niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:30 UTC Эх: https://news.mn/r/2870085/ a0adaafc4dcdd2f0… ← niitlelch.mn руу буцах

“Фүлхэм”-д мөнгө шилжүүлэгч нь Ч.Номин биш Засгийн газар юм

“Фүлхэм”-д мөнгө шилжүүлэгч нь Ч.Номин биш Засгийн газар юм

“Фүлхэм”-д мөнгө шилжүүлэгч нь Ч.Номин биш Засгийн газар юм

Цахим хөгжлийн яамны гадна хөлсний жагсагчид өдөр бүр цуглаж Цахим хөгжлийн сайдыг огцруулах улстөрийн захиалгат акц хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сарын хөлсөө бүтнээр нь авсан гэх макс, нүдний шилээр нүүрээ нуусан жагсагчид “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг тоть шиг давтацгааж байна.  Тэд Ч.Номин сайдыг Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” багт их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол Улсыг сурталчлуулсан гэж буруутгаж байгаа юм. Хөлсний жагсагчдын энэ үг үнэн эсэхийг нягталж үзлээ.

Яг үнэн хэрэгтээ Ч.Номин хөлбөмбөгийн “Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь биш юм байна.  “Фүлхэм”-ээр  Монголыг сурталчлуулах санааг  Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Үндэсний хорооны гаргасан санаачлага,  шийдлүүдийг  хэлэлцэж баталдаг газар нь Засгийн газар. Тэгэхээр “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж Монголоо сурталчлуулах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар гаргажээ. Засгийн газрын  гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Фүлхэм рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна. Тэгэхээр “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээний төлбөрийг Ч.Номин биш Сангийн яам сайтар хянаж шалгасны эцэст “бүх зүйл хуулийн дагуу байна” гэж үзээд шилжүүлсэн болж таарлаа.

Сонирхуулж хэлэхэд “Фүлхэм”, CNN, BBC гэх мэт олон дагагчтай сувгуудтай гэрээ байгуулж улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар болох Засгийн газрын Үндэсний хорооны Монгол улсын олон улс дах сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны гишүүдэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Цахим хөгжлийн харилцаа холбооны сайдуудаас гадна Уул уурхай, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн дэд сайдууд багтдаг. Тэгэхээр Ч.Номин ганцаараа биш сайд нарын хамтын шийдвэрээр Монгол Улсаа гадаадад сурталчлуулахын тулд Фүлхэм, CNN, BBC гэх мэт хүчирхэг нөлөөллийн сувгуудтай хамтарч ажиллая гэсэн санаачлагыг  Засгийн газарт уламжилж, Засгийн газар тэр санаачлагыг нь дэмжиж эцсийн шийдвэр  гаргасан болж таарч байна. Монголчууд бодит баримт шаарддаг болсон,  хэрсүүжсэн, сошиал, хар пи ар дагаж намирахаа больсон гэдэг үгийг жагсаалын ерөнхий санхүүжүүлэгчид дайя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-02 202.9.40.242

төсвийн татварын мөнгийг үнэн дур зоргоороо новшийн зүйлд зарцуулсан шир нүүрэлсэн хөгийн хүүхэн урд цагт бол энийг эсгийд боож хороохоор хэрэг үйллсэн Улсад онц их хэмжээний хохирол учруулсан шалга!!! үгүй бол тэр мөнгийг өөрөөс нь хураа

Avatar

Нэргүй 2026-06-02 103.212.116.80

тэгээд данх дарга ах хүрэо баатар 2 шахалтанд оруулж шахсан гээд хэлээд арьсаа хамгаалаачээ.

Avatar

Хар 2026-06-02 202.126.89.218

Номин

Avatar

Нэргүй 2026-06-02 103.57.94.14

Энэ мэдээг уншаад анх санаачилж, ЗГ-ын шиидвэр гаргуу лсан хүн нь хамаргүй Номин юм бна гэж бат нот ойлгов !

Avatar

Бүх хулгай нэг зүгт 2026-06-02 202.55.185.203

Английн хөлбөмбөгийн хамгийн сураггүй багруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Английн 2 иргэнд оюутолгойн гэрээнд маргаан үүсгэ гэж их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Англируу тамгагүй төр жүжгийн баг бүрэлдэхүүний зардал асар их мөнгө шилжүүлсэн гээд бүх хулгайг англичуудтай нийлж хийсэн байна. Англичууд колони ихтэй байсан учраас ямар нэг аргаар удирдагч нартай нь нийлээд ядуу улсуудаас их хэмжээний мөнгө салгаад дарга нарт нь хишиг хүртээгээд эхнэр хүүхдийг нь нутагтаа амьдруулаад сурчихсан улс.

Avatar

Зочин 2026-06-02 103.168.34.70

Энэ мэдээллийг Номин сайдын санхүүжилтээр бичиж байгаа юм уу тэгээд. Төсвийн мөнгө хулгайлагч нар хоёр талаас санхүүжүүлж хоорондоо дайсагналцаж байгаагаа ил тод хэлж байх шив. ха ха ха

Avatar

Зсссссс 2026-06-02 66.181.176.85

Одор бүгдийг ОЭ болон хуучин ЗГ лүү түлхэнэ л дээ.

Avatar

Нэргүй 2026-06-02 66.181.183.160

гэрэгэ туаэрын гадна очиж жагсах ёстой юм биш үү

Avatar

Нэргүй 2026-06-02 202.9.40.85

Номин одоо бүр мурьдаг болжээ… Таарч дээ, энэ хүүхэн.

Avatar

И 2026-06-02 103.212.116.78

Хавтгайгийн захиалгаар бичжээ !

Avatar

Зочин 2026-06-02 66.181.190.216

тэр их мөнгөөрөө кино хий, соёл урлагаа дэмж, музейн үзмэрээ торд, эсвэл аялал жуулчлалын бүсүүдийн жорлон энэ тэрээгээ янзал гээд өнөхгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-06-02 103.212.118.126

Ха ха өсөхийн өлөн новшнууд зүгээр л байлаа юу

Avatar

Зочин 2026-06-02 103.57.93.180

Жагсагчдыг Батцэцэг санхүүжүүлсэн гэнэ үү Номин тэгэж бичүүлээд байна уу Номин бүтэхгүй ээ Энэ засгийг хамгиийн мужхай харагдужлах хүн бол Номин

Avatar

Нэргүй 2026-06-02 66.181.190.221

тэгвэл данхаар төлүүл.чадахгүй бол шоронд хий

Avatar

Нэргүй 2026-06-02 59.153.115.37

ЭНЭ ГАМБИР ЦАРИАЛСАН СУКА ЗГ ГИШҮҮН БАИСАН ОРУЛЖ ИРЭД БАТЛУЛСАН

Avatar

Иргэн 2026-06-02 202.55.186.137

За ямар хүүхэд хуурч байгаа биш дээ..Соёлын сайдын санаачлага, оролцоогүйгээр ЗГ ийм шийдвэр гаргадаггүй л байхгүй юу! Оюунэрдэнэ, Херогийн хүүхдүүдийг эрхлүүлж, гэр бүлээр нь Англид амьдрах зардлыг гаргаж, Хасийн Ганхуйгийн эхнэр мэтийн найз нөхдөө дагуулаад Англи-Европоор жаргаж, жарваганаж явсныг чинь ард түмэн мэднэ. Хөлсний бичээч нь нэрээ нууснаас үзэхэд хэр үнэн болох нь тодорхой л бн. Данх, Херо, Нмябао та нарын даруулгагүй их идсэн мөнгөний зах зух ш дээ. Яасан ханаж цаддаггүй юм бэ?!

Avatar

иргэн 2026-06-02 59.153.84.210

Номингийн арьсыг хамгаалсан ядсан мэдээ вэ ккк бүх юм ойлгомжтой тодорхой бна лээ шдээ, удахгүй ус тосоороо ялгараад гарах биз , энэ их мөнгийг ингэж дураараа үргүй зарцуулж байхаар хөдөөх модон жорлонгуудаа, дэд бүтцээ сайжруулсан бол аялагчид их ирэх байсан болов уу,

Avatar

Нэргүй 2026-06-02 103.212.118.38

Энэ сайт чинь засгийн газрын тролл бн. хэн ч гаргасан буруу. хариуцлага тооц.

Avatar

Монголд,.. 2026-06-02 202.126.90.221

Элдэв Олон Стрессгүй, Худлаа Попролгүй, Хийрхэлгүй, зүгэр л Хүн бүр Хөдөлж Хөдөлмөрлөсөн, Хөгжүүн Сайхан улс хэзээ болохын бэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж