niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:31 UTC Эх: https://news.mn/r/2869695/ 5659b395b10709d9… ← niitlelch.mn руу буцах

"Шинээр сонгогдсон гишүүд маш олон зүйл дээр шүгэл үлээж байна"

"Шинээр сонгогдсон гишүүд маш олон зүйл дээр шүгэл үлээж байна"

"Шинээр сонгогдсон гишүүд маш олон зүйл дээр шүгэл үлээж байна"

УИХ-ын гишүүн Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та "төрөөс зарласан 5,8 их наяд төгрөгийн тендерийн 70 хувийг 10 компани дангаараа авсан байна" гэж мэдээлсэн. Тэдгээр 10 компанийг нэрлэж болох уу?

-Саяхан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Open goverment partnership" гэх олон улсын хамтын ажиллагааны төрийн бус байгууллага судалгааны үр дүнгээ нээлттэй танилцуулсан байна лээ. Тухайлаад миний дурдсан тайлан бол Монголын төрийн өмчит компаниудын худалдан авалтын дүн мэдээ байсан юм. Уг нээлттэй мэдээллээр улсын 5,8 их наяд төгрөгийн тендерийн 70 хувийг 10-хан компани авсан байсан. Тодруулбал, "Сод Монгол" групп, "Моннис" групп, "Хишиг арвин", "Шунхлай" компаниас гадна төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр, "Монрос", "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ердөө гуравхан жилийн хугацаанд хийсэн тендерийн худалдан авалтыг дурдсан байсан. Эндээс харахад, Монгол Улсад өнөөдөр чөлөөт зах зээл гэж байна уу.

Үргэлжлүүлээд төрийн худалдан авалтуудын 523 нь дунд шатны болон төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой байсан гэж танилцуулсан байна лээ. Бид шударга ёс, авлигатай тэмцэнэ гэж байнга ярьдаг.

Саяхан УИХ-ын гишүүд хамтран парламентад авлигын эсрэг лобби бүлэг байгуулж байна. Миний хувьд энэ асуудалд жаахан шүүмжлэлтэй ханддаг юм. УИХ-ын гишүүдийн өдөр тутам хийх ёстой ажил учраас ийм бүлэг байгуулахгүйгээр үр дүнг Засгийн газраас шаардах ёстой. Өнөөдөр бүх хууль эрх зүйн хүрээнд авлигатай тэмцэх бүрэн боломжтой. Яагаад энэ ажлаа Засгийн газар, АТГ хийхгүй байна вэ. Би Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн тендерийн хулгай, дунд шатны улстөрчидтэй холбоотой асуудалтай тэмцсээр байгаад нэлээд хэл амд өртсөн. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын хувьд энэ ажлыг хийх бүрэн боломжтой гэж харж байна.

-Таныг хуулийн байгууллагаас шалгаж, хилийн хориг тавьсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас мөнгөн хандив авсан гэх хэрэг нь юу болов. Энэ үндэслэлээр хэрэг нээн, үргэлжлүүлэн шалгаж байгаа юу?

-Тийм ээ, надад  хилийн хориг тавьсан байгаа. Би энэ тухай олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ирсэн. Намайг хуулийн байгууллагаар яллах гэж оролдож байгаа хэрэг юу гэхээр ямар ч баримтгүйгээр сонгуулиар мөнгө тарааж, санал худалдаж авсан гэдэг үндэслэлэээр эрүүгийн хэрэг нээн, ял тулгаж байна. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсацилж байна. Тухайн үед УИХ-ын сонгуулиар хандив авсан гэх асуудлыг олж мэдсэн даруйдаа тухайн компани руу нь мөнгийг нь шууд буцаасан. Манай туршлагатай улстөрчид энэ бүхнийг санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байгаа. Ийм зүйл болсныг манай сонгуулийн штабынхан ч мэдээгүй байсан юм.

Ойролцоогоор 150 орчим сая төгрөгийг буцаасан бөгөөд тухайн компани бүртгэл дээрээ өөрчлөлт оруулж, санаатайгаар төөрөгдүүлэх үйл ажиллагаа хийсэн. Бид аудит оруулж, тайлангаа СЕХ-нд өгсөн.

Түүний дараа сар хүрэхгүй хугацаанд би Ерөнхий сайд асан Г.Занданшатарт 30 гишүүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн. Нэг сар хүрэхгүй хугацаанд намайг эрүүгийн хэрэгт татаж, сонгуулиар мөнгө тараасан гэдэг шинэ хэрэг нээсэн. Хоёр жилийн өмнө би Монгол Улсын баруун бүс буюу хоёрдугаар тойрогт маш том улстөрчидтэй өрсөлдөж, нэр дэвшсэн. Тодруулбал, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан Ц.Цэрэнпунцаг, Б.Пүрэвдорж, Ш.Адъшаа маш их бэл бэнчинтэй улстөрчидтэй өрсөлдсөн. Гэтэл тэр дунд Э.Болормаа гэдэг хүн ганцаараа мөнгө тарааж, сонгуульд ялалт байгуулсан гэдэг зүйл ангиар намайг яллахаар завдаж байна. Миний хувьд энэ ашиг сонирхол, авлигын асуудлаас ангид байх ёстой гэж дуугарсныхаа төлөө ийм зүйлийг мэдрээд явж байна.

Сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргад нэлээд хатуу ёс зүйн шаардлага тавьсан маань их нөлөөлж байх шиг байна. Тэр хүн хууль шүүхийн байгууллагад их нөлөөлдөг шинжтэй. Энэ бол тусдаа асуудал.

Би энэ асуудлаар Олон улсын парламентын холбоонд гомдол гаргана. Хонгилоор чирч байгаа нь зөвхөн Э.Болормаа гишүүний асуудал биш. Шударгаар дуу хоолойгоо илэрхийлж, ард түмнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн болгоны дуу хоолойг хаах гэж оролдож байна.

Би няцахгүйгээр дуу хоолойгоо хүргэнэ. Яагаад 10-хан компани 5,8 их наяд төгрөгийн төрийн худалдан авалтын 70 хувийг эзэлж байна вэ. Цаанаа яагаад улстөрчидтэй холбоотой байна вэ. Энэ болгоныг задлах ёстой. Эдгээр хүмүүсийн санаа зовж байгаа асуудал нь улсын төсөв дээр өөртөө ашигтай хөрөнгө оруулалтыг батлуулах явдал юм. Яагаад НӨАТ-ын буцаан олголт, Татварын хууль, дундаж өрхийн орлогыг нэмэхэд анхаарахгүй байна вэ. Олон нийт өөр зүйл хүсч, хүлээж байна. Энэ асуудлыг нь хөндөхөөр шударга бусын хонгилоор чирэх гэдэг юм байна. Энд гар бие оролцож байгаа прокурор, шүүхийн байгууллага ичих ёстой. Эдгээр хүмүүст үйлийн үр хаалга андуурахгүй очих байх.

–Эрх баригч намын авлига цадигаа алдлаа. УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа гишүүний хувьд юу гэж харж байна вэ. Өнөөдрийн авлигажсан төр юунаас эхтэй вэ. Ард иргэдийн зүгээс ч их шүүмжлэлтэй хандаж байна?

-УИХ-ын гишүүний ажлыг харах өнцөг харилцан адилгүй. Ард түмэн өөрсдийг нь төлөөлж байгаа гишүүдэд шаардлага тавих бүрэн эрхтэй. Ард түмэнд бүх засгийн эрх мэдэл бий. Өөрсдийгөө төлөөлөх 126 гишүүнд эрхээ шилжүүлэн бид түүнийг хэрэгжүүлж байна. Би өөрийнхөө сонгогдсон бүс нутаг, тойрог, улсынхаа нийт иргэдийн эрх ашгийнхаа төлөө энэ парламентад өнөөдөр сууж байна. Парламентад таван удаа сонгогдсон гишүүн, анх удаа сонгогдсон залуу гишүүн хэн байхаас үл хамаарч, яг л адилхан ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ удаагийн парламентын хувьд 126 гишүүний 80 нь анх удаагаа сонгогдсон гэдгээрээ онцлог. Тэгэхээр маш олон зүйл өмнө нь дадсан байсан олон зүйлд шинэлэг санагдах нь мэдээж. Зарим гишүүд хоорондоо "Миний тойргийн төсвийг дэмжвэл тэрийг чинь дэмжинэ" гэдэг. Энэ нь "шинэков" гишүүдийн хувьд "Арай ч дээ" гэж бодогдуулахад хүргэж байгаа нь үнэн. Тиймээс бид маш олон зүйл дээр шүгэл үлээж байгаа.

"ЭНЭ УДААГИЙН ПАРЛАМЕНТ ШИНЭ УУР АМЬСГАЛ, ШИНЭ СОЁЛТОЙ БОЛЖ БАЙНА"

-Яг шүгэл үлээж чадаж байгаа юу?

-Би бол чадаж байгаа гэж бодож байна. Тэрнийхээ хариуг амсаад явж байна. Би тойргоос сонгогдсон мөртлөө "тойргийн төсөв гэдэг зүйл байх ёсгүй" гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Гишүүд тойрогтоо "Хэдэн төгрөг төсөвлөнө" гээд хоорондоо нээлттэй ярилцаж, наймаалцдаг шахуу. Энэ бол байж болохгүй. Бид төсвийн ерөнхийлөн захирагч биш. Нийт Монгол Улсын нэгдсэн төсвийг баталж байгаа. Энд бодлого гарч ирээд тэнд аль сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, засварлах хэрэгцээ байна вэ гэдгийг салбарын яам боловсруулах ёстой. Тэрнээс биш хүн болгон миний аймаг, сум гээд яваад байвал бодлого алдагдаж, горыг нь амсч эхэлнэ. Жишээлбэл, Ховд аймгийн дийлэнх сум нь хатуу хучилттай замаар холбогдсон нь сайн зүйл хэдий ч 2000, 3000 хүн амтай сумдыг холбохоос илүү аймаг хоорондыг замаар холбох шаардлагатай шүү дээ. Ховд аймгийг Увс аймагтай холбосон замгүй явж ирсэн. Завхан, Говь-Алтайг холбосон зам тавиагүй байсан. Бид сонгуулийн тойргоо томсгосны үр дүнд энэ асуудлыг улсын төсөв дээр тусгаж, ажлыг нь эхлүүлсэн. Бид улсын төсөв гэх хязгаарлагдмал нөөцийг эрэмбэ дараатай авч үзмээр байна. Улсын төсөв бүгд хөрөнгө оруулалт биш. Урсгал зардлаас гадна орлого, зарлага байна. Нэн тэргүүнд Эрүүл мэндийн даатгалын өрийг даръя. Тэтгэврийнхээ асуудлыг цогцоор нь шийдье. НӨАТ-ын буцаан олголтыг анх амлаж байснаараа хэрэгжүүлье л дээ. Засгийн газар нь солигдохоор л бодлогоосоо ухардаг баймааргүй байна.

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүнээс шаарддаг ажил ч өөрчлөгдөж байна. Энэ удаагийн парламент шинэ уур амьсгал, шинэ соёлтой болж байна.

Ардчиллын л нэг хэсэг. Байх ёстой ажил хэргийн шинж чанартай мэтгэлцээн болж байна гэж харж байгаа. Би уламжлалт ойлголтоор маш муу тойргийн гишүүн байж магадгүй. Би хувиасаа бэлэг тарааж, гадаад руу зугаалгаар явуулж чадахгүй. Зөвхөн сумын энэ ганц ажлын төлөө гүйхээс илүүтэй нэгдсэн бодлого төсөв тэр дунд бүсийн хэмжээний асуудлыг нэн тэргүүнд дэмжиж ажиллана. Жишээлбэл, Оюутолгойн хянан шалгах түр хороо, нийгмийн даатгалын шинэчлэл, байгалийн баялагтаа эзэн байх, газрын ховор элемент дээр бодлоготой болох юм уу гэх мэтчилэн улсын хэмжээний асуудалд дуу хоолойгоо хүргэх болно.

-Эрх баригч намын хагарал сүүлийн хэдэн сар зогсолтгүй өрнөлөө. Ер нь өрнөж буй бүх асуудлыг юу гэж харж, дүгнэж байна вэ?

-Би энийг нэг их хагарал гэхээсээ илүү үзэл бодлын зөрчил гэж харж байна. Би ах нарыгаа үнэхээр буруутгахгүй. Нэг нэгэндээ дуртай дургүй асуудал бус Монгол Улсын хөгжүүлэх зам харгуй өөр өөр юм байна. Аливаа улс төрийн нам дотор дотоод ардчилал байх ёстой. Өөр өөр үзэл баримтлалууд байх ёстой. Би бол нам дотроо байгалийн баялгийн асуудалд хатуу үзэл баримтлалтай гишүүн. Ард иргэдэд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. Зарим нь энийг чөлөөт эдийн засгийн эсрэг харж байна гэж шүүмжилдэг. Өөр зүйлс дээр хамаагүй либераль үзэлтэй байх жишээтэй. МАН-ын гишүүд зарим зүйл дээрээ үзэл бодол нэгддэг бол зарим асуудал дээр санал зөрөлддөг. Ардчилсан нам бол бүр олон фракцтай шүү дээ. Тэгэхээр энэ бол байдаг л эрүүл улс төрийн үзэгдэл гэж харж байна.

"ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОРХИГДСОН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ХАРЖ, ЗОХИЦУУЛЖ ӨГСНӨӨРӨӨ ОНЦЛОГ"

-Та болон таван нам, эвслийн төлөөлөл Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах  тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан. Энэ бол маш чухал төсөл. Ард иргэдийн цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас өндөр хүүтэй зээл авч хүүнд нь "дарлуулж" байна. Төсөлд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглохоос гадна ямар хуулийн зохицуулалтыг тусгасан бэ. УИХ-аар хэзээ хэлэлцэх бол?

-Өнөөдөр дундаж орлоготой айл өрхөд тулгамдаад байгаа хэд хэдэн том асуудал байна. Юуны өмнө өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, түүнээс үүдэлтэйгээр өрхийн худалдан авах чадвар буурч байна. Үүн дээр нэмээд өр зээлэнд баригдсан. Тийм учраас нэр бүхий 18 УИХ-ын гишүүн санаачлан Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ анхдагч хуулийн төсөл маань өөрөө цогц эрх зүйн орчныг бий болгох зорилготой бөгөөд 2018 оноос хойш судалгаа хийж ирсэн. Харамсалтай нь, УИХ-д өргөн баригдаж хэлэлцэж чадаагүй байсан хуулийн төсөл. Ер нь олон улсын хэмжээнд энэ хуулийн төсөл онолын хүрээнд яригдахад арилжааны банк, ББСБ-ын лоббитой тулгардаг. Тэгээд 2024 онд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад тухайн үед УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн захирамжаар ямар хууль эрх зүйн орчинг бий болгох ёстой вэ гэдэг асуудлаар ажлын хэсэг байгуулан миний бие ахалж, энэ хуулийн төслийг өргөн барилаа.

Хуулийн төсөлд онцлох заалт олон бий. Ганц нэг заалт оруулахаас илүүтэй цогц арга хэмжээ авч, хэрэгжүүлэхүйц эрх зүйн орчныг бий болгохыг зорьсон.

Ер нь санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэн хоёрын хооронд асар их хүчний тэнцвэргүй байдал үүсдэг. Нэг талдаа мэргэжлийн хуульч, эдийн засагч, санхүүчийн баг хөрөнгийн их хэмжээний нөөцтэйгөөр ажиллаж байхад нөгөө талд иргэн байдаг. Бид зээл авахаар арилжааны банк болон ББСБ дээр очихоор гэрээ байгуулдаг. Иргэн тэр гэрээн дээрээ хэлэлцээр хийх ямар ч боломжгүй. Ийм эрх мэдэлгүй учраас өгсөн гэрээн дээр нь зөвхөн гарын үсгээ л зурдаг. Энэ чинь л эрх мэдлийн зөрүүтэй байдлыг харуулж байгаа ганц жишээ. Нөгөө гэрээ нь маш бага фонттой байдаг. Гэрээний агуулгын хувьд мэдээллийн асар зөрүүтэй байдал үүсдэг. Мэдээж үйлчилгээгээ өгч байгаа тал бол тэр бүтээгдэхүүнээ асар сайн судалж, мэдэж байдаг бол үйлчилгээ авч буй иргэн төдийлөн сайн мэдлэг, мэдээлэлгүй байдаг. Иргэн энэ зөрүүтэй байдлын улмаас магадгүй буруу шийдвэр гаргадаг. Ийм буруу зөрүү, алдаатай гомдол гарахад эргээд иргэний эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг суурь асуудал гарч ирдэг. Үүнийг хуулийн зохицуулалтаар омбудсман буюу маргаан таслах шинэ эрх зүйн хамгаалалтыг тусгаж өгч байгаа. Энэ зохицуулалт нь олон улсын санхүүгийн салбар хөгжсөн улс орнуудад байдаг үйлчилгээ. Энэ хууль батлагдвал иргэн хүн маргаан таслах байгууллага дээр очиж, үнэ төлбөргүй гомдлоо мэдүүлж, шийдвэр гаргах эрхтэй болно.

Банкны буруу байвал хохирлыг нь барагдуулах үүрэг хүлээлгэнэ. Дахин дахин давтаад хүмүүс дээр хохирол учруулбал тухайн байгууллагын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг зохицуулагч байгууллагууд авах ёстой.

Мөн банкны дотоод судалгаанаас жишээ татахад, нэг жилд 47 мянган зөрчлүүд илэрсэн байна. Гэтэл 14 орчим хувь нь гомдол мэдүүлдэг байна. Ихэнх хүмүүс гомдол мэдүүлэх газар нь тодорхойгүй учраас хохироод л үлддэг. Тэгээд бүр 0.6 хувь нь маргаанаа шүүхээр шийдвэрлүүлдэг. Иргэдэд шүүхээр явах нь хүндрэлтэй, цаг хугацаа шаарддаг учраас залхах тохиолдол олон бий. Тийм учраас санхүүгийн мэргэжлийн байгууллагад үнэ төлбөргүй хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ. Үүн дээр нэмээд, эргэн бодох хугацаа гэдэг зүйл заалтыг оруулж өгч байгаа юм. Зарим улсад нэг сар, заримд нь гурван хоног байдаг. Хуулийн төсөлд ажлын 10 хоногийн дотор тухайн авсан зээлээ нэмэлт торгуульгүйгээр ашигласан өдрийн хүүг төлж буцаах боломжтой гэж тусгасан. Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага иргэндээ тохирсон зээл олгох нь чухал. Бид зан төлөвийн судалгаагаар, иргэд санхүүгийн асуудал тулгамдсан үедээ буюу сэтгэл санаа тогтворгүй үедээ маш том шийдвэрийг гаргадаг. Хүн зээл авахдаа “эргэн төлж чадна” гэсэн эерэг төсөөлөлтэйгөөр зээл авдаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш байдаг. Ингэснээр арилжааны банк болон ББСБ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулж байгаа юм. Зээл авч буй иргэдийн 70-аас дээш хувь нь байгуулсан гэрээгээ уншилгүй, тухайн ажилтны хэлсний дагуу мэдээлэл авч, гарын үсгээ зурдаг. Магадгүй нөгөө ажилтан нь буруу зөрүү мэдээлэл өгч, өөрөө хувь авч ажиллавал яах вэ. Тийм учраас иргэн гэрээгээ цуцлах эрхтэй учраас зээлд нь тохирсон мэдээллээ үнэн зөвөөр нь өгөх нь чухал гэдэг байдлаар ажиллана. Үүнээс гадна олон ахмад настан тэтгэврийн зээлийн хүүг урьдчилж авдаг асуудлаар гомдол мэдүүлдэг. Дийлэнх ахмадууд өнөөдөр маш хүнлэг бус тэтгэвэр авч байгаа нь үнэн. Энэ асуудлыг нийгмийн даатгалыг хянан шалгах түр хороо байгуулж, цогцоор нь шийдэх ёстой гэж харж байгаа. Онцгойлон хуулийн төсөлд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглож байгаа. Дээрээс нь авсан зээлээ хугацаанаас нь өмнө хэсэгчлэн юм уу бүтнээр нь эргүүлэн төлье гэхэд нэмэлт торгууль, хүүг нь графикийн дагуу авна гэдэг шаардлага тавьдаг. ББСБ-ууд ийм гэрээ байгуулах тохиолдол бий. Үүнийг хуулиар хориглоно. Мэдээж Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаатай, малчны зээл, цалингийн зээлтэй, хүүхдийн мөнгөө банкаар дамжуулан авч байгаа учраас бүгд санхүүгийн хэрэглэгчид юм. Хамгийн гол нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд санхүүгийн байгууллагын эрх ашгийг хамгаалж зохицуулснаас хэрэглэгч буюу иргэдийн эрхийг хамгаалах орхигдсон асуудлыг цогцоор нь харж, зохицуулж өгснөөрөө онцлог.

-Парламентад банк болон ББСБ-ын чиглэлээр бизнес эрхэлдэг гишүүн цөөнгүй бий. Эдгээр гишүүдийн лоббид орж, хуулийн төслийг хэлэлцэхгүй удаашрах, батлахгүй байх эрсдэл гарах вий?

-Одоогоор бол тийм зүйлтэй тулгараагүй байна. Ер нь зөвхөн банк болон ББСБ гэлтгүйгээр парламентад аливаа ашиг сонирхол нь орсон асуудал байвал санал хураалтад түдгэлздэг байх хуулийн төслийг Х.Баасанжаргал нарын гишүүд санаачлан боловсруулж, өргөн барьсан. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудал маш чухал гэдгийг хоёр жилийн хугацаанд харж, мэдэрлээ. Нэр ус хэлэхгүй ч аль нэг салбарт бизнес эрхэлдэг байж өөрийн компанидаа хөнгөлөлттэй зээл гаргахаар санал хураалтад оролцож л байдаг. Магадгүй тэр хүнтэй, хүнгүй санал дэмжигдэж болно. Гэхдээ УИХ-ын гишүүн ийм ёс зүйгүй байж болохгүй.

Анх тангараг өргөхдөө аливаа ашиг сонирхлоос ангид байж ард түмнийхээ төлөө шийдвэр гаргана гэж тангараг өргөдөг. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь бизнестэй олон орлогын эх үүсвэртэй төрийн аливаа худалдан авалт нь төрийн шийдвэртэй уялддаг байдалд олон нийт маш шүүмжлэлтэй ханддаг.

Тиймээс ашиг сонирхолтой асуудал дээр чуулганы үеэр санал хураалтаас түдгэлздэг байх нь зөв. Миний хувьд ийм асуудлыг ил тод хэлж ирсэн. Тийм учраас намынхаа ах нар руугаа дайрдаг гэж "цоллогддог" гишүүдийн нэг. Энэ нь үнэхээр байж боломгүй учир ил тод мэдээлэлтэй өөрийн ашиг сонирхлоо зөв мэдүүлж гишүүд нь санал хураалтаас түдгэлздэг байх ёстой. Энэ бол эхний алхам. Дараа нь зөвхөн санал хураалтаас гадна бусад шууд бус аргаар хэрхэн нөлөөлж байна вэ гэх мэт зүйлсийг судлах ёстой.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-02 59.153.114.33

худлаа худлаа. 126 76 булт олноороо бөөнөөрөө цаазлуулах тавилан байгаа

Avatar

Нэргүй 2026-06-02 202.9.40.118

их хуралд Болориаа гишүүн шиг шударга залуу гишүүд орж ирсэн нь маш чухал. нэр цэвэр, гар цэвэр мэдлэг, боловсролтой ийм хүмүүс төрд байх шаардлагатай

Avatar

Нэргүй 2026-06-02 202.55.188.117

Данхын хөлсний эм

Avatar

Нэргүй 2026-06-02 66.181.181.101

126 гишүүнтэй болсон нь маш зөв алхам шүү, хэрэв 76 байсан бол шинэ залуучууд бараг л сонгогдож чадахгүй байсан, үүнээс гадна геополитик талаасаа харахад маш зөв, ганцхан зардал гэж харах хэрэггүй, Монгол улс маш хүчирхэг парламенттай байгаасай

Avatar

Хуульч 2026-06-02 202.9.40.107

Болормаа гишүүнийг дэмжиж байна. Ийм элдэв зүйлд орооцолдоогүй шударга шинэ гишүүд л юм хийнэ шүү дээ. Тэр дор хулгайчид нь боож үхэх гэж байна хөөрхийс.

Avatar

Нэргүй 2026-06-02 178.174.229.45

BALAI AVGAI KK BARIGDAAD L TER BRIGDAAGUI BOL HUVDAA AVAH BSAN

Avatar

Зочин 2026-06-02 103.57.93.180

Намаа их хурлаамлайсны хүрээлэл гэж өодоод шүгэл үлээх чухал гэж бодож дээ Хандивыг хь буцаасавнмпм байнаа

Avatar

Нэргүй 2026-06-02 202.9.40.16

Зөв л ярьсан байна. УИХ-ын гишүүд бол хууль санаачилж боловсруулах батлах үүрэгтэй. Цаг үеэ олосн зөв хууль батлах нь зүйтэй юм. МАН-ын гишүүн гэдгээр нь муучилж санаачилсан хуулийг нь сөрөг хүчнийхэн батлахгүй новширч болохгүй. Монголын эрх ашиг нэг л байх учиртай. Гэтэл УИХ дахь МАН болон АН-ынхан талцаад хэн нэгнийхээ зөв зүйтэй санал санаачлагыг унагааж ирсэн нь эмгэнэл юм. Ийм байхад Монгол улс хөгжиж чадахгүй. Дараагийн үе гарч байж л хөгжих болов уу.

Avatar

Юу гэж бодож бна даа Та 2026-06-02 202.126.90.221

Монгол улс Засаглал Сайтай юу Муутай юу ? Өөрсдийн тань Эринд Улс орны Засаглал Бүх Салбар Урд Өмнөхөөс Хэр их Өөрчлөгдсөн гэж боддог вэ ? Ахицтай Юу Уналттай бна уу ?

Avatar

Зочин 2026-06-02 103.168.34.70

Төр буруу гажуууг засаж шийдвэрлэх хэрэгжүүлэх үүрэгтэйгээс биш шүгэл үлээхийг хүүхэд ч чадна. Төрийн ажлыг хов ярьж, хэрүүл хийх гэж ойлгодог болтлоо нийгмийн оюун санаа бодол эргүүтэж доройтсон нь харамсалтай

Avatar

Иргэн 2026-06-02 202.55.186.137

Гол нь гарц шийдэл ярих хэрэгтэй юм. УИХ-д оруулж ирж байгаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн боловсруулалтын чанар, дэвшүүлж байгаа шийдлийн судалгааны үндэслэлийг сайтар нягталж, тал талаас нь хэлэлцэж байж шийдэх ёстой юм. Эс бөгөөс поопрол болно. Одоогийн УИХ өмнөхөөс арай дээр болж байна.Бямбацогт туршлагатай парламентч. Гишүүд идэвхтэй, асуудал руугаа орж байгаа ч поопрол нь ихдээд дур дураараа асуудлаа задалж бантан болгох талдаа бн. Мэргэжлийн б-гуудаа, мэргэжилтнүүдээ сонс!

Avatar

Нэргүй 2026-06-02 66.181.182.147

Нобшийн абугай. Данхын дэвсгэр

Avatar

Нэргүй 2026-06-02 103.212.118.131

зөв л яриад байгаа юм даа

Avatar

Уншигч 2026-06-02 66.181.183.21

Өөрсдийхөө попорлыг шүгэл үлээх гэж байгаа юм байхдаа. Энгийн иргэн л шүгэл үлээнэ гэж яриж болно. Харин УИХ -ын гишүүн бол зүгээр ярих биш түүний шалтгааныг тогтоож арилгах, хуулид нийцүүлэх талаар санаа тавьж хөөцөлдөж тодорхой үр дүнд хүрч байж л ажил хийсэн гэж ярина уу гэхээс, юу ч хийхгүй худлаа попороод б**с долоогчийн үүрэгтэйгээр дарга нараа хамгаалж байгаа л харагдаад байдаг шүү дээ. Авлига бууруулах, арилгах талаар шинэ гишүүдээс хийж байгаа ажил харагдахгүй байгаа шүү

Avatar

Нэргүй 2026-06-02 59.153.113.21

ер нь их хурлыг 100% шинэчилж сонгомоор бгаа м даа. хуучнаас нэгийг үлдээлгүй. туршлага энэ тэр гээд олон юм ярих л байх. бичиг үсэг мэддэг хүмүүс дүрэм журмаа уншаад болох л байлгүй

Avatar

Нэргүй 2026-06-02 103.212.117.154

Залуу хорон муу санаа суугаагүй гишүүдийг хуучин олигархжсан, авлигажсан нөхдүүд их илүү үзэж байгаам байна даа. Хуучин олон сонгогдсон пиздануудыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Тэд нар олон сонгогдоод юу хийв. Улс орон улам л дуудсан. Өөрсдөө улам л баяжсан.

Avatar

Тэнэг авгай. 2026-06-02 202.126.91.15

Энэ үнэхээр шал тэнэг авгай. Тэнэг гэдгийн нь манай Ховдынхон бүгд хэлнэ. Данхын дэвшүүлсэн яаж ч олигтой байхав дээ. Найгүй ш**** зантай.

Avatar

Нэргүй 2026-06-02 103.57.94.14

Ховдын авилгачдын ханды нь хага дараад хаясан хүүхэн дээ, МАН-д ийм хүн олон байвал ч Монгол манданаа, даан ч өөр ийм хүн тун цөөхөн юмаа !

Avatar

Зочин 2026-06-02 192.82.92.42

УИХ-ын гишуудийг цееруулж, чадваржуулахгуй бол болж байгаам алга!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж