niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:30 UTC Эх: https://news.mn/r/2870025/ a7f23a7a17ed9521… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууслаа

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууслаа

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууслаа

НЭМЭЛТ:

2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг 2026 оны зургадугаар сарын 03-ны өдөр хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн байна.

Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр товложээ.


Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2026.06.02/ дуусаж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий шүүгчийг томилох асуудлыг энэ долоо хоногт Дээд шүүхийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин зургаан жилийн хугацаатайгаар томилж болно гэдэг шийдвэр гаргасан. Улмаар одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улиран, дахин зургаан жил ажиллах таамаг хөвөрсөн.

Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар,  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгчээр томилогдох магадлал хамгийн өндөр байгаа аж. Түүнтэй шүүгч Б.Батцэрэн, одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар өрсөлдөх боломжтой нэр дэвшигчээр нэрлэгдэж байна. Хуулиараа Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулна. Дараа нь Ерөнхийлөгч УИХ-д танилцуулснаар томилгоо хийдэг.

Өмнө нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг 2010-2019 онд ажилласан түүхтэй. Тэрбээр 2010 онд Ерөнхий шүүгчээр томилогдож, улмаар 2016 онд Цэцийн шийдвэр гарсны дараа улиран хоёр дахь удаагаа томилогдож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: 2026-06-02 103.212.118.240

Ганзоригийг АН-ын Ер-ч Батуулга томилжээ. АН-ынхан түүнийг дахин томилуулахыг эсэргүүцээд байхыг бодоход тэр эзэндээ үйлчлээгүй шүүгч биш үү. МАН-ын дарга ОЭ Ганзориг ЕШ-ч байсан цагт авилгатай тэмцэхгүй гэсэн. Ганзориг МАН-ын даргын үгээр ажиллаагүй байна.Үндсэн хуульд ЕШ, ЕП, АТГ-ын даргыг 6 жилээр томилно гэж адилхан заасан байхад Жаргалсайхан, Дашдаваа нарыг дахин томилоход дуугүй байсан мөртлөө Ганзоригийг яагаад эсэргүүцээд байнав. Энэ бүгдээс дүгнэхэд, Ганзориг шударга шүүгч биш үү????

Avatar

Тогоо 2026-06-02 43.242.243.247

сүүлчийн дусал цусаа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж