Улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" болон "Эрдэнэт" үйлдвэрт 2020-2024 онд ТУЗ-ийн гишүүний 10, гүйцэтгэх удирдлагын долоо, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн нэг, чанар бүтээмжийн менежерийн есөн томилгоо хийжээ. Судалгааны дүнгээс харахад, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад томилгоог нь огт сонгон шалгаруулалтгүй хийсэн байна. Энэ талаар судлаач Д.Тэгшбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "ТӨК-иудыг хувьчлахгүй, эсвэл үр ашиггүй ажиллаж байгааг мэдсээр атлаа үйл ажиллагааг нь хэвээр хадгалсаар байгаа гол шалтгаан нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой. ТӨК-иудын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанд төсөвтэй дүйцэх хэмжээний их мөнгө эргэлддэг боловч төсвөөс гадуур тул иргэдийн хяналт сул байдаг. Энэ нөхцөл нь улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгож, улмаар улс төрийн намын санхүүжилтийг бүрдүүлдэг.
Улс төрийн намууд болон бүлэглэлүүд ТӨК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн шийдвэр гаргах түвшний албан тушаалд өөрсдийн нөлөө бүхий хүмүүсийг томилох сонирхолтой байдаг.
Ингэснээр тухайн байгууллагын их хэмжээний мөнгөн урсгалд нөлөөлөх боломж бүрдэж, эрх мэдэл, санхүүгийн ашиг сонирхлын сүлжээ бий болдог. Сүүлийн 30 жилийн хугацаанд асуудлыг системийн түвшинд шийдвэрлэхээс илүүтэйгээр эрх мэдлийг нэг бүлгээс нөгөөд шилжүүлэх буюу “power shift” хийх явдал давамгайлж ирсэн" гэлээ.
Мөн ТӨК-ийн тоо олширч, бүтээмж багатай бүтэц хадгалагдаж байгаа нь төрийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлж байгааг онцолсон юм. Түүний үзэж байгаагаар төрийн өмчит компаниудыг цөөлж, үр ашиггүй байгууллагуудыг татан буулгах нь зөвхөн төсвийн ачааллыг бууруулаад зогсохгүй хүний нөөц болон хөрөнгийг хувийн хэвшил рүү шилжүүлж, шинэ ажлын байр, шинэ үйлчилгээ, инновац бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Засгийн газар зарим ТӨК-ийг татан буулгах ажлыг эхлүүлсэн нь зөв алхам боловч бодит өөрчлөлт авчрахын тулд илүү өргөн хүрээний бүтцийн шинэчлэл шаардлагатай гэж үзэж байна.
Судалгааг хийх явцад мэдээллийн хүртээмж хангалтгүй байсан нь мөн томоохон хүндрэл болсон байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, томилгоотой холбоотой баримт бичиг зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй биш, судлаачдад ч олдоц муутай байсан нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгааг харуулж байна.
"ОЛОН УЛСАД ЗАРЛАСАН ТЕНДЕРТ МЭРГЭЖЛИЙН ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ"
Засгийн газраас ”Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бортээгийн ордыг ашиглалтад оруулах менежментийн эрх олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар тэрбээр "Яг шаардлага хангах мэргэжлийн компаниуд орж ирсэн үү, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ сонгон шалгаруулалт ил тод байсангүй шүү дээ. Ямар компаниуд орж ирээд, яагаад шаардлага хангаагүй гэдгийг хэн ч мэдээгүй.
Тэгэхээр энэ дээр хараат бус ТУЗ-өө томилдог, гүйцэтгэх удирдлагаа томилдог, зарим бүтээмж, чанарын менежер гэх мэт удирдлагуудаа томилдог шигээ адилхан далд аргаар явсан гэж харагдаж байна. Олон нийт бол мэдсэнгүй. Ямар хүмүүсийг сонгон шалгаруулаад, өөрсдийн хамааралтай хүнээ томилох зорилгоор ийм шийдвэр гаргасан уу, эсвэл үнэхээр мэргэжлийн хүмүүс байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Би бол олон улсад зарлаад явахад мэргэжлийн хүн олдохгүй байна гэж бодохгүй байна.
Ирээдүйн өв сангийн тухай хууль бий. Энэ хуулийн дагуу Ирээдүйн өв санг захиран зарцуулаад явах мэргэжлийн хүмүүс нь байгаа. Өнгөрсөн 2017 оноос хойш Ирээдүйн өв санг захиран зарцуулах хүн олдоогүй, алдагдалтай ажиллуулаад байсан гэж бодохгүй байна. Тиймээс хэн нэгэн хүний төсвийн үйл ажиллагааг захиран зарцуулах, өөрийнхөө эрх мэдэлд байлгах гэсэн санаархал ч болно" гэдэг байр суурийг илэрхийллээ.
3,605.46






















































Иргэн 2026-06-04 66.181.181.36
Монгол улсад төр гэж байхгүй зөвхөн МАН мафиуудын бүлэглэл хууль бусаар төрийн эрхийг барьж байгаа
Нэргүй 2026-06-04 103.57.94.14
МАН-ындарга нар яг л өөрсдийн гарын хүмүүсээ тавьж, ханаж цадатлах идэхгүй бол Төрийн өмчийн компанийн ашиг тусыг үзэж чадахгүй юм чнь аргагүй ш дээ ! Тендер нтр зарлаад яахын, зөв ш дээ !
АДАГТ ОЧИХ ЖОР 2026-06-04 202.126.90.221
АДАГТ ОЧИХ ЖОР
Нэргүй 2026-06-04 103.212.118.240
Энэ хүүхэн чинь судлаач биш шүү дээ. Яагаав нөгөө онигооны эзэн. Нэг нөхөр нөгөөдөө хэлж байна гэнэ.Монгол авилгийн индексээр суг ахих аргыг мэднэ гэж гэнэ. Юу юм бэ тэр чинь гэхээр ТЭГШЖАРГАЛ ГЭДЭГ ХҮҮХНИЙГ АВИЛГА ХАРИУЦСАН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭСВЭЛ АН ЗАСАГ БАРИХ ХЭРЭГТЭЙ гэсэн гэнэ.
Нэргүй 2026-06-04 202.72.243.182
угаасаа л дарга нарын арын хаалганыхан сонгон шалгаруулалттгүй
Зочин 2026-06-04 103.111.68.2
ИНҮТ-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Золжаргал гэж ажил хийж огт үзээгүй хүнийг ЗТЯ сайд Б.Дэлгэрсайхан томилсон.
Нэргүй 2026-06-04 149.88.103.49
Эрдэнэс тавантолгой дээр ямар ч сонгон шалгаруулалт явуулдаггүй тэгсэн хэрнээ 15-20 сая төгрөгийн цалин аваад яваад байдаг.
Нэргүй 2026-06-04 202.126.90.221
өөрөө юу ч хийж бүтээдэггүй, жинхэнэ самрагч мөртлөө Бүтээгч Байя майя гэж худ худ яригсад их олширч бга нь харамсадтай