Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлаас болж улсын эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилж, хувийн эмнэлгүүд нь эхнээсээ хаалгаа барьж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн даатгалын санг өр төлбөргүй болсон гэж мэдэгдсэн. Гэтэл өмнө нь сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Салбарын сайдыг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй. ЭМДС-гийн 2025 оны өр төлбөрийг төлж барагдуулсан ч 2026 он гарснаас хойш 200 тэрбум төгрөг давсан өр үүссэн. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол ирэх намраас эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдэлтэй" гэдэг тайлбарыг өгсөн юм. Эрүүл мэндийн сангийн өр төлбөрийг барагдуулахын тулд хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалыг болиулснаар хаалгаа барихад хүрчээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 234 хувийн эмнэлгээс 24 нь дампуурч, даатгалын санхүүжилтгүй болсон гэдгийг зарим эмнэлгийн эмч нар олон нийтийг сүлжээнд байр сууриа илэрхийлэв.
Тус сангийн өр төлбөрийн талаар ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар сүүлд мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн даатгалын сан 2025 онд 2024 оноос нийт 316.8 тэрбум төгрөг болж шилжиж ирсэн. Эдгээр өр төлбөрийг 2025 ондоо бүрэн барагдуулсан. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 198.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ өр төлбөрийг 2026 оны 1-6 дугаар сард 20, 20 хувийн график гаргаж, үүний дагуу өрийг барагдуулсан. Өнөөдрийн байдлаар зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн нэг байгууллагад 10 тэрбум, анхан шатан дээр долоон тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд бусдыг нь бүрэн барагдуулсан" гэсэн юм.
Иргэд эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахад төлбөрийг ЭМДС-гаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлдэг.
Гэтэл иргэд ЭМД-аар хэвтэн эмчлүүлж хөнгөлөлт эдэлж чадахгүй байна гэх асуудал хөндөгдөх болсон юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар анхан шатны 555 эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд үүнд өрхийн эрүүл мэндийн төв, аймаг болон сумдын эрүүл мэндийн төв хамаарна. Сар бүр ЭМДС-гаас анхан шатны байгууллагад нэг иргэний санхүүжилтийг олгож ирсэн. Үүнээс гадна иргэд даатгалаар дамжуулан тусламж үйлчилгээ авах боломжтой лавлагаа шатлалын 101 эрүүл мэндийн байгууллага бий.
Нэг талаараа ЭМДС бүх төрлийн тусламж үйлчилгээ, эмчилгээний төлбөрийг хариуцдаг сан биш.
Төсөв санхүүжилт хязгаартай учир эмнэлэг, үйлчлүүлэгчийн бүх зардлыг даах боломжгүй. Иргэдийн амь насанд тулсан аюултай өвчлөл, иргэдийг санхүүгийн эрсдэлт оруулахаас сэргийлж хүрээнд 700 оношийг тусгаж өгсөн байдаг. Иргэд даатгалаар 700 оношны бүлгийн хүрээнд иргэд үйлчилгээ авах боломжтой. Мөн ЭМД-аар 1554 эмийн сангаас 45 өвчний 159 ерөнхий нэршлийг эм, 169 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувийн үнийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
ЭМД-ын орлого жилээс жилд нэмэгдсэн ч зарцуулалт тэр хэрээр өндөр гарч байгааг салбарынхан хэлж буй. Орлого зарлагын зөрүүнээс үүдэлтэй өр төлбөрийн асуудал жил бүр ЭМД дээр үүсч, иргэд даатгал төлсөн ч төлбөртэй тусламж үйлчилгээ авч байгаа юм.
3,605.46






















































Зочин 2026-06-05 202.126.88.143
за больж үз Хувийн эмнэлгүүд хаалгаа барьтал болох ч өдий байх шүү
Дору 2026-06-05 66.181.161.62
төр хувийн эмнэлэг сувилал бүгд нэг журам трифтай түүгээрээ үйлчилдэг байвал амар юм биш үү. эсвэл хувийн эмнэлэгээ бүр хаагаад төр ирнэдийнхээ эрүүл мэндийг даасан шиг даа даатгалаа улсын эмнэлэгт л хувиарл ганцаараа ашигла
Бойка Радев 2026-06-05 66.181.176.228
ЭМДС хувийн эмнэлнгүүдийг санхүүжүүлэхзорилготой биш.Хүиүүсиын үзлэг эмчилгээнд зориулагдсан байдаг.Үнэхээр улсын эмнэлэгүүдийн дутууг нөхөж иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлбэл даатгалаас хамрагдах биз.Хувийн эмнэлэгүүдийн эмчилгээ үйлчилгээ шаардлагаггүй сувилалын чанартай үйлчилгээ үзүүлж даатгалаас мөнгө авахад л чиглэгддэг
Зочин 2026-06-05 103.145.234.36
Наад захын шаардлага хангахгүй эмнэлгүүд хаалгаа барьвал таарна.
шаабар 2026-06-05 66.181.187.243
Зах зээлийн зарчмаараа зохицуулагдах ёстой шүү. Эрэлт нийлүүлэлт л асуудлыг шийднэ. Баи шугарын зөв гэжэ бодож байна. Хувийн эмнэлэгт улсын эмнэлэгт ажилладаг эмч нар ажиллах нь буруу шүү дээ.
Иргэн 2026-06-05 103.68.107.106
Энэ чинь жинхэнэ захиалгатай бичвэр байна даа.
Нэргүй 2026-06-05 202.21.107.20
HUviin emleg gej pzda nar daatagal mongo s*****g l******d gedeg ni ali hedin ilruulsn shude lalaruuddaa
Зочин 2026-06-05 202.9.46.202
батшугар сайд маш худлаа мэдээлэлтэй ажлаа хийж бнаа.Зарим хувийн эмнэлэг улсын үйлчилгээг даатгалаар л үзүүлж бгаа олон сайн эмнэлэг бгаа шүү .Ялгаагын зсв гаргаж хийтэд мэдээлэл хиймэар бнааа
Зочин 2026-06-05 66.181.188.124
хувийн эмнэлгүүдийн эзэд төрийн эмнэлэгт ажилдаг учраас төрийн эмнэлэг дампуурах эрэсдэлтэй одоо хувийн эмнэлэгт төрөөс ямарч мөнгө өгч болохгүй эмчилгээ муу үнэ ихтэй хэдэн тариа дусал л хийнэ өөрөөр гавихгүй дамдуурсан ч ард түмэн хохирохгүйлдээ зах зээлийн жамаар данпуурах нь зөв
Зсссссс 2026-06-05 59.153.112.158
Батшугарын зөв. Хувийн эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлж тэндээсээ санхүүжилтээ босгох ёстой.
oyun 2026-06-05 202.126.89.18
Худлаа бичээд бай хаана дампуурсан юм улам л сайн хөгжиж бгаа шүү дээ төрөөс мөнгө авна иргэдээс авна харин төрийн эмнэлгүүд л дампуурах бх шүү
Зочин 2026-06-05 103.57.93.162
ёстой ЗӨВ ШҮҮ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД АЙМААР ӨНДӨР ҮНЭТЭЙ БЭС БТЕЭЭ ТООСОН СОНИН АЖИЛТАНГУУД ЫАЙДАГ ЮМ БА ЛЭЭ ШҮҮ
Нэргүй 2026-06-05 202.126.89.226
Хувийн эмнэлгүүд хаалгаа барих нь цаг хугацааны асуудал байсан.Өндөр үнэтэй,эмчилгээ муутай,мөнгө хөөсөн хувийн эмнэлэг татан буусан нь дээр.
Нэргүй 2026-06-05 202.9.46.221
Хувийн эмнэлгүүд дампуурч хаалгаа барина гэдэг өөрсдийнх нь муугийнх болохоос ЭМЯ, сайдад ямар хамаатай юм. Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчлэхээр хувийн эмнэлгээр үзүүлэх хүнгүй болоод хаалгаа барьж байгаа бол зөв байна. Үнэндээ ЭМД-ийн санг хувийн эмнэлгүүд л дампууруулсан шүү. баахан хуурамч материал бүрдүүлж даатгалаас мөнгө хусдаг байдал газар авсан байсан. Үүнийг цэгцлээд эхлэхээр дампуурч байгаа юм байна. Төлбөртэй үйлчилж байгаа улсын эмнэлгүүдтэй өрсөлдөөд тэднээс илуу үйлчилгээ үзүүл.
Нэргүй 2026-06-05 178.174.229.45
234 GENE UUU/ YAMAR OLON BE? BUGDIIG N HAAA HUNII ZOBLONGOOR ZOOLSON MUU PARAZITUUD
Таб сугар 2026-06-05 103.57.94.130
энэ чинь л гол зорилго нь байсан юм шүү дээ, улсын төсөвөөс хулгай хийхэд улсын эмнэлгүүдээ л атгандаа оруулж байж олигтойхон ашиг гарна
Таб сугар 2026-06-05 103.57.94.130
энэ чинь л гол зорилго нь байсан юм шүү дээ, улсын төсөвөөс хулгай хийхэд улсын эмнэлгүүдээ л атгандаа оруулж байж олигтойхон ашиг гарна
Монголхүн 2026-06-05 122.201.31.165
хувийн эмнэлгүүд хохь чинээ .эмд сангаас олон жил хувхайртал хь идсэн дээ
одоо их идсэний маргааш өнж гэднг үг санаж хвцгаа .
Цээсүрээн 2026-06-05 202.9.41.113
жхн юм унш. сэтгүүл зүйгээр мэрэгш. юу ч чаддаггүй, мэддэггүй хэвээрээ л бх юм. ньюс уг нь арай өөр газар бсан даа
HAAGDAJ BAIVAL SAIN SHUU.. 2026-06-05 202.131.225.197
SAIN CH DEE.. HUBIINHAN BOL ZVGEER MUNGUNII TULUU AJILDAG SHUU DEE. CHANARTAI SAIN L VLDEED MUUHAN HAAGDAH NI ZAH ZEELIIN HUULI CH DEE..
Нэргүй 2026-06-05 202.126.89.105
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол болон ЭМС н талаарх ойлголт муу бна. Бидний шүтээд бдаг Солонгос улсын эмнэлгүүдийн 95% нь хувийн эмнэлгүүд бдаг, бидний энэ хэрэгжүүлж бгаа даатгалын систем тэнд 1990 он гараад хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Эцсийн эцэст хувийн өмчийг ад үздэг бүхэл үе гарч ирж бн. Ёстой жамаараа яваа юм бн даа бид… туулах ёстой юмаа туулаад л гарч дээ
Хахаха 2026-06-05 150.228.177.84
Зөв шд. Хувийн эмнэлэг хувийн сургууль, хувийн цэцэрлэгт улсаас төсвийн мөнгийг зарцуулах нь өөрөө буруу шд. Үйлчлэгчдээсээ төлбөр авна, бас улсаас мөнгө авна асар их ашиг ай байгаа биз дээ.
Нэргүй 2026-06-05 66.181.190.222
Хувийн эмнэлэг хаалгаа барьсан дээр бөөн мөнгө авч байдаг. Яасан өөдөлж , сайн болдоггүй. Хаавал таарна. Интермид , Гранд мед , Сонгодо гэх мэд. гэх мэт. Өөрсдөө л идээд зуслаад , а/т өгөөж алга. Хаагаасай ккк. Хаа хаа.
Нэргүй 2026-06-05 103.212.118.240
Ногоон нуурт Буянт ээж нэртэй хувийн эмнэлэг байдам. 2 жилийн өмнө хэвтэхэд хоногт 50000 төгрөг төлдөг байсан бол одоо 150000 болж гурав дахин ор хоногийн үнэ нь өсчээ. Сонгодоо эмнэлэгийн үзлэгийн үнэ бараг хоёр дахин нэмэгдэж. Ор хоногийн үнэ ч уулаа өндөр.САЙН ТАЛ НЬ ХӨНГӨН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛДЭГ УЧИР ХҮМҮҮС ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ҮЙЛЧЛҮҮЛЭЭД БАЙНА. Маш өндөр үнэтэй хувийн эмнэлэгт ИРГЭД үйлчлүүлэд байгаа нь улсын эмнэлэг оочертой. Бас монголчууд ядуу гэдэг ч худлаа дагшүү
зочин 2026-06-05 202.9.46.74
Хувийн эмлэг бол ашиг харж ажиллана өөрөөр хэлбэл бизнес хийж байгууллага орлого олохын тулд өөрсдөө ухаанаа зарах хэрэгтэй ЭМД улсын эмлэгт л зарцуулагдах ёстоы
Нэргүй 2026-06-05 103.212.116.235
Mangar patsaan aav eejinhee zuvulsnuur l ajillana shu de, aav eej ni hen bilee de kkk
Зочин 2026-06-05 202.55.188.99
яахаараа хаагддаг билээ ганц чагнуур тавиад 50, 60 г авдаг газрууд.
Амка 2026-06-05 66.181.185.18
Тэгээд Шугарт ямар хамаатай юм
Зөв бай 2026-06-05 202.126.89.220
төрийн мөнгийг саах шугам нь тасарсан тэр зөв шүү
Нэргүй 2026-06-05 59.153.114.214
хувийн эмнэлэг бизнесийн байгууллага зах зээлийн зарчмаараа дэвжиж эсвэл доошоо дампуурах нь бх л үзэгдэл.
Нэргүй 2026-06-05 103.212.118.183
Авлигачийн хүүхэд яаж эрүүл мэндийн салбарыг сайжруулж чадах юм бэ, өмнөх сайдынхаа хийж байгаа ажлыг үргэлжлүүлвэл их юм, тв , сайтаар өөрийгөө рездамдахаас цаашгүй нусан бацаан, хүн чанаргүй хог, н**ш шдэ
Иргэн 2026-06-05 202.126.90.122
Хувийн эмнэлгүүд,лаботорууд ямар ч тохиолдолд улсын эмнэлгүүдийг гүйцэхгүй шүү дээ.
Нэргүй 2026-06-05 66.181.160.22
Энэ банди юугаа мэдэх вэ дээ???
Зочин 2026-06-05 202.179.18.224
Хувийн эмнэлгүүд өндөр үнэтэй хэвтүүлээд муу эмчилгээ хийдэг.Үүнийхээ төлөө ЭМДС-с маш их мөнгө авдаг бас хийгээгүй юмаа хийсэн гэж хулгайлдаг. ЗЗЭЗ – ийн хуулиар бол өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой.
Нэргүй 2026-06-05 103.229.120.128
Наадуул чинь хэт өндөр үнэтэй, зах зээлд тогтож үлдэе гвэл үнээ бууруулж болно шүү дээ
Нэргүй 2026-06-05 49.0.156.20
Хүний эрүүл мэнд ,хүүхдийн боловсрол хоёроор мөнгө олдог тогтолцоо ноёрхож байгааг хүн бүхэн мэдэж байгаа Ийм газруудад улсаас татаас өвдөгийг бүр мөсөн болих хэрэгтэй.
Нэргүй 2026-06-05 59.153.115.229
Санхүүгийн сахилга бат сайтай нь үлдэж муу нь хаалгаа барина биз. Зах зээлийн зарчим аа хө. Хувийн эмнэлгийн эзэд гэж жил тойрон гадаад дотоодоор аялсан үнэтэй хаусанд суусан улсууд байдаг. Зарлагаа нөхөх гэж эмчилгээнийхээ үнийг тэнгэрт гаргасан газрууд. Тансаглалаа больж санхүүгээ хянаж чадахгүй нь зайлна биз
Нэргүй 2026-06-05 202.9.40.85
Эмч, Эмнэлэг, Эмийн компаниуд өвчтөнөөсөө хулгайлж, Эрүүл Мэндийнхээ Даатгалын Санг дээрэмдэх нь байж болшгүй үзэгдэл. Тангараг өргөсөн хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг хулгайлах нь муу зүйл шүү. Хувийн эмнэлгүүд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих ёсгүй. Хувийн сургуулиуд ч бас… 2021 онд 1 их наяд төгрөг цуглардаг байхад бид Ковидыг амжилттай давдаг байлаа, гэтэл 2025 онд 3 их наяд төгрөг цугларав, ЭМД Сан нь дампуурах шахсан. Бүр арай дэндүү хулгайлж байна шүү, Эмч нараа…
Нэргүй 2026-06-05 202.126.88.95
хаалгаа хааёан дээрээ бүгд чаддагаар нь улсын эмнэлгээр, мөнгөтэй нь гадаад явна биз. улсаа луйварддаг иргэдээ шулдаг хувийн эмнэлгүүдээ хаасан дээр. нэг бол төрөөс 1 төгрөгийн татаас өгөхгүй шүү
Иргэн 2026-06-05 202.55.186.137
Эрүүл мэндийн салбарт хувь, хувьсгалын эмнэлгүүд зэрэгцэн оршиж байж л эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хангагдаж байгаа гэдгийг дээр доргүй ойлгомоор.. Зөвхөн хэдэн улсын эмнэлгээр үйлчлүүл гэвэл ачааллаа дийлэхгүй ш дээ. Ийм үе байсан. Сонголт байх ёстой. Гэхдээ хувийн эмнэлэгт төрөөс өгч байгаа санхүүжилтийн зарчим тодорхой, шударга, үнэ тариф нь хяналтанд байх ёстой гэдгийг ЭМЯ, ЭМДЕГ анхаарч хэрэгжилтэн дээрээ сайтар хяналт тавих ёстой гэдгээ л ойлгочих. Ор тас хорино гэж юу бхав..
ИРГЭН 2026-06-05 66.181.181.36
Хулгай луйварыг зогсоох гэхээр л үхлээ хатлаа гэдэг нь Монголчуудын гэм биш зан болсон шүү дээ!! ЭМ байгуулгуудаас төрсөн олон тэрбумтангууд бол НД санг цөлмөж баяжисан хувь хувьсгалын эмлэгүүдийн эзэд дарга нар байдаг нь үнэн!! Одоо бүгдээрээ хуульд захирагдаж жудагтай ажилаж амьдрцгаая, хулгай луйвараараа больцгооё
Зочин 2026-06-05 103.57.93.180
Эрт илрүүлэг урьдёилгаа оношлогоог даатгалаас санхүүжүүлдэгээ болих хэрэгтэй Өндөр үнэтэйх хагалгаа хүнд өвчинд л улсаас тусалж баймаар
АРД ТҮМЭН 2026-06-05 202.21.125.66
АРХИНЫ ХОРДЛОГОД ОРСОН АРХИЧИНЫГ ХОРДЛОГЫГ ТАЙЛЖ ДУСАЛ ХИЙЧЭЭД СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ, ХУРУУНЫ ХЭЭ ХЭН ДУРТАЙ НЬ БҮРТГҮҮЛЭЭД ХАВДАРТАЙ ГЭХЭЭС НААХНУУР НЭГ ОНОШ ШААЖ ӨГӨӨД БАС ЭМЧИЛГЭЭ ГЭХ МАЯГААР ЭМДС-С НӨХӨН ТӨЛБӨР ТАТААС АВДАГ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ, ЭМЧЭЭРЭЭ БИЗНЕС ХИЙСЭН МАФИЙН СҮЛЖЭЭГ ТАСЛААД ИРЭХЭЭР ДАМПУУРААД ЭХЛЭВ ҮҮ. САЙД ЗАЛУУ УУЖ ИДЭХ ЮМАА САЙН БОЛГООМЖЛООРОЙ ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ШҮҮ…..НҮД УЛААН МӨНГӨ ЦАГААН ӨНГӨ МӨНГӨНИЙ ХОРВООД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАЖ Ч ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ БОЛСОН ЦАГ ШҮҮ……..
Иргэн 2026-06-05 202.55.186.137
Архины хордлого уу, өөр төрлийн хордлого уу, хүн үхэх гээд ирж байхад анхан шатны эмнэлгийн үйлчилгээг эмнэлгийн байгууллага заавал үзүүлэх хуультай. Үндсэн хуульд хүн бүхэн амьд явах эрхтэй гэж заасан. Харж байгаад үхүүлдэг улс хаана ч байхгүй. Харин төлбөр мөнгөний асуудал бол дараагийн асуудал. Амийг нь аварчихаад мөнгөө нэхэх байлгүй дээ эрхбиш.ккк Энэ чинь нэг төрлийн донтох өвчин ш дээ.
Нэргүй 2026-06-05 103.11.194.254
tegeed zah zeeliin zamaaraa olon jijig huviin emneleg shigshigdeed tsuursun n deer shuu
1 2026-06-05 202.21.115.165
Huviin emnelguuded tataas ogoh buruu
Нэргүй 2026-06-05 203.98.77.101
ЭМД-аар юу төлдөг болохыг нь маш тодорхой болгох хэрэгтэй. Хувь хүний эрүүл дадал зуршилтай холбоотой асуудлыг хувь өөрөө хариуцах ёстой. Жишээлбэл: шүд, ходоод, нойр булчирхай, БЗХД, архи, тамхи гэх мэт. Архины хордлогыг 100% уусан этгээд өөрөө хариуцдаг байх хэрэгтэй. Одоо бол энэ нь эрчимт эмчилгээний тасгийг ачааллыг нэмэгдүүлдэг.
Zochin 2026-06-05 122.201.31.148
huviinh bol emchiin zovlgooni l 100000 bolvhihsn bsn,omno jiliin suuld,odoo dshuad nemegdsen biz,tegehdee nemegdee biz
зочин 2026-06-05 103.168.34.29
Иргэн хүн бүгд адилхан эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөртэйгээр ядаж өөрийн өртгийг нь төлж авдаг болгох хэрэгтэй. Алдагдалтай ажиллаж байгаа л бол энэ санг татан буулгах нь зөв. даатгал төлсөн мөртлөө төлбөртэй үйлчилгээ авах болж байна. Ийм учраас даатгал төлөхгүй байж байгаад өөрөө энэ чиглэлийн зардлаа даадаг болох нь шударга байх. Архи ууж , тамхи татаж байгаад эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ хийлгэж болохгүй биздээ. Архи тамхинд өгдөг мөнгөө эрүүл мэнд дээ өгөх нь дээр вм биш үү?