Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм. Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна.




3,605.46






















































Нэргүй 2026-06-01 202.55.188.117
Тэр мэдалыийг усанд буцалгахад шөл гарах уу,
Нэргүй 2026-06-01 202.126.89.154
яаж аварсан юм болоо
Ган 2026-06-01 202.126.89.82
охинд баяр хүргэе ээ.
/харин мэдээ бичсэн хүн нь ямар учир битүүлэг юм бичдэг юм бэ.
яаж аварсныг нь бичихгүй, бид таах ёстоймуу? усанд живж байхад нь авраа юу? эсвэл гал гарсан үед нь дуудаж сэрээв үү? араатан амьтан дайрахад нь аврав уу?
ийм хагас дутуу бүрхэг юм бичдэг чадваргүй сэтгүүлч вэ/
Нэргүй 2026-06-01 202.72.243.182
Мундаг охин байнаа