Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлжээ. Төсөлд "Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ. Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална. Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална, Хуулийн төслийн 8.9.Энэ хуулийн 9.10 дугаар зүйлд заасан наадамд түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа элчин сайд олгоно.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмыг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж, нэг ч удаа тасалж үзээгүй түүхтэй. Гэвч 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадам анх удаа тасалдсан байдаг. Үүнээс үүдэж тухайн үед зохион байгуулагдсан бөхийн барилдааны цол олголтын асуудал маргаан дагуулсан бөгөөд Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/ болон бүх салбар холбоод уулзалт хийсэн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэлснээр, холбоодын зүгээс уг бөхийн барилдааныг тогтоосон журмын дагуу зохион байгуулсан гэж үзсэн тул барилдсан бөхчүүдэд цолыг нь хууль ёсоор олгох нь зөв гэдэг санал гаргасан. Зарим УИХ-ын гишүүд болон судлаачид хөдөө орон нутгийн малчид зөвхөн морь уяж өөрсдийгөө саатуулж байна гэж шүүмжилдэг ч тэмээтэй газрын малчдын хувьд тэмээний уралдаан нь бүх нийтийг хамарсан соёлын томоохон үйл явдал юм. Өнгөрсөн хавар өргөн баригдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж буй шинэ хуулийн төсөлд Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвлийн улиралд зохион байгуулж, амжилтыг харгалзан Засгийн газар болон зохион байгуулагч тал хамтран "Улсын алдарт" цол олгохоор заасан. Саяхан Дундговь аймагт болсон тэмээчдийн баярт Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж улсын аварга цол, тэмдэг олгосон нь энэхүү хууль урьдчилж хэрэгжиж эхэлснийг илтгэж байна. Мөн уяачдын тухайд, аймгийн баяр наадмын дээд насны гурван айраг, түрүүг бүсийн наадмын нэг айраг, түрүүтэй дүйцүүлэн амжилтад тооцохоор тусгаж өгсөн байгаа.
Улсын наадамд орон нутгийн уяачид тэр бүр оролцож чаддаггүй тул Бүсийн наадам хийж, тэнд үзүүлсэн амжилтаар нь улсын цол олгодог байсан зохицуулалтыг өөрчлөн, сумын уяачдад аймгийн цол авах боломжийг ийнхүү хуулиар нээж өгч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Миний бие уг хуулийн төслийг хамтран санаачлагчийн хувьд үзэл баримтлалыг нь бүрэн дэмжиж байна. Төслийг улам сайжруулах үүднээс дараах хэд хэдэн саналыг хэлмээр байна. Нэгдүгээрт, хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн 21.4-т энэхүү хуулийн 10.11-т заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны зургадугаар сарын 1-ний дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, уралдах морины бүртгэлийг өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээр хугацааг нь заасан тул практик дээр хэрэгжих боломжгүй болсон зарим заалтыг өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт, төсөлд аймгийн баяр наадамд оролцсон дээд гурван насны гурван айраг, түрүүг Улсын наадмын нэг айраг, түрүүтэй дүйцүүлж амжилтад тооцно гэж тусгажээ. Гэтэл хурдан морины уралдааны ойлголтоор дээд нас гэдэгт зөвхөн азарга, их нас гэсэн насны морьд л багтдаг бөгөөд гурван нас гэж байдаггүй. Энэхүү зөрчилдөөнийг хэрхэн зохицуулах вэ? Мөн хэрэгжиж буй хуулийн 10.7-д улс, аймаг, сумын уяачид цол олгохдоо азарга, их насны морьд улс, аймаг болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан байна гэж заасан нь дээрх заалттай зөрчилдөж байна. Тиймээс төслийн 10.22 болон 10.23 дугаар заалтууд дээр ямар зохицуулалт тусгасан бэ?
Эцэст нь, улсын цол олгох тухайд Дархан тод манлай уяач цол шинээр бий болгохыг дэмжиж байна.
Одоо аймаг, сумын манлай уяач цолыг олгоод явж байгаа. Хэрэв Улсын баяр наадамд бүх насанд морь түрүүлүүлсэн бол Тод манлай уяач цол олгодог байх агуулгыг миний бие өмнө нь ч дэмжиж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Өргөн барьсан хуулийн төслийг дэмжих хэд хэдэн заалт, дэмжихгүй ганц хоёр заалтууд байна. Өнөөдрийн болж байгаа баяр наадмыг эрийн гурван наадам гэж үзэж байгаа юм байна. Эрийн гурван наадам гэдэг үг хэллэг рүү явахаар нэг хүн морио унаж уралдаж, бууж ирээд нум сум харваад байна гэж ойлгох нь зөв үү. Энд шагай харалт орж байгаа юу. Нэг мөр бууж ирээд шагай харвах нь зөв байх. Гадаадад байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа бөхийн барилдаанд сум, аймгийн цол олгоно гэдэг нь хэр зөв бэ. Гадаадад амьдарч байгаа иргэдэд баг бүрдүүлж очиж сум, аймгийн цол авах боломжтой гэж харж байна. Энэхүү хуулиар энэ боломж давхар нээгдэх үү. Таны хувьд шагай харвахтай холбоотой асуудлаар хуульдаа тусгасан болов уу. Шагай харваа сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Өргөн барьсан хуульд ямар нэгэн бодлого тусгагдсан болов уу?
Дэмжиж байгаа хоёр асуудал байна. Наадам болоогүй жил цолыг нөхөж олгож байгааг дэмжиж байна. Цар тахлын үед зохион байгуулсан бөхийн барилдаан өнөөдрийг хүртэл хэл ам араасаа дагуулж байна. Түрүүлсэн бөх нь цолоо авч чадаагүй гэх зүйл яригдаж байна. Энэ асуудал нь зөвхөн нэг удаагийн асуудал гэж харьж байгаа. Мөн Цагаан сар, Үндэсний баяр наадамд амралтын сайн тавьж өгч, зарим амралтыг танах нь зөв гэж хардаг. Наад зах нь бүртгэгдэж байгаа зам тээврийн осол, гэмтэл буурна.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
– Сумын наадмыг үздэг хүнгүй болсон. Нэг талаараа бөхийн сургуулийнхан ирж түрүүлэх бөх нь өмнөх өдөр нь тодорхой болсон байдаг. Сумын наадамд айргийн таван морьд нь тодорхой болдог. Сүүлийн гурван жилд сумын наадмын азарга, соёолонгийн насны морьдын тоо 5 хүрэхгүй байна. Үүнээс шалтгаалан ямар ч хамаагүй насны морьд уралдуулж айргийн 5 бүрдэж байна. Өв соёл, ард түмнээс холдож цөөхөн хүрээлэл рүү шилжиж байна. Үндэсний бахархал болсон наадам ард түмнээсээ холдож байна. Гадаад амьдарч байгаа хүмүүсийн хувьд цол олгох асуудал нь иргэдээс ирсэн санал, хүсэлт" гэв.
Хуулийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураахад олонхи нь дэмжсэнгүй. Гэхдээ хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцэж, санаачлагчид нь буцаах эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэх юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Энэхүү хуулийн төслийг 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 43 гишүүн хамтдаа өргөн барьсан байдаг. Та бүхэн өргөн барьж буй хуулиа уншиж үзсэн үү. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын цөөхөн хэдэн тайлбар дээр тулгуурлаж өргөн барьжээ. Та хэд өргөн барьсан учраас чуулган, байнгын хороо дээр асуулт асууж болохгүй нөхцөл байдалтай байгаа. Та нар уг хуулийг уншиж үзэх хэрэгтэй. Би лав энэ хуульд гарын үсэг зураагүй. Ясан гэж би ийм зүйл дээр гарын үсэг зурах юм. Маш олон салбарыг нэгтгэж холион бантаж хутгаж байгаа гэж би хувьдаа үзэж байгаа. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар цолны асуудлыг холион бантан болгож байна. Гадаадад байгаа монголчуудыг хувьд үндэсний баяр наадам хийж байгаа нь сайн боловч улсын заан, арслан цол дээр спортын хүмүүсийг арай өөр хандах байх гэж бодож байна. Энэ хуулийн төсөлд Засгийн газар хэрхэн хандаж байгаа вэ. Уг хуулийн төслийг өргөн барьж байхад УИХ-ын Ч.Ундрам хууль санаачлагчдын нэг байсан. Тухайн үед Соёлын сайд нь өөрөө өргөн барьж байгаа нь Засгийн газрын бодлого гэж үзэж болох уу гэж асууж байсан. Үндэсний наадмыг сонин тал руу эргүүлэх гээд байна. Нөгөөтэйгүүр иргэд хүртэл уншиж үзэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Үндэсний баяр наадамд өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл ирсэн. Ижилхэн хоёр хууль байгаа учир УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүний барьсан заалтад тэгш, ойд 1024 бөх барилдуулах, 2021 оны барилдаанд цол олгох гэдэг заалт байсан. Тэрхүү хоёр заалтыг нэгтгээд оруулж ирж болох уу. Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд зохицуулж чадахгүй, хугацааны хувьд өнгөрсөн заалтыг хасах саналтай байна. Мөн бид бүхэн хуулийн төслийг уншиж судалсан.
УИХ-ын гишүүн Лодойсамбуу:
– Энэхүү хуулийг хэлэлцэж болохгүй. Бид нар наадам, цагаан сар ойртохоор шоглуулах асуудал гардаг. Үүнийг болох хэрэгтэй. Эрийн гурван наадам гэж ярьж байснаа нэг эрийн гурван наадам болгож тоог нь задалж ярьж байна. Нэг хүн гурван наадам хийнэ гэж байхгүй. Би нар аливаа зүйлийг ярихаасаа өмнө сайн шалгаж байх ёстой. Ард түмний нэгдэл болсон наадмыг хүний амны зугаа болгож байна. Үүнийг өөр хүмүүс өлгөн авч санаатайгаар гутаан доромжилдог. Наадам дөхөхөөр үндэсний баяр наадмаа төрөл бүрээр ярьдгаа болох хэрэгтэй. Бид нар баяр наадмаа ярих гэж байгаа бол үндэсний хэмжээнд аваачиж ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гишүүн өөрөө эхлээд Говь-Алтай аймагтаа зохион байгуулж үзэх болно. Уг хуулийн төслийг хуульчлахгүйгээр хэн ч зохион байгуулаад явах боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Би энэхүү хуулийг дэмжихгүй байгаа. Гэхдээ бид нар төрийн хүмүүс учир төрийнхөө баяр наадмыг ингэж самарч болохгүй. Үндэсний баяр наадам бол Монгол Улс тусгаар тогтнох бэлэг тэмдэг болсон маш том асуудал. Хуульд өөрчлөлт оруулах эрхээ хамгаагүй идэлж болохгүй. Гишүүд уг хуулиа татаж авбал ясан юм гэдэг саналыг гаргаж байна. Төрийнхөө их баяр наадмыг ингэж замбараагүй болгох шаардлагүй байх. Өнгөрсөн үеийн түүх домог янз бүр байж болно. Бид нар хөгжиж байгаа улсын хувьд дэлхийн хэмжээний баяр наадам болгох ёстой гэв.
Эцэст нь хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураахад 18 гишүүнээс тав нь дэмжсэнээр 27.8 хувиар дэмжигдсэнгүй.
УИХ-аас хуулийн төслийг баталбал 17 бөх цол нэмнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.
Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, Л.Гантөмөр нар асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хууль батлагдсанаар хэдэн бөхийн цол нэмэгдэхийг тодруулж байлаа. Хуулийн төсөл санаачлагч П.Сайнзоригийн мэдээлснээр, Монголын Үндэсний бөхийн холбоонд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын цолны талаар нэр бүхий бөхчүүд, тэдгээрийн ар гэрээс 17 санал, хүсэлт ирээд буй аж.
Түүнчлэн гишүүд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн тухай бүр шийдвэрлэдэг байх зохицуулалт Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй харшлах эсэх, бөхчүүдийг допингоос ангид байх асуудлыг төр анхаарах, баяр наадмын өмнө допингийн шинжилгээ авч байх, допингийн асуудалгүй барилдуулах, 512, 1024 бөх барилдах зэргээр тоо хөөцөлдөлгүй, шагнал, урамшууллыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийж байлаа.
Хэлэлцүүлгийн эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
3,605.46






















































Ха ха ха 2026-06-02 59.153.112.158
Бөх, цол, мориноос өөр ярих, шийдэх асуудал алга уу. За даа, ухаан нь хүрдэггүй биз дээ.
Ха ха ха 2026-06-02 66.181.176.85
Өөр улс орныг хөгжүүлэх хууль хэлэлцэж батлах гэхээр ухаан нь хүрдэггүй, хүсэл ч төрдөггүй бололтой. Хов жив хөөцөлдөөд, албан тушаал ярих болохоор их хурлын танхимын хаалгаар чихэлдээд ороод ирнэ. Яана даа
Нэргүй 2026-06-02 202.55.188.117
Энэ элдэв цол молоо боливол яасан юм бол. Уламжлал гэж ярих юм харин хогийн хогийн цол өгдөггүй байсан байх шүү. Дархан тод манлай, дараа нь мужаан тод манлай энтэр гээд явах нь л дээ
Зочин 2026-06-02 122.201.23.226
Наадмаа цөөл зунжин наадаж зуны урин дулаанд хийж бүтээхгүй зугаалсан ардууд боллоо.Улсын баяраа өргөн дэлгэр тэмдэглэ.Амгаланбаатар гэдэг нөхөр дархан цаазат газраар хилийн боомт нээх гэж зүтгэнэ бүтэхгүй Говь-Алтайхан эргүүлж тат
Ганхуяг 2026-06-02 66.181.191.204
Наадамд өндөр нам хамаагүй эрлийзжүүлсэн морь уралдахыг бүрэн хоригломоор байна. монгол адуу гаа дууслаа ш дээ. Шинэ монгол адуу гэж байхгүй байх ёстой шүү энэ бол элийрэл солиорол, э****з адууг зөвхөн мэргэжлийн холбооны шугамаар тусгай дүрэм гаргаад өвөл зунгүй уралдуулж болно ш дээ . Монгол Наадмыг э****з адуунаас салгаж монгол адуугаа цэвэр цусны байлгахгүй бол бид өв соёлоо устгаж байгаагаа эрхэм гишүүд анхаарна уу.
Нэргүй 2026-06-02 66.181.185.124
ӨӨР ЯРИХ СЭДЭВ, ШИЙДЭХ АСУУДАЛ АЛГА УУ, ТА НАРЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА
Нэргүй 2026-06-02 70.175.141.166
Harvard төгссөн хэд нь амралт,баярын өдөр сунгахаас өөр олигтой хууль санаачилсангүй дээ
Нэргүй 2026-06-02 66.181.177.116
2.3 хоногийн өмнө улё даяараа 3 настай жаахан охины төлөө ард иргэд бүр доороо тогтож ядаж байсан. Тэгэхэд энэ хэд хамар нь ч цухуйгаагүй. Өнөөдөр мал амьтаны төлөө үхэх гэж байгааг харахад харамсалтай. Та нар арай ч дээ.
Нэргүй 2026-06-02 202.126.91.194
энэ новшийг цаазаар ав ! ҮНЭН ИЧИХ НҮҮРГҮЙ СЭТГЭН БОДОХ ЧАДВАРГҮЙ ХИЙХ АЖИЛГҮЙ ХҮН ЮМ БАЙНА . СОНГОСОН ИРГЭД НЬ ЯАЖ ИЧИЖ БАЙДАГ БОЛ ОО
Монгол... 2026-06-02 202.126.90.221
Утгагүй Чанаргүй Ач Холбогдолгүй Хуулиуд батлаад л суух юм даа…Монголчууд Өнгөрсөн Элэрсэн баларсан Ач Холбогдолгүй Юмсад Ач Холбогдол өгч, Бахархаж Магтаж Муулж цагаа үрцгээдэг Ард Түмэн….Тэглээ гээд Чингис Хаан блсч ирээд Түгжрэл Утаа арилгаж Эдийн засаг сайжруулах биш
Нэргүй 2026-06-02 202.126.90.221
ТВ-нүүдэр нь 100 жил, 100 эрхэм, 100 сэдэ…гм уйлж инээсэн Т1 Т1 Пропагандист Нэвтрүүлгүүд…..Нийтээрээ 2 туйлт сэтгэцьэй гэмээр..
зочин 2026-06-02 103.57.94.105
шийдчихсэн с** нар юмаа. хөөе улс орон гэж байна уу
Монгол... 2026-06-02 202.126.90.221
Ямар ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМСАД АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ НЬ ТӨДИЙ…….БӨХ, МОРЬ, ЧИНГИС ХААН, ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛ УНАЛТ АМЖИЛТ, ТУЛГА ТОЙРСОН ШАЛЬДАР БУЛЬДАР ЯРИАНУУД, ХОВ ЖИВ, Хэзээ Бодит Зүйлс ярьж Хүн бүхэн Хөдөлж Хөдөлмөрлөдөг Хөгжүүн улс болохынбэ Монгол
Нэргүй 2026-06-02 66.181.189.225
Морины толгой г өндөр газар хааяа овон дээр байгаа харагдаг одоо ч малгай толггой дээр залсан оркууд олон болох нь дээ.
Нэргүй 2026-06-02 70.175.141.166
Би эхнэртэйгээ барилдвал дийлнэ. Тэгэхээр би гэр бүлийн аварга уу
Нэргүй 2026-06-02 70.175.141.166
Аль болох ажил хийхгүй, шоу хөгжүүлж ард түмнийг хоосруулах ажил л хийх юм даа
ARD 2026-06-02 103.212.118.84
Бөхийн цол олгоно, 1024 бөх барилдуулна гээд пороро чи муу давраад байгаарай. Чиний санааны зоргоор хуулинд өөрчлөлт оруулдаг гэж юу байдаг юм? 1024 барилдуулах ямар ч хэрэг байхгүй ээ. Монголыг худалдаж авсан эм си эс наадам үймүүлэхээ боль.
Хүннү 2026-06-02 202.55.188.108
Морь, сур, бөх= эрийн гурван наадам. Юун тэмээ вэ? Амгаланбаатар минь боль. Ерөнхийлөгч очсон гээд сүйд болох хэрэггүй. Еоөнхийлөгч аливаа баяр ёслол арга хэмжээнд оролцож болно. Тэгээ гээд яах гээд байгаа юм? Тэмээчинд “тод маналай уяач” цол өгөх юм уу? Эрийн дөрвөн наадам болгох юм уу? Сүүлийн үед Амгаланбаатар гуай ерөнхийлөгчийг ямар их “налж” байнаа.
Нэргүй 2026-06-02 103.212.117.214
Нийгэмд бугшсан өчнөөн их асуудал байхад иймэрхүү иймэрхүү аахар шаахар асуудал хэлэлцээд л … ийм Их хурлыг тараагаад эргээд 76 гишүүнтэй болгох хэрэгтэй. Муу хар хоолны савнууд.
Зочин 2026-06-02 122.201.31.82
Ойрдоо яагаад дээр дооргүй цол хэргэм яриад эхлэвээ? 2 жилийн өмнө УИХ-ын гишүүн Адьшаа жороо морины уралдаанд үзүүлсэн амжилтаар нь уячдад цол олгох хуулийн төсөл санаачилж, батлуулсан байдаг. 7 хоногийн өмнө Хадбаатар аваргын хүү Даваажав хүүхдүүдэд олгох бөхийн цолны нэр төрөл, тоог олшруулах тухай яриад байсан. Түүнчлэн, гадаад улсуудад болдог бөхийн барилдаануудад аймаг, сумын цол олгоё ч гэх шиг. Энэ улс орон, монголчууд бид бүгдээрээ цол хэргэм, одон медалийн дон тусчээ.
Нэргүй 2026-06-02 122.201.23.83
Дархан тод манлай э р л и й з уяач
Сүрэн 2026-06-02 192.82.64.215
Мал шиг амьтдыг тараая
Бат 2026-06-02 192.82.64.215
Морины гэх холбоонд нь өг. Монголын авлига, ядууралтайгаа тэмц
Зайл 2026-06-02 192.82.64.215
Мал шиг л байх юм даа, наад цол молоо болио
би 2026-06-02 192.82.64.149
английн парламэнт хөлбөмбөгийн асуудал хэлэлцдэг болов уу, японых сүмог хэлэлцдэг болов уу, канадад хоккэйн тэмцээнийг их хурал нь хэлэлцэх үү, мэргэжилийн холбоод нь шиидэх юмыг хэлэлцээд байх юм. эргүү МАНгарууд юмаа
Нэргүй 2026-06-02 66.181.180.130
баяр наадам зугаа цунгэлд шууРХАЙ БАЙНА ШҮҮ ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ БОД Л ДОО
Нэргүй 2026-06-02 59.153.113.251
Амгаланбаатар малаа чи өөрөө найраа хийж аймгийн заан болсон гэлүү п**а минь чи ХААИС байхдаа миний нэг гуяыг ч даахгүй унаж байсан тэгэхэд би суманд аа түрүүлж чадахгүй байна эргүү п**а
. 2026-06-02 43.242.243.152
ойлгомжтой, тэнэгүүдийн чуулган гэхэд болж байна шдээ, донгио хүмүүс ингэж сэтгэнэ гэд гайхамшиг
Нэргүй 2026-06-02 202.55.188.99
бөх мөрь сур шагай гээд наадгайг төрөөс салгаачээ.
Зочин 2026-06-02 202.126.91.6
Галзуу
Нэргүй 2026-06-02 103.57.93.188
ЭНЭ ТЭНЭГЛЭЛЭЭ БОЛИОЧЭЭ.
УИХ-Д ДАНДАА МАЛНУУД СУУЧИХСАН ЮМ УУ.
АРАЙ Ч ДЭЭ.
Нэргүй 2026-06-02 103.242.47.254
ийм балай юм хэлэлцээд татвар төлөгчдийн мөнгөөр таргалаад байж байг гэж 126 гахай сонгосон хэрэг үү. бузартай хүүрнүүд юмаа. цаана нь хүүхдүүд шороонд дарагдаж, нүхэнд унаж үхэж байна. тэдэнд хамгаалалт алга. монгол айл идэх мах авч дийлэхээ байлаа. өвөл нь хөлдөж үхэх улсаараа дулаан цахилгааны гачигдалтай арай гэж давсан. холын алсын хөгжил яртдаггүй юмаа гэхэд ядаж энэ тулга тойрсон асуудал шийдэх ухаангүй энэ 126 гахайг устгалд оруулж цөөхөн гахай сонгодог болоё. зардал дээр зардалын нэмэр
Нэргүй 2026-06-02 202.131.238.26
Одоо бүр утгаа алдлаа
gadniy CJOCXT XUUX@; 2026-06-02 66.181.177.89
2026.6.1 + Keni?
oyx 2026-06-02 66.181.177.89
dyyriamlyyd, Ubchlul, Nyraalt. bycduin?
irsen gazarlyy ni XUUX,gadnui byx yumuig absankmsl 2026-06-02 66.181.177.89
dairch Nyraaj baigaa xymyys Xotuin aylgyi bdal,
gadni CJNOCg ctandart zurchbul Cuctemeer ni zailyyli.
зочин 2026-06-02 103.212.119.32
Та нарт өөр хийх ажил, хэлэлцэх асуудал алга уу
Зочин 2026-06-02 103.229.121.142
Наадам ард түмнийх байхаа болиод удаж байна даа. Зөвхөн дарга нар, баячуудынх болж тэдний өмчлөлд шилжсэн. Одоо бөхийг ч, уяачдыг ч өөрсдийн үзэмжээр цол олгодог болох нь л дээ. Уяачид ч гэж дээ дарга, баячууд л тэдний хүрээлэлд багтсан цөөн баян уяач нар л тэр цол гээчийг дээр нь гавьяат гэдгийг хүссэнээрээ авах болж. Ер нь энэ наадмыг баячуудын, ард түмний гэж албан ёсоор зааглачихвал яасан юм дээ. Эсвэл энэ наадмаа бүр больчих Ард түмний нэр барьж баячуудыг цэнүүлж байх ямар ч шаардлага алга
Зөвлөгчсоци +ys cybguug opocт төгссөнөөр микр#; 2026-06-02 66.181.177.89
-yc cybguin ydurdax gazaruin zublul Xyychnui baidald ni opyyliya. ZTЯ сhun Xypald opoltsox bolcon bny.
Zaigyi shaxaj Nyraaj bna gej oilgoloo.Nyd ereeljilsen,barzgar yum xuixgyi? Shyydanguin yrdax 2
syyluin XAR tumr BARJ baigaa baishing, Matuixtai uursduur ni Nyraalgyyli.
Xylgaichzam Zasj nyraadag bollo, ysni toolyyryxml alt$? 2026-06-02 66.181.177.89
1. Xotuin tubuig Nyraaj bnaa.TVnyyd ### buchleg xuigesen yasn. [Darsan barulgyyd zamryy barisn.]
+elchunguin cybagry Xolbogdoj byzarlaj bnaa.
2. Matuin ux cypgyyliydryy dairch ystgasan.workerc.
3. Emlegyyd nemj barixgyi baix.Xot ubchlulgyi bsna.
4. 4 r delgyypuig bas ,Elchuntei znyraaj bnk.
Нэргүй 2026-06-02 100.15.218.62
Бас нэг тэнэглэл . Их хурал үндсэн ажилаа хий !!!!
Зочин 2026-06-02 202.9.46.17
Морь уясан хүнд нь цол олгож байя. Уяан дээр ч очиж үзээгүй хүнд элдэв цол гуншин өгөхөө болих хэрэгтэй.
Зочин 2026-06-02 103.119.92.1
Кккк манайханы балайрал цол хэргэмийн шунал бүр хэтэрсэн гэхэд арай хэтэрлээ энэ балай юм аа зогсоогоод улс орны хөгжил бүтээн байгуулалт,амьдрах чадвар хойч үедээ анхаараасай
Нэргүй 2026-06-02 178.174.229.45
ENE 1 TENEG ORK NUGUU 1 TENEG POP SAINZORIG 2 GJ TURIIN DAISNUUD BNAAA
Нэргүй 2026-06-02 103.57.94.14
Улсын цол мол гэж шунасан элдэв солиоролд автаж байж ахмад үеийнхний оюун ухаан хүчин чармайлтаар арайхийж бүрдсэн тогтолцоогоо бүүр сүйтгээд хов хоосон хоцрохвий дээ !!!
Аливаа эрүүл саруул зүйлийг улстөрчид л хэсэг бүлгийн болон амин хувийн эрх ашигтай хутган үймүүлээд сүйд хийдэг шүү !!!
oogii 2026-06-02 103.57.94.127
ЯАНА ДАА, ЭНЭ УЛС ОРОН СӨНӨЛӨӨ ШҮҮ. ЕРӨӨСӨӨ ДУУЧИН, ШООЧИН Л БОЛЧИХВОЛ ТЭГЭЭД Л БОЛОО. ШАР ТЭМДЭГЭЭ ЗҮҮГЭЭД Л. ХАЛАГ, ХАЛАГ