niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:00 UTC Эх: https://news.mn/r/2870762/ 1819a5a16d242393… ← niitlelch.mn руу буцах

МАН Цэцийн дарга Г.Баясгаланг явуулах “хүсэлгүй” байна

МАН Цэцийн дарга Г.Баясгаланг явуулах “хүсэлгүй” байна

МАН Цэцийн дарга Г.Баясгаланг явуулах “хүсэлгүй” байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа маргааш 2025 оны зургадугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоод өнөөдөр нэг жилийн хугацаа өнгөрч байна гэсэн үг.

Угтаа бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүн зургаан жилээр нэг удаа томилогддог бөгөөд дараагийн Цэцийн гишүүн томилогдтол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүн ажлаа хийнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Гэвч энэ удаад бүтэн нэг жилийн хугацаанд дараагийн гишүүнийг нь томилохгүй байгаа нь улс төрийн хүрээнд хардлага үүсгэж, Ардчилсан намын зүгээс ч Цэцийн гаргаж буй шийдвэрийг эрх зүйн чадамжгүй гэж үзэж, дараагийн Цэцийн гишүүнийг яаралтай томилохыг шаардаад буй. Г.Баясгалангийн хувьд 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс Үндсэн хуулийн Цэцийн даргаар сонгогдон ажилласан. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаандаа улс төрийн захиалга гүйцэтгэсээр ирсэн гэсэн шүүмжлэлийг дагуулаад буй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн МАН, Ерөнхийлөгчийн захиалгаар ажилласан гэж Ардчилсан намын зүгээс ч  улс төрийн хүрээнд ч шүүмжлээд байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус байж зөвхөн Үндсэн хуульд нийцүүлж ажиллах үүрэгтэй ч өнгөрсөн хугацаанд улстөрчдийн санал болгосноор, тэдний дэмжлэгээр Цэцийн гишүүнийг томилдог нь Цэцийн дээр хөх тэнгэр бус эрх барьж буй нам байдаг болсон гэдэг.

Эрх барьж буй нам буюу МАН эрх барьж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэцээр өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлдэг болсон нь ийн хардлага бий болгоод буй. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн сүүлийн томилгоонууд олон нийтэд Цэц хараат бус ажиллах нь гэсэн хүлээлт үүсгээд байгаа ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираах, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг гаргаж буй шийдвэрүүд нь өөрөө улс төрөөс хараат байна гэсэн шүүмжлэл дагуулаад буй.

Г.Баясгалангаас гадна УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байгаа. Түүний хувьд УИХ-ын Тамгын газрын даргын ажилдаа эргэн ирсэн нь олон Цэцэд дахин нэг гишүүний сул орон тоо үүсгэсэн. Л.Өлзийсайхан мөн УИХ-аас л томилогдсон юм.

Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн:

Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс санал болгосноор нэг удаа зургаан жилээр томилдог хуулийн зохицуулалттай.

УИХ-ААС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Г.Баясгалан /2019.06.06-ны өдөр томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан/
  • Цэцийн гишүүн Ц.Цолмон /2024.05.30-ны өөдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн асан Л.Өлзийсайхан /2023.11.16-ны өөр томилогдсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн/

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган /2021.03.26-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар /2021.10.07-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан /2023.11.16-ны өдөр томилогдсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Э.Энхтуяа /2023.11.16-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Б.Болдбаатар /2024.05.30-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Р.Батрагчаа /2024.05.30-ны өдөр томилогдсон/

Г.Баясгаланг УИХ-аас санал болгож томилсон учраас дараагийн гишүүнийг ч УИХ-аас  томилох зохицуулалттай. Гэтэл Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш УИХ гурван ч даргын нүүр үзээд байгаа ч түүнийг Цэцийн гишүүнээс чөлөөлөх сонирхол МАН-д лав байхгүй бололтой. Шинээр томилогдсон УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд одоо Цэцийн хоёр ч гишүүнийг санал болгож, томилох том үүрэгтэй ч одоогоор Цэцийг долоон гишүүнтэйгээр бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх МАН-ын сонирхлыг хадгалсаар хаврын чуулган завсарлах тийшээгээ хандаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-05 202.126.89.230

хүүхэлдэйгээсээ хэн салахыг хүсэх вэ дээ. н**ш

Avatar

Нэргүй 2026-06-05 202.9.40.68

МАН иймэрхүү томилгоонуудаа хурдлуулаач АН ын амны бай болохын иймэхэн юмнаас зоригтой соль Ц Нямдоржыг тавьбал улс төхжихгүй хор шар шунал нь гарсан өлхөөн хийнэ дээ

Avatar

Нэргүй 2026-06-05 103.57.93.119

согтуу толгойгоор цэцээ мануулсан нь өнөөгийн төрийн байж буй царай юм даа, жирийн иргэн ажил дээрээ ингэвэл шууд халагдана. ёс зүй гэж ярих ч эрх эдэнд алга, хэлэх ч үг алга даа

Avatar

хүннү 2026-06-05 122.201.31.32

Наад нохойгоо зайлуул. МХН-ын бууны нохой. Энэ нөхөр байвал Үндсэн хуулиар яах юм.

Avatar

Нэргүй 2026-06-05 66.181.160.22

МАН-ын хүслээр болдог юм биш ээ!!! Бушуу солиоч!!!

Avatar

иргэн 2026-06-05 122.201.27.148

энэ хужааг зайлуулаачээ????????? хятадын даалгавраар л ажилладаг э****з н**ш

Avatar

зочин 2026-06-05 103.229.120.123

Баясгалан согтуу төрийн ордноос орой 21 цагт даалгавраа аваад гарч явахыг нүдээрээ үзсэн дээ… Хүүк л дуудаа биз

Avatar

Нэргүй 2026-06-05 202.21.108.27

Согтуу новшийг юунд нь байлгаад байнаа МАН

Avatar

Зочин 2026-06-05 103.229.120.123

Хүрэлсүхийн даалгаврыг гүйцэлдүүлдэг болохоор л тэр…

Avatar

Иргэн 2026-06-05 202.55.186.137

Цэцийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байхгүй шүү. Хуульд зөвхөн хугацаа дууссан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2 үндэслэл л байгаа. Өлзийсайханы чөлөөлөгдсөн нь хууль бус. Ийм байдлаар зарим нь суудлаасаа буухгүй, зарим нь суудлаа хаяж яваад байхаар ҮХЦ-ийн нэр хүнд уналгүй ч яахав. Итгэл үнэмшил үгүй болж бн. Яагаад 6 жилээр томилдог юм? Яах гэж хууль бдаг юм?

Avatar

Нэргүй 2026-06-05 172.226.43.212

Tsolmongoos busad ni torin ajil hiisen turshlaga bagatai hymyys baina. Bayasgalan ni bol bie daaj ajil hiij yzeegyi mundag saidin ard amia hoohoilj baisan . Ene Ih surguulin heden bagshiig huulin baiguullaguudad het ih oruulsan ni syyldeehyndrel uchruulah taldaa bolloo.

Avatar

Нэргүй 2026-06-05 66.181.176.118

МАН ы хувийн компани юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж