niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:01 UTC Эх: https://news.mn/r/2870708/ 5c43c4e777333ede… ← niitlelch.mn руу буцах

"Нотариатаар дамжуулан хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлүүлнэ"

"Нотариатаар дамжуулан хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлүүлнэ"

"Нотариатаар дамжуулан хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлүүлнэ"

Нас барсан иргэдийн хувьцааг ар гэрийнхэн нь хэрхэн өвлөх талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаас санхүүжилтийн хэлтсийн ажилтан Б.Номингоос тодрууллаа.


Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг өвлүүлэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор зургадугаар сарын 2-4-ний өдрүүдэд 21 аймаг болон Улаанбаатар хотын үйлчилгээний 29 цэгт тус бүр хоёр ажилтан ажиллуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Энэ хугацаанд зөвхөн нийслэлд гэхэд 1300 орчим иргэн хамрагдсан бөгөөд орон нутгуудад ч мөн олон иргэн мэдээлэл авсан. Иргэдийн мэдээлэл авах идэвх өндөр байгаа ч хувьцааны өв залгамжлалтай холбоотой зарим асуудлаар түгээмэл асуулт тавьж байна. Тухайлбал, нотариат болон хорооны тодорхойлолтыг хэрхэн авах, тухайн иргэн хувьцаа эзэмшдэг эсэхийг ямар байдлаар шалгах, цэнхэр болон ягаан тасалбарыг төрийн өмчит хувьцаатай андуурах тохиолдол нэлээд гарч байна. Мөн ахмад настан, оюутан зэрэг иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээ яагаад харилцан адилгүй байдаг талаар лавлах нь түгээмэл байна.
Үүнээс гадна нас барсан иргэний хувьцааг нэг өвлөгчид бүрэн шилжүүлэх эсэх, эсвэл хууль ёсны өвлөгчдөд хуваан өвлүүлэх эсэхтэй холбоотой асуудлаар иргэдээс олон асуулт ирж байна.

Иргэд өв залгамжлалын асуудлаа урьдчилан гэр бүлийн хүрээнд тохиролцож, хувьцааг нэг хүнд шилжүүлэх эсэх, эсвэл хуваан өвлүүлэх эсэхээ шийдсэнээр нотариат болон бусад байгууллагаар олон дахин явах шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэх боломжтой.

Монгол Улсын Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан, нийт 135,784 иргэний хувьцааг хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлэх ажиллагаа 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхэлж, нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

Нас барсан иргэний өвлөгдөх хувьцаа болон ноогдол ашгийн хэмжээг урьдчилан тогтоох боломжгүй. Учир нь тухайн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байсан, хэдий хугацаанд ногдол ашиг хуримтлагдсан зэрэг нөхцөлөөс шалтгаална. Харин нотариат өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед тухайн иргэний хувьцаа болон хуримтлагдсан ноогдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх бөгөөд уг мэдээлэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү цахимаар дамжуулагдана. Өвлөгч нь брокерын данстай бол хувьцаа болон холбогдох эрхүүд нь шууд дансанд нь шилжинэ.

Иргэд өөрийн болон нас барсан иргэний хувьцааны мэдээллийг 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр бичиж илгээн шалгах боломжтой.

Ингэснээр тухайн иргэн брокерын данстай эсэх, аль брокерын компанид бүртгэлтэй болох, хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой. Иймд иргэд өв залгамжлалтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалттай сайтар танилцаж, хувьцаагаа хэрхэн өвлүүлэх талаарх шийдвэрээ урьдчилан гаргасны дараа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн нотариат болон хороондоо хандахыг зөвлөж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-05 202.179.24.90

Нотариат гээд хямсгар авгай нар сууж байдгийг болиулж цахимжуулна гэсэн яасан бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж