niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:02 UTC Эх: https://news.mn/r/2870533/ a3296017fdb0f590… ← niitlelch.mn руу буцах

Б.Ган-Очир: Авлигын музей байгуулна

Б.Ган-Очир: Авлигын музей байгуулна

Б.Ган-Очир: Авлигын музей байгуулна

Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.


Нийслэлийн ардчилсан намын дарга Б.Ган-Очир тэрбээр, "Миний хувьд ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн иргэдээс ирсэн санал хүсэлтээс дүгнэхэд, нийслэлийг авлигаас салгах ёстой гэдэг дээр төвлөрч, бодлогоо тодорхойлох нь зөв юм байна. Монгол Ардын намын бүх бодлого авлигад живжээ. Тухайлбал, утаа, түгжрэл дарга нарын бизнес болсон байна. Хамгийн сүүлд гэхэд Туулын хурдны замыг авлигад идэгдсэн байна гээд Ерөнхий сайд зогсоолоо. Сүүлдээ нийслэлийн МАН нь хоёр хуваагдаад нэгнийхээ идсэн уусныг дэлгэж байна. Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь хуралдахаа байсан. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээнэ гэж арван жил ярьжээ. Гэтэл бид амар тайван орчинд амьдарч чадаж байна уу. Шүүх засаглал нь бас авлигад идэгдсэн. Тиймээс энэ их авлига сөрөг хүчний буруу үйлдлийн төлөө тэмцэнэ.

Ингэхдээ бодлогын зөвлөл санал бодлоо нэгтгэж ажиллана. Харин иргэд байгаа газартаа болохгүй байлаа зүйлийг бидэнд мэдээлээрэй.

Татвар нэмэхгүй гээд нэмсэн. Нэмсэн мөнгө нь авлигад очиж байна. Ард түмний мөнгийг хулгайлж байна. Улс үндэстнээрээ авлига, хулгайтай тэмцье. Нийслэлийн ардчилсан намын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр авлигын музей байгуулахаар болсон" гэлээ.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЭГ ГАРГАЖ ИРЭХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

-Нийслэлд энэ хавар өрнөсөн хамгийн том асуудал бол Туулын хурдны замын асуудал байлаа. Уг асуудалтай холбоотой хотын дарга асан Х.Нямбаатар хүнд байдал орж түүний орлогч байсан Т.Даваадалай АТГ болон холбогдох газруудад шалгагдаж байна. Гэхдээ нэг даргыг солиод асуудал дуусахгүй. Яагаад гэвэл МАН-аас л дараагийн дарга томилогдож байна. Ардчилсан намын зүгээс үүнтэй холбоотой гэрээг ил гаргахыг шаардсан, одоогоор ил гарсан зүйл алга. Тиймээс шинэ хотын дарга Туулын хурдны замтай холбоотой гэрээг гаргаж ирэх шаардлагатай. МАН утааг бууруулах сонирхол алга. Харин үүнийг мөнгө олох арга болгож байна. Нийслэлийн иргэд болохгүй байгаа зүйлсийн талаар чөлөөтэй саналаа ирүүлж, бидний бодлогод тусгах боломжтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-04 202.55.188.124

АРЫН ХААЛГА 1970 ….1980 ААД ГЭЭД ЭХЛЭЭРЭЙ

Avatar

Зочин 2026-06-04 59.153.114.185

1 номерийн үзвэрээх өөрийнхөө хэрхэн Сүхбаатар дүүрэг дээр оюутнуудад 100к төгрөг тарааж АН дотоод сонгууль луйвардсан үзвэрүүдээ тавиарай.

Avatar

Итыь 2026-06-04 202.126.90.10

Урд өмнөх , одоо үеийн УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД ДАРГА НАРЫН зураг тавигдах байх даа.

Avatar

on jav 2026-06-04 64.119.29.2

Ta MUIS-iin oyutnii dotuur bairnii dergedeh gazriig hedeer zarsiin eshul hediig avsiin be ene talaaraa muzeidee barimtaa hovor erdene met bairshuulah uu

Avatar

Зочин 2026-06-04 202.131.230.163

Монгол улс соц нийгмийн үед авилгалгүй орон байсан. Авилгал, ардчилал хоёр ихэр юм билээ. Авилгал харин гайгүй юм биш үү? Улс төрчид гэж өөрийгээ хөөрхийлдөг хүмүүс л авилгал чих ярьдаг юм бна. ҮҮнээс ирэх хөгжил, дэвшил алга. Заа тэгээд АТГ-ыг татан буулгх нь зөв юм даа. хуулийн маш байгуулага бна доо Монголд.

Avatar

Түүх кино шоу 2026-06-04 66.181.191.245

сонгууль дөхөхөөр энэ нэг өвчтэй юм гэнэт гараад ирэх юм,

Avatar

Нэргүй 2026-06-04 103.212.118.240

Хотын ирэдийг авилгаар айлгаж АН хотод засаглах гэж л дээ. Бүтэхгүй. Нямбаатарын чигчий хуруунд хүрэхгүй байж бас том том юм яриад нэмэргүй. Юу хийхээ л яривал хотын иргэд АН-ыг анзаарч магадгүй

Avatar

Нэргүй 2026-06-04 103.212.118.240

Хотын ирэдийг авилгаар айлгаж АН хотод засаглах гэж л дээ. Бүтэхгүй. Нямбаатарын чигчий хуруунд хүрэхгүй байж бас том том юм Г АНЗААРЧ МАГАДГҮЙриад нэмэргүй. Юу хийхээ л яривал хотын иргэд ан-ЫН

Avatar

Нэргүй 2026-06-04 158.59.146.30

өөрийг сэтгэж чадахгүй байна гэсэн үг шдэ, улс оронд иргэдэд хэрэгтэй эрхэм чухал ажлууд зөндөө байна, гэтэл хэнд ч хэрэггүй зүйлд зарлага гаргах гээд, толгой ажиллахгүй байна, юу хийхээ мэдэхгүй байна,

Avatar

Нэргүй 2026-06-04 104.28.68.90

Hamgin tyryynd ooroo zovlohiig ni hiij baisan Altanhuyagin zyrgiig tavih baihdaa

Avatar

Нэргүй 2026-06-04 59.153.115.64

АН ингэээд МАН-ыг муулж эхлэхээрээ л хол явахгүй нь тодорхой байдаг. АН өөрөө ямар билээ? Бүгд мэдэж байгаа ш дээ. Ганцхан АН-ын гишүүд л мэдэрдэггүй….

Avatar

хүннү 2026-06-04 202.9.46.215

Музейд тавих үзмэр чинь хаана байна? Хэдэн хүний зураг тавих юм уу? Авилгад авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөгө, хувьцаа, доллар, евро, юань, төгрөг зэргийг биетээр нь үзмэр болгох уу? гээд олон асуудал гарна. Зүгээр л …”тэр тэдэн төгрөг авсан” гэсэн пайз, фото зургийг хэн үзэх юм.

Avatar

Зочин 2026-06-04 59.153.115.200

музейн хаалгаар оронгуут мэдээж авилгын загалмайлсан эцэгийн хөрөг маш томоор угтаж таарах биз?😆

Avatar

Нэргүй 2026-06-04 202.9.46.215

Н.Энхбаяр гуайн зураг байршиж таарна.

Avatar

бөбөбөбөбө 2026-06-04 103.229.122.85

Нямбаатар бол хулгайд живүүлсэн, үнсэн саарал хот болгосон. Даруй баривчилж шалгаж, улсыг хохиролгүй болгомоор байна. хайран татварын мөнгө, үрэн таран хийсэнб

Avatar

Нэргүй 2026-06-04 202.9.46.215

Нямбаатарыг барахгүй.

Avatar

Нэргүй 2026-06-04 103.57.92.13

жэнкочин….

Avatar

Нэргүй 2026-06-04 202.72.243.182

бат-үүлийн зураг байх уу

Avatar

сонгогч 2026-06-04 202.9.46.209

Тэнэглэл-авлигын музей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж