niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:34 UTC Эх: https://news.mn/r/2870957/ a10221db6a0ee0dd… ← niitlelch.mn руу буцах

Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчид зөвлөж байна

Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчид зөвлөж байна

Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчид зөвлөж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болжээ. Сарын өмнө тэрбээр НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга болж байсан бол Ерөнхийлөгчид зөвлөх болсноор давхар алба тушаал хашиж эхэллээ гэж хэлж болно.

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъябазарын гарын хүнээр нэрлэгдэж ирсэн Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн гуравдугаар сард ахлах зөвлөхөө болгож дэргэдээ авсан ч удалгүй Засгийн газар нь огцорсноор нийслэл рүү буцсан юм. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөх болсноор Төрийн ордонд эргэн ирэв.

Ардын намын ах нарын зодоон дундаас хамгийн их хожил гаргаж том албан тушаалд очсон улстөрчөөр Ерөнхий сайд Н.Учрал нэрлэгдэж байсан бол араас нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн тодроод байна. Тэрбээр 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бол 2020-2023 онд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажилласан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-05 178.174.229.45

MUU BERTEGCHIN AVILGACHIN

Avatar

Tom 2026-06-05 103.168.34.48

Ногоон автобусны хэрэг нь яасан юм бол доо︕︕︕

Avatar

Нэргүй 2026-06-05 202.126.90.221

Энэ Улсад Ардын Нам Дагасан бүгд Хоосон хонохгүй ээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж