niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d3%a9%d1%81%d0%b2%d3%a9%d1%80-%d2%af% 717c2e5b465bedb5… ← niitlelch.mn руу буцах

Өсвөр үеийн шатрын ДАШТ-нд Д.Батсүрэн алтан медаль хүртжээ.

Уругвай улсын Монтевидео хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-26-нд болж, монгол шатарчин түрүүллээ.  Тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг өрсөлдөхөд 14 хүртэлх насанд ДШХ-ны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт оржээ.