Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирснээр эрх баригчид сая сэхээ авч бүтэн жилийн турш жагсаж цугласан ахмадуудын тэтгэврийн асуудлыг эргэн харах боллоо. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн гишүүдээ оролцуулан маргааш /2026.06.06/ Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийж, Засгийн газраас боловсруулсан тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 524.7 мянган иргэн тэтгэвэр авч буй.
Ахмадуудын тэтгэврийн дундаж хэмжээ 826,200 төгрөг бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг байгаа юм.
Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь бага тэтгэвэр авдаг. Үндсэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэврээр ахмадууд амь зогоох болсон. Иймээс өнгөрсөн жилээс эхлэн тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж ирсэн юм. Харин Засгийн газраас тэтгэврийг ахмад настнуудын шаардаж байгаачлан 1.5 сая төгрөгт хүргэх боломжгүй болохоо илэрхийлж ирсэн. Үнэндээ ч эх үүсвэр байхгүй. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4.1 их наяд төгрөг шаардана, боломжгүй” гэдэг хариултыг өгч ирсэн билээ.
Тэтгэвэр бол ажилласан жил, төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь хэмжээнээс хамаарч тогтоогдох ёстой. Харамсалтай нь, үе үеийн УИХ сонгууль угтан тэтгэвэртэй холбоотой хууль баталж ирснээс Нийгмийн даатгалын сан нь ахмадуудын тэтгэврийг тавьж чадахгүйд хүрч улсаас жил бүр татаас авдаг болсон. Зөвхөн энэ жил Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 1.9 их наяд төгрөгийн татаас өгч буй. Иймээс Засгийн газар бүр тэтгэврийн нэмэгдэлд болгоомжтой хандаж ирсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн зөрүүг арилгана гэх мэдэгдлийг хийсэн нь анхаарал татаад буй. Учир нь ижил мэргэжлээр, ойролцоо жил ажиллаж тэтгэврээ тогтоолгосон хоёр иргэн хэдэн онд тэтгэвэрт гарснаас шалтгаалж зөрүүтэй тэтгэвэр авах болсон. Жишээ татвал, 2014 онд тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 800 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол 2023 онд тэтгэврээ тогтоолгосон нь 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авах жишээний.
Дээр нь улсад тасралтгүй 32 жил ажиллаж НДШ төлсөн ахмад настан 792 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол ажилласан жил нь цөөн ч НДШ-ээ нөхөн төлж, тэтгэвэрт гарсан байтлаа 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан ч бий.
Дээр нь тэтгэврийг инфляцитай уялдуулан 10 орчим хувиар нэмэгдүүлэхэд өндөр тогтоогдсон тэтгэвэр илүү нэмэгддэг. Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгасан гэж Ардын намынхан өнгөрсөн хугацаанд шоудаж ирсэн ч амьдрал дээр дарга даамал хийж ирсэн хүмүүсийн тэтгэвэр л түлхүү нэмэгдсэн. Иймээс Их тэнгэрт хэлэлцэх тэтгэврийн шинэчлэлээр зөрүүг арилгаж чадах уу гэдэг нь ахмад настнуудын анхаарлыг хамгийн ихээр татаж байна.
Их тэнгэрт болох өргөтгөсөн хуралдаанд Засгийн газар тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой таван хувилбарыг танилцуулна. УИХ дахь МАН-ын бүлэг түүнээс сонголт хийн, аль хувилбарыг авахаа санал хурааж шийдэх юм.
Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр тэтгэвэр нь тогтоогдох ёстой хэмжээнээсээ багаар тогтоогдсон 162 мянган ахмад настны асуудал эхлэн хөндөгдөх нь.
Улсын хэмжээнд 524,7 мянган иргэн тэтгэвэр авч буй. Тэднээс 162 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдвөл үлдсэн нь гомдол тээнэ. Иймээс эрх баригчид эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хувилбарыг барьж мэдэхээр байна. Гол нь энэ тохиолдолд улсын төсөв тэтгэврийн нэмэгдэлд шаардагдах эх үүсвэрийг нь дааж чадах уу гэдэг асуудал ч давхар хөндөгдөнө.
Гэвч ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ахмадуудын тэтгэврийг нэмж, саналыг нь авах арга замыг эрэлхийлэхгүй бол авлига хээл хауульдаа идэгдсэн Ардыэн намыг аврах төлөвлөгөө байхгүй болсон. Иймээс ахмадуудаа тэтгэврээр нь дамжуулан тойглохоор эрх баригчид Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зарлалаа.
Г.ХОРОЛ
3,605.46






















































ардчиллыг даруйхан булшил. 2026-06-05 103.168.34.242
тэтгэврийн зөрүү арилгана гэж солирохоо хэзээ болих вэ? Үхэж далд орсон ардчиллын гайгаар нийгэм солигдох мөчид асар их тэвчээр гарган ажиллаж хөдөлмөрлөж улсдаа нийгмийн даатгал тасралтгүй төлж ирсэн иргэдтэй ардчилал гэж хашгиран ажилгүй хулгай хийж дэмий тэнэж наймаа хийж хувиа борлуулж явсан хулгайчууд яахаараа адил тэтгэвэр авна гэж солиороод байгааг огт ойлгохгүй юм аа.
Зочин 2026-06-05 202.126.90.24
Ямарч хасалт тайралтгүй бодох ёстой болотоор нь бодоод өгөөч. Ажилласан жил, төлсөн шимтгэл. Тэтгэвэр тогтоох дундаж цалингийн дээд хэмжээг тогтоодог зөвлөл гэнэ үү … түүнийг татан буулга. Одоо ҮЭ гэж бүгдийг төлөөлөхөө болисон. Боловсрол , эрүүл мэндийн салбарт ҮЭ байгаа байх . Бусад салбарт байхгүй шдээ.
yag l unendee 2026-06-05 103.229.120.224
Болноо болгно болгоё оо бүтээе гэх сэтгэл байвал болохгүй юм гэж байхгүй ээ. Чухамхүү Учирал сайдын санаа сэтгэл л мэдэх асуудал. Улсын хэмжээнд 500 хүрэхгүй тэтгэвэр авагчдын дотор 1998 -2000 онд тэггэвэр тогтоолгосон ахмадууд үсрээд л 130-140 хүмүүс л хамгийн бага тэтгэв авч байгааг 1,5 сая болгоод өгөөч гээд байгаа хэрэг.Тэд өсөхгүй жилээс жилд хорогсоор байх.. Энэ ахмадууд тахайн үеийн ханшаар бол өндөр цалин авч хамгийн олон жил тасралгүй шимтгэл төлсөн хүмүүсээ.
Нэргүй 2026-06-05 202.126.88.107
ОГТ ХҮҮХЭД ГАРГААГҮЙ ГАНЦ БИЕ АХМАД НАСТАНЫ БҮРТГЭЛ ХЭРВЭЭ НУУЦ БАЙГАА БОЛ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.ЖИЧ:ХҮҮХЭДГҮЙ АХМАД НАСТАН ХЭД БАЙНА.олон хүүхэдтэй хүүхдийн мөнгө авч байж Эцэг Эхээ гуйлгачин шиг амьдруулж байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.ЯАХ ГЭЖ ХУДЛАА ХҮҮХДИЙН БОДЛОГО ЯВУУЛДАГ ЮМ МАН
Нэргүй 2026-06-05 66.181.180.184
202.9.41….Та аль ч улсад мөрддөг шударга зарчмыг хэлжээ. Нийгмийн даатгал төлж ажилласан жилээрээ тэтгэвэр авах ёстой
Нэргүй 2026-06-05 66.181.182.62
тэгш юм гэж коммунизм социализмд л байдаг биз, зах зээлийн системд тийм боломж үгүй.
Нэргүй 2026-06-05 66.181.182.62
хувийн малаа маллаж байгаа малчид яахаараа эмэгтэй 50, эрэгтэй 55 насандаа тэтгэвэрт гардаг юм, дээр нь ндш г нь 50 хувийг улсын төсөв бусад татвар төлөгчдийн хөрөнгөөр төлж байдаг юм бэ, махны үнэ тэнгэрт туллаа тэтгэвэр 20 кг махны ч үнэ хүрэхгүй байна
Нэргүй 2026-06-05 202.9.41.25
нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг хууль байж болохгүй шүү ойрхон хуулиа өөрчилж өөрсдөө л улам зөрүү үүсгээд байгаа шүү. Цагдаа онцгой хууль хүчнийхэнд яахаараа НД- н хууль тэтгэвэр тогтооход нь өөр байдаг юм бэ бүгд л тэгш эрхтэй баймаар бнаа Хэн олон жил ажиллаж өндөр татвар төрснөөрөө тэтгэвэр ялгаатай харагдах ёстойшд
Нэргүй 2026-06-05 202.9.40.18
Бүх ахмадууд ижилхэн л тэтгэвэр авдаг байх нь шударга ёсонд нийцэнэ. Ахмадуудаа ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг өөр өөр тэтгэвэр өгөх нь буруу. Тэд яг адилхан идэж ууна. Маш өндөр тэтгэвэр авдаг хүмүүс олон байна. Ялангуяа цэрэг цагдаагаас тэтгэвэрт гарсан хүмүүс 2-4 сая төгрөг авч байна. үүнийг болиулж бүгд 1 сач 500 мянга байхад болно. Ийм хуулийг УИХ-ын гишүүд санаачлах хэрэгтэй
Нэргүй 2026-06-05 202.126.90.240
Хойт Солонгос яг ингэж тогтоодог. Чи тэгд очиж амьдар даа
Нэргүй 2026-06-05 66.181.185.11
зөрүүтэй байх ёстой, харин нийгэмд биеэ үнэлж хөдөлмөрлөлгүй, сүүлийн 5 жилд нийгмийн даатгалд мөнгө төлөөд өндөр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг нэмэхгүй байх хэрэгтэй
Нэргүй 2026-06-05 66.181.180.184
Тэтгэврийн зөрүү арилга гэх нь АН-хны завхрал. Ажилласан жил, НДаатгал төлсөн хэмжээ-жилээрээ тэтгэврээ авдаг нь бүх улсад мөрдагддөг шударга зарчим. Тэднийхээр бол:
– өнөөдрийн инженерийн цалин 20 жилийн өмнөх инженерийн цалин адил байх учиргүй, нэмэгдээд явдаг биз дээ, төлөх даатгал ч нэмэгдсээр бн. Зарим нь цөөн жилээр бага даатгал төлчөөд 1500000₮ өг гэх юм эвий гөөгий гэж
зочин 2026-06-05 103.57.93.126
Ардчилагч гэх луйварчид яадаг билээ,Төрд гарахын төлөө бусармаг бүхнийг хийнэ Учиргүй ахмадуудад хайртай болж тэтгэвэр цалин нэм гэж гуугчин жүжиглэнэ Энэ мэтэд итгээд иргэд дэмжинэ, Тэд төрийн эрхэнд гармагц амлалтаа мартана, Идэж уухыг л бодно,Эдийн засгийг унагаж төрийн данс улайлган,Өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлнэ, Тэгээд төр солигдохын өмнөхөн цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаад зугтана,Үүнийг хэрэгжүүлэх эдийн засаг бизнэсээ сэргээх ажил МАН-ынханд ногдноно Ийм л түүхтэй
Иргэн 2026-06-05 66.181.181.36
Эхнээсээ л МАН мафиууд тэтгэвэрийг нохойн замаар оруулсан даа!! Тэтгэвэр доод хэмжээ 1,5 сая болвол махны үнэ 100- мянган төгрөг болох нь тодорхой, үүнийг ойлгох ахмадууд цөөхөн!! хамгийн гол нь юмны үнээ барих!
зочин 2026-06-05 103.57.93.126
Монголын жинхэнэ луйварчид АН дотор л буй болж үрждэг, Эдний хоосон үг худал амлалтад иргэд олон удаа хууртаж хохирсон, Үүнийг мартаж болохгүй
Нэргүй 2026-06-05 66.181.177.182
Хотод амьдардаг байраа зараад хөдөө амьдарч байна. Дүүгийнхээ нэр дээр байраа байлгаж байгаад саяхан зарсан. Харин манай эмэгтэй дүү байрны маань хагас мөнгийг аваад зухдаад явсан. Яахав буянаараа болно биз тэсээд амьдрана даа. !!!!Ийм л байна
Нэргүй 2026-06-05 66.181.177.182
Би өөрөө хамгийн доод тэтгэвэртэй. Ганц охинтой. Охин маань надад өгдөггүй бас надаас авдаггүй. Би хөдөлмөрийн чадвараа 70% -с дээш алдсан хүн одоо 65 настай тэгээд амьдрах гээд зүтгэж л байна. Тэтгэвэрийн зээл авахгүй зүтгэж байна.
Нэргүй 2026-06-05 66.181.177.182
Тэтгэвэрийн зээлийг бүрэн зогсоо. Үр хүүхэд нь аваад настангууд үнэн өрөвдөлтэй байна. Надад ийм юм тохиолдоогүй. Таньдаг хүмүүст маань тохиолдсон байна. Ийм нүгэл бхйж болох уу?
зочин 2026-06-05 103.57.93.126
АН-ынхны идэвх зүтгэлийн үр дүнд, ахмадууд 2-3 жилийн тэтгэвэрээ бусдад алдаж, амьдралаараа хохирсон, Тэтгэвэрийн зээл нэрээр хүүхдүүдээс нь эхлээд,бүгд уралдаад, тэтгэвэр рүү нь дайрсан, Одоо гар хоосон ,эмээ ч авах мөнгөнгүй үй олон ахмадууд бусдыг царайчилж,өрөвдөлтэй, зовж амьдарч байна, Ардчилагч гэх луйварчдын үнэн нүүр царай нь энэ
Нэргүй 2026-06-05 103.57.92.87
Юмныхаа үнийг л төр засаг барих хэрэгтэй байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин нэмээчгүй байх сургаар нэмнэ, нэмсэн хойно нь дахиад юмныхаа үнийг нэмчихнэ хэцүү ч юм даа. Улс орноо удирдаж байгаа хүмүүс маш муу ажлаа хийж байгаагын шинж.
зочин 2026-06-05 103.57.93.126
Зах зээлийн нөхцөлд бараа таваарын үнийг төрөөс зохицуулах боломж бараг байхгүй, Хомсдол үүсвэл үнэ өснө, элбэшвэл үнэ буурна Үнийг зах зээл зохицуулах гэж үүнийг л хэлээд байгаа биз дээ , Чиний эрээнээс авч ирсэн барааны үнийг төр шийдэх юм уу, Үгүй Зах зээл л шийднэ,Зориуд хомсдол үүсгэж бусдыг шулах явдал гарна,аа Үүний эсрэг монополийн хууль л үйлчлэнэ, Зах зээлд нэг компани монополь тогтоолгож болохгүй,Төрийн эрх хязгаарлагдмал, Оролцох,оролцохгүй зүйл гэж бий
Зочин 2026-06-05 103.168.34.251
2026 оны 01-12 сарэрүүл мэнд, боловсролийн цалинцалин үндсэн цалин 75% нэмэгдэнэ. энэ 75%ийн нэмэгдсэн мөнгөн дүнгээ дагаж нэмэгдэх ажилласан жил, орон нутаг.ур чадвар, урэмшуулал зэрэг цол,,,,,,гэх мэт нэмэгдлүүдийг нэмж тооцоход нийт нэмэгдэх %-р тэтгэвэрээ нэмэх байх аа, ингэж байж л 5,10 жилийн өнмө ижил нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон 2 хүний тэтгэьэр ойролцоо байх ыайх
Нэргүй 2026-06-05 202.126.90.221
Гарч ирээл ГЭРЭЛТҮҮЛНЭ ГИЙГҮҮЛНЭ гээл ПОПРООЛ УНАХЫН…..Бид чинь ямар Поп Засгаас салдаггүй тавилан бэээ
Зочин 2026-06-05 103.57.93.180
Үнэндээ олон арван жил соц үед ажиллаж байсан хүмүүсийг члгаварлан гадуурхсан юмаа Соцзмыг муулангаа тэр үед ажиллаж байсан хүмүүсийг бараг буруутгавлаг ужр амьсгалын нөлөөгөөр ижил ажил хийж байсан хүмүүс өөр өөр тэтгэвэр авч байсан юм Ихэнх нь бага тэтгэвэртэй байсаар нас барсан яодоо бол далаас лээш насны хүмүүс л байгаа байх Тэгсэн мөртлөө наймаа хийгээд ажил завсардсан 90 ээд оныхныг их харж үзсэн Тэд шимтгэлээ нөхөн төлж ажилласан гэж бүртгүүлж одоо ихэнх нь гайгүй тэтрэвэртэй байгаа
Зочин 2026-06-05 103.57.93.180
Тэтгэврийн зөрүүг арилгах нь зөв Чухам юу хэлээд байгааг ихэнх хүн оылгохгүй байна Яг ижил жил ажилласан багш жишээлбэл соц үеийнхээрээ эсвэл хоер мянган оны эхэн үед тэтгэвэрт гарсан хүмүүс сүүлиын үеиынхэнээсээ 300 аас 400 мянгаар бага тэтгэвэрр авч байгаа юм Энэ зөрүүг багасгах арилгахв тухай ярьж байгаа юм
Нэргүй 2026-06-05 66.181.178.163
2022 он 2026 оны ажилсан жил цалин ижил байхад 25% зөрөа гараад ирсэн
Нэргүй 2026-06-05 103.229.123.170
Түгжрэлийг бууруулна гэчихээд зам барих гэсэн хотын даргаа махны үнэ өсгөсөн гэж огцруулж өөрийн хүнээ тавиад, метро барих гэсэн компанийнхаа захиралыг мөнгө угаах гэлээ гээд шоронд хориод,төлсөн шимтгэлийнхээ дагуу хууль ёсоор олгодог тэтгэвэрийн зөрүүг арилгана гэдэг эрдэмтэн доктор ЕС-тай, үнэндээ хошин шогийн жүжгийг санагдуулж байна шүү. Олон нийт ЕС-аас шийдвэр л хүлээж байна.
Иргэн 2026-06-05 202.126.90.55
Мах сүү өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ өртгийг 50% бууруулах бүрэн боломж манай улсад илт давуу байдаг!! Тийм сэтгэл байхгүй цатгалан хулгайчуудыг толгой дээрээ залсан бидний мал болсны шинж!!
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-06-05 103.212.119.95
МАН 27онд АНд.ялагдахгүйн тулд.зөв.хөдөлж эхлэв
бололтой.
Нэргүй 2026-06-05 66.181.178.157
нэмээд нэмээд үнийн өсөлтөө зогсоож чадахгүй бол хэрэг байхгүй үнийн өсөлт энэнээсээ өсгөхгүй барьж Тэтгэврээ нэмэх хэрэгтэй тэрнээс нааш үр дүн гарахгүй элсэнд асгасан ус шиг алга болоод зогсохгүй
Зочин 2026-06-05 66.181.178.109
Яг үнэн. Одоо энийг уншиж бга дэлгүүрийнхэн, мах ,ногооыхон шүлсээ залгиад л үнэ нэмээд эхэлж бга..
Нэргүй 2026-06-05 202.21.125.22
тэтгэврийн зөрүү арилгах юм бол жинхэнэ шударга бус поп шийдвэр болно. Харин даатгалд шимтгэл төлсөн нийт хэмжээгээр нь тогтоовол урт настай шийдэл болно.
Болд.. 2026-06-05 124.158.107.175
тиим шүү ажилсан жил төлсөн татвараар тэтгэвэр тэтгэмж тогтоодог хууль нь бхад!!!!!! Нэмэхээр бол бүгдийг ижил хувиар нэмэх нь шудрага зарчим ОЛОН ЖИЛ АЖИЛЖ ТАТВАРАА ТӨЛСӨН ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙГ !!!!!!!??
Зочин 2026-06-05 193.148.16.3
тэтэгвэрийг нэмэх хэрэгтэй? махаа буулгаж чадахгүй байна??? нөөц байхгүй?,,1сая 500 мянгаар хоосон хонохгүй шүү дээ??? ядаж нэг сардаа хуваагаад амьдарна шүү дээ? ядаж даралтны эмээ авна шүү ???
зочин 2026-06-05 103.57.93.126
Боломж олдвол тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй, Гэвч түүнийг дагаад бараа таваарын үнэ илүү эрс өсөх бол хэрэггүй, Ер нь цалин тэтгэвэрийг бусдын шаардлагаар хэт нэмэх нь эдийн засгийг сүйрүүлэх аюултай гэдэг, Төгрөг шиг үнэгүйдсэн байнга ханш нь унаж буй валют хаана байна аа ,Импляцтай харьцуулан өсгөх ёстой гэдэг нь хоосон үг биш бололтой
Нэргүй 2026-06-05 66.181.185.215
Малчдын нийгмийн даатгалыг бусдаар төлүүлэхийг болиоч
Нэргүй 2026-06-05 202.9.46.254
Орлого олж буй бүх хүн нийгмийн даатгал заавал төлдөг болохгүй бол сан өөрөө тэтгэвэрээ олгож чадахгүй болно.
Нэргүй 2026-06-05 66.181.179.62
олигтойхон судла
Нэргүй 2026-06-05 66.181.160.22
Алдаг оног ажилласан, даатгал бага төлсөн хүмүүсийн тэтгэврийг улсад 40 гаруй жил тасралтгүй ажиллаж, НДШ их төлсөн иргэдийн тэтгэвэртэй хүчээр тэнцүүлэх замаар "тэтгэврийн зөрүүг арилгах" гэж байгаа бол хууль, шударга ёс аль ч талаасаа буруу бөгөөд цэвэр улс төрийн популист алхам болно шүү!!!
Нэргүй 2026-06-05 203.91.112.242
nemeh bol bugdiig ni ijil nem, bagiig ni ih nemdeg halamjaa bolitsgoo, tetgever chini heden jil, hir ih daatgal tolsnooroo l togtoogdoh yostoi bizdee
Өвөө 2026-06-05 203.91.115.44
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 769 мянгаар настан бид яаж ч хэмнээд амь зууж хүрэхгүй бна Ядаж 1500000 болгоод өгөөч МАН минь
зочин 2026-06-05 103.57.93.126
АН-ын Пүрэвдорж мэт,тэтгэвэрийн зээлийг 3 жил хүртэл хугацаагаар олго, Эс бөгөөс хурал цуглаан суулт зарлана,Төрийг чинь орвонгоор нь эргүүлнэ шахуу шаардлагыг бүүр УИХ-ын индрээс зарлаж шаардаж шахаж байгаад ахмадуудын тэтгэвэрээ бөөнөөр нь бусдад алдах нөхцөл үүсгэсэн, Хүүхдүүдээс нь эхлээд бүгд аав ээжийнхээ тэтгэвэр рүү шунаж уралдан дайрсан, Олон хөгшид гар дээрээ юу ч үгүй, эмээ ч авах мөнгөгүй,бусдыг царайчилж зовж сууна, Энэ бол ардчилагчдын үнэн нүүр, Тэтгэвэр нэм гэж худлаа жүжиглээд,
Нэргүй 2026-06-05 103.229.120.128
НД сандтнэг төгрөг ч төлж байгаагүй хүмүүст тэтгэвэр олгодогоо болиочээ.
Иргэн 2026-06-05 202.55.186.137
Учрал ЕС, Аубакир нар маш буруу ойлголттой бн. Мэргэжил мэргэжлээр нь харьцуулах биш тэтгэвэрт гарсан он, тэр үеийн цалингийн түвшин, ажилласан жилийг нь л хар! Юун одоогийн цалингийн доод түвшин нэмэх тухай яриад унав?? Одоогийн цалин хангалттай бгаа. Тэр тусмаа төсвийн, ТАХ-гчдын цалин хангалттай. Далимдуулж төсөв, татвараа нэмэх нь. Зөрүү улам ихэсдэг юм бгааздэ? Гарсан жилээс хамаарч бүх тэтгэвэр авагчид дээр зөрүү бодогдоно.Мэргэжил, албан тушаал, их, бага хамаагүй. Энэ бол хуулийн зарчим
Иргэн 2026-06-05 202.55.186.137
МАН бараг 30 жил засаглахдаа ахмад настнууд, ХБИ-дээ ийм л байдалд орууллаа. Төрийн үүрэг зам, байшин барих, уул уурхай эрхлэх биш, нийгмийн зорилтот бүлгийн асуудлыг шийдвэрлэх, ядарсан иргэдээ асарч хамгаалах юм шүү дээ! Зүүн төвтэй нам гэчихээд байж байгаа царайгаа хар! Төсөв, татвар 1990 онтой харьцуулахад хэд дахин данхайв? Иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмж ямар бн? Төр бизнес эрхлэх биш бусдаар юм хийлгэж, иргэдээ баталгаатай орлоготой байлгахад анхаарах ёстой юм ш дээ.ккк
Иргэн 2026-06-05 66.181.179.201
яаж алиалах бол хулгайч нар
зочин 2026-06-05 103.57.93.126
Одоогийн байдлаар цалин тэтгэвэр нэмэх ,тэтгэвэрийн зөрүүг арилгах гэх мэт үй олон шаардлага бол бүтэшгүй зүйл, Хэн ч төрийн эрхэнд гараад хэрэгжүүлэх боломжгүй , Энэ бол иргэдийн толгойг угааж,төрд итгэх итгэлийг нь алдагдуулж ,улмаар бохир аргаар төрийн эрх булаах АН гэх бүлэг луйварчдын нийгмийг хуурсан хорон үйлдэл,,Өнөө үед барууны тавын, бүх суртчилгааны ерөнхий хандлага ийм бол ,Иргэдийг хуурч, эх оронч дүр эсгэн, гүтгэлэг гүжирдлаг зохион, иргэдийн төрдөө итгэх итгэлийг нь алдагдуулах
иргэн 2026-06-05 202.21.108.42
тэтгэврийн зөрүүг арилгана гэдэг байж болохгүй насаараа яг салбарт ажилласан эмч багш асрагч сувилагч, инженер барилгачныхаа тэтгэврийг л нэмж яюаж 1 сая болго
Нэргүй 2026-06-05 66.181.185.215
Хөгийн арчаагүй амиа бодсон шаар вэ чи