2017.09.26 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна.
Багш нарын тэмцэл үргэлжилж байна. Тэд 9 сарын 21-нд сануулах ажил хаялт зарласан. Ажил хаялтад улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 80 хувь нь оролцсон гэх мэдээллийг “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос өгсөн юм. Багш нар өнөөдөр мөн хичээлээ заасангүй. Тэд хоёр удаа сануулах ажил хаялт хийж, Засгийн газраас тодорхой шийдвэр шаардаж буй. Харин цалин нэмэх тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд цаашид хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд буй юм. “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.