niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:02 UTC Эх: https://news.mn/r/2870433/ 87e6b36053e3951b… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Хүүхдийн амиар пиардагчид!

Хөндөх сэдэв: Хүүхдийн амиар пиардагчид!

Хөндөх сэдэв: Хүүхдийн амиар пиардагчид!

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Уул уурхайн яам, Байгаль орчны яам цагдаагийн байгууллагатай хамтран уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ гэдгээ илэрхийлэв.

Ингэхдээ хяналт шалгалтын ажлаа цооногт унаж амиа алдсан охины нэрээр буюу “Хотулун гүнж” гэж нэрлэхээр болжээ.

Ажил хийхээсээ урьтаж сүрийг үзүүлдэг хүнийг монголчууд барилдахаасаа таахалзана гэдэг. Энэ үг манай улстөрчдийн бодит байдлыг яг оносон нэршил байх. Угтаа бол монголчууд талийгаачийн нэрийг ч дурддаггүй сүсэг бишрэлтэй хүмүүс. Гэхдээ нас барсан охины нэрээр ажлын хэсгээ нэрлэлээ гээд үр дүн гарна гэдэг юу л бол. Нэг том дуулиантай хэрэг гарлаа түүний араас сүржин мэдэгдэл хийж олон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хянана шалгана гэдэг жишиг нэгэнт тогтчихсон. Харамсалтай нь байгуулсан ажлын хэсэг нь хэрхэн ажиллаж ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг мэдээлэл буюу үр дүн нь ор сураггүй. Эргэж үр дүнгийн талаар ам ч нээдэггүй. Энэ мэт ам ажил нь зөрж байх хойгуур өчнөөн хүүхэд амиа алдаад, улс орон хөл толгойгоо үнэхээр алдаж дуусах нь. Иргэн амиа алдсан хэрэг улстөрчдийн пи-ар болж байна гэхэд хилсдэхгүй. Хүний амь нас эрсэдсэн эсвэл эмгэнэлт явдлыг зарим улстөрчид бодит шийдэл хайхаас илүүтэйгээр өөрсдийн нэр хүнд, улс төрийн ашиг сонирхол, олон нийтийн анхаарал татах хэрэгсэл болгон ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл, асуудлын гол шалтгаан, хариуцлага, шийдлийн тухай ярихаас илүү тухайн эмгэнэлт явдлыг улс төрийн оноо авах хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай.

Тухайлбал, зургаан сарын өмнө Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа, бусдын гарт амиа алдсан 16 настай охины ээжтэй уулзаж "Хэргийг хурдан үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ" гээд камерын өмнө сүрийг үзүүлж, нухацтай царай гаргаад сууж байсан. Тэрбээр, "Хэрэг шалгах процессын ажиллагаа хүний эрхийг дордуулж болохгүй, Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаална гэж заасан ч бид хуулиа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Онц ноцтой хэргүүд, хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарсаар байгаа нь нийгэмд соён гэгээрлийн ажлууд дутагдсантай холбоотой. Танай гэр бүлд тохиолдсон уй гашууг сонсоход ч хүнд байна. Ийм ноцтой хэргийг бид нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Монголын төр, хууль тогтоох байгууллага юун дээр алдаж байгаагаа харах ёстой. Дахин хүний амийг гарздахгүйн тулд бүх талаараа хичээх шаардлагатай. Хамтдаа нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна" гэж хэлж байв.

Ингэж хэлснээс нь хойш өчнөөн хүүхэд, хүн амиа алдлаа. Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд төөрч амиа алдсан. Дөрвөн настай охин хөл хүнд ээжийнхээ хамт балмад нэгний гарт хэрцгийгээр амиа алдлаа. Хоёр ч цэрэг амиа алдсан. 13 настай хүү уурхайн овоолго шороонд  даруулж нас барсан.

Ханиад хүрч, зам тээврийн осолд өртөж, угаартаж, живж, тогонд цохиулж нас барсан гээд дурдаад байвал хэчнээн хуудас жагсаалт хөврөхийг мэдэхгүй. Дайн дажингүй энх цагт хэдэн арваараа амь насаа алдаж байгаа нь л бодит үнэн.

Энэ хугацаанд ямар ажил хийж, хэнд хариуцлага тооцож яаж засаж сайжруулах тал руу нь хэн ажиллав. Хэн энэ олон бяцхан амины төлөө нэг ч гэсэн асуудал дэвшүүлж, хариуцлага ярьж, шийдэл гаргаж, дахин нэг ч хүүхдийн амь эрсдэхгүйн төлөө хэлж, ярьж, тэмцэж байна вэ. Ганц Н.Номтойбаяр, Н.Учрал биш манай улстөрчид, эрх баригчид, шийдвэр гаргагчид сайхан, уран ярьдаг. Товчхондоо ам ажил нь зөрдөг бодит үнэн нь энэ.  Бодит байдал дээр сандал суудал, эрх мэдлийн төлөө улайран зүтгэж иргэдээ үнсэнд хаясан шалз шиг хаячихсан. Гэтэл иргэд тэднээс мөнгө гуйгаагүй. Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлээд эзэмшсэн мэргэжлээрээ ажлаа хийгээд цалин нь амьдралд хүрэлцдэг, хөгжиж дэвших боломжтой нийгмийг бүтээж өгөхийг л хүсэж байгаа. Даанч энэ нь монголчуудын мөрөөдөл болсон. Уг нь хөдөлмөрч хүний ам нь биш ажил нь ярьдаг л гэдэг.

Мэдэхгүй, нийгмийн сүлжээ хөгжсөн энэ үед тэдний ажил камергүй бол явахаа байж, ганган рийл шахаж гоё үг онож хэлэхгүй бол ажил хийсэн болохоо байчихсан юм байх.

Улстөрчдөд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдсан. Хотын төвийн саарал ордны цонхоор эсвэл өөрсдийн чинь амьдардаг тансаг сууцны чинь цонхоор харагддаг шиг биш байна иргэдийн амьдрал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-04 202.126.90.25

Занданшатар болимоор юм аа

Avatar

Нэргүй 2026-06-04 103.229.123.69

хорооны зохион байгуулагчид, нинжанууд, ченжүүд гээд ёстой тийрэнгүүд их байна аа. талийгаач охины нэрээр хийх гэж байгаа ажлаа нэрлээд байхдаа ч яахав дээ, ёстой таарсан таар шуудайнууд, дебиль-үүд

Avatar

Зочин 2026-06-04 103.57.93.180

Шалгалт зөв ятөв аымгийн Заамар суманд нинжа нар болон ужл ужрхайн кампаниудын үлдээсэн мянга гаруй нүх байна гэж нуигийн лалуу бичлэг хийсэн Тэр олон нүх үлдээсэн хүн бүр охины нэрийг санан санан нүхээ таглах хэрэгтэй яорон нутгийн иргэд сэтгүүлчид ч ялгаагүй ядаж байгаль орчныг сүйтгэсэн тухай мэдэээ өгч баых хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-06-04 202.9.40.178

хужааманжууд эзлж авхгж дайрч шаагдж бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж