niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:00 UTC Эх: https://news.mn/r/2870828/ af41e7a4b4c2f7e5… ← niitlelch.mn руу буцах

МАН төрийн ажлыг Их тэнгэрт шийддэг болов

МАН төрийн ажлыг Их тэнгэрт шийддэг болов

МАН төрийн ажлыг Их тэнгэрт шийддэг болов

МАН-ынхан төрийн эрх барьж байгаа ч төрийн гурван өндөрлөг амьдардаг Их тэнгэрт төрийн ажил шийдэх нь. Угтаа бол төрийн ажлаа хийх, Засгийн газар Төрийн ордонд бий. Засгийн газрын дор үүрэг гүйцэтгэдэг 200 мянган төрийн албан хаагч байгаа. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг шиг бүхэл бүтэн Төрийн ордондоо төрийн ажлаа шийдээд явчихгүй заавал Их тэнгэрт төрийн ажил ярьж, шийдвэр гаргах нь яг ямар учиртай вэ.

Үнэн хэрэгтээ Монгол ардын намын өргөтгөсөн хурлаар татвар, тэтгэврийн шинэчлэлийг танилцуулж, тодорхой шийдвэр гаргах гэж буйг эх сурвалжууд мэдээлж эхлэв. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар гаргах шийдвэр бөгөөд заавал Их тэнгэрт шийдээд байх ажил биш. Их тэнгэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар амьдардаг, олон улсын зочид төлөөлөгчид хүлээн авдаг газар. Их тэнгэрийн зэргэлдээ аманд МАН-ын нөлөө бүхий эрхмүүд амьдардаг.

Ийнхүү улсын тусгай хамгаалалттай газраас шийдвэр гардаг болсон Их тэнгэрийн амнаас татвар, тэтгэврийн шинэчлэлээс гадна хоёр тал болоод хуваагдсан намынхаа асуудлыг ч хэдхэн хүний түвшинд ярилцана гэх мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль болон шинээр томилогдсон намын удирдлагууд бүлгийн гишүүдээ намын бодлого хэрэгжүүлэх, сонгуулийн бэлгэл ажил гэсэн төрийн бус асуудал ярина гэсэн мэдээлэл хөвөрч байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-05 103.212.118.122

Угаасаа л тэгдэг щ дээ

Avatar

зочин 2026-06-05 66.181.180.23

Төрийн эрх АН-ын гарт орвол, төрийн аливаа асуудлыг их тэнгэрт биш,Брюсель Лондон эсвэл Вашингтонд шийднэ,Орос,хятад унавал дэлхийн бүх орны хувь заяа энгэж эргэнэ

Avatar

Нэргүй 2026-06-05 202.9.40.178

эндтэнд-с баахн юмхулгайлаад шаацнхалхгэёнхужааманж үлгрзохиол газрмгазраасхулгайшаагаадхийцнхитадманжхалхгэ хитад манж үлгрхастэмдгмхүртл хулгайлаад шаацнморьмалгэрорнахуймьдрлхоолунд хжааманжхувцснаасбусдыгбүгдиынхулгайлаад шаацн хулгайчхужааманжуудххлхгэдгчинмонглбишхужааманжуудмонглдхалхгжбхгүйхалхгжмонглбишхужаманжжууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж