niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:00 UTC Эх: https://news.mn/r/2870837/ 983a0f13bcf116ed… ← niitlelch.mn руу буцах

С.Цэнгүүн: Засгийн газар БЭТ томилох боломжгүй боллоо

С.Цэнгүүн: Засгийн газар БЭТ томилох боломжгүй боллоо

С.Цэнгүүн: Засгийн газар БЭТ томилох боломжгүй боллоо

 БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2026.06.05/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Энэ хуулийн анхны зорилго нь 1991 онд социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн үед түр хугацаанд хэрэглэхэд оршиж байсан. Тухайн үед өмч хувьчлал өрнөж, төрийн өмч эзэнгүйдэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бидний нэрлэж заншсанаар БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчдийг томилдог байсан. Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед мөрдөж байсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, Үндсэн хуульдаа нийцүүлэн шинэ хуулиудаа баталсан. Гэтэл БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг 2019 оноос дахин хэрэглэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус болсон хуулийг МАН ашигласан гэсэн үг.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж, БЭТ томилж эхэлсэн байдаг. Үүний дараагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг улсын төсвийг бүрдүүлдэг төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн компаниудад БЭТ томилох болсон. Цаашлаад орон нутгийн өмчит компаниудад ч БЭТ томилсон тохиолдлууд бий. Нийт таван удаагийн БЭТ-ийн томилгоо хийгдсэнээс зөвхөн Эрдэнэс Тавантолгой компанид дөрвөн удаа томилгоо хийгдсэн байдаг.

Энэ хууль хэд хэдэн асуудал дагуулж байсан. Нэгдүгээрт, Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Хоёрдугаарт, хуульд “онц байдал зарласан үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн ойлголтыг нэмэлтээр оруулсан. Үүнийг зөвхөн төрийн өмчит компаниар хязгаарлахгүйгээр орон нутгийн өмчит компани, ХК, ХХК зэрэг бүх төрлийн хуулийн этгээдэд хамааруулан тайлбарлах боломжтой болсон. Энэ нь ардчилсан эрх зүйн зарчимтай зөрчилдөж, хувийн өмчид халдах эрсдэлийг бий болгосон. Мөн уг хуульд бүрэн эрхт төлөөлөгчид өргөн эрх мэдэл олгосон байдаг. Сүүлийн жилүүдэд үүнтэй холбоотой маргаанууд гарч эхэлсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хариуцлагын тогтолцоонд нийцэхгүйгээр БЭТ-ийн гаргасан шийдвэрт хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал нөхцөл үүссэн. Түүнчлэн хуульд “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог ашигласан байдаг. Тухайн үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага зэрэг чөлөөт өрсөлдөөнт нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүрдээгүй байсан учраас төрийн өмчит үйлдвэрийн газар, байгууллагыг л ойлгож байсан нь тодорхой. Харин өнөөдөр Монгол Улсад компани, хоршоо, нөхөрлөл, сан, холбоо зэрэг олон төрлийн эрх зүйн хэлбэртэй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа тул энэ нэр томьёо хууль зүйн хувьд тодорхой бус болсон.

Гэтэл Засгийн газар энэхүү нэр томьёог өргөтгөн тайлбарлаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад онцгой дэглэм тогтоох үндэслэл болгон ашиглаж ирсэн. Ингэснээр хууль зүйн тодорхойгүй байдал улам гүнзгийрч, компанийн засаглалд захиргааны хяналт давамгайлах нөхцөл бүрдэж байсан.

Өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн өмчит компаниудад Засгийн газар БЭТ томилох эрх зүйн зохицуулалт байхгүй болж байна. Харин тухайн байгууллагын гүйцэтгэх захирал алдаа, зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо үйлчлэх ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-05 103.145.234.36

Цэнгүүн гуайн гишүүний ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийгээгүй харин гацаах, зогсоох, хорлох ажил олон хийснийг чинь монголчууд мэдэхгүй байна гэж бодоо юу? Чи болон АН-ынхан үнэхээр эх оронч сөрөг хүчин байсан бол зэсийн АМНАТ бууруулахыг эсэргүүцэх байсан биздээ. Дүр эсгэгч, улсаа хорлогч эмэгтэй!!! Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу???

Avatar

Зсссссс 2026-06-05 59.153.112.158

ганц ажил хийсэн бололтой, гайхуулж байх шив дээ гэж…

Avatar

batuaj 2026-06-05 103.57.94.89

Монголын төр журамтай байх боломжоо алдахад баярладаг. Хачин дээдэс юм.АНУ- ын анхны элчин сайдын хичээлээр явах юм. Дээдэс нэг нь ч болсон өөрийн тоолгойтой байгаасай. Бурхан, буг хоёр бидний найздаа, хөө.

Avatar

Нэргүй 2026-06-05 103.212.118.244

Сайхан хүүхэн шүү. Хүүхнүүд атаархаад өмдөндөө нээс алддаг юм билээ.

Avatar

! 2026-06-05 66.181.188.253

Сайнзориг гишүүн yг хуулийн төслийг Цэнгүүн хүүхнээс өмнө өргөн барисан боловч Цэнгүүний хадам аав нь бэрийнхээ хулгайн төслийг оочeр дайруулж батлуулж өгөх шивдээ. Хүн муулахаас, гадаадад зугаалхаас өөр ажил хийхгүй 2 жил болж байгаа хүүхэн дээ

Avatar

Нэргүй 2026-06-05 66.181.188.253

Хүний хууль хулгайлжээ

Avatar

Нэргүй 2026-06-05 103.57.94.14

Хамгийн сайн боловсролтой гишүүн шүү !
Маш нарийн зүйл ярьж бна, МАН-ынхны хулгай дээрмийн хуурамч тогтолцоог бут ниргэсэн бнаа !!! МАШ ЗӨВ !!!

Avatar

Зочин 2026-06-05 103.145.234.36

Ха ха ха

Avatar

Нэргүй 2026-06-05 104.28.68.89

Энэ юу нь чухал хууль юм?

Avatar

Нэргүй 2026-06-05 103.57.94.14

МАН-ын мөнгө иддэг эрх зүйн орчныг устгасан хууль юмаа !!!

Avatar

Зочин 2026-06-05 66.181.181.208

Мөнгөний хүүхэн

Avatar

Нэргүй 2026-06-05 202.126.90.70

жагсаалтаар шургалсан илжгэн чихт авгайд Эсгий хийх газар жингэр нохой хэрэггүй гэж сайн тогтоож ав

Avatar

Нэргүй 2026-06-05 97.236.221.42

poshla k chertu

Avatar

сонгогч 2026-06-05 202.9.46.91

Цэнгүүн үнэн юм яриад байх шиг. .Гэтэл монголыг хорлож байгаа Оюутолгойн гэрээ, эх орноосоо урвагчдын талаар ер дуугарахгүйг гайхаад байна.

Avatar

Эж 2026-06-05 104.28.68.89

Яг үнэн

Avatar

Нэргүй 2026-06-05 202.126.91.53

Tsenguun yer n hamgiin hudlaa gishuun ym bn lee dee. Neg l ih olon ym yarisan huuhen ghde yamar hudal bizneschin gdgii n meddeg bolsnoos hoish oishoohoo bailaa. Jagsaalt geech awligiin uurhaig ustgaad ene met hudal huurmaguud bairanda ochchihmoor bn

Avatar

зочин 2026-06-05 103.57.93.126

Энэ эмэгтэй эрүүл үү Бусдыг мал гэж боддо юу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж