"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улстөрчдийг хэдэн долоо хоногийн турш нойргүй хонуулаад байсан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг өнгөрсөн Лхагва гаригт /2026.06.03/ тодруулснаар одоо Ерөнхийлөгч батламжлах л үлдлээ.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг нэр дэвшүүлээд байна.
Эхний санал хураалтад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарыг нэр дэвшүүлсэн ч хэн нь ч олонхийн санал аваагүй. Иймээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулснаар олонхийн саналаар шүүгч Ц.Цогт дэмжигджээ. Санал хураалтад нийт 22 шүүгч оролцсон байдаг. Иймээс дээрх санал хураалтын дүнг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна. Ингэснээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох нь гэх хардлагад цэг тавиад буй.
Үндсэн хуулийн Цэц өмнөх долоо хоногт нь/2026.05.28/ хуралдаж, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно. Ингэхдээ зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэдэг заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан ч Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид Ц.Цогтыг нэр дэвшүүлсэн нь нэг ёсны улс төрийн даалгавраар ажиллаж ирсэн Цэцэд барьсан гэнэтийн сюрприз болсон ч гэж хэлж болно.
Одоо гол нь шүүгч Ц.Цогтын хувьд Улсын дээд шүүхийг улс төрийн нөлөөгүйгээр удирдаж чадах эсэхийг харах болж байна. Түүний хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажилласнаас хойш зургаа дахь жил рүүгээ орж буй.
Хуульд зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Иймээс ирэх зургаан жилд шүүх байгууллага хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах эсэх нь шүүгч Ц.Цогтын манлайллаас ихээхэн хамаарна гэж хэлж болно.
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- 2020 оноос Дюкийн Их Сургуулийн Хуулийн Сургуульд Шүүх судлалын мастерын хөтөлбөрт элсэн суралцсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш
- 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш
- 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
Хариуцлага тооцох Ерөнхий сайд Н.Учралын үг зул болов уу?

Төв аймгийн Заамар суманд 3 настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнөхөн болж, өнгөрсөн. Энэ хэрэг явдалтай холбогдуулж Ерөнхий сайд Н.Учрал амиа алдсан охины аав, ээж, ар гэрт эмгэнэл илэрхийлж, мөн хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно гэх мэдэгдлийг хийсэн ч хэнд ч хариуцлага тооцсонгүй.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Намайг буруутай гэж үзээд “Ажлаа өг” гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн гэх жижүүрийн үгээрээ сэтгүүлч нарт хариулт өгчихөөд л ажил үүргээ үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газарт ажилласныхаа дараа “Сүүлийн үед гарсан алдаа дутагдалд хариуцлага тооцох болно. Ний нуугүй хэлэхэд үүний цаана системчлэгдсэн авлига байдаг юм байна. Ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн өнөөдөр хариуцлагатай, өндөр албан тушаал дээр байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хяналт шалгалтын ажлын хэсэгт орох ёсгүй. Тэр хүмүүсийг халах солих асуудлыг би ярина. Хариуцлагын асуудал эн тэргүүнд ярина. Хариуцлага тооцохдоо хүний нүүр харахгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд осол аваараас болж бага насны 516 хүүхэд эндсэн байна” гэх асуудлыг хөндсөн. Гэвч төрийн буруугаас болж, амь насаа алдсан бяцхан зүрхнүүдийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна.
Бортээгийн ордод олборлолт явуулах компанийн эзэд солигдоно

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярын мэдээллээр Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалтыг Засгийн газраас зарлаад байсан ч шаардлага хангасан хөрөнгө оруулагч оролцоогүй болохыг өнгөрсөн Лхагва гаригт /2026.06.03/ мэдэгдлээ.
Иймээс тус ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийхээр болоод байна.
Бортээгийн орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс юм.
Уг ордыг “идсэн” үндэслэлээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг буруутгаж, хуулийн байгууллагаар шалгасны зэрэгцээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр түүнийг хүн амины ноцтой хэрэгт холбогдуулан шалгах шаардлага тавьж, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж байв. Тэгвэл одоо Бортээгийн ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компани олборлолт хийх нь. Харин энэхүү үндэсний компани нэрийн дор улстөрчдийн хамаарал бүхий компани олборлолт явуулж, өнөөх нүүрсний хулгайгаа дахин хийх вий гэдэг хардлага ч араасаа дагуулж эхлэв.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нүүрсний 40 их наядын хулгайн хэрэг мандсан. Ард иргэд нь хоногийн хоолоо арайхийн залгуулж байхад эрх мэдэлтнүүд нь машин, машинаар нь нүүрсийг татваргүй хил гаргаж, их хэмжээний хулгай хийсэн асуудал боссон. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас нэр бүхий 17 улстөрчийг нүүрсний хэрэгт холбоотой хэмээн зарлаж байв. Мөн Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Тагнуул, цагдаа, хил гаалийнхан нь ч энэ хэрэгт холбоотой байсан тухай УИХ дээр ч асуудал яригдсан. Гэвч хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Тэгвэл МАН-ын улстөрчдийн дунд зодоон үүсгээд байсан Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулах компанийн эзэн нь Засгийн газрын шийдвэрээр солигдох боллоо.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Зочин 2026-06-07 66.181.183.22
НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ГОЛ ХУЛГАЙЧ БОДЬИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ НҮҮРСНИЙ СОНСГОЛ БОЛОН ЦАГДААГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТААС НУУН ДАРАГДУУЛСАН АВИЛГАЧ ЭНХБАЯР ДАХИН МАНАЙ БАЯНЗҮРХЭЭС СОНГОГДОХГҮЙ ШҮҮ… ШОРОНДОО ОЧИЖ ЖАНГАА ХҮРТЭЭД ДАЛДРААРАЙ…
Хуульч 2026-06-07 202.9.40.133
УДШ зөв хүнээ санал болгожээ, Ц.Цогт шүүгч бол нэр хүндтэй, шударга, улс төрчдийн халаасанд орохгүйгээр УДШ-ийг аваад явчих хүн. ҮХЦ бол огт буруу шийдсэн, ҮХ-д 6 жилээр хязгаарласан байхад хэдэн жилээр ч хязгааргүй хийж болох шийдвэр гаргасан, аймшигтай.
Нэргүй 2026-06-07 103.212.118.240
БОРТЭЭГИЙН ОРДЫГ ОЛОН УЛСЫН ТЕНДЕР ЗАРЛААД ШУДАРГААР АШИГЛУУЛНА ГЭЭД БАЙСАНСАН.
Нэргүй 2026-06-07 103.212.118.240
АМАРБАЯСГАЛАН БОРТЭЭГИЙН ОРДЫГ АШИГЛААД ИДЭЖ УУСАН ГЭЭД БАЙСАН. ОДОО ЯАХААРАА БОРТЭЭГИЙН ОРДЫГ АШИГЛАЖ ЭХЛЭЭГҮЙ , АШИГЛАХ ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАХАД СОНИРХОГЧИЙН АНХААРАЛД ӨРТСӨНГҮЙ, ДОТООДЫН ТӨРИЙН КОМПАНИД ӨГӨХӨӨР БОЛОВ.ОДОО ХЭН НЭГ ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТАНИЛ ТАЛТАЙ НЬ ИДЭХ ВИЙ ДЭЭ.ТЕНДЕР ЗАРЛАСАН НЭР ЗҮҮГЭЭД ТЭНЦСЭЭГҮЙ ГЭЭД ӨӨРСНӨӨ НОХОЙТОХ ГЭЭГҮЙ БИЗ
Нэргүй 2026-06-07 103.212.118.240
Үндсэн хуулийн цэц зөв шийдсэн. УДШ АН-ЫНХНЫ АМЫГ ТАГЛАВ
Нэргүй 2026-06-07 103.212.118.240
АН-ын дарга Цогтгэрэл, дэд дарга Өнөрбаяр, гишүүн Алтанхуяг, АН-ыг дэмждэг хэвлэлийнхэн Ганзориг дахин сонгогдох гээд байна гээд, Ганзориг АН-ын нэр дэвшигчийг хэрэгт холбох гээд байна гээд л.Цэцийн гишүүн Мөнхсайхан тусгай санал гаргаад л. Яг нэрийг нь хэлээгүй ч үүний цаана Хүрэлсүх бий гэж хэлэх гээд байсан. Одоо Ганзориг нэр дэвшсэнгүй. Цогтыг Хүрэлсүх батална.Ингэх замаар Хүрэлсүх, Ганзориг хоёр АН-ынханд хариу цохилт гэх ч юм уу, амыг нь таглалаа гэх ч юм уу нэг тийм болоод дуусах нь.
Нэргүй 2026-06-07 66.181.188.253
Unen bol sain b
Нэргүй 2026-06-07 202.126.90.156
УДШ-с Хүрэлсүхэд барьсан сюрприз