүй 2026-06-07 66.181.161.20

мал дагасан улс алингаа алддлагыг хардаа дэлхийд байхгүй үнэтэй малчид нь бүгд хятадууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж