Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Өнгөрсөн хугацаанд насанд хүрэгчдийн буруутай байдлаас амиа алдсан тэр бяцхан жаалуудын төлөө эмгэнэл илэрхийлэх учиртай өдөр. Төр, засаг нь тэдэнд зориулан юу ч хийгээгүй, бодоогүй, төлөвлөөгүй гэдгээ ухаарч, уучлал гуйх өдөр.
Монголчууд хүүхдүүдээ баярлуулна, гангална. Талбай дээр тоглолт хийнэ. Бэлэг тараана. Улстөрчид инээмсэглэн зураг даруулж "Хүүхэд бол бидний ирээдүй" гэж ээлж дараалан мэндчилгээ дэвшүүлнэ. Гэвч үнэн гэвэл Монгол Улс хүүхдэд ээлтэй улс биш.
Энэ улс хүүхдийн эрхийн тухай ярих дуртай ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр олон жил хангалтгүй ажиллаж ирсэн нь нууц биш. Золгүй байдлаар амиа алдаж буй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй. Жил бүр хүүхэд усанд живж амиа алдаж байна. Барилгын цонх, тагтнаас эсвэл цооног руу унаж байна. Зам тээврийн осолд өртөж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байна. Үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамтад өртөж байна.
Эдгээр нь ганц нэг тохиолдол биш. Давтагддаг, улиг болсон, нийгэм дасчихсан эмгэнэлт үзэгдлүүд болжээ. Хүүхдүүд туршилтын оготно, стандарт бус үйл ажиллагааны золиос биш.
Хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл хэдхэн хоног шуугиан тарьж байгаад мартагддаг. Хариуцлага ярих хэсэгхэн хугацааны хэлэлцүүлэг өрнөдөг. Дараа нь дараагийн осол, дараагийн эмгэнэл гарч ирдэг. Ингээд бүх зүйл эхнээсээ давтагдана. Чөтгөрийн тойргоосоо салж чадахгүй байсаар бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ унтарч байна.
Ийм нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх нь заримдаа ёс суртахууны зөрчил мэт санагдана. Ер нь монголчууд энэ өдрийг баяр болгон тэмдэглэх нүүр байхгүй. Харин ч асуудал болгон улсаараа эмгэнэл илэрхийлэх өдөр гэлтэй.
Сүүлийн жилүүдэд төр хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтын талаар их ярьж байна. Хүүхдийн ордон барина, хуучин барилгыг ордон болгоно, хүүхдийн төв байгуулна, сурагч бүрт компьютер гэх мэт. Гэвч хүүхдүүдэд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь сүрлэг барилга, шахааны компьютер биш. Тэдэнд аюулгүй орчин хэрэгтэй.
Хүүхдийн нэр барьж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, өөртөө ашиг унагаасан дарга нар үйлийн үр байдагт итгэх хэрэгтэй.
Өглөө гэрээсээ гараад сургуульдаа эсэн мэнд хүрэх боломж хэрэгтэй. Тоглоомын талбай нь стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй. Явган хүний зам нь эвдрэлгүй үргэлжилсэн, аюулгүй байх хэрэгтэй. Хотын гудамж, орон сууцны хороолол нь хүүхдийн нүдээр төлөвлөгдсөн байх хэрэгтэй.
Өнөөдөр Улаанбаатар хотыг хүүхдийн нүдээр хараад үзвэл бидний алдаа тодорхой харагдана. Машин төвтэй хотод хүүхэд бие даан алхах боломж хязгаарлагдмал. Орон сууцны хорооллуудын дунд хүүхэд тоглох талбайгаас илүү автомашины зогсоол олон. Явган хүний зам тасалдсан, гарц хангалтгүй, аюулгүй байдлын стандарт сул хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхдэд зориулсан байгууламжийн тухай ярьдаг атлаа хүүхэд амьдардаг орчны тухай хангалттай ярьдаггүй.
Хүүхдийн эрх гэдэг зөвхөн баярын өдөр бэлэг өгөх тухай ойлголт биш. Энэ нь амьд явах эрх, аюулгүй орчинд өсөх эрх, хүчирхийллээс ангид байх эрх, эрүүл хөгжих эрхийн тухай асуудал. Хэрэв хүүхэд усанд живж, зам дээр амиа алдаж, гэртээ хүчирхийлэлд өртөж байгаа хэвээр бол бид хүүхдийн эрхийн талаар хангалттай ажиллаж чадаагүй гэсэн үг. Тиймээс өнөөдөр баяр тэмдэглэхээсээ өмнө нэг асуултад хариулах хэрэгтэй. Монгол Улс үнэхээр хүүхдэд ээлтэй орон мөн үү?
Хэрэв хариулт нь эргэлзээтэй хэвээр байгаа бол бидэнд хүүхдийн баярын тайзнаас илүү хүүхдийн аюулгүй байдлын бодлого, мэндчилгээнээс илүү бодит өөрчлөлт хэрэгтэй байна. Хүүхдүүдэд ордон өгөхөөсөө өмнө амьдрах орчныг нь аюулгүй болгох цаг хэдийнэ болсон.
Төр нь хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй, хот нь хүүхдэд ээлгүй, зам нь хүүхдэд аюултай, орчин нь хүүхдэд дайсагнасан байхад бид баяр тэмдэглээд сууж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-06-01 66.181.164.23
хохь чинээ та нарын л өөрсдийн чинь сонгосон МАН дарга нар шүү дээ..
Нэргүй 2026-06-01 103.212.118.240
УБ хотод Зайсангийн дээрх цогцолбороос өөр гадаад, дотоодын аялагчид, иргэд үзэх үзвэр алга байна.Саяхан оросууд ирж замыг нь, дээрх хөшөөг нь сэргээн засаад явсан. Өчигдөр хүүхдийн баяраар хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд Зайсангийн дээр гараад энгэрт нь байгаа Оюуны ундраагийн ЗАЙСАН ХИЛЛ-д хоолонд ороод, янз бүрийн тоглоом тоглоод цагаа өнгөрөөж байна.Энэ бүгдэд хэн хөрөнгө гаргав гэвэл, хувийн хэвшил, оросууд гаргажээ. Төр нэг их оролцоод байх юм үгүй бололтой.
Нэргүй 2026-06-01 66.181.178.157
тийм
Нэргүй 2026-06-01 103.212.163.227
Өнөөдөр буюу 6 сарын 1 -нд архи зарахгүй өдөр атал тэр жижигхэн мухлаг, түц, гэр хорооллын орчинд байрлах жижигхэн мини маркетууд, хувиараа ажлуулж байгаа мини маркетуудын хүмүүс нууцаар архи зараад байна.
Нэргүй 2026-06-01 202.9.40.16
Капиталист нийгэм ийм л байдаг. Тэр жамаараа л явж байна. Элбэгдоржийн сайт юу бичнэ вэ. Худлаа сүржигнэхээ боль. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал халамж хяналтаа тавьдаг байхад л уул нь болчих юм. Буруу болгоныг төртэй холбож төрийг буруутгаж тайлбарладаг сөрөг хүчин байнаа
Нэргүй 2026-06-01 66.181.177.162
1960-аад оноос дэлхий 2-р дайны үр дагавраас дөнгөж салж эдийн засаг бүрэн сайжраагүй анхны боломж гарангуут соц төр цэцэрлэг ясли, пионерийн зуслан,хүүхдийн ордон спорт заал гээд хүүхдийн төлөө жинхэнэ сэтгэлээсээ бүтээн байгуулалт хийж 1990 он хүртэл үргэлжилсэн. Америк дуучин Дин Рид Монголд хүүхдүүд эзэн нь юм гэж дуу алдаж байв. Одоо хүүхдэд зориулж ахмадуудын бүтээсэн луйварчдад алдсан болгоныг эргүүлж авах хууль гаргах болжээ Ерөнхийлөгчөө, гишүүдээ, Ерөнхий сайдаа!!!
бүгд 2026-06-01 103.57.94.90
хүүхдийг мориноос унагаж чиргүүлж а**а, нүхэнд унагаж а**а, эрэг ганга нуралтад дарж а**а, хүчиндэж а**а, зугаагаа гаргаж боож а**а, эцэг эх нь санаатай мэсээр болон зодож а**а, монгол бол хүүхдийн эрлэгийн орон зай болжээ.
зочин 2026-06-01 103.57.93.126
Хүнийг хүн биш чоно болгодог нийгмийг ардчилагч гэх бүлэг этгээд чирч ирсэн,Хувьчлал нэрийн дор ниймгийн хөрөнгийн ихэнхийг хэдэн этгээд завшиж ,олонхыг хувьчлал гэх хоосон цаасаар хуурсан, Ардчилал нэрийн дор дураар авирлах,танхай зэрлэг байдал газар авав,Захирах захирагдах ёс үндсэндээ арилж, хууль ёсоо дэвсэлсэн,Ёс зүй хүн чанар бараг устлаа,Засгийн газрыг ч байнга унагаж улс орон толгойгүй хүн мэт явна ,Баян хоосны ялгаа хязгаараа алдав, Хүүхдийн эрх, аз жаргалтай амьрал үндсээрээ тасрав ,
Нэргүй 2026-06-01 103.212.119.229
дарга нараа шаарлаж дужсшахгүй бол хулгай худалч удирдага дуусахгүй үргэлжилнэ. байдал муудсаар нэг тогооны хусам болж дуусч байна
Нэргүй 2026-06-01 188.162.248.103
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Улаанбаатар хотыг утаагуй болгоно гэж туршилт хийж хэдэн хуухэдийг эцэг эхтэй хамт гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан бэ ?хэн гээч дарга хариуцлага хулээж шоронд орох вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????????????
Нэргүй 2026-06-01 103.212.119.229
зохиол бичээд кино хий.
Нэргүй 2026-06-01 202.126.90.221
элдэв стресс бухимдалгүй , Ард иргэд нь зүгээр л Хөдөлж, Хөдөлмөрлөдөг улс болчоосой Энэ Монгол.
зочин 2026-06-01 124.158.107.83
за яршиг даа,зүгээр л хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулчих
Нэргүй 2026-06-01 103.229.122.37
Бурууг өөрсдөөсөө хай хүн чанар ёс суртахуунаа хөсөр хаясан бусдын юмаар чамирхсан өрөвдмөөр амьдарч бие биенээ хуурч худалдаж цөөвөр ноход шиг арчаагүй амьдарч байна даа бид!
Нэргүй 2026-06-01 202.55.188.99
харинч нийгэм илүү ээлтэй хууль эрх зүй санхүү хангалттай болсон гэж боддог шдээ
зочин 2026-06-01 202.9.47.33
бичээд байхаар юм хий
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
халдврын ул мөргүй таслн зогссож байж халдвр хавдар идгэдэг яг тэрнтэй адилхн аан хужааманж эзллтийн хужааманж эзллтийнхалхгэснхужааманж халдврт хавдар халдвр хор хавдрынихэмжээнд хүрж тархцн бгаа
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
халдврын ул мөргүй таслн зогссож байж халдвр хавдар идгэдэг яг тэрнтэй адилхн аан хужааманж эзллтийнхалдвр хор хавдрынихэмжээнд хүрж тархцн бгаа
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
халхгжхужааманж үлгр хужааманж зохиомл үлгр зохиолыг устгж баыж монгл х***а эзллт х***а манж хулгайн эзллтээс чөлөөлгдн. хитадын хулгайх эзллт тасдн зогсооглн тэгэхгүйболхалхгэснхитадманжууд чин монглыг шаагдсаар эзлж хулгайлсаар бх болн.
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
монглд халхгж бхгүйхалхгэж хашигрчдын цаанааманжхужаагууд бдшиынхалхгж монгл биш хужааманжууд.
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
халхгжхитадаас яьуулснбодлгохалхгжхитадаасмонгллдмонглыг хитадманжууд-р эзлхгэж явуулсн хитадынбодлго тэрч бодлго нь хэргжснхалхгэжхитадманжуудмонглыг эзлснмонглын бүхбаялыгхитадруу хулгайлжзөөжхалхгэснхитадманжуудмонглдхулгайшааж эзлж40 жилхалхгэснхитадманжуудбүгдийгхулгайлж эзлж хулгайсн туйлснхалхгжхитадаас монгл хэргжүүлсэн хитадын үлгр хитадын зохиосн хитадын хэргжүүлсн бодлго
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
монглдхалх гэж бхгүйхалх гэдг ёин монглыг эзлэх гэсн хитадын хитад манж үлгр зохиолхалх гэж хиталаад монглыг эзлх гэж зохиож монглд хэргжүүлсн хитадын зохиол халхгэж хашигчдбн цаанаа хитд манжууд йнхалх гж монгл биш хитадманжуудмонглдтолгойдгарснхалхгжхужааманжзохиол хэрглснхитадманжуудхитадманжгарлтгуудтолгойдгарцнбгаахитадын монглдхитадын хитадманжиын хулгай эзллтийнболлго 40жил явжбгаа зэвүүнмуухулгайч ажилгаатай пздагууд хитадманжуудаа.
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
нүб монглд яг 2 сая халхгэсн хитад манжуууд хитадын бодлгоор монглыг бүгдиын эзлцн бгаа хитад манжуудыг хөөж гаргхад монгл хитадын эзллтээс салн.